Ярилцлага - Serune.mn - Ёс зүйтэй мэдээлнэ...

С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ түүхэн агшнийг гэрэл зургийн хальснаа буулгасан нэгэн эрхэм бол "Сансрын Баачка" хэмээн салбартаа хүндлэгдсэн СГЗ С.Батсүх юм. Монгол хүн сансарт ниссэн түүхэн агшныг гэрэл зургийн хальсанд буулгаж, өнөөгийн бидэнд баримт болгон үлдээсэн тэрээр МОНЦАМЭ-гийн гэрэл зурагчнаар ажлын гараагаа эхэлсэн цагаас хойш энэ ажлаа нэр төртэй гүйцэтгэж өдгөө тэтгэвэртээ гараад хэдэн жилийг үдэж байна. Монгол хүн анх сансарт ниссэний 44 жилийн ойг тохиолдуулан СГЗ С.Батсүхтэй цөөн хором ярилцсанаа уншигч та бүхэндээ толилуулж байна.

Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийг МОНЦАМЭ агентлагийн Москва дахь сурвалжлагч Т.Галдан, тоймч Д.Базарваань, Утга зохиолын нарийн бичгийн дарга Ч.Чагдар, гэрэл зурагчин Ц.Нина, С.Батсүх, телетайпч Ж.Бямбажав, тухайн үеийн МРТУХ-ны Суртлын редакцийн редактораар ажиллаж байсан, МОНЦАМЭ агентлагийн орчуулагч Я.Сүхбаатар нар сурвалжилж, англи, франц, хятад хэлээр дэлхий нийтэд түгээсэн түүхтэй.

-Монгол хүн сансарт ниссэн түүхэн үйл явдлыг гэрэл зургийн хальснаа баримтжуулсан гол хүн бол Та шүү дээ. Анх сансрын гэрэл зурагчнаар томилогдох тушаалыг хэрхэн хүлээж авч байв?

-1978 онд, нэг өдөр Мэдээлэл радио телевизийн улсын хорооны дарга С.Пүрэвжав намайг өрөөндөө дуудсан юм. Төв хорооноос нэг ажил даалгасан, чиний нэрийг өгсөн шүү гэж байна. Тухайн үед нээх юм бодолгүй өнгөрсөн. Хэд хоногийн дараа намайг Монгол ардын хувьсгалт намын төв хорооны хэлтсийн дарга Ч.Түмэндэлгэр өрөөндөө дуудуулсан. Яваад очтол, 10 гаруй хүний эмнэлэгт үзүүлж байгаа зураг авах даалгавар өгч, Сайд нарын II эмнэлэг рүү явуулсан юм. Тухайн үед гэрэл зургийн хальс маш нарийн байсан тул тэр хүмүүсийн зургийг ганц, хоёр л дараад ирж байлаа. Намайг яасан цөөхөн зураг авсан юм бэ гээд, энэ хальсыг хэнд ч дамжуулж болохгүй гэж сануулав. Түүнээс сар шахмын дараа Төв хороон дээр намайг дуудаж, сансарт нисэхээр бэлтгэж буй 12 хүний зургийг нь авахуулсан юм аа гэж надад хэлсэн л дээ. Гэхдээ энэ тухай маш нууцлах ёстой гэж сануулаад, Лениний музейд долоо хоногт нэг удаа хичээлд суух үүрэг өгсөн юм.

-Ямар хичээл билээ?

-Астрономын хичээл байсан. Би энэ тухай хэнд ч хэлэх эрхгүй байв. Лениний музейд нь яваад очтол, “Монгол кино” үйлдвэр, Монгол телевиз (МҮОНРТ)-ээс хичээлд суусан. “Монгол кино” үйлдвэрээс оператор З.Сүхбаатар, найруулагч Ч.Гомбо, Монгол телевизээс н.Дашдондог, найруулагч Д.Жаргал, гэрэл зурагчнаар миний бие, нийлээд таван хүн байсан юм. Сүүлд юм ч зах зухаас тодорхой болж би ч ойлгох шатандаа ирлээ. Тэр үед бидэнд “улаан цайм” хэлсэн л дээ. Сансарт нисэхээр дөрвөн хүн шалгараад байгаа, тэдний зургийг авна гэж хэлсэн.

-Тухайн үед ямар дөрвөн хүн байсныг та санаж байна уу?

-Тухайн үед би хэн дөрөв гэж асууж байгаагүй. Энэ тухай нууцлах ёстой болохоор тэгж их сонирхдоггүй байв.

-Монгол хүн сансарт нисэхээр аль 1978 оноос л бэлтгэгдэж эхэлсэн байна шүү дээ. Та бүхэн үүнийг нь мэдэж байж. Сүүлд 1981 оны гуравдугаар сард, сансрын нислэгээс хэдхэн хоногийн өмнө л энэ тухай анхны мэдээ цацагдсан шүү дээ. Тэгэхээр нууцыг чанд хадгалж дээ...?

-Тэгэлгүй яахав. Биднийг Орос явж зураг авах бүрд хөдөө томилолтоор явлаа гэж хэлээрэй, ар гэрийнхэндээ ч хэлж болохгүй гэж сануулдаг байв.

-Гэрийнхнээсээ ч хүртэл нууцалж байсан хэрэг үү?

-Мэдээж эхнэртээ хэлэхгүй байна гэж юу байхав дээ. Эхнэр маань нууцыг маш сайн хадгалсан. Тухайн үед би хөдөө аж ахуйн үйл явдал хариуцдаг гэрэл зурагчин байлаа. Хөдөө явахдаа өмсдөг хувцас нь тусдаа, өөрөө ч наранд борлочихоод ирэх ёстой шүү дээ. Гэтэл Москва яваад ирсэн хүн хослол өмсөөд, зангиа зүүчихсэн, царай нь цайчихсан, ядаж л хүүхдүүддээ бохь, чихэртэй ирнэ шүү дээ. /инээв/

-Энэ хариуцлагатай даалгаврыг авчихаад та чухам юу бодож байсан бэ?

-Үнэнийг хэлэхэд, эх орон, эхнэр хүүхэд, нам засгийн төлөө гэж том юм яриагүй л дээ. Улс надад том даалгавар өглөө, үүнийг яаж сайн биелүүлэх вэ гэдэг айдас л төрж байсан.

-Та тухайн үед сансарт нисэхээр Ж.Гүррагчааг сонгоно гэдгийг мэдэж байв уу?

-Би 1978 онд энэ даалгаврыг аваад, 1979 оны эхээр Москва руу анх явсан. Тэр үед дөрвөн хүн байсан юм. Түүнээс өмнө 12 хүний зургийг авч байсан шүү дээ. Тэдний дунд тухайн үеийн Холбооны яамны орлогч сайд асан Д.Гарам-Очир байсныг санаж байна. Тэднээс л дөрөв нь шалгарсан хэрэг. Сүүлд сураг сонсоход, тэр дөрвөөс Ж.Гүррагчаа, М.Ганзориг үлдээд, нөгөө хоёр нь буцсан байсан. 1980 оны эхээр тэр хоёрын зургийг авч эхэлсэн дээ. Би тухайн үед Ж.Гүррагчаа, М.Ганзориг хоёрын хэн нь сансарт нисэхийг мэддэггүй, хоёулангийнх нь зургийг ижилхэн авдаг байлаа.

-Тухайн үед МОНЦАМЭ-гийн гэрэл зурагчид энэ түүхэн үйл явдалтай холбоотой архивын гэрэл зургийн 60 хувийг дангаараа бүрдүүлсэн байдаг. Та бүхэн Ж.Гүррагчаа, М.Ганзоригийн ямар ямар зургуудыг авч байв?

-Тэр хоёрт уулын аманд гэр бариад өгчихсөн, Булган аймагт Ж.Гүррагчаагийн ээж, аав дээр очиж бид дүрс, зураг авдаг байв. М.Ганзоригийн ээж аавынд ч очиж зураг авч байсан. Үе үе Москва явна. Ингэхдээ тэнд 7-8 хоноод буцаад ирдэг байв. Бид Москвад байрлана, сансрын нисэгчид 45 км-ийн зайтай “Оддын хотхон”-д байрладаг. Бид өдөр нь Оддын хотхонд очиж зургаа авчихаад, орой буудалдаа ирдэг байв. Тэдний сансрын нислэгийн бэлтгэл, ар гэр, амьдрал ахуйг дурандаа тольддог байсан. Тэгээд Улаанбаатарт ирэхэд Нийгмийг аюулаас хамгаалах яамны н.Дорж гэдэг хурандаа хажууд сууж байгаад, зураг угааж дуусмагц аваад явчихдаг байсан.

-Монгол хүн сансарт ниссэн торгон агшныг буулгаж үлдээсэн нь хэдий таны хийх ёстой ажил байсан ч хожим үнэ цэн, ямар гавьяа байгуулсныг тань бид бахархан сууна. Сансрын хөлөг хөөрөх агшинд эх захгүй гэрэл цацарч, их дуу чимээ гарсан байх. Тухайн үеийн сэтгэгдлээ бидэнтэй хуваалцана уу?

-Хүн болж төрсний нэг бахархал, аз гэж боддог. СОЮЗ-39 хөлгийг өглөө нар мандаж байх үед зөөгөөд явж байх агшинг би гэрэл зурагт буулгасан. Сүрдмээр том техникийг анх удаа харсан нь тэр.

Сансрын хөлөг хөөрөх үед ойроос зураг ав гэдэг даалгавар надад өгсөн. Тухайн үед надад хүч нэмж МОНЦАМЭ-гийн гэрэл зурагчин Ц.Нинаг томилоод удаагүй байв. Гэрэл зурагчин Ц.Нина бол олимпод зураг авсан, гадаадын айлчлалд Ю.Цэдэнбал даргыг дагаж явдаг байсан туршлагатай, түүнийг нь харгалзсан байх. Мөн тэр үед "Үнэн" сонины гэрэл зурагчин М.Лхагвасүрэн байсан. Өөрөөр хэлбэл, СОЮЗ-39-ийг хөөрөх үед Монголын талаас гурван гэрэл зурагчин байсан юм. Оросын талаас албан ёсны нэг гэрэл зурагчин байв.

Оросууд яг хөөрөх үед маш их чимээтэй, асар их гэрэл цацарна гэж хэлж байсан. Бид сансрын хөлөгтэй 200 метр ойртсон шүү дээ. Би тухайн үед маш их дуу чимээ гарах байх гэж бодож байв. Гэтэл СОЮЗ-39-ийн даралтыг анх удаа газрын гүн рүү өгсөн нь тэр юм билээ. Газар дээр даралт өгөхөөр маш их дуу чимээ гарч, шороо босдог байсан юм байна. Гэтэл тэр нислэгт сүртэй их дуу, чимээ гараагүй.

-Тухайн үед таныг ямар гэрэл зургийн аппарат, техникээр хангаж байв?

-Шинжлэх ухааны академиас надад F2 гэдэг аппарат өгсөн юм. Тэр нь автоматаар зураг дардаг. Тухайн үед манай монгол гэрэл зурагчдад тийм аппарат байгаагүй. Яг сансрын хөлөг хөөрөх болох үед би автомат дээр нь тавьчихсан. Гэтэл өнөөх чинь хөөрөлгүй байсаар миний 32 кадрын хальс дуусаж орхив. Тэгээд F3-аараа зураг дарлаа, асаах пентаксаараа ч дарав. Тэгээд нөгөөх F2-оо цэнэглэж амжиж зургаа авсан даа. Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй. Хөөрлөө гээд л сум шиг л харвачихна гэж бодохгүй юу. Лениний музейд Астрономын хичээл үзэж байснаа санасангүй гээд өөрийгөө зүхэж байв. Гэхдээ л зургаа авч амжсаан, амжсан. Нэг наргиантай юм ярьчих уу.

-За тэг л дээ...?

-Сансрын хөлөг хөөрөх үед зураг авахаар очиход ойроос зураг, дүрс авах хүн 62 килограммаас дээш жинтэй байх ёстой гэсэн шаардлага тавьж байна гэсэн. Тэгээд манай кино, телевизийнхэн орлоо, орос зурагчин ч орлоо. Тэр үед би 29 настай, хамгийн залуу нь байсан л даа. Тухайн үед би 62 килограмм хүрэхгүй байх вий, ийм том даалгавар авчихаад түүнээс хоцорчих вий гэж маш их айж байсан юм. Тэгээд жингээ үзүүлэхэд 62.8 килограмм байж билээ. Тэгснээ нөгөөдүүл инээлдээд, миний халаасанд "Болор" архи хийгээд оруулж байлаа. Сүүлд сонсох нь ээ, тэд нар надаар тоглож байсан юм билээ. /инээв/

-Та бол залуу нас, амьдралаа МОНЦАМЭ-тэй холбосон гэрэл зурагчин. Анх яаж гэрэл зурагтай холбогдсон юм бэ?

-Би 10 жилд байхдаа л гэрэл зураг сонирхдог хүүхэд байсан юм. Миний авга ах, Драмын театрын консерваторын зураач Н.Шийтэр гэж хүн бий. Тэр хүн 1968 оны үед оюутан байхдаа надад гэрэл зургийн аппарат авч өгсөн. Тухайн үед “Таксин цоохор машин”-ыг дуулдаг Н.Цэнд-Аюуш Барилгачдын соёлын ордонд гэрэл зургийн сургалт үнэгүй хичээллүүлж байсан. Би ангийнхаа хүүхдүүдийг дагаж тэр сургалтад хоёр сар гаруй суусан юм. Тэгээд 1970 онд 10 дугаар ангиа төгсөх ч болж, би Хөдөө аж ахуйн дээд сургуулийн ойн инженерээр сурах хуваарь авлаа. Тэр үед манай сургууль дээр Улсын гэрэл зургийн газраас гэрэл зураг сонирхдог хүүхдүүдийг ажилд авч байна гэж ирсэн л дээ. Тэгээд л би ерөөсөө гэрэл зурагчин болно гэж шийдээд, тэнд ажилд орсон юм. Намайг тухайн үедээ хоёр жил ажиллуулаад гадагшаа сургуульд явуулна гэж амлаж байсан. Тэрэнд нь болоод л орчихсон байхгүй юу. Тэгээд сургуульд явах гэж хэсэг хөөцөлдсөн ч чадаагүй л дээ. Улсын гэрэл зургийн газар тухайн үед МОНЦАМЭ-г гэрэл зургаар хангадаг байсан. Удалгүй МОНЦАМЭ-гийн харьяаны хэлтэс болсон юм.

-Та ер нь хүүхэд байхдаа юу хүсэж мөрөөддөг байв?

-Би 10 жилийн сурагч байхдаа хөлбөмбөг тоглодог, “Алдар” нийгэмлэгийн тамирчин байлаа. Гэрэл зурагчин болоод 1971 оны наадам буюу Ардын хувьсгалын 50 жилийн ойн үеэр гэрэл зураг аваад явж байтал хөлбөмбөгийн үзүүлэх тоглолт болж байсан. Тэнд би тэсэлгүй явж ороод хамгийн сүүлийн удаа л хөлбөмбөг тоглосон юм. Би чинь гэрэл зурагчин, ажлаа хийх ёстой шүү дээ. /инээв/

ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
Нэрт сэтгүүлч, СГЗ Б.Ганчимэгийн ээлжит нэгэн “хадаас” ярилцлага Interview сэтгүүлийн шинэ дугаарт багтжээ. Тус ярилцлагаас онцлох ишлэлийг уншигч та бүхэнд хүргэж байна.

Тэрхүү ярилцлагын зочин бол Монгол Улсын Төрийн соёрхолт, Хүний Гавьяат эмч, Анагаахын Шинжлэх Ухааны доктор, профессор Оргойн Сэргэлэн.

Тэр бол Монгол Улсад анх удаа хүний биед элэг шилжүүлэн суулгах мэс засал, оношилгоо, эмчилгээний арга барилуудыг нэвтрүүлэх ажлыг  удирдан явуулж нутагшуулсан, манай анагаахын салбарын домог болсон зүтгэлтний нэг юм. Тэр мөн дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарсан гайхалтай мэс засалч.

Тэрбээр Америкийн мэс заслын коллежийн (ACS) хүндэт гишүүн бөгөөд эдүгээ Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагчаар ажиллаж байна.

Түүний ярилцлагын онцлох ишлэлүүдээс хүргэж буй бөгөөд сэтгүүл дөнгөж хэвлэгдэж байгаа тул зочныхоо яриаг тэр чигээр нь цацчих боломжгүй аж.

Энэ ярилцлага бол бүхэлдээ тэр нарийн мэс заслын тухай анх удаа дэлгэрэнгүй тайлбарласан , дэлхийн болон монголын анагаах ухааны хөгжил, одоогийн манай улсын байгаа байдал, хүрсэн түвшин, хувь мэс засалчийн туулж яваа эгэл биш амьдрал гээд өргөн цар хүрээг хамарч ярилцсан том хэмжээний ярилцлага билээ.

Та бүхэн Interview сэтгүүлийн 2025 оны 03 дугаар сарын дугаараас олон сайхан бүтээлүүдийг унших болно. Сэтгүүлээ Interview Mongolia пэйж хуудас болон interview.mn сайтаас захиалан авч уншаарай.

Өнөөдөр дэлхий дахинд үүдэл эсээс нь элэг, бөөр, бусад эрхтэн ургуулах лабораторийн үйл ажиллагаа явагдаж байна. Гэтэл бидэнд эрхтний банк ч алга...

Зүгээр нэг элэг тайрах хагалгаатай харьцуулшгүй. Тийм учраас энэ түвшинд хүрч хүч сорино гэсэн хүн бусад бүх зүйлээ мартаж байж, хүний амь насыг  аврах үйл хэрэгт өөрийгөө зориулж амьдарна.

Нэгдүгээрт, мэс засалч хүн өвчтөнөө гэсэн чин сэтгэлтэй байх ёстой. Энэ бол нэг номерын асуудал. Хоёрдугаарт, хийж байгаа ажлаараа PR хийдэггүй байх ёстой. Өөрөөр хэлбэл тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой гэсэн үг.

Мэргэжлийн зорилго тэмүүлэл, багийнхны ур чадвар, хөгжлөөс илүү нэр алдар, эрх мэдэл мэтэд тэмүүлсэн сэтгэхүйтэй эмч эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа руу ороод ч хэрэггүй.

Элэг шилжлүүлэн суулгах хагалгаа 2011 онд анх хийгдэж эхэлсэн. Үүнээс хойш 10 гаруй жил л болж байна. Энэ залуу салбарын тухай ард түмэндээ ойлгуулахгүй бол цаашдаа энэ салбар хөгжихөд илүү их бэрхшээл учрах юм байна.

Жил хүлээж байтал энгийн эрэмбээр эрэмблэгдсэн хүн маань улаан эрэмбэ рүү шилжчихдэг.  Энэ бол цаг нартай өрсөлдөж явагддаг хүнд өвчин.

“Эрхтэн шилжүүлэн суулгах төв”-ийн барилга яагаад зогсов. Улсынхаа хүн ардын эрүүл мэндийн ийм тулгамдсан асуудлыг ингээд зогсооно гэдэгт итгэхгүй байна. Үнэхээр гунигтай байна.

Тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгуулах гээд 500 гаруй хүн хүлээж байна.

Амьдралын чанар нь байхгүй болчихсон, бүх эрхтэн нь муудаад эцсийн шатандаа орчихсон, амьдрах хоногийн тоо нь хязгаартай болчихсон хүмүүст бид эрхтэн шилжүүлэн суулгадаг.

Энэ олон аврал эрсэн хүмүүсийг бид яах вэ. Эцсийн цэг нь бид нар дээр л хатгаастай байна шүү дээ.

Зүрх зогсоод таван минут болчихсон л бол эрхтэн авах шаардлага хангахгүй болдог.

Тархины үхэлтэй донорын хувьд тархины амин чухал хэсгүүдийн үйл ажиллагаа нь бүрэн зогссон эргэж сэргэхгүй тохиолдолд л ар гэрээс нь зөвшөөрөл авдаг.

Ар гэрийнхэн нь зөвшөөрвөл эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах алба багууд руу мэдээлнэ. Тэдэн настай, тийм хүн эрхтний донор болохоор зөвшөөрөгдлөө гэдэг чиглэл өгсний дараа багууд ажиллаж эхэлдэг.

