Эдийн засаг - Serune.mn - Ёс зүйтэй мэдээлнэ...

Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан “паркт эрхлэх үйлдвэрлэлийн салбар, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний төрөл, паркийн байршлын жагсаалт”-ыг үйлдвэржилт, урт, дунд хугацааны хөгжлийн болон инновацын бодлого, дэд бүтцийн хөгжил, түүхий эд, ажиллах хүчний нөөц, зах зээлийн эрэлт, хэрэгцээг харгалзан баталлаа.

Мөн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нүүрс-хими, кокс-химийн цогцолбор, гангийн цогцолбор, зэс боловсруулах цогцолборын байршлыг тогтоож, төслийг эхлүүлэх, эрчимжүүлэх Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилт хангагдаж байна.

Жагсаалтыг батлуулахдаа Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын хамтарсан тушаалаар баталсан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-тай уялдуулан, салбарын аж ахуйн нэгж байгууллага, үйлдвэрлэл, технологийн парк, эрдэмтэн судлаач, төрийн болон төрийн бус байгууллагын саналыг тусган боловсруулсан. Жагсаалт батлагдсанаар үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж хөгжүүлэх байршил тодорхой болж гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг тодорхой чиглэл, байршилд зохистой төвлөрүүлэх, усны нөөц, ашиглалт, эрчим хүчний шинэ эх үүсвэр, цахилгаан дамжуулах шугам сүлжээг төлөвлөх, зам, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээ бий болгох, хот суурин байгуулах, хүн амын суурьшлын бүсийг тодорхойлох зэрэг дэд бүтцийн байгууламжуудыг нэгдсэн бодлогоор төлөвлөх, байгуулах, эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх замаар орон нутгийн хөгжлийн бие даасан байдал, чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн хүнд үйлдвэрийн кластер үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулж, хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ.

Аж үйлдвэрийн салбарт хамаарах хүнд үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн парк хэлбэрээр байгуулж, хөгжүүлснээр уул уурхайн гаралтай үйлдвэрлэлээс мэдлэг, нэмүү өртөг шингэсэн бүтээлч үйлдвэрлэлийн бүтцэд аажмаар шилжиж, экспортын чиг баримжаатай, импортыг орлох бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлж, уул уурхайн хэт хамаарлыг багасгах, боловсруулах үйлдвэрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ, эдийн засгийн үр өгөөж, татварын орлого, бааз суурийг нэмэгдүүлэх, орон нутагт ажлын байрыг олноор нэмэгдүүлж хот суурин газрыг чиглэсэн хүн амын хэт төвлөрлийг сааруулах зэрэг эдийн засаг, нийгмийн олон чухал ач холбогдолтой юм.

Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хүрээнд Аж үйлдвэрийн хамтын ажиллагааны асуудлаар Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд 2024 оны 12-р сарын 04-ний өдөр болов.

Хуралдааныг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд М.Н.Юрин нар даргалж, холбогдох яамд, байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцлоо. Хуралдааны үеэр хоёр улсын уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, металлургийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэн цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.

Хуралдааны үеэр АҮЭБЯ-ны Аж үйлдвэрийн бодлогын газрын Бодлого, төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяр Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан мега төслүүдийн талаар товч танилцуулга хийв. Мөн ОХУ-ын УЗТМ Картэкс ХХК, Камаз ХК-ийн төлөөлөгчид болон Бардины нэрэмжит хар металлургийн шинжлэх ухаан, судалгааны төв хүрээлэнгийн Ерөнхий захирлын орлогч Г.Н. Ерёмин нар байгууллагын үйл ажиллагаа, хамтын ажиллагааны саналын талаар товч танилцууллаа. Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар хоёр улсын хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хооронд шууд холбоо тогтоож хамтран ажиллах боломжтойг илэрхийлээд харин төрийн өмчит компаниудын хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулагддаг болохыг тэмдэглэн хэлэв.