Хүлээгдэж буй өвчтөнүүддээ бөөр бол эдийн тохироог, элэг бол цусны бүлгийн тохироо болон бусад бүх үзүүлэлтийг богино хугацаанд тодорхойлно. Тэгээд хамгийн хүнд байгаа, хамгийн залуу хүнээ өвчтөнүүд дундаасаа дуудаж эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагаа хийгддэг.

Мэдэхгүй зүйл дээрээ хоёр талцаад хэрэлдээд байна.

Манай улсад одоо л “ Хэрэв надад ямар нэгэн гэнэтийн, золгүй тохиолдол үүсвэл би эрхтнээ бусад өвдөж зовсон хүмүүст  шилжүүлнэ, хандивлана” гэсэн гэрээслэл бичиж байгаа залуучууд гарч ирж байна.

Солонгос, Герман, АНУ шиг тоног төхөөрөмж, ажиллах нөхцөл, цалин хангамж байхгүй ч бид нар ур чадвараар дэлхийгээс хоцроогүй.

Эхний элэг шилжүүлэн суулгасан хүүхэд өнөөдөр өндөр сайхан залуу болчихсон. Дөрвөн настай мэс засалд орж байсан одоо 14 настай болсон байна. Бид нар хараад өхөөрдөөд л, баярлаад л явж байдаг.

Эс эдийн банк байхгүйгээс, бид тархины үхэлтэй донороос судсыг нь авсан ч  14 хоног л хадгалж болдог. Тэгэхээр бид 14 хоног хадгалж байгаад дараагийн элэг солиулах нэг юм уу хоёр хүнд л тэр судсыг ашигладаг. Эдийн банктай бол тэр судсыг сар хадгалах боломжтой.

П.Батчулуун эмчтэй холбоотой энэ асуудал гарснаар манай эрүүл мэндийн салбарт, эмч нар бидэнд асар их айдас, сэтгэл санааны цохилт өгч байна.

Анхнаасаа ард түмний дунд буруу ойлголт төрүүлсэн. Мэдээлэл цацах өнгө, өнцөг нь анхнаасаа ийм зорилготой гэмээр явсан. Дөнгөж хөл дээрээ тогтож ядаж байгаа эрхтэн шилжүүлэн суулгах энэ салбарыг уналтанд оруулах хэмжээний дайралт боллоо.

Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ манай улс шиг эдийн засгийн хувьд хязгаарлагдмал оронд тэр болгон ийм хэмжээнд хөгжөөд байдаг шинжлэх ухаан биш.

Тэр цагаас эхлээд би П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө зүтгэж ирсэн.

Нэгт, хүн арддаа мэдээлэл дутуу өгсний балаг. Хоёрт, тухайн зөвшөөрөл авсан бичиг дээр элэг, бөөр, судас, шөрмөс гэсэн үг бичигдсэн байгаа. Энэ төрлийн бүх баримт дандаа бичгээр үйлдэгддэг. Тэр баримт дээр элэг, бөөр, шөрмөс гэсэн гурван үг байгаа. Би тэр бичгийг харсан.

Шинжлэх ухаанаа хөгжүүлэхийн хэрээр улам нарийн асуудлуудтай нүүр тулна.

Ийм их нарийн процесс явагддаг, олон хүний хөлс хүч ордог ажил учраас бидэнд ард иргэдэд ойлголт өгөх чиглэлээр ажиллах ямар ч боломж байхгүй. Бид шүүхийг буруу шийдлээ гэдэг юм уу,  ямар нэгэн байдлаар тэр шийдвэрт санал өгөх эрхтэй хүмүүс биш. Бид бол эмч нар.

Сурвалжлагч шөрмөсийг дангаар нь авдаг гэж ном сэтгүүлд бичсэн байна гэж эмч хүнээс асуусан байсан. Тэр бол дээр үеийн явдал. Дээр үед дангаар нь авдаг байсан. Шөрмөсийг шөрмөстэй залгахаар тасарчихаад байдаг учраас тэр процесс судалгаагаар батлагдаад ястай нь авъя гэдэг удирдамж орчин үеийн анагаахын шинжлэх ухаанд бий болсон. Энэ удирдамжаар манай улс явж байгаа.

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасаг гэдэг бол агуу тасаг. Тэр агуу тасаг байсан тулдаа хамт олны хүчээр амьд гарсан. Зүрх нь 16 минут зогссон. П.Батчулуун эмч бол эрүүл мэндээ энэ шинжлэх ухаанд өгчихсөн хүн.

П.Батчулуун маань манай элэг шилжүүлэн суулгах багийн нэг эс, эд нь. Яагаад вэ гэвэл элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг хийх үед ч гэсэн манай Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах багийн үндсэн гишүүн байсан. Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах төвийн алба байгууллагдаад, П.Батчулууны эрүүл мэндийн асуудал ийм төвөгтэй хэцүү байсан учраас цаашдаа мэс засал хийх боломж нь эрүүл мэнд талаасаа хязгаарлагдсан.

Л.Хосбаяр: Ундны усаа цэвэр байлгаж, хэн дуртай нь өрөмдөж худаг гаргадгийг цэгцлэх цаг ирсэн
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнөөдөр таны ахалж байгаа хоёр ажлын хэсгийн хурал боллоо. Түгээмэл тархацтай ашигт малтмалын талаар болон худгийн талаарх ажлын хэсгийн талаар мэдээлэл өгнө үү?

-Албан ёсны нэршил нь их урт нэртэй ажлын хэсгүүд л дээ. Нэг нь Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулах талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг.

Бүтээн байгуулалт өрнөж байгаа энэ үед түгээмэл тархацтай ордыг хориглох тухай ярихгүй, харин зөв зохистой ашиглаж, нөхөн сэргээлт хийх шаардлагаа өндөрсгөнө. Ажлын хэсэг энэ долоо хоногт дахин хуралдаж саналуудаа нэгтгэнэ.

-Улаанбаатар хотын усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын, хязгаарлалтын бүс ойгоор бүрхэгдсэн талбай, ойн сан бүхий газар, цэвэр бохир усны шугам сүлжээ шинээр хийхээр төлөвлөсөн, зураг төсөл батлагдсан инженерийн дэд бүтэцтэй, төвлөрсөн шугам сүлжээтэй газарт цооног өрөмдөж худаг гаргахыг хориглох талаар санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг. Бид үүнийг хялбарчлаад “Худаг” гээд байгаа.

Ажлын хэсэг маш өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Бидний гол зорилго бол ундны усыг цэвэр байлгах, хамгаалах. Хэн нэг нь дуртай газраа өрөмдөөд худаг гаргаад байдгийг цэгцэлье гэж байгаа. Мэргэжлийн байгууллагын өгч байгаа мэдээллээр Монгол Улсад 78 мянган худаг байдаг. Үүний гуравны нэг нь Улаанбаатар хотод байна. Нэг худгийг тойроод олон арван нүхэн жорлон байна. Ийм нөхцөлд тэр худаг, худгийн ус цэвэр байх боломжгүй. Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан мэдээллээр Улаанбаатар хотод 350 мянган нүхэн жорлон бий. Харин Усны газрын дарга Д.Батбаяр бол 680 мянган нүхэн жорлон байгаа гэдэг. Яагаад жорлонгийн тоо яриад байна вэ гэхээр ямар зайд яаж нөлөөлдөг гэдэг нь чухал.

Судалгаагаар хөрсөн дээр ямар байгаагаас шалтгаалаад 6-250 метр радиуст гэдэсний савханцар тархаж байдаг. Тэгэхээр тэр олон мянган жорлон, тэр олон мянган худгийг бохирдуулж, эргээд энэ нь хүндээ халдвар тараах үндэс болоод байна. Хөрсний бохирдол, ундны ус ярьж л байгаа бол нүхэн жорлонгийн асуудал заавал ингэж давхар яригдах болчхоод байна. Худгаа тоолоод яг тоог нь гаргачихъя, бас нүхэн жорлонгийн нэгдсэн тоог гаргая. Нэг талдаа нүхэн жорлонг багасгах, байгальд ээлтэй технологиудаар шийдэх ажил нь явах байх. Нөгөө талдаа ундны усаа цэвэр байлгаж, хэн дуртай нь өрөмдөж худаг гаргадгийг цэгцлэх цаг ирсэн.

-Худгийн тоог яаж гаргах вэ, ер нь цаашдаа худаг гаргах зөвшөөрлийг хориглоно гэж ойлгож болох уу?

-Хэрэглээг хянах, гүний усыг хамгаалах хамгийн эхний арга бол гүний худгаас ус хэрэглэдэг иргэн, аж ахуйн нэгжүүдэд усны тоолууртай болох шаардлага тавих. Гүний усыг зөвхөн өрхийн хэрэгцээнд, ундны зориулалтаар ашиглана гэдэг ч юм уу заалт оруулаад хэрэглэж байгаа хэн боловч тоолууртай байна гээд журамлаад өгвөл худгийн тоо гарчихна, бас хэрэглээг хянаад явчихна. Ажлын хэсэг дээр бол гүний худаг өрөмдөхийг хориглох тухай маш олон үндэслэлтэй саналуудыг мэргэжлийн хүмүүс гаргасан.

-Усны төлбөрийн асуудал ер нь яригдав уу? Манай улс бол хэрэглээний усандаа маш бага тариф тогтоосон улсын нэг шүү дээ.

-Манай улс усны дөрвөн төрлийн төлбөр л авдаг. Нэгдүгээрт, ус ашигласны төлбөр. Энэ нь байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар зохицуулагддаг. Хоёрдугаарт, ус бохирдуулсны төлбөр. Энэ нь ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиар зохицуулагддаг. Гуравдугаарт, ус хомсдуулсны төлбөр. Харамсалтай нь, 2012 оноос усны тухай хуульд байгаа энэ заалтыг өнөөг хүртэл хэрэгжүүлээгүй байдаг юм билээ. Дөрөвдүгээрт, усны үйлчилгээний төлбөр гэж байгаа. Энэ бол бидний мэддэг төлбөр. Бид үүнийг хэрэглээний ус ашигласны төлбөр л гэж ярьдаг. Яг үнэндээ бид усаа үнэгүй ашигладаг. Одоо төлөөд байгаа төлбөр бол Ус сувгийн газрын гаргадаг зардлыг л төлж байгаа. Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөлд ч манай улсын хэрэглээний усны үнэ тарифыг маш бага гээд тарифыг бага багаар нэмэгдүүлж олон улсын жишигт ойртуулах зөвлөмж өгсөн байдаг.

-Танаас тодруулга ярилцлага авч байгаа энэ үед нийслэлээс хөрсний усыг зориулалтын бусаар зайлуулж байгаа зөрчлүүдийг арилгуулахаар ажиллаж байна. Хөрсний усыг хууль бусаар зайлуулах, зөвшөөрөл авахгүй шавхах зэрэг ноцтой зөрчлүүд байх шиг байна?

-Усны газраас авсан мэдээллээр хөрсний ус зайлуулах зөвшөөрөл авсан 18 аж ахуйн нэгж байгаа юм билээ. Энд нэг тоо баримт хэлье. Ус сувгийн удирдах газар жилдээ 50 сая метр.куб ус нийлүүлдэг. Гэтэл хөрсний ус зайлуулах зөвшөөрөл авсан энэ 18 аж ахуйн нэгж 11 сая куб.метр усыг шавхан зайлуулж байгаа. Зөвшөөрөл аваад зайлуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг буруутгаж байгаа юм биш. Гэхдээ бодоод үз дээ. Ус сувгийн удирдах газрын жилдээ нийлүүлдэг усны тавны нэгтэй тэнцэх усыг 18-хан компани шавхаад зайлуулж байна. Зөвшөөрөлгүй хэд ч байгаа юм бүү мэд. Сүүлийн хэдэн хоногт гэхэд л нийслэл маш олон зөрчлийг илрүүлж, үүрэг өгөөд явж байна. Бид хүүхдийг шүдээ угаахдаа крантаа хаа, усаа хэмнэ гээд л байдаг. Бодит байдал дээр хэдхэн аж ахуйн нэгж ийм их хөрсний усыг шавхаж байна. Харамсалтай, хайран байгаа биз.

ТОДРУУЛГА: ХҮМҮҮЖИГЧ ЗҮРХНИЙ АРХАГ ДУТАГДАЛ ГЭСЭН ОНОШТОЙГООР ЭМНЭЛЭГТ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙГААД НАС БАРЖЭЭ
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс- 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хоригдол нас барсан талаар зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлсэн. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Х.Баясгалангаас тодрууллаа.

-Хорих ангид хоригдол нас барсан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Тухайн хоригдол зүрхний архаг дутагдал гэсэн оноштойгоор сумынхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Уг хэргийг одоо цагдаагийн байгууллага шалгаж байна. Урьдчилсан байдлаар зүрхний архаг суурь өвчний улмаас нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна.

-Хоригдлыг сахилгын байранд олон хоног байлгасан, эрүүдэн шүүсэн байх магадлалтай гэсэн мэдээлэл байна. Энэ талаар?

- Тус хоригдол нь хорих ял эдлэх хугацаандаа сахилгын шийтгэл авч байгаагүй тул сахилгын байранд ороогүй. Мөн биеийн эрүүл мэндийн байдлаасаа шалтгаалж, Хорихын нэгдсэн эмнэлэгт 20 удаа хэвтэн эмчлүүлсэн.

- Ял шийтгэл аваад хорих ангид ирж байгаа хүмүүсийг хүлээж авахдаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулдаг уу?

-Хамруулдаг. Уг хоригдлын тухайд хорих ангид ирэхдээ артерийн даралт ихсэлт, 3 дугаар зэрэг эрсдэл өндөр, зүрхний архаг дутагдал оноштой байсан. Хорихын нэгдсэн эмнэлэг болон тухайн хоригдож байсан ангийнхаа эмчийн байнгын хяналтад байж, эмнэлгийн тусламж үйлчилгээг тогтмол авдаг байсан.

-Ямар зүйл ангиар шийтгүүлсэн бэ?, суллагдахад хэр хугацаа үлдсэн байсан бэ?

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан зүйл ангиар /бага насны хүүхэд хүчирхийлсэн/ 12 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Үүнээс эдлэх ёстой ялынхаа 50 хувийг эдлээд байсан.

Ж.Чүлтэмсүрэн: Ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүн гар, сэтгэл нийлж ажилласан учраас эрсдэл бүхнийг давж чадлаа
Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажиллагаа гурван сарын хугацаанд үргэлжлэн амжилттай зохион байгуулагдлаа. Үүнтэй холбогдуулан Ажиллагааны ерөнхий удирдагч, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнтэй ярилцлаа.

-Цаг хугацааны эргүүлэг нүд ирмэхийн зуур л өнгөрсөн байна. Танаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагааг энэ зуны турш зохион байгууллаа. Татан гаргах ажиллагааны үеэс яриагаа эхлүүлье?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, татан гаргах ажлыг зохион байгуулж, бохидлыг бууруулах ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажил хоёр үе шаттайгаар зохион байгуулагдаж байна. Нэгдүгээр шатанд буюу 2021 онд Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоцыг 36 хоногийн хугацаанд ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач, цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгаанд үндэслэн боловсруулсан ажил гүйцэтгэх аргачлал буюу технологийн картын дагуу зохион байгуулсан. Үүний дараа 2022 оны хоёрдугаар сард  Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”-ыг дөрвөн үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулж, нэгдсэн зөвлөмж гаргасан байдаг. Энэхүү чуулганаас гаргасан зөвлөмжийг бид хоёрдугаар шатанд буюу дараагийн татан гаргах ажиллагааныхаа төлөвлөгөөнд тусган, хэрэгжүүлж байна.

Тус чуулганд оролцсон эрдэмтэн, судлаач, нутгийн иргэд гээд салбар бүрийн төлөөлөл хэлэлцэж, Хөвсгөл нуурт нийт 28 нэгж техник хэрэгсэл живсэн гэсэн тооцоо судалгаан дээр тогтсон. Энэ дагуу “Геомастер” компани  нуурт живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх ажлыг өнгөрсөн оны долоодугаар сарын 22-оос арваннэгдүгээр сарын 15-ны өдрүүдэд 10502,6 га талбайд хийж, таван объектын цэгийг илрүүлсэн.

Илрүүлсэн цэгийн дагуу ажлын хэсгийн эрдэмтэн судлаач, зөвлөх инженерүүд судалгаа, тооцооллын ажлыг газар дээр нь зохион байгуулж, татан гаргах ажиллагааны аргачлалыг боловсруулан, монгол орны онцлогт тохируулсан фермийг бүтээсэн.

Хээрийн байрлалд шилжихдээ усан болон авто гэсэн хоёр маршрутын зохион байгуулалтад орсон. Улсын хэмжээнд хөвөгч гүүрийг ашиглан анх удаагаа усан дээгүүр тээвэр хийсэн гээд онцлог ихтэй ажиллагаа байлаа.

Томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн зургаадугаар сарын 5-нд хөдөлгөөн үйлдэж, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Марааны булан гэдэг газарт хээрийн байрлалд шилжин, татан гаргах ажиллагааг зохион байгууллаа.

-Татан гаргах ажиллагааг зохион байгуулахдаа алба хаагчдын ажлыг хялбаршуулсан, техник технологийг илүү ашиглаж, цаг хугацаа хэмнэх цаашлаад аюулгүй байдлыг хангахад томоохон түлхэц болжээ гэж харж байна?

-Татан гаргах ажиллагаанд олон үйлдэлт Про-5 загварын усны дроныг ашиглах сургалт дадлагыг мэргэжлийн багш нараар удирдуулан зохион байгуулж, алба хаагчдаа дадлагажуулсан.

Мөн  аврагч усчин буюу шумбагчид усан доороос мэдээ дамжуулах, холбооны техник хэрэгслээр бүрэн хангагдсан. Түүнчлэн томилогдон үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны чиглэлийн түр зааврыг боловсруулан, мөрдлөг болгон ажиллалаа. Биднээс шалтгаалахгүй, байгаль цаг уурын өөрчлөлттэй холбоотой асуудлууд гарсан. Тухайлбал, бороо ороогүй өдөр гэж бараг байсангүй.

Олон техник, цахилгаан үүсгүүрүүд ажиллаж байгаа учраас аянга цахих эрсдэл өндөр  байлаа.

Салхи ихсэхээр давалгаа ихтэй учраас татан гаргах ажиллагаа түр зогсох тохиолдол ч байсан. Ажлын явцад гарсан хүндрэл бэрхшээлийг даван туулах арга зам, хэрэгжүүлэх арга хэмжээг тухай бүрт нь шийдвэрлэж удирдлага, зохион байгуулалтаар ханган ажилласан.

Мөн татан гаргах ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүн гар, сэтгэл нийлэн ажилласан учраас эрсдэл бүхнийг даван туулж чадлаа.

-Харахад, хэлэхэд амархан мэт боловч ажиллагаа ихтэй, үүсэж болох эрсдэл өндөртэй, тооцоолоогүй асуудлууд тулгардаг гээд тоочоод байвал олон зүйлийг ажиглаж байна. Урьд өмнө нь хийгдэж байгаагүй ажил учраас хүн бүрээс ур чадвар шаардсан, туршлага хуримтлуулах боломжийг олгож байгаа давуу тал ч бас байна?

-“Сүхбаатар” хөлөг онгоц бол живсэн газар, жин, хэмжээ, байрлал нь тодорхой байсан учраас тооцоо, судалгаа хийхэд арай хялбар байсан. Усны гүнд илрүүлсэн тэмдэгт тээврийн хэрэгсэл байна уу, хад асга байна уу  гэдгийг эхлээд усны дроноор бичлэг хийж зураг авч тогтооно. Үүний дараа эрдэмтэн судлаачид гүн, хэмжээ, байршлыг тооцоолон, татан гаргах ажиллагааны төлөвлөгөөг боловсруулна. Нөгөө усны дрон маань өөрөө олон үйлдэлтэй учраас усны гүнд тухайн объектыг сүвлэх, оосорлох ажиллагааг хийдэг.

Эхний сүвлэгээ амжилттай болбол дараа, дараагийн сүвлэгээг хийж, фермийг ашиглан татан гаргах ажиллагааг хийнэ. Хязгаарлагдмал орчин буюу усны гүнд учраас хүнээс нарийн ур чадвар, мэдрэмж шаарддаг. Цаг хугацаа ч их шаарддаг ажил.

Усны гүнд 20 метрт ирсэний дараа усчин аврагчид үндсэн бэхлэлт, холболтыг шалгаж түүний дараа фермийнхээ тусламжтайгаар татан гаргах ажиллагааг зохион байгуулна. Объектыг нуурын эрэгт ойртуулан тусгай татах зориулалттай КТЛ автомашинаар татан эрэгт гаргаж, шатахуун, шатах, тослох материалыг өөр саванд юүлэн аюулгүй болгож, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийн дагуу шийдвэрлэдэг. Дунджаар тооцоолоход 2-9 хоногийг нэг техник хэрэгслийг татан гаргахад зарцуулсан байх жишээтэй.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийт долоон техник хэрэгслийг 33.4-128 метрийн гүнээс татан гаргасан байна. Татан гаргасан тээврийн хэрэгслүүдээс 47.7 тонн бохирдлыг соруулж, зориулалтын дагуу устгасан. Хэрвээ энэхүү бохирдол далайд асгарсан бол Баянгол дүүргийн  нутаг дэвсгэрийн хэмжээний  буюу 2949 га талбай бохирдох эрсдэлтэй байна гэсэн судалгаа, тооцоог гаргасан.

Ингээд бодоод үзэхээр маш их ажиллагаа, чадвар, багийн ажил, хүн бүрийн үүрэг оролцоо ямар чухал байсан бэ гэдэг нь харагдаж байгаа байх.

Ажлын хэсгийн эрдэмтдийн тооцоо  судалгаа, зөвлөх инженерүүдийнхээ аргачлал, аврагчид, усчин дайчид ажиллагаанд оролцсон бүх алба хаагчдынхаа ур чадвараар үнэхээр бахархаж байлаа. Татан гаргах ажиллагаанд оролцсон байгууллагууд болоод алба хаагчдын хувьд маш том  бодит сургалт, дадлага боллоо гэж ажлын хэсгийн даргын хувьд дүгнэж байна.

-Татан гаргах ажиллагаа 2024 он хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд алба хаагчдын ур чадвар, техник хэрэгслийн чадавх дээшилж, олон ч эрсдэл, бэрхшээлийг даван туулж, шинэ туршилтууд бодит байдал дээр биелэлээ олох боломжийг эхлүүлэх байх?

-Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх ажлыг  “Геомастер” компани хийж байна. Илрүүлсэн тэмдэгтийн дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүн судалгаа, тооцооллоо гаргаад татан гаргах ажиллагааг үргэлжүүлнэ. Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, татан гаргахад гаднын мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллах санал тавьж байсан.

Зардал ихтэй, цаг хугацаа их шаардсан учраас  ажлын хэсгийн эрдэмтэд өөрсдөө татан гаргах ажиллагаанд ашиглах олон улсын стандартад нийцсэн фермийг зохион бүтээсэн. Энэхүү фермийг зохион бүтээснээр зардлыг 80 дахин багасаж, цаг хугацааг хэмнэсэн маш том дадлага, сургалт болсон.

Нөгөө талаар Зэвсэгт хүчний анги, байгууллагууд анх удаагаа далайд хөвөгч гүүрийг ашиглан, үйл ажиллагаа явуулж, туршлагажлаа.

Харин Онцгой байдлын байгууллагын алба хаагчид усны гүнд ажиллах ур чадвараа нэмэгдүүлж, техник хэрэгслээ сайжруулж байна гээд давуу тал их байна.

–Ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.

-Баярлалаа. Засгийн газраас томилогдсон ажлын хэсгийн дарга, гишүүд, хамтран ажилласан эрдэмтэн, судлаач, цэргийн зөвлөх инженерүүд, татан гаргах ажиллагаанд оролцсон нийт бие бүрэлдэхүүнд баярлаж, талархснаа илэрхийлье. Бид чадсан, гэхдээ цаашид ч олон ажлууд хүлээж байна.

Д.Эрдэнэбаатар: Монголчууд дэлхийд мал ахуйн соёл иргэншлийг бүтээсэн гавьяатай
МУИС-ийн Улаанбаатар сургуулийн профессор, археологич, доктор Д.Эрдэнэбаатартай  ярилцлаа.

-Монголын эртний түүх, Азийн нүүдэлчдийн амьдрал, зааг ялгаа, түүний онцлогийн талаар яриагаа эхлэх үү?

-Эртний Грек, Ром, Хятад, Энэтхэгийн соёл гэдэгтэй нэгэн адилхан, манай монголчууд эртний асар их баялаг түүхтэй улс. Бидний агуу их түүхийг, тэр дундаа гадаадын судлаачид “нүүдлийн соёл иргэншил” гэж тайлбарласаар ирсэн байна. Англи хэлээр “nomadic” гэх нь монголоор “нүүдлийн соёл иргэншил” гэдэг үгтэй хоорондоо утгын хувьд таарахгүй байгаа юм. Монголчууд  бид “нүүдэлчид” биш, бид энэ нутагтаа хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй, өнөөгийн энэ төрөлх нутагтаа үеийн үед байсан, одоо ч байгаа. Монголчууд харин дэлхийн хүн төрөлхтний соёлд “бэлчээрийн мал аж ахуйтны соёл” хэмээх том хэвшлийг бий болгосон юм. Бэлчээрийн мал аж ахуй гэдэг ойлголтыг “газар тариалант, суурин соёл”-той харьцуулан, онцгой анхааран, судлах шаардлагатай гэж үздэг. Монгол Улсад “Нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэн”-г ЮНЕСКО-гийн санхүүжилтээр байгуулсан. Харамсалтай нь, манайхан анхнаасаа түүх, соёлдоо анхаарлаа хандуулаагүй. Харин тэрхүү боломжтой санхүүжилтийг нь үр ашиггүй ашиглаж байгаад одоо ямар ч зардалгүй болсон. Тэр хүрээлэн одоо байгаа эсэхийг би мэдэхгүй байна. Эзнийх нь хувьд бид л өөрсдөө “Бид хэн юм бэ?” гэдгээ тодорхойлон танин мэдэж судлах ёстой.

Монгол орны одоо байгаа нутаг дэвсгэр дээр чулуун зэвсгийн үеэс эхлээд оюун ухаант хүн амьдарсан. Энэ түүх огт өөрчлөгдөөгүй. Харин дунд нь Хүннүгийн эзэнт гүрэн, Монголын эзэнт гүрэн гээд том том улс байгуулж байсан байна. Монгол Улс 1,6 сая хавтгай дөрвөлжин км талбай нутагтай жижиг улс. Одоогийн энэ Монгол Улсын хил хязгаар бол 20 дугаар зуунд гадаадын хүчтэй Төр улсуудын, улс төрийн хүчин зүйлийн нөлөөгөөр бий болсон нутаг дэвсгэр юм. Түүнээс биш бид Евразийн толгой, том улс байсан гэдгийг мартаж болохгүй. Гэхдээ би үүгээр бусдын нутаг дэвсгэр, түүх соёлд санаархаж байгаа юм биш, улс, үндэснийхээ өнгөрсөн түүхийг сануулж байгаа нь энэ. Харин бид өөрсдийгөө хэн бэ гэдгээ таньж илэрхийлэх нь чухал. Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, Кидан, Монгол гээд эртний төрт улсыг бидний өвөг дээдэс байгуулжээ. Түүнийг одоогийн түүх уншдаггүй ихэнх хүн нэг улс нүүж ирээд, нөгөө улс нь хаяж нүүж яваад байсан юм шиг, өөр өөр нэртэй улс ээлж дараалаад байгуулаад байсан юм шиг ойлгоод байгаа юм. Тийм биш ээ. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр оршин байсан дээрх нэр бүхий улсуудын “ТӨР”-үүд оршин байжээ гэж ойлгож болно. Өнөөдөр улс, үндэстний тухай ойлголт, төсөөлөл өөр болж. Уг нь Монгол Улс, монгол үндэстний нэр биш юм аа, Монгол Төрийн нэр.

-“Бэлчээрийн мал ахуйтны соёл иргэншил” Европт очоод  яагаад “хэсүүлч тэнэмэлчний” хэмжээнд хүрэх болов. Энэ үйл явдал хаанаас эхтэй юм бол?

-Бидний өвөг дээдсийн бүтээн бий болгосон уламжлалт түүх, соёлын ул мөр дэлхий дахинд үлдсэн байна. Дэлхий дахины түүхийг таньж мэдэхдээ өөрсдийнхөө түүхийг харьцуулж үзэх ёстой. Монголын эзэнт гүрэн, Хүннүгийн эзэнт гүрэн аль аль нь байхдаа нутаг дэвсгэрээ тэлэн, тухайн төрд гавьяа байгуулсан хүнд газар нутаг шагнан, эрхэм хүндтэй цол хэргэм олгодог байж. Түүнийгээ хэдэн  үеэрээ, угсаа залгамжлан эзэмшдэг. Гэхдээ газар нь хэзээ ямагт их хааны өмч, төрийн өмч  байсан. Түүнээс биш хэзээ ч хувийн өмч байгаагүй. Евразийн зарим улсад тэр уламжлал өнөөдөр ч хадгалагдаж байна. Унгар улсад, Хүннүгийн Аттила нарын эзэмшиж байсан газар өнөөдөр үе залгамжлагдан хадгалагдсан хэвээрээ байна. Тэр хүний үр удам, уламжлалт төрийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж яваа учраас хадгалагдан үлджээ. Тухайлбал, газар эзэмшиж байгаа тэр хүн төрийн эсрэг үйлдэл хийсэн бол хэргэм зэргээс нь буулгаж, газрыг нь хураан авч болдог. Дараагийн төрд зүтгэсэн хүнд өгдөг уламжлал байжээ. Яг энэ уламжлал 13 дугаар зуунд маш идэвхтэй явсан. Их Монгол улсын үед Чингис хааны 4 хүү Цагаадайн улс, Алтан ордны улс, Хүлүгэгийн улс, Их Юань гүрэн зэрэг 4 улсыг байгуулжээ. Харамсалтай нь, эв нэгдэлгүй байсан нь одоогийн бидний хувьд гашуун түүх.

-Өвөг дээдсийн байгуулсан Төрт улсуудын нутаг дэвсгэрт өнөөдөр байгаа улсууд хүчирхэг гүрнүүд болсон байна. Энэ нь биднийг эх түүхээ эргэж, дэлхий нийтэд таниулах хэмжээнд хүргэж байгаа хэрэг үү?

-Манай хойд хөрш ОХУ, өмнөд хөрш БНХАУ байна. Харин 13 дугаар зуунд тэд бүхэлдээ Монгол Улсын нутаг дэвсгэр байсан. Энэ бол хамгийн сүүлчийн жишээ шүү дээ. ОХУ /одоогийн/ Зүчийн байгуулсан Алтан ордон улсын суурин дээр, БНХАУ /одоогийн/ Хувилайн байгуулсан Юань улсын суурин дээр бий болсон юм. Тэгээд одоо түүхэн хувь заяа өөрчлөгдөөд ОХУ, БНХАУ дэлхийн нөлөө бүхий их гүрнүүд болжээ. Монгол Улс маань дэлхийд мартагдаж, газар нутаг нь дээрх хоёр улсад хуваагдсан байна. “Монголыг 3 хуваавч улсын чинээ, могойг 3 хуваавч гүрвэлийн чинээ” гэж ярьдаг чинь энэ. Хувь заяаны эрхээр ингэж хуваагдсан ч өнөөдөр голомт нутгаа сахиж үлдсэн бид агуу түүх соёлоо хадгалж байгаа. Тийм учраас дэлхийд түүх соёл, нутаг дэвсгэрээр Монгол Улс жижигдэхгүй гэж ойлгож болно. Харин түшмэл, ноёд нь жижигдэж магадгүй.

Мөнгөө төлсөн хүн хөгжмөө захиалдаг гэж нэг араншин өнөөдөр байна. Түүнтэй адилхан өнөөдөр ОХУ-ын бүрэлдэхүүнд байгаа Тува, Буриад, тухайн цагтаа уулын Алтайн бүгд найрамдах Монгол Улс гэж нэрлэгдэж байсан өнөөгийн ОХУ-ын Горный Алтайн БНУ нь, дундад зууны үеийн Монголын зүүн гарын хаант улсын бүрэлдэхүүнд байсан Казахстан, Киргиз биеэ даасан улс боллоо. Тэд ч гэсэн бидний өвөг дээдэс гээд, бидний түүхээс булаацалдаад сууж байна. Би 2002 онд Киргиз улсын ойн арга хэмжээнд оролцохоор очсон. Тухайн үед Киргиз улс ЗХУ-аас салсныхаа ойг тэмдэглэх юм байна гэж бодсон. Гэтэл Киргиз улс Модун шаньюйгаас эхтэй өөрийнхөө улсын 2200 жилийн ойг тэмдэглэж байсан. Тийм учраас би баярын хуралд нь баяр хүргэж үг хэлээгүй. Монгол Улс Модун шаньюйгаас эхлээд ойгоо тэмдэглээд, түүхээ бичсэн. Манай агуу их түүхээр оролдож байсан Аскар Акаев гэдэг хүний төр удахгүй унасан л даа. Бидний түүхийг булаацалдах дуртай хүн эзэн суух боломжгүй л дээ.

-Киргиз улс бидний түүхэнд эзэн суух тухай та ярилаа. Модун шаньюйгийн үр сад гэдгээ батлах ямар баримт, түүхэн үйл явдал, эх сурвалж бидэнд байдаг юм бэ?

-Бидний үүх түүхийг булаацалдах гээд байгаа Киргиз, Казахстан, орчин үеийн Турк улсад “хэрэв та нар Хүннү улс, Түрэг улс, Уйгар улсын хойчис нь үнэн юм бол танай нутаг дээр, манай нутаг дээр байгаа шиг дээрх эртний Төрт улсуудын хаад язгууртны булш бунхан, хот суурин байна уу, түүнийгээ гаргаад үзүүлээч” гэж хэлдэг. Ямар ч төрт улсын үндсэн нэг шинж нь төр улсын төв нь байсан газар хаад язгууртнуудын булш бунхан нь хийгээд нийслэл хот нь байдаг. Тэгвэл Монгол Улсын нутаг дэвсгэр, тэр дундаа Хангайн нурууны бүс нутагт өнөөдөр Хүннүгээс авахуулаад Сяньби Жужан, Түрэг, Уйгар, Монголын эзэнт гүрний нийслэл хотуудын туурь нь байна. Мөн Архангай, Өвөрхангай, Булган аймгийн нутагт Хүннү, Сяньби Жужан, Түрэг, Уйгар, Киданы хаадын булш бунхан байгаа.

-Эдгээрийг та тодруулж ярих уу?

-Архангай аймгийн Хайрхан сумын Хануй багийн нутаг Хануй голын сав Балгасын тал гэдэг газар Гол мод-2-т Хүннүгийн хаад, язгууртны булшнууд байна. Мөн аймгийн Хайрхан сумын нутаг Хүнүй голын савд  Гол мод-1-т Хүннүгийн хаадын булш байна. Орхон голын сав газарт Түрэг төрийн хаад язгууртан Культегин, Билгэ хаад язгууртны булш, онгонууд, Уйгарын хаадын булш Архангай аймгийн Хотонт сумын нутагт байна. Энэ бол бид үндсэн нутагтаа байна гэдгийг л харуулаад байгаа юм. Тухайн цагийн Эртний хятад Хан, Тан улсуудтай улс төр, эдийн засгийн өргөн харилцаатай хөршүүд байсан учраас тэд Хүннүгээс эхлээд Түрэг, Уйгар хүртэл бидний түүхийг маш сайн бичиж үлдээсэн. Түрэг, Уйгарыг Хятадын түүхэнд тэмдэглэхдээ “...Уйгарын хүн амын ихэнх нь Тэлэ нар, Тэлэ-гийн дээдэс нь Хүннү нар” гээд маш тодорхой бичсэн байна. Тэгэхээр Уйгар, Түрэгүүд монголчууд биш гэж хэлэх ямар ч үндэс байхгүй, боломжгүй зүйл. Тэгээд 2-3 мянган жилийн өмнө, нар ээсэн энгэрт нас барсан хүнээ нутаглуулдаг оршуулгын зан үйл өнөөдөр ч ёс заншил өөрчлөгдөөгүй хэвээрээ байна.

-Өвөг дээдсийн бичиг үсгийн тухайд?

-Бидний өвөг дээдэс Хүннү нарыг бичиг үсэггүй байсан гэдэг. Уучлаарай, Хүннүчүүд бичиг үсэгтэй байсан. Ямар бичиг үсэгтэй байв гэдгийг бид өнөөдөр 100 хувь батлан харуулаагүй боловч Хүннү нарын бичиг үсгийн тухай түүхэн бичгийн эх сурвалж байна. Эртний Хүннү булшнаас бичгийн хэрэгсэл бийр, янтай, үсэг тэмдэгт олдоод байна шүү дээ. Мөн Түрэг, Уйгар хаадын “бид энд амьдарч байсан юм шүү” гээд түүхээ бичсэн гэрэлт хөшөөнүүд, хадны бичгүүд байна. Энэ бол баримт, үйл явдлаар нотлогдож байгаа зүйл. Хүннү монголчуудын өвөг дээдэс биш гэж гаднынхан бас хэлдэг. Гэхдээ биш гэдгийг юугаар нотолж байгаагаа тэд хэлж чаддаггүй. Хүннү нарын булшнаас гарч байгаа эртний хүний яс монгол төрхтэй. Хүннү, Уйгар нарын генетик, өнөөгийн монголчуудын генетиктэй эхний шатны судалгаануудаар ижилхэн байгаа. Анхан шатны баталгаа энэ мэт байна. Хүннү нарын хэл бол бидний хэл. Монгол хэл хэзээ ч өөрчлөгдөөгүй.

-Модун шаньюй бол бидний өвөг дээдэс хэмээн ой тэмдэглэж байсан бусад орноос Хүннү нарын археологийн олдсон олдвор хэр зэрэг олон байдаг юм бэ?

-Тухайн цаг үедээ Хүннү, Уйгар, Кидан, Монголын эзэнт гүрний нутаг дэвсгэрт Казахстан, Киргиз улс багтаж байсан юм. Энэ утгаараа манай соёлын элементийг хадгалсан жирийн иргэдийн булш бунхан тэр газар нутгуудаас гардаг. Цэргийнх бас байна. Гэхдээ хаад язгууртнуудын булш бунхан бол гараагүй. Үүнийг нэгдүгээрт хэлж болно. Эдийн болон оюуны гэсэн хоёр соёлын нөлөө бий. Бэлчээрийн мал аж ахуйтай бидний хувьд гэр орон сууц, малын тоног хэрэгслээс эхлээд малтай харилцдаг соёл ижил төстэй. Эзэнт гүрэн гэдэг бол өөрийн хэлтэй, бичиг үсэгтэй байсан учраас казах, киргиз хэлний үгийн сангийн 30-40 хувьд бидний хэл байгаа. Тэдний хэл биднийхээс яагаад өөрчлөгдөв гэхээр, дундад зуунаас хойш тэд цаанаасаа лалын шашнаар дамжаад перс хэлний нөлөөнд орсон. Тэдний хэл биднийхээс холдож харьцангуй өөр болсон байгаа.

-Манай улсын нутаг дэвсгэр дээрх үе үеийн эзэнт гүрнүүдийн үндсэн монгол хэл одоогийнхоор бол "цунамид өртөж" өөрчлөгдсөн нь казах, киргиз хэл үүсэх нөхцөл бүрджээ гэж л хэлээд байгаа хэрэг үү?

-Тийм. БНХАУ-ын бүрэлдэхүүнд байгаа монголчуудын хэл хятад хэлд уусаад л байгаа биз дээ. Ялгаагүй, ОХУ-ын бүрэлдэхүүнд байгаа Тува, Буриад түмний хэл орос хэлд уусаад л байгаа биз дээ. Эдгээр нь тодорхой жишээ шүү дээ.