Аж үйлдвэрийн хамтын ажиллагааны асуудлаар Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан амжилттай өндөрлөж, талууд хуралдаанаас гарсан протоколд гарын үсэг зурав.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү аяны зорилго нь хөвгүүд эрэгтэйчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн илэрхийлдэг.

Тус аяныг Монгол Улсад анх удаа 1997 оноос эхлэн ТББ-ын санаачилгаар зохион байгуулж эхэлсэн. Жендэрийн үндэсний хороо нь 2017 оноос аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудыг идэвхийлэн санаачлан уриалж, тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ жил Олон улсад “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход нэгдье” Монгол Улс “ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ- ШАЛТАГ БҮҮ ТООЧ” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатараар ахлуулсан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон тус яамны Жендэрийн салбар зөвлөл энэхүү аянд нэгдэж, хүчирхийллийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийлж, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан холбогдох үйл ажиллагааг санаачлан зохион байгуулахыг уриалж байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өнөөдөр /2024.11.22/ Улсын ИХ Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ.

Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн тухай

Монгол Улс Иж бүрэн цөмийн аюулгүй байдлын баталгааны гэрээнд (Comprehensive Safeguards Agreement) 1972 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр нэгдэн орсон. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний баталгааг хэрэглэх тухай Нэмэлт протоколд Монгол Улс нэгдэн орж, 2001 оны 12 дугаар сард гарын үсэг зурсан бөгөөд Монгол Улсын Их Хурал 2003 онд соёрхон баталсан. Улмаар Олон улсын атомын энергийн агентлагт 2003 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдэж, энэ өдрөөс протоколыг хүчин төгөлдөр мөрдөж байна.

Олон улсын атомын энергийн агентлаг (“ОУАЭА”) нь Цөмийн аюулгүй байдлын “Иж бүрэн аюулгүй байдлын баталгааны гэрээ” ба Нэмэлт протоколыг хэрэгжүүлж буй улс орнуудын бүх цөмийн материал энхийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа эсэх өргөн хэмжээний албан ёсны дүгнэлтийг гаргадаг.

ОУАЭА-ийн Удирдах зөвлөлөөс цөмийн байгууламжгүй, бага хэмжээний цөмийн материалтай улс орнуудад “Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протокол”-д хамрагдах нь зүйтэй гэж үзэн гишүүн орнуудыг тус Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд нэгдэн орохыг уриалсан. Үүний дагуу ОУАЭА-аас манай улсыг Бага хэмжээний цөмийн материалын протоколд нэгдэн орох саналыг 2005 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн ч манай улс нэгдэн орох асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна.

2005 онд ОУАЭА-ийн Удирдах зөвлөлийн шийдвэр гарснаас хойш багагүй хугацаа өнгөрснийг харгалзан ОУАЭА нь Бага хэмжээний цөмийн материалын протоколын анхны хувилбартай байгаа улс орнуудад баталгааны дүгнэлтийг цаашид үргэлжлүүлэн гаргах боломжгүй болохыг мэдэгдсэн тул Монгол Улс ойрын хугацаанд зохих арга хэмжээ авахгүй тохиолдолд 2024 оноос эхлэн ОУАЭА-аас баталгааны дүгнэлт гаргуулах боломжгүй болох эрсдэл үүсчээ.

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдөр баталсан “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” 60 дугаар тогтоолд Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд нэгдэн орохыг Засгийн газарт даалгасан ба тус тогтоолыг хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг Улсын Их Хурлаар соёрхон батлуулах талаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр шийдвэрлэсэн.

Улмаар Засгийн газраас тус конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд зөвшилцөхөөр хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороо 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар конвенцод нэгдэн орох асуудлыг хэлэлцээд дэмжсэн санал, дүгнэлт гарсан.

2024 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дараа Монгол Улсын Засгийн газар шинэчлэн байгуулагдсантай холбоотойгоор хуулийн төслийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулж, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 79.1-д заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсний дагуу Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай өргөн мэдүүлжээ.

Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийн тухай

Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг Олон улсын атомын энергийн агентлагийн гишүүн орнуудын санаачилгаар 1994 онд баталж, 1996 оны 10 дугаар сарын 24-нд хүчин төгөлдөр болсноос хойш одоогийн байдлаар 96 улс нэгдэн оржээ.

Конвенцын зорилго нь олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар дэлхий дахинд цөмийн аюулгүй ажиллагааны дэглэмийг ханган тогтвортой байдлыг сахих, цөмийн төхөөрөмжөөс үүсэх ионжуулагч цацрагийн сөрөг нөлөөллөөс хүн ам, хүрээлэн буй орчныг хамгаалах зорилгоор болзошгүй цацрагийн ослын үед үр дүнтэй хариу арга хэмжээ төлөвлөх, хэрэгжүүлэх, цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, осол гарсан тохиолдолд сөрөг үр дагаврыг багасгахад оршиж буй аж. Энэхүү конвенц нь цөмийн байгууламжийн аюулгүй ажиллагааг хангахад үйлчлэх юм байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улс цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах үйл ажиллагааг цөмийн аюулгүй байдлын олон улсын хэм хэмжээ, шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзжээ.

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдөр баталсан “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” 60 дугаар тогтоолд Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцод нэгдэн орохыг Засгийн газарт даалгасан байна.

Улсын Их Хурлын 2015 оны 60 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг Улсын Их Хурлаар соёрхон батлуулах талаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр шийдвэрлэсэн байна.

Улмаар Засгийн газраас тус конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд зөвшилцөхөөр хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороо 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар конвенцод нэгдэн орох асуудлыг хэлэлцээд дэмжсэн санал, дүгнэлт гаргажээ.

2024 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дараа Монгол Улсын Засгийн газар шинэчлэн байгуулагдсантай холбоотойгоор хуулийн төслийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулж, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 79.1-д заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсний дагуу өнөөдөр өргөн мэдүүлжээ.

Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийн тухай

Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенц нь энхийн зорилгоор ашиглах цөмийн материалыг олон улсын хэмжээнд аюулгүй тээвэрлэх, биечлэн хамгаалахад, конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлт нь энхийн зорилгоор ашиглаж байгаа цөмийн байгууламж, цөмийн материалын үр дүнтэй биечлэн хамгаалах тогтолцоог дэлхий дахинд бий болгон хэвшүүлэх, цөмийн материал болон байгууламжийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, оролцогч талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой аж.

Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенц нь 1987 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүчин төгөлдөр болсон ба манай улс 1986 онд нэгдэн орж, соёрхон баталжээ.

Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцод 2024 оны 09 дүгээр сарын байдлаар 164 улс нэгдэн орж, 44 улс гарын үсэг зурсан бөгөөд тус конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлт нь 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүчин төгөлдөр болсон ба 2024 оны 09 дүгээр сарын байдлаар 137 улс нэгдэн орсон байна.

Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенц нь зөвхөн олон улсын тээвэрлэлтийн үеийн биечлэн хамгаалах арга хэмжээнд хамаарч байсан бол конвенцод орсон 2005 оны нэмэлт, өөрчлөлт нь цөмийн байгууламж, түүнчлэн дотоодын хэрэглээ, хадгалалт, тээвэрлэлтэд байгаа цөмийн материалд хамаарч байна. Мөн конвенцод хамаарах санаатай гэмт хэрэгт цөмийн материалыг хууль бусаар нэвтрүүлэх, цөмийн байгууламжид хорлон сүйтгэх ажиллагаа явуулах, хүрээлэн буй орчинд ноцтой хохирол учруулах зэрэг асуудлууд нэмэгдэж, хорлон сүйтгэх ажиллагааны талаарх мэдээлэл солилцох, туслалцаа үзүүлэх өргөтгөсөн хамтын ажиллагааны зохицуулалтууд нэмэгдсэн байна.