Монголын  судлаачид дэлхийн судлаачдаас хоцроогүй гэж нүүр бардам хэлнэ

-Бидэнтэй угсаа гарвал, түүх соёл булаацалдах болсон тэр улсуудад бид түүхээ ойлгуулж чадаагүй өдий хүржээ. Энэ  бидний түүхийг гуйвуулах шалтаг шалтгаан хаанаас эхтэй юм бэ?

-Монголчуудын эртний угсаа гарвалыг хүрэл зэвсгийн болон дундад зууны үед будилуулдаг. Эндээс тэр гуйвуулга эхэлсэн байна шүү дээ. Төв Азийн их ай савд багадаа 2-3 зуун жилийн өмнөөс Оросын болон ОХУ-ын эрдэмтэд Монголын түүхийг судалсан. Энэ судалгааны явцад эсгий туургатнууд Казахстан, Узбекистан, Турк, Киргизүүдийн түүх, соёлтой бидний түүх соёлыг адилхан гэж хэлээд, түүнийгээ “Түрэг судлал” гэдэг шинжлэх ухааны нэг салбарт багтаасан байна. Монголыг эсгий туургатан гэдэгт багтаасан Оросын эрдэмтдийн бүтээлийг дэлхий нийтээрээ уншиж байна. Монголын түүхийг бидний монгол хэлээр дэлхий нийт уншаагүй байна. Монгол нээлттэй болсон 1990 оноос хойш бид чадах, ядахаараа олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож англи, орос, хятад хэлээр бүтээлээ хэвлүүлж байна. Гэхдээ бид уншиж судлаад,  2-3 зуун жил болчихсон Шинжлэх ухааны үзэл онолыг богино хугацаанд няцааж чадахгүй байна.

-Үнэнийг ойлгуулахад хугацаа хэрэгтэй гэж та хэлж байна уу?

-Төр засгийн дэмжлэг хэрэгтэй байна гэж салбар бүр хэлдэг. Түүнтэй яг адилхан түүхийн судалгаа, түүнийг бусдад зөв таниулахад төрийн дэмжлэг хэрэгтэй. Төв Азийн эртний түүхийн тухай олон улсын хурал болоход ОХУ, БНХАУ доод тал нь 50, дээд тал нь 100 судлаачаа улсын зардлаар оролцуулдаг. Гэтэл бид өөрсдөө зардлаа даагаад нэг хүн, заримдаа 2, 3 хүн очдог. Бидний гадаад хэлний мэдлэг дутагдалтай байж болно, өөрсдийнхөө мэдлэгийг гадаад хэлний мэдлэгийн түвшнээр тайлбарладаг. Бид чинь орчуулагчгүй очно шүү дээ. Гэтэл манай хоёр хөрш эрдэмтдийнхээ бүтээлийг дэлхий нийтийн хэлээр орчуулаад уншуулж байна.

-Түүхийн шинжлэх ухааны дэлхий нийтийн хэл нь ямар хэл юм бэ?

-Дэлхий нийтийн улс төр, эдийн засагт нөлөө бүхий орос, хятад, англи, франц, япон хэл. Бид социализмын нөлөөгөөр орос хэлийг үзсэн, сүүлд нь англи хэлийг жаахан үзэж байна. Энэ нь бидэнд чамлалттай байгаа. Дэлхийд хятад судлал, монгол судлал гэж байна. Агуу их түүх нь шавхагдашгүй учраас дэлхий нийтэд монгол судлал гэж байгаа юм байгаа биз дээ. Энэ чинь судлах тусам гүнзгийрдэг зүйл шүү дээ.

-Монгол судлал дэлхий нийтэд хэзээ бий болсон юм бэ?

-БНХАУ, Франц АНУ, ХБНГУ, Унгар улсад Монгол судлалын том төвүүд бий. Монголд ирсэн судлаачид нь Монголыг ойлгоод орчин үеийн хэл соёлын талаар зөв тайлбар өгдөг. Орос эрдэмтэд “хүрэл зэвсгийн эрин үед Баруун Европоос “Индо-европын соёл”, “скифийн соёл” Монголд нөлөөлсөн” гэж тайлбарладаг. Манай түүхчид өөрийн болон гадаад улс орны эртний түүхийг гадна талаас нь, бас өөрийнхөө түүхийг дотроос нь “өөрийн сэтгэл, оюунаар” судалж, уншиж үзэх хэрэгтэй. Манай эриний 3-5 дугаар зуунд эртний Герег улсад амьдарч байсан алдарт түүхч Геродот гэдэг хүн “зүүн талаас ирсэн морьтон ард түмнийг “скиф” гэж нэрлэсэн байдаг. “Скиф” гэж нэрлээд байгаа тэр хүмүүс бол өнөөдрийн манай нутаг дээрх “буган чулуун хөшөөт, хиргисүүрийн соёл”-ыг бүтээгээд, хожим Хүннү нарт шахагдаад баруун тийш нүүсэн хүмүүс. Эртний Герегийн түүхч Геродотын бичсэн “Скита” буюу скифчүүд өнөөгийн манай Монголын нутгаас баруун тийшээ нүүж явсан болохоос биш, баруун талаас нүүж ирж, монголчуудын эртний  соёлд “скифчүүд” нөлөөлсөн юм биш.

-Бидний өвөг дээдэс баруун тийш нүүж очиж соёл түгээсэн болохоос, баруунаас наашаа нүүж Монголын эртний соёлд нөлөөлсөн түүхэн үйл явдал болоогүй гэж та үзээд байна. Тийм үү?

-Энэ талаар Геродот номдоо маш тодорхой бичсэн. Түүний бичсэн зүйлд “... амьтны махыг арьсанд нь болгож иддэг..” гэж бичсэн байгаа юм. Энэ бол боодгийг хэлсэн байгаа биз дээ. Мөн морьтон ард түмэн нум сумаар харвадаг гэх мэт бидний ахуй ёс, зан үйлийн тухай бичсэн юм маш их бий. Энэ чинь үйл явдалд оролцож нүдээр үзсэн хүн бичээд үлдээсэн тэмдэглэл шүү дээ. Хүннү нарыг “скиф” гэж бичсэн Оросын эрдэмтэд маш олон. Уучлаарай, скиф чинь Хүннү нарын өмнөх, хүрэл зэвсгийн эрин үе, он цагийн хувьд энэ хоёр хоорондоо нийлдэггүй. Ийм болохоор би хүрэл зэвсгийн үед буган чулуун хөшөөний соёл бүтээгчид барууныг зорьсон. Хүннү нар дараа нь баруун тийшээ явсан. Хүннү нарын хоёр дахь нүүдэл хийсэн хүмүүс нь Аттила хааныхан Унгарт очсон үйл явц. Өнөөгийн Унгар, Румын улсын одоогийн нутаг дэвсгэрт Трансильвани мужид өөрсдийгөө Хүннүгийн удам гэж үздэг, Секел, Чанга гэж өөрсдийгөө нэрлэсэн хүмүүс байна.

Тэнд би 2-3 удаа очиж судалгаа хийсэн, СГЗ нэрт орчуулагч Г.Аким гуай надтай хамт явсан. Секел хүмүүстэй уулзаж ярилцахдаа, “Чанга“ гэдэг чинь юу гэж байгаа юм бэ гэж орчуулагчаараа дамжуулан асуусан. Гэтэл тэр орчуулагч эдний зарим үг хэллэг унгар, румын хэлтэй таардаггүй гэж надад хэлсэн. Хэл нэвтэрч ойлголцохын тулд гэрийн эзэн утас аваад зангидаад татаж байна. Тэгэхээр би “чанга гэсэн үг үү“ гэж асуусан, гэтэл “тийм, тийм” гэж хариулж байгаа юм даа. Тэгэхээр нь “тийм тийм” гэдэг юу гэсэн үг юм гэж дахин асууж байлаа. Энэ чинь монгол үг биз дээ. Гартаа байгаа утсаар надтай манай уламжлалт гараас гарт дамжуулдаг тоглоомыг тоглосон. Түүнээс “та энэ тоглоомыг яаж мэддэг юм бэ “гэж асуухад, өөдөөс “энэ бол манай хүннү хүмүүсийн тоглоом” гэж хариулсан. Хүннү соёлын өв уламжлал тэнд хадгалагдсан байгаа биз дээ. Тэнд Европ хэв маягтай байшинтай айлууд байна. Гэтэл цуг явсан хүн тэдэн дотроос хүннү айлыг нь ялгаж надад хэлж өгөөд байсан. Түүнээс “та гаднаас нь хараад хүннү айл гэдгийг яаж мэдээд байгаа юм бэ” гэж намайг асуухад, “та хар л даа, хаалган дээр нь нар сар байгаа биз дээ“ гэж хариулж байна. Дээр нь хашаа руу нь заасан. Гэтэл хашаагаа тэд гэрийн ханы нүд шиг савхалсан модоор чимэглэсэн байсан. Бид одоо дэлхийн түүхийг өөрийнхөө түүхтэй харьцуулж үзэх цаг болжээ.

-Монгол Монголын түүхийн судалгаагаар хаана яваа юм бэ?

-Монголын түүх судлаачид дэлхийн судлаачдаас хоцроогүй, эн чацуу явж байна гэж нүүр бардам хэлнэ. “Надад тулах цэг өгөх юм бол дэлхийг ч хөшнө“ гэж Аристотель хэлсэн байдаг. Түүнтэй адил бидэнд хөшүүрэг дутаад байгаа юм. Судалгаа хийхийн тулд зардал хайна, судалгааны бүтээлээ олон нийтэд хүргэхийн тулд номоо хэвлүүлэх зардал хайж зүдэрнэ. Миний хэлээд байгаа төрийн дэмжлэг судалгаа хийх болон номоо хэвлүүлэх зардал юм шүү дээ. Энэ л Монголын түүхч, археологич нарт хэрэгтэй байгаа юм.

-Хүннү бидний өвөг дээдэс гээд бид бусадтай булаацалдаад байгаа юм шиг. Мөн бидэнтэй бусад нь булаацалдаад байгаа ч юм шиг. Хөрш Казах, Киргиз, Турк бидний дунд нэг ийм зүйл гараад байна. Бид тэнд угсаа гарвалиа үнэн зөвөөр ойлгуулахын тулд одоо юу хийх ёстой юм бэ?

-Дэлхий нээлттэй болсон. Туркийн, Казахын, Хятадын түүхэн кино ТВ-ээр гараад байгааг та харж байгаа биз дээ. Юань улсын тухай хятадууд маш олон кино хийж байгаа. Казахстан зүүн гарын хаант улсын тухай маш олон кино хийх олсон. Манай жүжигчид тэнд очиж тоглодог. Манай түүхийн эсрэг зохиогдсон түүхэн гэгдэх кинонд бид өөрсдөө очиж тоглоод байгаа юм. "Хувилай хаан" гээд киног АНУ-ын найруулагч Хятадад уран сайхны кино хийсэн. Түүнд хятад жүжигчидтэй хамт манай нэг жүжигчин Аригбөхийн дүрд тоглосон. Монгол хүний хувьд “...уучлаарай, манай түүхийн эсрэг зохиогдсон кино байна, би тоглохгүй...” гэж хэлж болно шүү дээ. Гэтэл тийм юм байхгүй. Уран сайхны кино ч гэсэн түүхийн гол шугамаас хазайж болохгүй л дээ. Гэтэл тийм зүйлд өөрсдөө оролцдог.

-Түүх, өв соёлын талаар бид одоогоор дархлаагүй болсон байна. Үндэстний өв соёлыг хадгалж чадахгүй хэмжээнд хүрсэн явдал хаанаас эхтэй юм бол та юу гэж үзэж байна?

-Шинжлэх ухаан, соёлын талаар төрөөс баримтлах бодлого суларсан байна. "Мандухай цэцэн хатан" гэдэг кино 1990-ээд онд гарч, монголчууд яаж хүлээж авч байлаа. Тэр 1990-ээд оны босгон дээр манай агуу түүхчид амьд сэрүүн байсан. Кино зохиолыг аугаа түүхч Ш.Нацагдорж гуай бичсэн. Кинонд зөвлөгөө өгсөн манай ахмад багш нар, алдартай түүхч, археологич нар бүгд амьд сэрүүн байлаа. Тийм учраас "Мандухай цэцэн хатан" киноны эдийн соёл үнэнд их ойрхон болсон учраас их үнэмшилтэй болж байгаа юм. Үнэмшилтэйгээс гадна үнэн түүх болж байгаа юм. Түүхэн кино өнөөдөр бас хийж байгаа. Гэхдээ түүхийн үнэн гол шугамыг мушгин гуйвуулах явдал гарч байгаа харагддаг. Хэдэн жилийн өмнө бага хаадын тухай цуврал кино телевизээр гарсан даа. Дундад зууны бага хаадын хямралын үе, зөрчлийг дүрслэн үзүүлэх гэж оролдсон байгаа юм. Гэхдээ тэнд байсан төрт ёс хувцас хэрэгслийн тухай ямар ч ойлголтгүй, огт мэдлэггүй болох нь тэр киноноос харагдсан. Одоо тэр киноны үйл явдлыг эргэн санахад зүгээр л боловсролгүй хоёр хүн гадаа гудамжинд хоорондоо гахай, нохой гээд хэрэлдэж байгаа байдлаар харуулсан байх жишээтэй. Уучлаарай, тийм биш л байхгүй юу. Монголын дарлалын үе гэж оросууд бичдэг байсан цаг бий. Харин түүнийгээ болиод, одоо Алтан ордны улсын үе гэж бичдэг болсон байна. Оросуудыг дарлаж байсан түүх Монголд байхгүй. Оросын газар нутаг дээр Алтан ордны улсын төр байсан учраас оросууд өнөөдөр хүчтэй байгаа. Путин үүнийгээ хүлээн зөвшөөрсөн байна билээ. Гэхдээ орос үндэстэн монгол үндэстэн болж байгаа юм биш. Харин Алтан ордон улсын төрт ёсны уламжлалыг авсан гэдгээ тэд хүлээн зөвшөөрч байгаа хэрэг.

-Орос, Монголын түүх, нэр төрд халдаж байгаа явдал бол энэ биш шүү дээ. Тийм ээ?

-Оросын хаант төрийн уламжлал, Монголын хаант төрийн уламжлалын талаар 17 дугаар зуунд Оросын Карамзин гэдэг түүхч маш тодорхой бичсэн. Оросууд өнөөдрийг хүртэл түүнийг бүрэн хэмжээгээр хэвлээгүй. Монголыг магтан дуулсан зүйлийг гаргаж болохгүй гэдэгтэй холбоотой. Гумлевыг дарж, нухаж яаж балайрч байв. Гэхдээ Гумлев Оросын төрийн хүн учраас Оросынхоо тухай маш сайн зүйл их бичсэн. Монголын тухай Монголын төрийн тухай олон сайн зүйл бичсэн байдаг. Монголын түүхийн сайн баримт нотолгоог дарахын тулд түүнийг дарсан байхгүй юу. Рашид ад-Дины судрын чуулган, Арабын түүхчдийн бичсэн Монголын түүх байна.

-Энэ бүхэн саяхан л бидэнд нээлттэй боллоо шүү дээ. Оросуудын судалж гаргаж ирсэн зүйлээс зөрүүтэй баримт материал тэнд олон байх уу?

-Байлгүй яах вэ дээ. Тэр түүхийг оросууд маш сайн мэднэ. Гэхдээ өөрсдөө орчуулаад, олон нийтийн хүртээл болгоогүй. ОХУ-ын Буриадын түүхч Мункуөв, “Чингис хааны Чаньчун Бумбатай уулзсан аян замын тэмдэглэл”-ийг орчуулсан. Уг тэмдэглэлд, Чингис хаан “манай Шаньюйгийн улсаас миний улсыг хүртэл ийм их улс бий болсонгүй. Энэ улсыг яавал мөнх байлгах вэ” гэж Чаньчун Бумбаас асууж байгаа юм. Чаньчун Бумбын хариулт нь “Би мөнх ёсны тухай огт мэдэхгүй. Гэхдээ улс мөнх байхын гол үндэс нь ард иргэд нь дайнгүй амар амгалан, мөнх хүчтэй байна” гэж Чаньчун Бумба хариулсан байдаг. Түүнийг оросууд ямар болгосон бэ гэхээр, “Чингис хаан “би яаж мөнх амьдрах вэ” гэж асуужээ хэмээн түүхийн үнэнийг хувь хүн дээр авч ирж гуйвуулсан байх жишээтэй. Манай нэрт түүхч Н.Ишжамц гуай 1950-иад онд түүнийг орчуулахдаа зөв орчуулсан байгаа. Дараа нь Ганбаатар гэдэг хоёр түүхч түүнийг дахин орчуулсан. Түүн дээр яг зөв орчуулга нь гарсан гэх мэт бидний түүхэн эх сурвалж гуйвсан явдал бол бий.

Б.Амарсайхан: Дэлхийд соёл, ахуйгаараа ялгарах кино хийхийг зорьж байна
Жүжигчин, продюсер, кино найруулагч Б.Амарсайхантай Монгол Улсын Соёлын элчийн үйл ажиллагаа, Монгол Улсыг төлөөлж Оскарт оролцсон “Эргэж ирэхгүй намар” кино болон сүүлийн үеийн уран бүтээлийнх нь талаар ярилцав.

-Эх орноо хилийн чанадад төлөөлөх Соёлын элч болж байх мөчид танд ямар сэтгэгдэл төрж байснаас хоёулаа яриагаа эхэлье.

-Өнгөрсөн оны 6 дугаар сард ГХЯ-наас Монгол Улсын Соёлын элчээр намайг томилсон. Монгол Улсаас 50 гаруй Соёлын элч, гадаадаас 18 орчим хүн байдаг юм билээ. Гадаад, дотоодод ажиллаж амьдарч буй эдгээр хүмүүс Монгол Улсыг гадаадад сурталчилж, таниулах үүрэгтэй. Соёл урлагийн салбарт ажиллаж, амьдралаа зориулж яваа хүний хувьд Соёлын элч болно гэдэг үнэхээр бахархалтай, сайхан санагдсан. Элч гэсэн үг ч гэсэн өөрөө их сайхан шүү дээ. Монголчууд олон зуун, олон мянган жилийн өмнөөс харь оронд элчээ довтолгож байсан уламжлал, түүхтэй ард түмэн. Тиймээс хүндэтгэлтэйгээр хүлээн авсан.

-Соёлын элч болсноосоо хойш Та эх орноо хэрхэн сурталчилж байна вэ?

-Кино урлагтай амьдралаа холбосноос хойш тасралтгүй 24 жил энэ салбарт ажиллаж байна. 2014 онд Нетфликсийн “Марко Поло” цувралд Ариг Бөх хааны дүрийг бүтээснээс хойш “Хөх тэнгэрийн хязгаарт”, “Монголиан коннекшн” зэрэг киног ко-продюсерлаж, кино зохиолыг нь бичилцсэн. Эдгээр кино маань Японы артхаус инди кинотеатруудаар жилийн турш тасралтгүй гарч, Хойд Америкийн Амазон прайм, Дисней плас, Зүүн Европын HBO, Япон, БНСУ-ын зах зээлд үзэгчдийн хүртээл болж монгол ахуй, соёл, хүн зоныхоо зан байдлыг таниулсаар байна.

Ингээд бодохоор хийж буй уран бүтээл маань олон улсад Монгол Улсаа сурталчлан таниулж явааг маань үнэлэн, цаашдаа илүү ихийг хийж гүйцэтгэх итгэлийг хүлээлгэн Соёлын элчээр томилсон гэж боддог. Миний хувьд Соёлын элч болохоос өмнө ч, болсноосоо хойш ч уран бүтээлдээ шамдан, утга агуулга, хийцлэлийн хувьд өмнөх бүтээлүүдээсээ ахисан уран бүтээлийг олон төрөл жанраар бүтээх хүсэлтэй явж ирлээ. Ингээд өөртэйгээ ажиллаад, өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө ажиллаж явахад аяндаа Монгол орноо гадныханд таниулах зорилго давхар биелэгдэнэ гэж боддог.

Миний найруулагчаар ажилласан анхны бүтээл “Эргэж ирэхгүй намар” кино өнгөрсөн оны 10 дугаар сард Хойд Америкийн таван том фестивалийн нэгээр нэрлэгддэг, Канадад зохион байгуулдаг Ванкуверийн Олон улсын кино фестивальд шалгарч дэлхийн нээлтээ хийсэн. Эх орондоо 11 дүгээр сард нээлтээ хийсэн энэ киног маань Монгол Улсын Кино урлагийн зөвлөл 95 дахь удаагийн Оскарын “Шилдэг олон улсын кино” хэсэгт Монгол Улсаа төлөөлөн оролцох киногоор шалгаруулсан. Энэхүү кино маань өнөөдрийн байдлаар Энэтхэг, Канад, Швейцарь, Дундад Ази, Өмнөд Солонгосын томоохон кино фестивалиудын уралдаант хэсгүүдэд шалгараад байна. Фестивалийн дотоод журмын дагуу цаг нь ирэхээр нэрийг нь зарлаад явна. Ингээд бодохоор хийж буй уран бүтээлээрээ олон улсад монгол орноо, монгол ахуй соёлоо сурталчлахад хувь нэмрээ оруулж яваадаа баяртай байна.

Амьдарч буй орчин, соёлоороо “ялгарсан”, сэтгэл хөдлөлийн хувьд дэлхийн үзэгчидтэй холбогдож чадах “юниверсаль” дүр, сэдэвтэй кино хийхээр зорин ажиллаж байна.

-“Эргэж ирэхгүй намар” киногоо дэлхийд сойж, Оскарт оролцуулж байх мөчид танд ямар сэтгэгдэл төрж байв?

-“Оскарын “Олон улсын шилдэг кино” төрөл бол улс орнуудын өрсөлдөөн юм билээ. Бусад кино фестивалиуд найруулагч нарыг алдаршуулдаг бол Оскарын яг энэ уралдаант хэсэг бол найруулагч Амарсайхан бус Монголоос өрсөлдөж буй МОНГОЛ кино гэдгийг нь түлхүү анхаардаг, тиймдээ ч улс орнууд хамгийн сайн киногоо өрсөлдүүлж, эргүүлээд киногоо амжилттай оролцуулахын тулд хөрөнгө хаядаг, үүнийгээ зардал гэж хардаггүй, улсдаа эргүүлээд мөнгөн болон мөнгөн бус үр өгөөж авчрах хөрөнгө оруулалт гэж харж өрсөлддөг юм билээ.

-Оскарт киногоо амжилттай оролцуулахын тулд ямар алхамууд хийж, цаашдаа юун дээр анхаарах ёстой талаарх туршлагаа хуваалцаж болох уу?

-Энэ оны 3 дугаар сарын 10-нд 95 дахь удаагийн Академи авардс буюу Оскарын шагнал гардуулах ёслол болно. Манай кино Монгол Улсыг төлөөлөн өрсөлдөж буй 7 дахь кино юм билээ. Үүнээс өмнө буюу 2000 он гарснаас хойш “Чингисийн хүүхдүүд”, “Хийморь”, “Алтан судал”, тэгээд “Эргэж ирэхгүй намар” гээд 4 кино өрсөлдсөн.

Монгол Улс 2022 онд Кино урлагийг дэмжих тухай хуультай болж, энэ хуулийн бодлогыг хэрэгжүүлэх Кино урлагийн зөвлөлтэй болсон учир энэ жилээс эхлэн тасралтгүй жил бүр нэг шилдэг киногоо явуулах сайн цаг ирж байна гэж ойлгож байгаа.

Оскарт киногоо амжилттай оролцуулна гэдэг бол дан ганц тухайн кино багийнхны ажил бус, монгол орныг олон улсад сурталчлах маркетингийн хамгийн том талбар платформ гэж том дүр зургаар харан тухайн киноны баг Кино урлагийн зөвлөл, Соёлын яам, цаашлаад ГХЯ, БОАЖЯ хамтдаа ажлаа төлөвлөж, Оскарын медиа болон ПР кампанит ажлыг 2-3 сарын хугацаатайгаар Академи авардсын гишүүдэд зориулж, тэдний анхаарлыг татахын тулд The Hollywood reporter, Variety, Screendaily, Indiewire, тэдгээрийн гишүүдийн мэдээлэл авдаг платформууд дээр сурталчилгаа явуулах хэрэгтэй. Мөн хүлээн зөвшөөрөгдсөн кино шүүмжлэгч нарт киногоо үзүүлэх, шүүмж бичүүлэх, тусгай үзвэрүүдийг зохион байгуулах, Оскарын наадам болохын өмнө болдог гол кино наадмуудад шалгарах зэрэг маш олон талтай, төлөвлөж, хөрөнгө зарцуулсан ажлыг хийснээр үр дүн гардаг юм билээ. Манай киноны продюсерын баг Кино урлагийн зөвлөлтэй хамтран богино хугацаанд өөрсдөдөө байгаа нөөц бололцоогоо ашиглан өнгөрсөн оны 12 дугаар сарын 15-нд Лос Анжелес хотноо Westwood Landmark Theatre-т Азиас Холливудад амжилттай гарч ирсэн чадсан Академи Авардсын гишүүд болон кино шүүмжлэгч нарт зориулан Тусгай үзвэрийг амжилттай зохион байгуулсан.

Академи авардсын гишүүдийг цуглуулна гэдэг нь өөрөө том ажил юм. Ямар ч байсан манай киноны Тусгай үзвэрийн дараа зочид маш өндөр сэтгэгдэлтэй байсан. “Эргэж ирэхгүй намар” киноны хувьд үйл явдал нь хөдөө нутагт өрнөдөг ч дүрийн зөрчил нь орчин цагийн Монголын асуудлыг хөндсөн учраас гадны үзэгчдэд илүү сонирхолтой байгааг анзаарсан.

Тусгай үзвэрт ирсэн зочдоос нэрлэвэл бидний сайн мэдэх Сандра Буллок, Кийну Рийз нарын тоглосон “Хурд” киноны зураглаач, Жет Лигийн тоглосон “Romeo must die” киноны найруулагч ANDRZEJ BARTKOWIAK, Холливудад Азиас төрсөн авьяастнуудын домог гэгддэг Жэки Чаны тулааны найруулагч, сүүлд MARVELSTUDIO-н “SHANG-CHI: The Legend of the ten rings” киноны тулааны найруулагч ANDY CHENG, Алдарт “Загалмайлсайн эцэг” триологийн найруулагч Francis Coppola-н хамтрагч “Apocalypse now” киноны ерөнхий зураач ANGELO GRAHAM, Оскарын шагналт “Million dollar baby” киноны гүйцэтгэх продюсер Andre Morgan, Ази тивээс хамгийн анх Холливудын кинонд тоглосон эмэгтэй жүжигчин KIEU CHINH зэрэг Ази тивийнхээ бахархал болсон Академи авардсын гишүүд ирсэн.

Мөн “Загалмайлсан эцэг” триологийн найруулагч домогт Фрэнцис Форд Копполагийн охин, “Lost in translation” киногоор нь бид сайн мэдэх София Коппола болон түүний бүх киноны эвлүүлэгчээр нь ажилласан Сара Флак манай “Эргэж ирэхгүй намар” киног үзээд, над руу тусгайлан и-мэйл бичин баяр хүргэж, мөн киноны маань продюсер Америкт тэдэнтэй уулзсан. Уулзалтын үеэр тэд “Танай кино бол энэ жилийн гадаад хэлээр өрсөлдөж буй кинонуудаас миний хамгийн дуртай 5 киноны нэг байсан шүү. Хэдийгээр shortlist-д багтаж чадаагүй ч миний хувьд яг л эрдэнэс олсон мэт өндөр сэтгэгдэл үлдээсэн кино. Баяр хүргэе” гэж сэтгэгдлээ илэрхийлж, бас манай кинонд саналаа өгснөө хэлж байсан. Дэлхийн шилдэгт данстай уран бүтээлчдээс ийм гайхалтай урмын үг сонсох нь уран бүтээлч миний хувьд Оскар авснаас ялгаагүй баяртай үйл явдал юм.

-Таны кинонуудын сэдвийг харж сонсож байх нь ээ дандаа нүүдлийн соёлын тухай байна. Үүгээрээ таныг соёлын өвийн тээгч гэж хэлж болох нь ээ?

-Кино гэдэг улс, үндэстнүүдийн ялгарлыг харуулж байдаг. 2023, 2024 оныг манай улс “Монголд зочлох жил” болгож зарласан. Манай “Эргэж ирэхгүй намар” киноны тусгай үзвэрт ирсэн зочид болон Канадын үзэгчид киног маань үзчихээд Монголд очиж үзмээр байна гэх мэт сэтгэгдлээ хэлж байхтай зөндөө таарсан.

Нэгэнт л би Монгол хөрснөөс урган гарсан уран бүтээлчийн хувьд хийж буй бүхий л уран бүтээлд маань Монгол ахуй, соёл тодорхой хэмжээнд тусгагдаж, гол нь гадныханд таалагдах гэж хэт гоёчлолгүй Монгол хүн гэж яг хэн юм, нүүдэлчин ахуй соёл, байгаль, газар орны тогтоц, тэнд өрнөж буй амьдралын хэв маяг, мөн их хотын амьдрал орчин цагийн Монгол хүн, тэр дүрийг хэн болгож байгааг уран бүтээлүүддээ тусгасаар байх болно. Энэ нь эргүүлээд Монгол орондоо гадныхныг татахад бодитоор хувь нэмэр болдог юм байнаа гэдгийг би киногоороо илүү их мэдэрсэн. Тэгэхээр Таны хэлж буй уран бүтээлч хүн соёлын өвийн тээгч болдог гэдэг дээр санал нэгтэй байна.

-Нэгэнтээ танай салбарыг хөндөж буй учир уран бүтээлчийн хувьд Монгол киноны ойрын хөгжлийг хэрхэн харж байна вэ? Та Кино урлагийн зөвлөлд ажиллаж байсан санагдах юм?

-Үгүй ээ, би Кино урлагийн зөвлөлд байдаггүй. Кино урлагийг дэмжих тухай хуулийн ажлын дэд хэсэгт тодорхой хугацаанд ажиллаж байсан. Энд онцолж хэлэхэд, манай улс кино урлагийн 90 жилийн түүхэндээ Киноны урлагийг дэмжих тухай хуультай болсныг би түрүүн хэлсэн. Соёлын яам болон Кино урлагийн зөвлөлтэй болж улсаас эх орноо сурталчлах арт болон түүхэн, хүүхдийн, баримтат, богино хэмжээний болон хүүхэлдэйн кино хийхэд дэмжих, зээл олгох зохицуулалттай хууль, дүрэм журмууд батлагдлаа.

Кино урлаг бол өртөг ихтэй урлагийн салбар. Тиймээс уран бүтээлч нарт уран бүтээлээ санхүүжүүлэх эх үүсвэр нэмэгдэж байгаа нь бодлогын маш том дэмжлэг юм. Ганцхан уран бүтээлдээ төдийгүй сурч хөгжихөд нь үзүүлэх дэмжлэгүүд байгаа нь сайн. Мөн олон улсын продюсер, продакшнуудтай хамтран ко-продакшн хийхэд дэмжлэг үзүүлэх, продакшн зардлын буцаан олголтыг хуульдаа тусгасан. Энэ нь олон улсын продюсеруудтай ажилладаг бидэнд маш том давуу тал болно. Энэ бүхэн бол манай кино урлагт гарч буй түүхэн үйл явдлууд юм. Өмнө нь хэзээ ч ийм байгаагүй.
Кино фестивальд оролцоод явж байхад шагнал аваад тайзан дээр гарч буй гадны уран бүтээлч нарыг харахаар бүгд л Соёлын яам, тухайн улсынхаа Кино урлагийн зөвлөлдөө талархлаа илэрхийлж байгаа харагддаг. Яг түүн шиг одоо бид Соёлын яам, Кино урлагийн зөвлөлийн бодлогын дэмжлэгтэйгээр олон улсад гарч, ардаа нөмөр нөөлөгтэй болсондоо баяртай байна. Ойрын 5-10 жилд Монголын орчин цагийн кино урлагт өмнө нь сонсогдож байгаагүй олон гайхалтай амжилт ирнэ гэдэгт би итгэлтэй болсон.
Уран бүтээлчид бидний зүгээс үндэсний соёлын онцлогоо тусгасан атлаа олон улсын үзэгчидтэй холбогдож чадах тийм дүр, зөрчил, кино хэл, хийцлэлийг гаргаж ирэх тал дээр шантралгүй, оролдлоготой байх сорилт хэзээ хэзээнээс илүү тодоор тулгамдаж байна. Мөн англи хэлийг бүр зайлшгүй сурах хэрэгтэй. Чингис хааны есөн өрлөг, Зэв, Сүбээдэй, түүнээс хойш төрсөн баатрууд гээд манайд дэлгэцэнд амилуулж болох түүхэн дүрүүдээс гадна дэлхий биднээс орчин үеийн Монгол хүн, хотын амьдрал, нийгмийг харуулахыг хүсч байна. Тиймээс миний бие 2023 онд нэг нь түүхэн бүрэн хэмжээний кино, нөгөөх нь орчин цагийн дүр, амьдралыг харуулсан олон ангитай бүтээхээр ажиллаж байна.

-Шинэ уран бүтээлүүдээ тэгэхээр дотоод гадаадын аль аль зах зээлд нь зориулж бүтээж байгаа гэсэн үг үү?

-Тийм.  Манай продакшн яг одоо “Монгол” гэсэн түүхэн уран сайхны киноны зураг авалтыг дуусгаад, пост продакшн дээрээ ажиллаж байна. Энэ оны хавар эх орондоо нээлтээ хийнэ. Түүхэн он цагт үйл явдал нь өрнөх ч гол зөрчил нь одоо цагийн бидэнтэй холбогдох зохиолтой кино юм. Өмнө нь бид дотоодод зориулсан арилжааны кино, гадагшаа зориулсан арт маягийн бүтээлийг хийдэг байсан. Одоо харин ямар ч төрлийн бүтээлийг дэлхий даяар гаргах боломжтой байгааг олж харсан учраас дотоод, гадаад гэж ялгалгүй дэлхийн бүх үзэгчдэд киногоо зориулан хийж байна. Мэдээж техник технологийн стандартыг хангаж, дэлхийн хаана ч гарсан чанараараа гологдохгүй байж чадаж байна. “Монгол” уран сайхны киноны дараа 16 ангитай suspense, mystery, crime жанрын цуврал киног хийхээр зохиол дээрээ ажиллаад эхэлсэн явж байна. 2023 онд үзэгчидтэйгээ шинэ уран бүтээлүүдээр уулзахаар урам зоригтой ажиллаж байна.

С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Монголчууд өнө эртний төрт улсын түүхтэй, соёлын дурсгалын арвин өвтэй ард түмэн. Хэдийгээр, манай улсад нийтэд ил тавиагүй 100 мянга гаруй хосгүй түүхийн дурсгал байдаг ч тэдгээрийг хадгалах стандартын орчин байдаггүй нь харамсалтай. Харин 2019 онд Засгийн газраас нэгэн онцгой шийдвэр гаргасан нь олон улсын стандартад нийцсэн, хадгалах орчныг бүрэн шийдвэрлэсэн "Чингис хаан" музей байгуулах явдал юм. Музейн барилгыг 1.6 жилийн дотор барьсан бөгөөд 6 мянга гаруй дурсгалыг стандартын орчинд хадгалах боломж бүрдэж байна. Нөгөөтээгүүр музей нь гадаад, дотоодын аялал, жуулчлалыг татахын зэрэгцээ хүн төрөлхтний түүхэнд монголчуудын оруулсан хувь нэмэр, гавьяаг дэлхийд сурталчлах нэгэн үүд болох юм. "Чингис хаан" музейн захирал, академич, доктор, профессор С.Чулуунтай ярилцлаа.

“ЗУУНЫ ХАМГИЙН ТОМ СОЁЛЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ”

-Та "Чингис хаан" музейн захирлаар томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Чингис хааны музей юу, Монголын хаадын музей байх уу гэдэг дээр иргэд янз янзын ойлголттой байх шиг. Музейн нэр болоод агуулгын учрыг товч тайлбарлаж өгнө үү. Үүгээр яриагаа эхлэх үү дээ?

-Монгол Улсын Засгийн газрын 2019 оны долоодугаар сарын 3-ны тогтоолоор одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шийдвэрээр “Чингис хаан болон хаад язгууртнуудын музей”-г байгуулах шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу тухайн оны есдүгээр сарын 15-нд тус музейн анхны үзэл баримтлалыг танилцуулах хурал Төрийн ордонд болсон. Тэнд Монголын 60 гаруй эрдэмтэн судлаач оролцож, миний бие үзмэр, дэглэлтийн үзэл баримтлалыг танилцуулан хэлэлцүүлж байлаа.

Хүмүүс янз бүрийн ойлголттой байх шиг байгаа юм. Энэ бол Чингис хааны музей биш, түүний нэрээр нэрлэгдсэн үндэсний хэмжээний музей. Өөрөөр хэлбэл, монголын хаад, язгууртнуудын төрт улсын музей гэж ойлгож болно. Гэхдээ Монголын эзэнт гүрнийг удирдаж байсан Чингис хаан, түүний угсааны хаадын дурсгал музейн гол цөм нь болно. Чингис хааны байгуулсан Монголын эзэнт гүрэн гэнэт гарч ирсэн зүйл биш. Түүнээс өмнө мянган жилийн тэртээх төрт ёсны түүх буюу анхны төрт улс Хүннү гүрнээс эхлээд хаад, язгууртнуудын дурсгал үүнд хамаарна. Тэр дундаа Чингис хааны алтан ургийнхны дурсгалыг харуулсан үзмэр зургаан заалны хоёрт нь байхаар төлөвлөсөн. Эцэст нь, 1911 онд үндэсний эрх чөлөөг зарлан тунхаглах үед гавьяа байгуулсан алтан ургийн хаад, язгууртнуудын дурсгал, үзмэрээр төгсөж байгаа юм. Ерөнхийдөө, Хүннүгийн үеэс 20 дугаар зууны эхэн үе хүртэлх Монголын хаад, язгууртнуудын түүхийг харуулсан музей гэж хэлж болно.

-Чингис хааны нэрээр нэрлэгдсэн үндэсний музей гэж та хэллээ. Гэхдээ үүний дийлэнх үзмэр нь Чингис хаан, түүний угсааныхантай холбоотой юм байна. Тэгэхээр, ер нь Чингис хааны эдэлж хэрэглэж байсан зүйл энэ музейд байгаа болов уу?

-Манайхан Чингис хааны эдэлж хэрэглэж байсан яг юу байдаг юм бэ гэж их асуудаг. Түүний эдэлж, хэрэглэж байсан зүйлээс юу ч олдоогүй гэдгийг хүн төрөлхтөн мэднэ. Македоны Александр, Юлий Цезарийн эдэлж, хэрэглэж байсан зүйл гэж лав сонсоогүй. Гэхдээ Чингис хаан гэдэг алдар суут хүний нэрээр нэрлэгдсэн энэ музей Монголын эзэнт гүрний түүхийг төв болгосон. Эзэнт гүрний дээд, өмнөх үеийн хаад, язгууртнуудын түүхийг харуулсан, мөн Чингис хааны шууд угсаа буюу алтан ургийнхны түүхэнд хамааралтай дурсгалыг тавих юм. Ер нь өнөөгийн Монголын газар нутаг дээр байгаа өв соёл, хүн ард бүгдээрээ л Чингис хааны өв. Их эзэн хааныхаа ач буянаар энэ газар нутаг үлдсэн, хүн төрөлхтөнд танигдсан шүү дээ. Чингис хаан бол зөвхөн Монголынх биш, дэлхийн хаан. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн том хувь нэмэр оруулж, ертөнцийн сүүлийн 20 зууны хоёр зууныг эзэмшсэн хаан. Түүний угсааныхан түүнээс ч том эзэнт гүрнийг байгуулсан. Тэгэхээр, энэ музей бол тэр бүх үр удам, дээдсийнх нь үлдээсэн өв соёлыг хадгалж байгаагаараа Чингис хааны өв болно.

-Чингис хааны эдэлж, хэрэглэж байсан нэг ч зүйл дэлхийн хаана ч байхгүй гэсэн үг үү?

-Чингис хаан агуу их хаан шигээ агуу их нууц хэвээр байгаа.