Монгол Улсын Их хурлын 2024 оны 8 дугаар сарын 10-ны өдөр баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 3.3.7-д “Ураны нөөцийг түшиглэн атомын цахилгаан станц барих бодлого хэрэгжүүлж суурь судалгааг хийнэ” гэж тусгасан бөгөөд улмаар ОУАЭА-аас гаргасан цөмийн эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулахаар төлөвлөж буй 27 улс, орнуудын жагсаалтад Монгол Улс орсон байна.

2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ОУАЭА-аас Монгол Улсын Цөмийн энергийн комисст ирүүлсэн албан бичигт Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протокол 2005 онд шинэчлэгдсэнээс хойш өнөөг хүртэл Монгол Улс нэгдэн орох арга хэмжээг аваагүйгээс үүдэн цөмийн технологийг энхийн зорилгоор ашиглаж байгаа баталгааны албан ёсны дүгнэлтийг ОУАЭА-аас гаргах боломжгүй болох тухай үр дагавар үүсэх талаар мэдэгдсэн аж.

Хэрэв 2024 оны дотор манай улс тус нэмэлтэд нэгдэн орох арга хэмжээг авахгүй бол эдийн засаг, эрүүл мэнд, аж үйлдвэр, хөдөө, аж ахуй, байгаль орчин, цацрагийн аюулгүй ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд цаашид хэрэгжих боломжгүй болох нөхцөл байдал үүсчээ.

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдөр баталсан “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” 60 дугаар тогтоолд Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орохыг Засгийн газарт даалгасан ба тус тогтоолыг хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлаар соёрхон батлуулах талаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр шийдвэрлэжээ.

Улмаар Засгийн газраас тус конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд зөвшилцөхөөр хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороо 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар конвенцод нэгдэн орох асуудлыг хэлэлцээд дэмжсэн санал, дүгнэлт гаргасан байна.

2024 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дараа Монгол Улсын Засгийн газар шинэчлэн байгуулагдсантай холбоотойгоор хуулийн төслийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулж, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 79.1-д заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсний дагуу хуулийн төслийг өргөн мэдүүлжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн хамт "Шанхайн экспо"-д оролцож байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй бүрэлдэхүүн “Шанхайн экспо”-д оролцож буй Монголын аж ахуйн нэгжүүдийн талбайгаар зочиллоо.

Энэ жил манай улсаас 10 гаруй аж ахуй нэгж оролцож байна. Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гишүүн “Эрдэнэс Монгол нэгдэл”, түүний гишүүн  “Эрдэнэс Тавантолгой” компани болон “Ньюком групп”, “Макс групп”, “Капитал Маркет Монгол” зэрэг компаниуд үзэсгэлэнгийн талбай гарган ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

“IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Австрали улсад зохион байгуулагдаж буй “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалтад оролцож байна.

11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй олон улсын эрдэс баялаг, уул уурхайн чуулга уулзалт (IMARC 2024) Австралийн Сидней хотноо албан ёсоор эхэллээ.

Дэлхийн уул уурхайн салбарын тэргүүлэгчид, салбарын мэргэжилтнүүд болон оролцогч талуудыг нэгтгэсэн уг арга хэмжээнд Монгол улсаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц. Туваан, УИХ-ын гишүүд, уул уурхайн ТӨҮК-уудын удирдлагууд, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн төлөөлөл, элчин сайд Д. Даваасүрэн, хатагтай Кэти Смит нар оролцож, Монголын хөрөнгө оруулалтын боломжууд, хууль эрх зүйн орчныг танилцуулахаас гадна томоохон төсөл хэрэгжүүлэгчид өөрсдийн төслүүдийн явцыг танилцуулах юм.

Чуулганы нээлтийн хэлэлцүүлгүүд нь "Чухал ашигт малтмалын нэмүү өртгийн сүлжээг байгуулах нь" сэдвээр өрнөж байна. Энэхүү сэдвээр ногоон технологи болон эрчим хүчний шилжилтийг түргэсгэхэд нэн чухал эрдсүүдийн тогтвортой, найдвартай ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгох шаардлагыг онцолж буй юм.

10-р сарын 29-31-ний өдрүүдэд үргэлжлэх "IMARC 2024" арга хэмжээнд 300 гаруй компани, түүний дотор 90 гаруй уул уурхайн компаниуд оролцож, салбарын хамгийн сүүлийн үеийн шинэчлэл, хөгжлийг танилцуулж буй юм. Мөн 9000 гаруй оролцогч ирж, салбарын хөгжлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх өргөн боломжийг олгох юм.

Монгол Улс "IMARC 2024" арга хэмжээнд идэвхтэй оролцсоноороо олон улсын түншлэлээ хөгжүүлэх, дэлхийн уул уурхайн салбарт эзлэх байр сууриа бэхжүүлэх эрмэлзлээ мөн илэрхийлж байна.

IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
Австрали улсын Сидней хотод 2024 оны 10-р сарын 29-ээс 31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй #IMARC Олон улсын уул уурхайн чуулга уулзалтад АҮЭБЯ болон МУУҮА нь хувийн хэвшлийн төлөөллүүдтэйгээ хамтран үзэсгэлэнгийн талбай гаргаж Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг сурталчлан таниулах ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

Чуулга уулзалтын эхний өдөр Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг олон улсын хөрөнгө оруулагч нарт сурталчлах зорилгоор "Монголын өдөр" арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Цэвэгдоржийн Туваан, Монгол Улсаас Австрали улсад суугаа элчин сайд Д. Даваасүрэн, Австрали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Кэти Смит нар нээлтийн үг хэлж, Занаду Майнз ХХК, Аспайр Лимитед ХХК, Степ Голд ХХК, Азийн Батерэй Металс ХХК байгууллагуудын гүйцэтгэх удирдлагууд илтгэл тавьж оролцлоо.

Ирэх сарын 1-ээс дулаан, цахилгааны үнэ нэмэгдэнэ
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өчигдөр  Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 1111 төвд ажиллаж, иргэдийн төлөөлөлтэй уулзсан. Энэ үеэр тэрбээр, “Ирэх өвөл цахилгаан эрчим хүчний үнэ нэмэгдэнэ. Ойрын хугацаанд Засгийн хуралдаанд танилцуулна. Цахилгааны төлбөрөө төлөхгүй байгаа өрхөд хөнгөлөлт үзүүлэх боломжгүй. Эрчим хүчний хэрэглээ нэмэгдвэл оргил цагаар хязгаарлалт хийхийг үгүйсгэхгүй” хэмээсэн юм.

Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос тодруулахад, “Арваннэгдүгээр сарын 1 ээс өөрчлөгдөнө. Гэхдээ яг хэдэн төгрөгөөр яаж нэмэгдэх нь тодорхойгүй байна. Ирэх долоо хоногт энэ тодорхой болно” гэдэг хариултыг өглөө.

АҮЭБЯ-ны ТНБД С.Жавхланбаатар “China Mining 2024” олон улсын үзэсгэлэнд илтгэл хэлэлцүүллээ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар “China Mining 2024” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, арга хэмжээнд "Төрөөс аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого" сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

БНХАУ-ын Тяньжинь хотод зохион байгуулагдаж буй “China Mining 2024” үзэсгэлэн, арга хэмжээнд Монгол талаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар тэргүүтэй бүрэлдэхүүн оролцож “Монголын уул уурхай” салбар хуралдааныг зохион байгуулав.

Тус үеэр Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар Төрөөс аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, Монголын Улсын Засгийн газраас аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлж буй төслүүдийг танилцуулж итгэл хэлэлцүүлэв.

Хуралдааны үеэр БНХАУ-ын Байгалийн нөөцийн сайд, Хятадын Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч, мөн манай улсын эрдэс баялгийн салбарт ажиллаж байгаа болон хөрөнгө оруулах сонирхолтой компаниудын төлөөллүүдтэй тусгайлан уулзаж, цаашид аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах талаар санал солилцов.