-Монголын хаад, язгууртны музей бусдаас юугаараа ялгарах онцлогтой юм бэ?

"Чингис хаан" музей байгуулсан явдал нь магадгүй, зууны түүхэн дэх Монголын соёлын дэд бүтцийн хамгийн том бүтээн байгуулалт. Энэ музей нь хэд хэдэн онцлогтой. Тухайлбал, Олон улсын стандартад нийцсэн Монголын анхны музей. Хоёрдугаарт, тус музейд олон улсын хэмжээний үзэсгэлэн хүлээн авч дэлгэх боломж бүрдэж байна. Гуравдугаарт, Энэ музей Монголын музейн салбарын түүхэнд цоо шинэ жишиг тогтоож байгаа. Дөрөвдүгээрт, Монголын өв соёлыг хадгалах, хамгаалахад том үүрэг гүйцэтгэнэ. Монголд хэдэн арван мянган түүхийн дурсгал Археологийн хүрээлэн, Түүхийн хүрээлэн, ШУТИС, МУИС-ийн хонгилоос эхлээд, чингэлэгт хадгалагдаж байна. Тэдгээрээс хамгийн гол дурсгалуудыг сонгон музейд дэлгэх юм.

Энэ музей монголчуудын бахархал, эх оронч, үндэсний үзлийг сэргээхэд үнэтэй хувь нэмэр оруулна. Музейн дээд давхарт алтаар хийсэн Чингис хааны сэрэг дүрийг зална. Бидний тооцоогоор, музей үзэх, хүүхдийн сургалтын хөтөлбөрт хамрагдах, мини кино театрт үйлчлүүлэх зэрэг бүх үйлчилгээ авахад 8.5 цаг зарцуулна. Зөвхөн музейг үзэхэд дунджаар 5 цаг зарцуулахаар тооцож байгаа юм.

-Музейд ер нь хэчнээн тооны, ямар үзмэр бүрдүүлж, дэглэж байна вэ. Мэдээж их хаанаар овоглосон, багагүй хөрөнгө зарцуулсан энэ музейд юу тавих бол гэж хүмүүс сонирхож байгаа...?

-Энэ аугаа хүний нэрээр нэрлэгдэж байгаа их бүтээн байгуулалтыг хараад юу тавих бол гэж санаа зовнидог нь аргагүй биз. Өнөөдөр Монгол Улсын музей, архив, номын сан, их дээд сургууль, хүрээлэнгийн фондод ил тавигдаагүй 100 мянга гаруй дурсгал байна. Үүнээс бид 6300 дурсгал буюу, тэдгээрийн 10 хувьд ч хүрэхгүй дурсгалыг "Чингис хаан" музейд тавихаар төлөвлөсөн. Тэгэхээр "Чингис хаан" музейд ямар үзмэр, дурсгал тавих бол гэж санаа зовних хэрэггүй гэж хэлмээр байгаа юм. Музей сул асгасан сувд шиг дүүрэхгүй нь мэдээж. Гэхдээ урт удаан хугацаанд үргэлжлэн хийгддэг ажил.

-“Чингис хаан” музейн барилгыг саяхан албан ёсоор ашиглалтад хүлээн авсан. Харин хэзээ нээж, иргэдэд үйлчилж эхлэх вэ?

-Музейг ашиглалтад оруулах төлөвлөсөн хугацаатай ч КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа. Нэлээд цаг алдлаа. Гадаадаас шилэн хорго авахаар захиалсан. Хорго гэдэг зүгээр нэг шил биш шүү дээ. Тусгай зориулалтын, шатдаггүй, агаар нэвтрүүлдэггүй, бактери оруулдаггүй, бүх зүйл нь автоматжсан, дэлхийд чанар, стандартаараа эхний гуравт ордог хорго захиалсан. Захиалга авсан компани Солонгосын үндэсний музейн хоргыг хийж байсан туршлагатай. Гэвч цар тахлын нөлөөгөөр, дэлхий нийтээр ачаа тээвэр удаашраад байна. Гэхдээ хорго ирэхээс урьтаж хийх бэлтгэл ажил асар их байна. Тэр ажлаа хийгээд, ирэх жилийн эхээр музейгээ ашиглалтад оруулна. Яагаад гэвэл, ирэх жил Их эзэн богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн тэгш ой тохиож буй. Их хааныхаа мэндэлсний өндөр ойд зориулан монгол түмэн суу алдрыг нь харуулсан соён гэгээрлийн төвтэй болох нь зүйн хэрэг.

-БҮХ ДУРСГАЛЫН 85 ХУВЬ НЬ ЭХ ХУВЬ-

-Олон улсын музейнүүд түүхэн дурсгалын хуулбарыг байршуулах нь элбэг. "Чингис хаан" музейн дурсгалын хэдэн хувь нь эх хувиараа байх вэ?

-Манай музейн нийт үзмэрийн 85 хувь нь эх дурсгал байх юм. Олон улсын жишгээр энэ хувь, хэмжээ янз бүр л байгаа. Бид Эзэн Чингис хаан, Монголын хаадтай холбоотой дурсгалуудын “А” хуулбарыг дэлхийн 11 улсаас авахаар төлөвлөсний 9-өөс нь аваад байна. Тухайлбал, ОХУ-ын Эрмитажийн музейгээс Чингис хааны нэр бүхий чулууны бичгийг 2019 оны 12 дугаар сарын 6-нд Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгчид бэлэглэсэн байдаг. Миний бодлооор, үндсэн эхээсээ ч сайн хуулбар болсон. Ерөнхийдөө музейд, албан ёсны зөвшөөрөл, сертификаттай хуулбар дурсгал нийт үзмэрийн 2-3 хувийг эзэлнэ. Эх дурсгал нь бодитой харагдах боломжгүй болсон үед сэргээж, ийм байсан гэж харуулдгаараа хуулбар дурсгал ач холбогдолтой байдаг.

Музейд орчин үеийн технологийн дэвшлийг ашигласан анимейшн, интерактив, QR, VR нэвтрүүлсэн. Эдгээр нь 10 орчим хувийг эзэлнэ.

-Технологийн дэвшил ашигласан үзмэр 10 хувийг эзэлнэ гэлээ. Тухайлбал ямар үзвэр, үйлчилгээ байх вэ?

-Музей гэдэг чинь үнэтэй хөөрөг хадгалдаг газар биш шүү дээ. Хүнд хамгийн зөв мэдээллийг ямар хэлбэрээр өгөх вэ гэдэг соён гэгээрлийн үүргийг л биелүүлж байгаа юм. Өнөөдөр дэлхийн музейнүүдэд байх ёстой тэр бүгд байгаа. Анимейшн бүтээж, VR-аар үзэх, тухайн дурсгалыг интерактив түвшинд гаргах юм. Дурсгал бүр дээр QR код байх бөгөөд түүнийг нь гар утсаараа уншуулаад НҮБ-ын таван хэлээр нэмэлт тайлбарыг үзэх боломжтой.

-Музейн дийлэнх нь буюу зургаан танхимын хоёрт нь Чингис хааны өвтэй холбоотой үзмэр байх нь. Тэгэхээр, Чингис хаантай холбоотой хамгийн ховор, нандин үзмэр гэвэл Та юуг нэрлэх вэ?

-Нандин үзмэр гэвэл мэдээж, Хархорины дурсгалуудыг хэлнэ. Хоёрдугаарт нь, Юань улсын үед хамаарах монгол нутгаас олдсон дурсгалууд байна. Хамгийн сүүлд гэхэд, энэ жил бид Сүхбаатар аймгаас Юань улсын үеийн тоногдоогүй 10 гаруй жирийн иргэн, язгууртан хоёрын завсрын шинжтэй хүмүүсийн дурсгал олсон. Жишээлбэл, бүтэн богтог малгай. Энэ бүгд тавигдана. Дээрээс нь Юань улсын үед эдэлж, хэрэглэж байсан, түүнээс дээш үед ч байсан хөшөө, хүн чулуу зэрэг хөдөө орон нутагт хөсөр хэвтэж байсан хосгүй өвийг татаж авчирсан.

Ер нь нийт дурсгалын 80 гаруй хувь нь эхээрээ байна гэдэг олон улсын музейд бараг байхгүй. Казахстаны музей, Солонгосын музейн нийт дурсгалын 50 гаруй хувь нь л эх хувь нь байх жишээтэй.

Музей нэг өдөр байгуулагддаг зүйл биш, аажимдаа баяждаг. Малтлага судалгаа хийнэ, хувь хүмүүсээс худалдаж авна, гадаад, дотоодоос олж авна. Сүүлийн үед байгуулсан Азийн томоохон музейнүүдийн жишээг авч үзье л дээ. Хөххотын музей, Казахстаны музей, Солонгосын музей 3.5-8 жилийн дотор бүрэн дэглэж дууссан. Тэгээд 10-15 жилийн дотор жинхэнэ музей болж төлөвшдөг.

Манай музейн явц цар тахлын үед харин ч хурдан өрнөж байгаа. Засгийн газраас ихээхэн дэмжлэг болж, музейн барилгын санхүүжилтийг гацаалгүй 1.6 жилийн дотор ашиглалтад орууллаа. Музейн барилгын нийт талбай нь Азид эхний 10-т орно.

-Чингис хаантай холбоотой үл давтагдах түүхэн дурсгал, биет үзмэрийг хэрхэн бүрдүүлж байна. Гадаад, дотоодоос үзмэр хандивлах, туслах зүйл байна уу?

-Тийм зүйл байна. Жишээлбэл, Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат гуайд гадаадаас дурсгаж байсан Монголтой холбоотой дурсгалуудын “А” хуулбарыг үнэ төлбөргүй бэлэглэсэн. Жирийн иргэд ч Эзэн богд Чингис хааныхаа музейд бэлэглэе гэсэн дурсгалууд байна. Гадаадаас мөн ижил санал ирж байгаа. Тухайлбал, Японоос Хубилай хааны тэнгисийн флотод хэрэглэж байсан онгоцны моделийг захиалж авч байгаа. Таван метрийн урттай, маш сонирхолтой үзмэр болно. Японд патентын эрх нь байдаг бөгөөд түүнийг нь бид авсан. Азербейжанд байгаа Монгол хатны дээлийг тус улсын музей яг тэр материалаар нь урлаж Монголд бэлэглэж байх жишээтэй. Эрмитажийн музей Чингисийн чулууны бичгийн “А” хуулбарыг нь Оросын урдаа барьдаг хуулбарлагчаар хийлгэж Монголд үнэ төлбөргүй бэлэглэсэн.

Ер нь дэлхий дахины анхаарлыг хандуулахыг зорьж байна. Би өнгөрсөн сард Төв Азийн бүс нутгийн улс орнуудын 13 үндэсний музейн захирлуудын хуралд оролцлоо. Энэ хуралд, "Чингис хаан" музейгээ танилцуулсан. Тэнд Эрмитаж, Третьяковын галерей, Кремлийн музей, Энэтхэг, Хятадын үндэсний музейн захирлууд бүгд оролцсон. Монгол Улсад ийм музей байгуулагдлаа, ийм ажил явуулж байгаа гэхэд талархалтай хүлээж авсан.

“МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙД СУРТАЛЧЛАХ НЭГЭН ҮҮД”

-Мэдээж олон улсын стандартад нийцсэн Монголын анхны музей гэж Та онцолсон. Тиймээс гадаадын улс орнуудын музейтэй хамтран ажиллах биз ээ. Музейн захирлын хувьд, гадаад харилцаагаа хэрхэн төлөвлөж байгаа вэ?

-Бид гадаад харилцаагаа нэлээд өргөн хүрээнд төсөөлж байгаа. Нэгдүгээрт, ижил түвшний дэлхийн музейнүүдтэй харилцаа тогтоох ёстой. Манай музей одоохондоо байгуулагдаад 5-6 сар л болж байна шүү дээ. Өнөөдрийн байдлаар, 10 гаруй дэлхийн музейтэй хамтын ажлаа эхлүүлчихсэн. Онцолж хэлэхэд, өнгөрсөн жил Францын Нантын музей, Хятад улстай хамтарч Чингис хааны дурсгалын үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байсан ч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж хойшилсон. Тэрхүү үзэсгэлэнг манай музей хамтарч дахин гаргахаар болж, Нантын музейн төлөөлөл 8 сард ирж уулзсан. Тэгэхээр, 2023 оны төгсгөлд Франц улсад “Чингис хааны өв” нэртэй үзэсгэлэнг гаргахад, "Чингис хаан" музей хамтарч ажиллана. Мөн ирэх жилийн гуравдугаар сарын 16-нд Японы Оасакагийн үндэсний музейд Чингис хааны  угсааны буюу алтан ургийн ноёдуудын хуучин гэрэл зургийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн.

Бидний дараагийн зорилго бол Эрмитажийн музейд Монголын эзэнт гүрний дурсгалуудыг аваачиж үзэсгэлэн гаргахыг зорьж байна. Мөн тус музейн дурсгалуудыг Монголд авчирч үзэсгэлэн гаргах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ ажлыг ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэн 2020 оны гуравдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байсан ч цар тахлын улмаас хойшилсон юм.

Цаашид "Чингис хаан" музей зөвхөн Монголчуудад төдийгүй, олон улсад үзүүлэг, дэглэлтээ арилжааны болон сурталчилгааны хоёр хэлбэрээр дэлгэнэ. Энэ бол Монгол Улсыг дэлхийд сурталчлах нэгэн үүд. Нөгөөтээгүүр, аялал жуулчлалыг татна. "Чингис хаан" музейд Монголд ирсэн жуулчин бүр ирнэ гэдэгт итгэлтэй байна.

- Их эзэн богд Чингис хааны маань мэлмий гийсний тэгш буюу 860 жилийн ойг угтаж тус музейгээс ямар ажил үйлс төлөвлөж байна вэ?

-Бид хэд хэдэн ажил төлөвлөж байна. Ер нь "Чингис хаан" музей ажлаа бол эхэлчихсэн байгаа шүү дээ. Өдөр тутамд шаардлагатай материал, олдвороо хаанаас татах вэ гэх мэтчилэн ажиллаж байна.

Ирэх жил их хааныхаа мэлмий гийсний ойд зориулж дэлхийн монголч эрдэмтдийн их хурлыг “Чингис хаан ба Монгол судлал” нэрийн дор хийхээр төлөвлөж байна. Цар тахлын нөхцөл байдал дээрдвэл наймдугаар сард зохион байгуулна. Үүнд дэлхийн 600 орчим монголч эрдэмтэн оролцох төлөвтэй байна. Үүгээр Чингис судлалын олон улсын холбоог байгуулна.

Мөн ойд зориулж ирэх жилийн наадмаар “Чингис хааны өв” үзэсгэлэнг музейдээ нээнэ. Чингис хаан, түүний үр удам, өвөг дээдэстэй нь холбоотой тусгайлсан үзэсгэлэн юм. Гэхдээ тухайн үед цар тахлын нөхцөл байдал ямар байхыг таашгүй. Саяхан Археологийн хүрээлэнтэй хамтран “Их Монгол улсын нийслэл Хорхорум хотын өв” гэдэг каталог гаргалаа. Эрмитажид байгаа Монголын эзэнт гүрний үеийн дурсгал гэдэг каталог ч гаргасан. Энэ бүгд өмнө нь огт хэвлэгдэж байгаагүй.

Чингис хааны өв Монголд ч, дэлхийд ч байна. Тэр дундаа дэлхийн зиндааны том музейд байна. Нэг талаасаа музей гэдэг чинь танин мэдэхүйн төв, нөгөө талаас эрдэм судлалыг хөгжүүлэх газар юм. Тиймээс том судалгааны төв болох ёстой. Магадгүй, Чингис хаан болон монголын хаад, язгууртны судлалын дэлхийн төв болохыг үгүйсгэхгүй. Нөгөө талаас монголчуудын оюун, гэгээрлийн төв байх ёстой. Иймд, шинжлэх ухаан, танин мэдэхүйн цогцолбор төв болно гэсэн зорилт тавьж байгаа. Бидэнд төлөвлөгөө байна.

- ӨМӨЗО-ы Ордос хот дахь “Чингис хааны онгон” цогцолборыг олон сая жуулчин зорьж очдог. Монгол Улсад яг түүн шиг, "Чингис хаан" музейг зорих шалтгаан юу байх вэ?

-Бидэнд Чингис хаанаараа нэрлэсэн нисэх буудал, зочид буудал хоёроос өөр юм ховор. Тиймээс музей нь соёлын хувьд, тэр аугаа хүн, түүний угсаа, өвөг дээдсийн үлдээсэн өвийг хэрхэн хадгалж, хамгаалж чадаж байгаагаа харуулах боломж юм. Бид наймдугаар давхраа Монгол бахархлын заал гэж нээсэн. Ерөнхийдөө, нэг давхраас долоон давхар хүртэл Хүннүгийн үеийн дурсгалаас эхлээд, 20 дугаар зууны эхэн үеийг хүртэлх үзмэр дэглээд, наймдугаар давхрын зааланд хүн төрөлхтөний түүхэнд монголчуудын гүйцэтгэсэн үүргийг харуулах юм. Тухайлбал, Монголчуудын цэргийн урлаг, бичгийн соёлд оруулсан гавьяаг харуулсан дурсгалууд байна. Мөн хүн төрөлхтөний түүхэнд Хархорум хот ямар үүрэг гүйцэтгэсэн, шашныг түгээн дэлгэрүүлэхэд монголчууд ямар үүрэг гүйцэтгэсэн зэргийг харуулсан заал юм. Харин түүний дээд давхарт 100 кг цул алтаар хийсэн Чингис хааны дүр байгаа. Монголбанкнаас алтыг нь гаргасан. Хүмүүс дээд давхарт нь гараад Чингис хааны хөргөнд хүндэтгэл илэрхийлээд доошоо буудаг байх юм.  Энэ музейд ирсэн жуулчин монголчуудын талаар бүх мэдээллийг авна. Тэгээд Хэнтийд байгаа Чингисийн цогцолборыг зорино.

Сонирхуулж хэлэхэд, Чингис хааны үеэс, тэдний удмынхны тахиж ирсэн хар сүлдний хялгас байгаа. Сүүлд Баруун хүрээнд тахиж байсан энэ хялгасыг одоо Үндэсний музей хадгалж байгаа бөгөөд удахгүй "Чингис хаан" музейд ирнэ. Ордост байдаг Чингис хааны онгон цогцолборт байгаа бүх дурсгалыг сэргээсэн байдаг. Харин манайд байгаа дурсгалууд археологийн судалгаанаас гарч ирсэн, яг тухайн үедээ хэрэглэж байсан зүйлс байгаа юм. Тэгэхээр манай музей илүү амьд гэж ойлгож болно.

-Дэлхийн талыг байлдан дагуулж явсан Монголын эзэнт гүрэнтэй холбоотой соёлын дурсгал, гадаадад зөндөө байдаг. Яг тэрийг л музейдээ авчраад тавьчих юмсан гэсэн үзмэр байдаг уу?

-Төлөвлөж тооцсон бүхнээ л хөөцөлдөж а хуулбар хийлгэх эрх авах, хийлгэх ажлыг гүйцэтгэсэн. Та бүхэн хараарай. Тэр, энэ дутуу гэх зүйл ганц хоёр л гарч магадгүй. Гадаадаас авчирсан зүйлүүд голдуу ялгагдах зүйлгүй “А” хуулбар бөгөөд албан ёсны зөвшөөрөлтэй. Түүнийг нь олон улсын үзэсгэлэнд ч авч явах эрхтэй. Одоогийн түвшинд хангалттай, шунаад байвал зөндөө зүйл гарч ирнэ. Гэхдээ бидний амбиц бол голчлон өөртөө байгаа боломжоороо юм хийе гэж байгаа. Гэхдээ Чингисийн чулууны бичиг, Хубилай хааны тэнгисийн флотын онгоцны хуулбар, Ватиканд байгаа хаадын захидал зэргийг авахаас аргагүй болж байгаа юм л даа. Болж л өгвөл өөрсдөө л бүтээе гэж зорьсон, тэр ч ёсоор болж байна. Тэгэхээр "Чингис хаан" музейд тавих үзмэрт санаагаа бүү чилээ л гэж хэлмээр байгаа юм.

-Музейн үзмэрт монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсэгтэй холбоотой ямар дурсгалууд байх вэ?

-Чингис хаантай холбоотой үлдсэн хэдхэн зүйл бий. Тухайлбал, Бурхан халдун уул нь байна, Чингисийн чулууны бичиг нь байна, тамганых нь дардас нь байна. Тиймээс бид их хааныхаа “аюутугай, биширтүгэй” гэсэн тамгыг музейн логогоо болгохоор тогтсон.

Музейн тайлбарууд бүгд монгол бичиг хосолсноор байна. Түүнээс гадна наймдугаар давхарт дэлхийн бичиг үсгийн түүхэнд монголчуудын гүйцэтгэсэн үүрэг гэсэн танхим байх юм. Тэнд монгол бичиг, тод бичиг, соёмбо үсэг, али гали, вагиндра зэрэг бүх үсгийн дурсгалыг жишээ болгож тавина. Гуравдугаар давхарт бархма үсгээр монгол хэлээр бичигдсэн хүйс толгойн бичгийг хүндэтгэлтэйгээр зална. Тэгэхээр, монгол бичиг үсгийн түүхийг музейдээ ихээхэн чухалчилж үзэж байгаа.

-Музейн барилгын загварыг Туркэд байдаг худалдааны төвийг хуулбарласан гэх шүүмжлэл гарсан. Мэдээж Та тайлбар хэлнэ байх...?

-Өөлсөн хүнд юм бүхэн өөтэй харагдана. Барилгын зургийг Монголын урдаа барьдаг, энэ жил өөд болсон, архитектур Д.Балдан гаргасан юм. Гадаад, дотоодын ямар ч барилгаас хуулбарласан зүйл байхгүй. Би музейн үзүүлэг дэглэлт, төлөвлөгөөг анхнаас нь гаргахад оролцсон хүний хувьд мэдэж байна. Бүх зүйл нь анхнаасаа төлөвлөгдөөд хийгдсэн.

Архитектурын шийдэл гэдэг нь тухайн хүний оюун санааных нь шүүс. Тэр хүний бодож төлөвлөсөн зүйлийг үгүйсгэж болохгүй. Бид Чингис хааныхаа музейг дэлгүүр мэт харж байгаа бол их хаандаа тийм л хүндэтгэлгүй хандаж байгаа хэрэг.

“МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР ОЧДОГ ГАЗАР БОЛНО”

-Барилгын бөмбөгөр орой дээр шонхор шувуу залсан харагддаг. Та энэ барилгын бэлгэдэл, утга учрыг нь нарийн тайлбарлаж болох уу?

-Монголын түүхэн сурвалжид гардаг шүү дээ. Гэрийн тоонон дээр шонхор шувуу нисэж ирээд, “жингэс, жингэс” дуугарсан, тэгээд Тэмүүжинг Чингис хаан хэмээн өргөмжилсөн тухай домог бий. Дээд талын бөмбөрцгийн оройд тоононы цамхраа байдаг. Мөн бөмбөрцгийн урд талаар цагаан хаалт маягийн зүйл байгаа нь эсгий туургатныг илтгэж байгаа гэрийн туургыг төлөөлүүлсэн. Гадна талын ангархай, дотор талд монгол гэрийн хана шиг зүйл бий. Барилгын урд талын гурван багана нь эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг төлөөлж байгаа юм. Үүдний хаалга монгол “гэрэгэ”-г бэлгэдэж дугуй хэлбэртэй. Баганын доод талд боржин чулуун чимэглэл, хаалганы хавтас дээрх чимэглэл бүгдийг Монголын археологийн түүхэн олдвороос санаа авч сэргээн урласан. Гадна талын боржин чулуун чимэглэлийг Хархорум, Хасарын хотоос олдсон археологийн дурсгалыг манай уран бүтээлчид сэргээж бүтээсэн. Түүнээс биш, бурхан шашинтай ямар ч холбоо байхгүй. Зүүн хананд байгаа тамганууд нь алдарт Рашаан хаднаас Х.Пэрлээ гуайн олсон 326 тамгыг давтагдахгүйгээр хийлгэж өлгөсөн. Барилгын нүүрэнд таван хааны тамгыг хийнэ. Тодруулбал, Монголын эзэнт гүрнийг удирдаж байсан Чингис, Өгөдэй, Гүег, Мөнх, Тулуй нарын тамга байх юм. Яагаад Тулуйн тамга орж ирэх вэ гэхээр, Их хаанын таалал болсноос хойш жилийн дараа Өгөдэйг хаан болох хүртэл отгон хүү Тулуй голомт сахиж байсан юм. Таван тамгыг тойруулаад Монголын археологийн түүхэнд олдсон хосгүй дурсгалуудыг шингээн хийсэн. Тухайлбал, нэг тамганд нь Архангайн гол модноос олдсон Лууг, нэг тамганд нь нэг эвэртэй бодь гөрөөсийг ороолгож сийлсэн байх жишээтэй.

-Орой дээрх шонхор шувуу нь ямар учиртай вэ?

-Шонхор шувууг дэлж биш шунгаж бууснаар урласан. Шувууны орой дээр нар, сарыг залсан. Нар сарын холбоос, харагдах байдлыг тооцож уран бүтээлчид шонхорын оройд буулгасан. Энэ барилга зүүн тийш Баянзүрх, баруун тийш Сонгинохайрхан, өмнө талд Богд уулан дахь Чингис хааны хөрөг дүрийг чиглэсэн диагнальд байгаа юм. Монголын 360 хоногийн хэд нь салхитай байдаг билээ. Тиймээс архитектурын шийдлээр салхи зүсэх байдлаар хийсэн. Энэ барилга ямар ч худалдааны төвтэй ижил биш. Ингэж жишиж байгаа нь Их хаанд зориулж буй зүйлийг үгүйсгэн гутаах гэж оролдож буй нэгэн бусармаг санаа.

Их хааны мэндэлсэн өдрийг буруу тогтоосон гэдэг үзэл бодолтой хүмүүс байсаар байна. Түүхч, академич хүний хувьд таны байр суурийг сонирхъё?

- Эрдэмтэд янз бүрийн саналтай байдаг, санал нэгдэнэ ч гэж байхгүй. Гэхдээ Эзэн Чингис хаанаа хүндэтгэдэг нэг өдөртэй болсонд баяртай байдаг. Тухайн үед өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэдэг дээр эрдэмтдийн саналын жин илүү дарж байсан юм. Тэгээд л ингэж тогтсон. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн санаачилгаар, Монголын эзэнт гүрэн, түүх судалдаг 10 гаруй эрдэмтнийг миний биеэр ахлуулан ажлын баг байгуулж байсан юм. Тэр ажлын багт Ш.Бираа, Ш.Чоймаа зэрэг тэргүүлэх эрдэмтэд байсан. Ингээд, Чингис хааны мэндэлсэн өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтсон эрдэмтдийн дүгнэлтийг миний бие албан бичигт тусган Ерөнхийлөгчид ШУА-аар дамжуулан санал оруулж байв. Энэхүү албан бичигт Чингис хааны мэндэлсэн өдөр гэхээсээ илүүтэй, монгол бахархлын өдөр болгон тогтоож, их хаанаа хүндэтгэх ёстой гэдэг санал туссан. Тухайн үед Чингис хааныг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн байх магадлалтай гэдэг үндэслэлийг нэлээд эрдэмтэн гаргасан. Үүнд одоогийн Түүхийн хүрээлэнгийн захирал Ц.Цэрэндорж, А.Очир нарын хүмүүс маш нарийн үндэслэлтэй бичсэн байсан юм.

-Чингис хааны мэндэлсэн, монгол бахархлын өдрийг ер нь ямар утга бэлгэдлээр хэрхэн тэмдэглэж байвал зохистой вэ. Ямар ч байсан удахгүй "Чингис хаан" музейг зорьж очиж их хаандаа хүндэтгэл илэрхийлдэг болох болов уу?

-Эзэн хааны мэндэлсэн өдөр болон 11 дүгээр сарын 26-нд тохиох тусгаар тогтнолын өдөр монгол хүн газар шороо, өв соёл, улс орныхоо төлөө юу хийсэн бэ гэдгээ нэг удаа цэгнэдэг байх хэрэгтэй. Ядаж монгол бичгээр уншиж сурсан байдаг ч юм уу. Энэ өдөр уран бичлэгийн үзвэр, үзэсгэлэн гарах зэргээр тогтсон зүйл бий болоод байна шүү дээ. Уламжлал ёсоор бол, Чингис хааныхаа одон гардуулдаг, есөн цагаан тугандаа хүндэтгэл илэрхийлдэг. Дараагийнх нь миний ойлгож буйгаар, "Чингис хаан" музейд том ёслол болдог, их хааны хөрөгт хүндэтгэл илэрхийлдэг болно. Энэ музей чинь шүншигтэй. Монголын тахилгатай 13 уулын шороо, бүх гол мөрний ус, Монголын үнэ цэнтэй гэсэн болгоныг дээдэх шонхор шувуу, их хааны хөрөгт шингээж, амилуулсан. Их хааны хишиг буян, сүр сүлд нь ивээх болов уу гэж бодож байгаа. Музей ашиглалтад орсноор, монголчууд бахархлын өдрөөрөө зорьж очдог нэг газар болно биз ээ.

“НОЁН УУЛЫН ДУРСГАЛЫГ ХОНГИЛД ХАДГАЛЖ БАЙСАН ШҮҮ ДЭЭ”

-Монголын түүхийн өв, соёлын үнэлж баршгүй дурсгалуудыг хадгална. Тиймээс хамгаалалтын орчин хамгийн чухал нь байх ёстой байх?

-Ер нь бүх систем автомат. Харуул хамгаалалт, аюулгүй байдлыг чухалчилж барилгыг барьсан шүү дээ. Гал, усны аюулаас ч сэргийлсэн. Жишээлбэл, муугаар бодоход гал гарлаа гэхэд дусал ус оруулахгүйгээр вакумаар агаарыг нь хаагаад унтраачих жишээтэй. Ийм хэмжээний хамгаалалттай барилга Монголын хаана ч байхгүй. Улсын төсвөөр, монгол мэргэжилтнүүд өөрсдөө бий болгосон зүйл. Манайхан ихэвчлэн гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжаар л том төсөл хэрэгжүүлдэг шүү дээ.

Намайг Түүхийн хүрээлэнгийн захирал байх үед дээрээс нь ус алддаг маш муу орон сууцны хонгилд ноён уулын хивс, алдартай алт, мөнгөн дурсгал, тэр ч бүү хэл Баян-Өлгийгөөс олдсон мөсөн хүний авсыг хадгалж байсан шүү дээ. Одоо ч тэндээ байгаа. Харин стандарт музей байгуулах нь нэг талаараа хүнд хэцүү нөхцөлд байгаа өв, соёлоо хамгаалж, нөгөө талаар бахархан гайхуулах боломж олгож байгаа юм.

-Эцэст нь дүгнэхэд, "Чингис хаан" музей өв соёлоо сурталчлах, хамгаалах, нөгөөтээгүүр гадаадын жуулчдыг татах олон талын ач холбогдолтой. Музейг чамгүй хөрөнгө зарцуулж байгуулж байгаа. Тэгэхээр үр ашгийн тооцоог ч гаргаж байсан байх л даа. Хэдий хэмжээний жуулчин татаж, хэдий орлого олно гэж тооцож байна вэ?

-Таны асуулт маш зөв. Мэдээж бид тооцоо хийж байгаа. Одоогийн Үндэсний музейгээс долоо дахин том. Тус музей нь 2019 онд 800-900 гаруй сая төгрөгийн орлого олсон. Гэхдээ энэ нь "Чингис хаан" музей түүнээс долоо дахин илүү орлого олно гэсэн тооцоо биш. Логикоор бодоход, жилд нийт хүн амынхаа таван хувьд үзүүлбэл 150 мянган хүн. Тасалбарыг таван мянган төгрөгөөр бодоход л 700-800 сая төгрөг болно. Үүн дээр жуулчид ирнэ, музейн бусад ажил зэргээс 1-1.5 тэрбум төгрөгийн орлого олно гэсэн тооцоо бий. Ингээд цаашдаа 10 орчим жилийн дараа өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явах хэмжээнд хүрнэ.

Засгийн газраас гаргасан нэг сайн шийдвэр бол 2019 оноос эхэлж соёл урлагийн салбарынхан олсон орлогоо өөртөө зарцуулдаг болсон шүү дээ. Бид цаашдаа үзмэрээ баяжуулна, байраа тохижуулна, харьцангуй бага цалинтай байгаа ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ. Гэхдээ соёл урлагийн салбар мөнгө олохоос илүүтэй соён гэгээрлийг эрхэмлэх ёстой. Соён гэгээрэл бол мөнгөөр хэмжигдэх зүйл биш. Би "Чингис хаан" музейг 10-15 жилийн дараа жигдэрсэн сайхан музей болно гэж найдаж байгаа.

Л.Хэрлэн: Дэлхийн 150 гаруй чиглэлд аялж, даяаршсан хамт олныхоо нэг гишүүн болсондоо баярладаг
Хүн бүр мөрөөддөг ч гагцхүү хичээл зүтгэлийнхээ үрээр түүндээ хүрдэг. Мөрөөдлөө биелүүлсэн хүнд амьдрал илүү өнгөтэй, улам өргөн зам нээж өгдгийг түүний яриа илтгэнэ. Учир нь, нэг ч хүн танихгүй, харь оронд хөл тавих тэр их хүч зоригийг зөвхөн мөрөөдөл нь түүнд өгсөн аж. Өдгөө тэрбээр 140 гаруй улсын иргэд ажилладаг "Emirates" компанийн ажилчидтай мөр зэрэгцэн ажиллах болоод таван жилийг үджээ. Энэ бол дэлхийн өндөр зэрэглэлийн компанид ажиллаж буй олон монгол залуусын төлөөлөл, "Emirates Airline" компанийн онгоцны үйлчлэгч Л.Хэрлэн юм. Сар бүр агаарт 100 цагийг өнгөрөөдөг тэдний ажил хоол унд зөөх төдийхнөөр хязгаарлагдахгүй. Түүнтэй ажил мэргэжлийнх нь онцлог, амьдарч буй газар орных нь тухай, уртаас урт нислэг хоорондох чөлөөт цагийнх нь талаар ярилцлаа.

-Цэмцгэр дэгжин дүрэмт хувцастай онгоцны үйлчлэгч болохыг мөрөөдөж үзээгүй охид бараг үгүй байх. Харин таны хувьд хувь тохиол байв уу, эсвэл мөн л багын тань мөрөөдөл байв уу?

-Би ч мөн адилхан. Бага байхдаа онгоцны үйлчлэгч болохыг мөрөөддөг байлаа. Миний хувьд, нисэхийн салбар тун сонирхолтой байсан. Монголд их сургуулиа төгссөнийхөө дараа би шинэ аяллаа эхлүүлж Япон улсыг зорьсон. Тэнд би япон хэлний сургууль, нисэхийн коллежид суралцсан. Энэ хугацаанд хийх ажил хайж байсан надад “Нарита” олон улсын нисэх буудалд ажиллах тохиол олдсон юм. Тэгээд тэнд ажиллаж байхдаа агаарын тээврийн "Emirates Airline" компанийн нисэх багийнхныг онгоцны буудал дээр анх удаа харсан. Тэдний улаан малгай, дүрэмт хувцастай олон улсын бүрэлдэхүүний баг сайхан, ёстой л нүд булааж байлаа. Тиймээс л миний сэтгэл Ойрх Дорнодын тус компанид татагдах эхлэл болж, тэдэнтэй хамт нисэхийг маш их хүсэх болсон. Ингээд тус компанид ажилд орох хүсэлт гаргаснаар бага насныхаа мөрөөдлийг биелүүлсэн дээ.

-Нисэх багийн гишүүн болохын тулд өндөр шалгуур давсан нь тодорхой. Ялангуяа, дэлхийн өндөр зэрэглэлийн агаарын тээврийн компанид ажиллах нь шаргуу ажиллахаас эхлээд нэлээд хүчин чармайлт шаарддаг байх л даа. Яг ямар шалгуур танд тавигдаж байв?

-Нисэх багийн гишүүн болоход эерэг хандлагатай, өөртөө итгэлтэй, уян хатан, найрсаг бөгөөд бусдад туслах чин хүсэл хэрэгтэй. “Emirates” компанийн хувьд бол, англи хэлээр чөлөөтэй ярьдаг, 21 болон түүнээс дээш настай байх шаардлага тавьдаг. Мөн гараа дээш сунгахад 212 см-т хүрдэг байх, өндөр 160 см-ээс дээш байх зэрэг шаардлага бий. Мэдээж, ахлах сургууль төгссөн, нүдэнд ил харагдах шивээсгүй байх ёстой. Түүнээс гадна шинэ хүн, шинэ газар, шинэ нөхцөл байдалд дасан зохицох чадвартай байх, бие махбодын хөгжил сайтай байх, мөн хариуцлагатай байхыг шаарддаг юм билээ.

-Та “Emirates Airline” компанид хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?

-Би 2016 оны 7 дугаар сарын 8-нд Японы Осака хотоос Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хот руу нисэж байсныг тодхон санадаг юм. Учир нь би энэ өдөр “Emirates Airline” компанийн нисэх онгоцны нисэх багийн гишүүнээр ажилд орохоор догдлон ирж байлаа. Дубайд зуны дунд үед агаарын температур 40 хэмээс давдаг. Тухайн үед би маш их баярлаж байсан ч, таньдаг ганц ч хүнгүй газар ирсэндээ бага зэрэг санаа зовниж байв. Гэхдээ, хотын төвд байрладаг компанийн байрандаа гайхалтай охидтой хамт амьдарч, тэдэнтэй эгч дүүс шиг л дотноссон. Ингээд хоёр сарын хугацаанд бэлтгэгдсэний эцэст Лондон хот руу хамгийн анх нисэж байлаа.

-Олон цагаар маш өндөрт, агаарын хөлөгт ажиллахад хүндрэл, бэрхшээл нь юу байдаг вэ?

-Агаарт олон цаг ажиллах нь бие махбодын хувьд маш их тэсвэр хатуужил шаарддаг юм билээ. Ялангуяа шөнийн цагаар нисэх, өөр өөр цагийн бүс дамнан урт нислэг үйлдэх нь сонирхолтой шүү. Зуны аагим халуунаас жавартай өвлийн улиралд шилжих зэргийг дурдах нь зүйтэй болов уу. Нислэгийнхээ дараа бие махбодод маань юу хэрэгтэй байна түүнийгээ хийдэг. Зарим үед биеэ тэнхрүүлэхийн тулд 14 цаг унтах тохиолдол ч бий. Бид бүгд биеэ эрүүл чийрэг байлгах өөрсдийн аргатай болчихсон байдаг. Миний хувьд, нислэгийн үеэр аль болох их ус уухыг хичээж, арьсаа чийглэг байлгахын тулд нүүрний цацлага их хэрэглэдэг. Мөн хавангаа буулгахын тулд зориулалтын оймс өмсдөг.

-Та нислэгт гарахын өмнө юу юу бэлддэг вэ. Нисэх багийнхан ямар цагийн хуваарьтай байдаг вэ?

-Ажил үүргээ сайн гүйцэтгэхийн төлөө баримталдаг гол зарчмуудаа дурдвал, сайн унтах, сайн хооллох, дасгал хөдөлгөөн хийх юм. Цар тахал дэгдэхээс өмнө сард 100 цаг нисэж, долоо хоногт гурван тив дамнан аялах нь бидний хувьд ердийн хуваарь байсан. Сар бүр бид өөр өөр хуваариар ажилладаг. Нью-Йорк, Токио, Колката, Сиатл, Нарита гэх зэргээр. Богино нислэгтэй үед бид өдөртөө Дубайд эргэн ирдэг бол урт нислэгийн үед тухайн газраа 24 болон түүнээс дээш цаг байх шаардлагатай болдог. Зарим үед гэрээсээ дуудагдаж компанийнхаа байранд бэлэн байх тохиолдол ч гардаг. Ерөнхийдөө бид сард 12 хоног амрах хуваарьтай.

-Та нислэггүй үедээ чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Би амралтын өдрүүдээ биеэ чийрэгжүүлэх, оюун санаагаа амраахад зориулахыг хичээдэг. Йог бол өдөр тутмын амьдралын маань хамгийн чухал хэсэг. Өглөө босоод хамгийн багадаа 20 минут йогийн дасгал хийдэг юм.