“China Mining” үзэсгэлэн, арга хэмжээ нь 1999 оноос хойш 26 дахь жилдээ зохион байгуулагдаж буй геологийн судалгаа, хайгуул, ашиглалт, техник технологийн хөрөнгө оруулалтыг хамарсан дотоод болон гадаадын хөрөнгө оруулагч, ханган нийлүүлэгч, төр, хувийн хэвшлийг оролцоог хангасан эрдэс баялгийн салбарын томоохон арга хэмжээ юм.

Тус арга хэмжээнд 70 гаруй улсын 500 гаруй компани, 1000 гаруй төлөөлөгч оролцож буй юм. Энэхүү үзэсгэлэн, арга хэмжээгээр дэлхийн уул уурхайн салбарын хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалт, хөгжлийн боломжуудыг эрэлхийлсэн форумууд зохион байгуулагддагаараа онцлог юм.

Энэ удаагийн арга хэмжээ нь ногоон эдийн засаг ба инновац, дотоод, гадаадын геологийн хайгуулын шинэ нээлтүүд, судалгаа, аж үйлдвэржилтийн бодлого руу чиглэж байгааг дурдахад таатай байна.

Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В+” болгон ахиулав
Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B+” төлөвийг “Тогтвортой” болгож шинэчилснээ 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зарлав. Тус байгууллага манай улсын зээлжих зэрэглэлийг 2015 онд “В+” үнэлгээнээс “В” үнэлгээтэй болгож бууруулсан ба үүнээс хойш анх удаа үнэлгээг “В+” болгон нэмэгдүүллээ. Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг дээшлүүлэхэд дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн талаар дурдсан байна. Үүнд:

Уул уурхайн салбарын эрчимтэй тэлэлтийн үеийн нөөц бүрдүүлэлт: Уул уурхайн салбарын өсөлт төсөөллөөс давж, улсын секторын гадаад өрийн дарамт буурсан нь зээлжих зэрэглэлийг ахиулах гол үндэслэл боллоо. Хэдийгээр гадаад нөхцөл байдлаас өндөр хамааралтай хэвээр байгаа боловч гадаад валютын нөөц нэмэгдэхийн зэрэгцээ гадаад өрийн түвшин буурч, эргэн төлөлтийн хуваарь илүү уян хатан болсноор Монгол Улсын эдийн засгийн эрсдэл даах чадвар сайжирсан гэж үзжээ.  Мөн УИХ-ын сонгуулийн дараагаар бодлогын тодорхой бус байдал буурсан.

Уул уурхайн салбар дагасан өсөлт: Фитч агентлагийн төсөөллөөр нүүрс, зэсийн олборлолтын өсөлт болон уул уурхайн бус салбарын өсөлтийн нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг 2024-2026 онд дунджаар 6 хувийн өсөлт үзүүлэх хүлээлттэй байна. Энэ нь бусад “B” зээлжих зэрэглэлтэй орнуудын дундажтай харьцуулахад 2 нэгж хувиар өндөр үзүүлэлт юм. Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагаа 2023 оны 3 дугаар сард эхэлж, олборлолт 2025 оноос нэмэгдэх хүлээлттэй байна. Түүнчлэн, төсвийн тэлэх бодлогын нөлөөгөөр дотоод эрэлт нэмэгдэж байна. Бусад уул уурхайн болон дэд бүтцийн төслүүд нь дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг тэтгэхээр байна.

Төсвийн алдагдал бага байна: Фитч агентлагийн зүгээс 2024 онд төсөв харьцангуй тэнцвэртэй байж, 2025-2026 онд дунджаар 3 хувийн алдагдалтай байхаар тооцоолж байна. Энэхүү үзүүлэлт нь бусад “В” үнэлгээтэй орнуудын голчтой ойролцоо байна.

Төсвийн хурдацтай тэлэлт: Засгийн газраас 2024 онд төсвийн орлого 26 хувиар, төсвийн зарлага 36 хувиар тус тус өсөхөөр тооцоолж байна. Түүнчлэн, 2024 оны тодотгосон дүнтэй харьцуулахад 2025 онд төсвийн орлого 20 хувиар, зарлага 17 хувиар тус тус өсөхөөр тооцоолсон байна. Фитч агентлагийн зүгээс төсвийн орлогын дээрх төсөөлөл нь хэт өөдрөг буюу тус агентлагийн төсөөллөөс өндөр, хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн нь амбицтай байгаа талаар дурдсан байна.

Өрийн түвшин тогтворжиж, тулгамдсан эргэн төлөлтгүй болсон: Сүүлийн жилүүдэд хурдацтай буурч буй Засгийн газрын өр 2024 оноос эхлэн ДНБ-ий 44 хувь орчимд хадгалагдана гэж төсөөлж байна. Төсвийн шинэ дүрэмд өрийн таазыг нэрлэсэн ДНБ-ий хувиар илэрхийлэхээр тогтож, цаашид хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг илүү ашиглах, төсвийн ашгаар ДНБ-ий 2 хувьтай тэнцэх хэмжээний гадаад өрийг жил бүр төлөхөөр тусгасан. 2025 онд 400 сая ам.доллар, 2026 онд 1 тэрбум ам.долларын Засгийн газрын өрийн эргэн төлөлтүүд хийгдэхээр байна.

Засгийн газрын хуримтлал: Засгийн газар ДНБ-ий 10 хувьтай тэнцэх хэмжээний хуримтлал үүсгээд байна. Үүний дийлэнх хэсгийг Ирээдүйн өв сан болон Төсвийн тогтворжуулалтын сангийн хуримтлал бүрдүүлж байгаа бөгөөд Төв банкны нөөцийг нэмэгдүүлж байна.

Урсгал дансны тэнцэл, ГВУН нэмэгдсэн: Фитч агентлагийн зүгээс дотоод эрэлтийн нөлөөгөөр урсгал дансны алдагдал 2024 онд ДНБ-ийн 6 хувьд, 2025-2026 онд ДНБ-ийн 7 хувьд байхаар тооцож байна. Энэ нь бусад “В” үнэлгээтэй орнуудтай харьцуулахад өндөр байгаа боловч энэхүү алдагдлыг гадаадын шууд хөрөнгө оруулалт нөхөхөөр байна. 2023 онд урсгал данс ашигтай гарснаар Монголбанк ГВУН-ийг нэмэгдүүлж, 8 дугаар сарын байдлаар 4.8 тэрбум ам.долларт хүрээд байна. Монголбанк Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн төлбөрөөс барагдуулж, улмаар 2022 оны 8 дугаар сард 500 сая ам.доллар байсан цэвэр нөөц 2024 оны 7 дугаар сард 3.7 тэрбум ам.долларт хүрч нэмэгдсэн.

Мөчлөг дагасан тэлэх бодлого: 2024 онд уул уурхайн бус төсвийн тэнцлийн алдагдал уул уурхайн бус нэмэгдсэн өртгийн (gross value added) 10 хувьд, 2025 онд 13 хувьд хүрч нэмэгдэнэ гэж төсөөлж байна. Төсөв тэлж, зээл олголт эрчимтэй нэмэгдэж байгаа ч Монголбанкны зүгээс бодлогын хүүг 9 дүгээр сард 10 хувь болгож буурууллаа. Монголбанк заавал байлгах нөөцийг нэмэгдүүлж, бусад макро зохистой бодлогыг хэрэгжүүлж байгаа бөгөөд Фитч агентлагийн зүгээс инфляцыг Монголбанкны зорилтын дээд хязгаар 8 хувь орчимд хадгалагдана гэж хүлээж байна.

Бүтцийн үзүүлэлтүүд сайн: Монгол Улсын Дэлхийн банкны засаглалын үзүүлэлтүүдэд сайн байна. Уул уурхайн салбарын өсөлтийн нөлөөгөөр нэг хүнд ногдох ДНБ өсөж, бусад “В” үнэлгээтэй орнуудаас өндөр байна. УИХ-ын сонгуулиар МАН дийлэнх саналыг авч, хамтарсан Засгийн газрыг байгуулсан ч Засгийн газрын бодлого хэвийн үргэлжилнэ гэж харж байна.