Дубайн маш үзэсгэлэнтэй далайн эрэгт очиж найзуудтайгаа усанд сэлэх, наранд биеэ шарах юм уу, эсхүл эргээр нь алхах дуртай. Мөн Дубайд шинээр хийж үзэх зүйлс олон. Тийм ч учраас миний хувьд, Дубайд байхад өдөр бүр жуулчин шиг л санагддаг. Худалдааны төвүүдээр хэсэж, “Global Village”-ийг сонирхохоос гадна Хатта руу аялах дуртай. Түүнчлэн Эмиратын Фужейра, Аль-Айн зэрэг хотод амьдардаг монгол найзуудынхаа гэрт үе үе зочилдог доо.

-Нисэх багийн гишүүн нь хоол, унд зөөх төдий бус шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн тусламж ч үзүүлэх олон талын чадвар мэдлэг шаардсан, хариуцлагатай ажил болох нь анзаарагддаг. Харин та мэргэжлийнхээ онцлогийг юу гэж тодорхойлох вэ, Таны ажлын хамгийн сайхан нь юу байдаг вэ?

-Ажлын маань хамгийн чухал зүйл аюулгүй байдал. Нислэг бүрийн өмнө бид аюулгүй байдлын тухай асуултад хариулдаг бөгөөд үүнийг “Safe Talk” хэмээн нэрлэдэг. Бид бүгд “Emirates” компанийн бэлтгэл коллежид найман долоо хоногийн эрчимтэй бэлтгэлд хамрагдаж, хөлгийн тавцанд үүсэж болзошгүй янз бүрийн нөхцөл байдлыг зохицуулахад суралцдаг.

Манай “Emirates” компани бол жинхэнэ утгаараа даяаршсан компани гэж хэлж болно. Энд 140 гаруй улс орны иргэд ажилладаг юм. Миний хувьд, дэлхийн 150 гаруй чиглэлд аялахаас гадна даяаршсан хамт олныхоо нэгэн эд эс нь болж байгаадаа баяртай байдаг даа. Бид бүгдийн мэдлэг, боловсрол, соёл уламжлал ондоо боловч өөр хоорондоо туршлага солилцож, бие биедээ тусалж дэмжин насан туршийн найзууд болдог. Мөн өөр өөр соёл, шашинтай хүмүүс эвлэлдэн аж төрж буй даяаршсан хотод амьдарч, ажиллаж байгаадаа туйлын баяртай байна.

-Агаарын тээврийн компанид ажиллаж байгаа хүн дэлхийн олон оронд очдог нь мэдээж. Ер нь онгоцны багийнхан гадаад улс оронтой танилцах боломж гардаг уу. Сэтгэлд тань үлдсэн хамгийн сонирхолтой улс, хотын тухай асуумаар байна?

-Тийм ээ, очсон улс орноо үзэж сонирхох боломж бидэнд бий. Би “Emirates” компанид таван жил орчим ажиллах хугацаандаа 50 улсын 95 хотод очсон байна. Цар тахал дэгдэхээс өмнө очсон газартаа нэг болон түүнээс олон хоног байрлах болбол тухайн хотыг заавал үзэж сонирхдог байлаа. Шинэ газар очвол бид хамтдаа аялдаг байсан. Тэдгээрээс хамгийн дурсамжтай нь гэвэл, Өмнөд Африкийн Кейптаун хот байсан. Африкт огт очиж үзээгүй байсан би дөнгөж хоёр дахь нислэгээрээ тэнд очсон. Кейптаунд газардсанаасаа хэдхэн цагийн дараа НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн газар болон “Boulders” эрэг дээрх оцон шувуудыг үзэх аялалд гарч байлаа. Хавцал, далай хийгээд ногоон тал хөндийг харах үнэхээр сайхан. Тухайн үед бие махбод, оюун санаа маань сэргэж, эрч хүч авч буй мэдрэмж гайхалтай байж билээ.

Мөн Нью-Йорк хотоор хийсэн аялал маш гайхалтай байсан. Зул сарын баярын үе таарсан учраас цас ороод л, яг л кинон дотор орчихсон юм шиг л санагдаж байсан. “Rockefeller” төвийн урд зассан гацуур үлгэрийн юм шиг харагдаж байсныг мөн тодхон санаж байна. Харин одоо бол хот бүрд өөрийн хийх дуртай зүйлстэй болоод байна даа.

-Нисэх багийн гишүүнээр ажиллах болсноор таны амьдралд ямар өөрчлөлт гарсан гэж боддог вэ?

-Дэлхийн олон газар орныг үзэж, ганцаараа хилийн чанадад амьдарч, гадаадын иргэдтэй хамт ажиллах нь миний амьдралыг үнэхээр их өөрчилсөн. Хувь хүний хувьд, илүү төлөвшиж, сахилга баттай болж, харилцан ойлголцох чадвар сайжирснаас гадна амьдралын өчүүхэн жижиг хэсгээс ч аз жаргал мэдрэхийг суралцсан. Мөн эрүүл мэнддээ хэрхэн анхаарахаа мэддэг болсон. Бидний ажилд ганцаараа байх цаг их. Би гэр бүл, найз нөхөд, ойр дотныхоо хүмүүст улам их талархдаг болоод байгаа. Мөн санхүүгийн хувьд илүү бие дааж байна. Түүнчлэн юу юунаас ч илүү энэ цаг мөчдөө амьдарч, сайхан дурсамж бүтээхийг эрмэлздэг.

-Таны гэр бүл Дубайд амьдардаг уу. Гэр бүлээ танилцуулж болох уу?

-Гэр бүлийнхэн маань Монголд амьдардаг. Миний өвөө, эмээ малчин хүмүүс боловч голчлон нэг газраа суурин байдаг байсан. Намайг таван настай байхад эцэг эх маань салж, ээж минь ажил олж суурьшихаар хот руу явснаас хойш би өвөө эмээтэйгээ хөдөө амьдарч эхэлсэн. Харин долоон нас хүрэхэд ээж маань намайг сургуульд оруулахаар хотод авчирсан. Ээж минь миний хувьд, үлгэр дуурайлал болсон хүн. Маш шаргуу хөдөлмөрлөдөг, хичээнгүй хүн л дээ. Би ээжийнхээ талынхан болон тэдний хүүхдүүдтэй тун ойр өссөн. Бид жил бүрийнхээ зуны амралтыг хөдөө өвөө, эмээтэйгээ өнгөрүүлдэг байлаа. Хүүхэд нас маань маш сайхан дурсамжтай өнгөрсөн дөө. Заримдаа би тэр үеэ зүүдэлдэг шүү.

-Хамгийн сүүлд хэзээ Монголдоо ирсэн бэ?

-Цар тахал дэгдэхээс өмнө би эх орондоо жилд гурван удаа очдог байсан. Ингэхдээ ихэвчлэн Бээжин, Сөүл хотоор дамжин Монголын агаарын тээврийн компаниудаар зорчдог байлаа. Харин Монголд цар тахлын улмаас хөл хорио тогтоосноос хойш гэр бүлийнхэн дээрээ очиж чадаагүй жил хагасын нүүр үзэж байна. Гэвч сайхан цаг ирж, зуны амралтаараа очно гэдэгт итгэж байна.

-АНЭУ-д, Дубайд ер нь хэчнээн монгол иргэн аж төрж байна вэ? Сурдаг, тан шиг ажилладаг гээд цөөнгүй хүн байгаа байх. Монголчууд хоорондоо холбоотой байдаг уу?

-Миний мэдэхээр 20 орчим монгол иргэн Дубай, АНЭУ-д оршин суудаг. Бид “Facebook” нийгмийн сүлжээгээр бие биеийнхээ талаар мэдэж холбогдож байсан. Миний хувьд, Дубай дахь монгол найзуудтайгаа ойр байж, үндэсний баяраа хамтдаа тэмдэглэдэг.

-Гадаадад амжилттай ажиллаж туршлага хуримтлуулсан монгол залуусаараа монголчууд ихээхэн бахархдаг. Ер нь эх орондоо ажиллах хүсэл байдаг уу, хэтийн төлөвлөгөөнөөсөө хуваалцаж болох уу?

-Мэдээж эх орныхоо ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Одоогоор миний хамгийн сайн хийж чадах зүйл бол өөрийн туршлагыг хуваалцан зөвлөж, залуустаа эерэг нөлөө үзүүлэх гэж бодож байна. Мөн нисэхийн мэргэжилтний хувиар өөрийгөө үргэлжлүүлэн хөгжүүлэхийг зорьж байна.

-Магадгүй, ирээдүйд Улаанбаатар-Дубайн хооронд нислэгтэй болох өдөр ирэх байх. Харин таны төсөөлөл, хүлээлт ямар байдаг вэ?

-Шууд нислэгтэй болно гэдэгт маш их найдаж байна. Миний хувьд, энэ салбартаа өөрийн чадах бүхнээрээ хувь нэмрээ оруулахыг хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо
27 сая орчим хүний алтан амийг авч одсон дэлхийн 2-р дайны нэгэн хэсэг болох Зөвлөлтийн Аугаа их эх орны дайн хэрхэн эхэлсэн, энэ дайнд БНМАУ ямар байдалтай оролцсон,  "Бүхнийг фронтод" уриатайгаар Зөвлөлтийн ард түмэнтэй хамт ялалтад тэмүүлэхийн утга учир нь монголчуудын хувьд юу байсэн зэрэг асуудлыг хөндөн Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, хошууч Т.Сүхбаатартай ярилцлаа. Сүүлийн жилүүдэд “сошиал медиа”-гаар Аугаа эх орны дайны түүхийг үгүйсгэх хандлага цухалзах болсон тул мэргэшсэн судлаачийн үг үнэтэй буй за.

-ЗХУ-ЫН УЛААН АРМИЙН ШАГНАЛТАЙ 90 ГАРУЙ МОНГОЛ ХҮН БИЙ-

-Аугаа их эх орны дайнд монголчууд оролцсон гэж бичдэг, ярьдаг болж байна. Тэгэхдээ зарим мэдээлэлд 500 хүн оролцсон, тухайн үед Зөвлөлтөд хоригдож байсан монгол хүмүүсийг ч дайчилж байсан гэх юм. Энэ нь үндэслэлтэй мэдээлэл мөн үү?

-Монгол хүн Аугаа их эх орны дайнд оролцож байсан эсэх асуудал ихээхэн маргаан дагуулдаг. Монгол хүн энэ дайнд хувь нэмрээ оруулсан нь үнэн ч албан ёсоор оролцоогүй. Оросын цахим сүлжээнд гарч байгаа мэдээллээр, 500 орчим монгол хүн дайнд оролцсон гэж ярьж байна. Энэ бол үнэнд ойрхон тоо. 1930-аад онд манай улсад 37 мянга гаруй хүн хэлмэгдсэнээс 30 мянга нь цаазлуулж, үлдсэнийг нь ЗХУ руу цөлсөн. Үүнээс гадна манай улс 1930-аад оноос ЗХУ-д хүмүүсээ сургаж эхэлсэн байдаг. Тэгэхээр, Украин, Беларусь, Москвад суралцаж байсан оюутнууд болон улс төрийн хэрэгт өртөж, тэнд цөлөгдөн ажиллаж байсан хүмүүс энэ дайнд оролцсон. Гэхдээ дайнд оролцсон гэдгийг хоёр утгаар ойлгож болно. Шууд зэвсэг бариад байлдахаас илүүтэй Москва, Киев, Ленинград хот бөмбөгдөлтөд өртөх үед тэнд байсан монгол оюутнууд бүслэлтийн дараах гамшгийг арилгах, нурангийг цэвэрлэх, гал түймэр унтраах, шархтан зөөх, хориглох саад ухах зэрэг ажилд оролцож байсан. Тэр утгаараа 500 орчим монгол хүн дайнд оролцсон нь маргаангүй юм. Мөн ЗХУ-ын Омскт суралцаж байсан монгол оюутнууд шархтануудыг зөөх тусгай хүчин болж байв. 1941 оны 10 дугаар сард Германы танкууд Москвад 20 км тулаад ирэхэд монгол оюутнууд байж л байсан шүү дээ.

-Яг энэ талаар баттай баримт байна уу?

-Миний бие архивын баримт, материалыг шигшээд үзэхэд, яг дайнд байлдаж, ЗХУ-ын улаан армийн шагнал авсан 90 гаруй монгол хүн байсан. Энэ хүмүүсийн урьдын намтрыг үзвэл, 1941 оны зургаадугаар сарын 22-нд дайн эхлэх үед яах аргагүй Киев, Беларусь, Ленинградад суралцаж байсан оюутнууд байдаг.

ОХУ-ын зарим судлаачдын хэлж буйгаар, халимаг, тува, буриад цэргийг Монголын иргэн байсан гэж андуурсан байх талтай гэдэг. Учир нь Оросууд ерөнхийдөө буриадуудыг монгол гэж ярих нь элбэг. Тэгэхээр, буриад цэргийг андуурч монголчууд гэсэн байх. Тэдний цахим сүлжээндээ монгол гээд зургийг нь тавьсан хүмүүсийн намтрыг үзэхэд, буриад цэрэг, дайчид байна билээ. Тухайлбал, Доржеев, Намсраев гэх мэт нэртэй. Эдгээрийг тоонд оролцуулж хэлсэн байх талтай.

Гэхдээ баттай баримтаар, дор хаяж 100 орчим монгол хүн ямар нэгэн хэмжээгээр эх орны дайнд оролцсон. Тэр байтугай, хамгийн өндөр албан тушаалыг нь манай хурандаа генерал Б.Цог хашсан юм билээ.

-Тодруулбал…

-Б.Цог генерал 1944 онд Москвад суралцаж байхдаа дадлагынхаа хугацаанд фронтод ажилласан юм байна. Энэ үед танкын бригадын захирагч нь Кенигсбергт болсон байлдаанд шархадсанаар, довтолгооныг нь тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд түүнийг Б.Цог генерал орлож байжээ.

-Зөвлөлтөд хоригдож байсан монголчуудыг байлдааны нэгдүгээр эгнээнд явуулсан гэдэг талаар?

-Улс төрийн хилс хэргээр хэлмэгдээд цөлөгдсөн хүмүүсийг дайны тэргүүн эгнээнд явуулаагүй, ерөнхийдөө сайн дурынх нь хүсэлтээр оролцуулсан байдаг. Сүүлд цагаатгалын архивыг гаргаж ирэхэд баримт нь гарч ирсэн. Тухайлбал, Хэнтий аймгийн Балж, Дадал сумаас хэлмэгдэж ЗХУ-д цөлөгдсөн ах дүү нар. Хэрэг нь шийдэгдээгүй, зарим нь шийдэгдээд нутаг заагдан хоригдсон үедээ дайнд оролцсон байна.

-Хоригдож байсан хүмүүс бүгд дайнд оролцсон уу. Яг хэчнээн хүн байсан бэ?

-Тэд бүгд дайнд оролцсон. Гэхдээ яг хэдэн хүн байсан нь тодорхой бус, нууц байдаг. Гэхдээ бидэнд дээр хэлсэн дөрвөн ах дүү нарын намтар бий. Тухайлбал, Нямын Зарп, түүний дүү Нямын Ампил болон Жалцангтийн Бавуудорж, түүний ах Жалцангийн Дашдорж нар байна. Тэдгээр баримтыг манай архивын газраас ном болгон хэвлэсэн байгаа. Зарим хүмүүс нь дайны дараа нэрээ өөрчилсөн байдаг. Сүхээ гэдэг хүн гэхэд л Сухов хэмээн нэрээ өөрчилсөн байх жишээтэй.

-Одоо эх орны дайнд оролцсон, эсэн мэнд аж төрж байгаа монгол хүн бий юу?

-Байхгүй. Харин Европ дахь дайн 1945 оны тавдугаар сарын 9-нд дууссаны дараа Японы түрэмгийлэгчдээс чөлөөлөх дайн болсон. Үүнд Монголын 21 мянган цэрэг оролцсоноос одоо 90 орчим нь эсэн мэнд байна.

-ЭД МАТЕРИАЛААС ИЛҮҮ СЭТГЭЛ ЗҮЙН ДЭМЖЛЭГ-

-Монголын ард түмний эд материалын тусламжаас гадна сэтгэл зүйн дэмжлэг дайны үед үнэлж баршгүй дэм болсон гэж орос судлаачид тэмдэглэсэн байдаг?

-Бэлэг, эд материалаас илүүтэй оросууд сэтгэл санааны дэмжлэгийг маш өндрөөр үнэлдэг юм билээ. Учир нь фронтод байлдаж байсан дайчдын ихэнх нь дайны эхний саруудад гэр бүлээ алдсан байсан. Тэдгээр дайчдад Монголын ард түмэн захиа илгээдэг байж. Тэр захиаг нь МАХН-ын Төв хорооны дэргэдэх Фронтод туслах хэлтэс орос хэл рүү орчуулж явуулдаг, хариуг нь мөн монгол хэл рүү орчуулж дамжуулдаг байсан байна.

Энэ захидлуудыг дайтаж байсан цэргүүд дурсаж ярьж байсан нь өндрөөр үнэлэх шалтгаан болсон. Учир нь гэр бүлээ алдсан дайчдад, аав, ээж, хань, үр хүүхдээс нь захидал ирж буй мэт дотно сэтгэгдэл төрүүлсэн байж. Энэ сэтгэл санааны дэмжлэгийг үнэхээр үнэлж баршгүй юм. Зөвлөлтийн дайчид тухайн үед, хэдийгээр бид дорно зүгт ухарч байгаа ч бидний ард талд Монгол гэдэг эртний хүчирхэг улс хүлээж байгаа, найдвартай ар тал болж байгаа хэмээн том итгэл хүлээлгэж байсан билээ.

-Мэдээж дайнд ялахад цэргүүдийн сэтгэл зүйн байдал шалтгаална...

-Сэтгэл санааны дэмжлэг бол ямар ч дайнд чухал дэмжлэг байдаг. Жишээ дурдахад, 1990 онд Персийн булангийн дайн эхлэхэд хамгийн түрүүнд Кувейт улсыг Монгол Улс, АНУ өмөөрч мэдэгдэл гаргасан байдаг. Үүний дараагаас Монгол, Кувейтын харилцаа сайжирсан. Иракт дайн болоход мөн л хамгийн түрүүнд монголчууд өмөөрч байсан. Сайндаа ч биш, Монголын ард түмэн эртнээсээ шударга бус явдлыг тэвчдэггүй, өөрсдөө ч Манжийн дарлалд орж байсан болохоор харийн түрэмгийлэл, гадны колонид өртөх ямар хэцүү гэдгийг ойлгосон ард түмэн. Энэ утгаараа эх орны дайны жилүүдэд харилцан туслалцах протоколтой байсан ч, байгаагүй ч Оросод туслах л байсан.

-МОНГОЛ МОРЬД БЕРЛИН ХҮРТЭЛ ДОВТОЛСОН-

-Бие жижиг ч монгол морьд Сибирийн хүйтнийг тэсвэрлэн дайны хэцүү бэрхийг үүрэлцсэн. Хагас сая морь бэлэглэсэн, эсвэл худалдсан зэрэг зөрүүтэй ойлголт гардаг. Хамгийн бодитой баримтаас хуваалцана уу?

-Энэ дайнд манай улсаас зургаан удаагийн цуваагаар 80 сая орчим төгрөгийн эд барааны тусламж өгсөн. Үүнээс гадна манайхан агт морьд бэлэглэсэн байдаг. Үнэндээ 485 мянган морьдоо зах зээлийн ханшаас доогуур үнээр худалдаж, 39 мянга гаруй агтаа бэлэглэсэн. Ингэхдээ хамгийн шилдэг, хурдан удмын морьдоо бэлэглэсэн байна билээ. ЗХУ дайн эхлэхэд буюу 1941 оны зургаадугаар сард 17.5 сая адуутай байсан ч 1942 оны есдүгээр сард 9 сая орчим болж цөөрсөн. Энэ хүнд хэцүү цаг үед монголчууд агтаар тусалсан юм.

-Монгол морьд ялалтын төлөө Берлин хүрэхдээ их буу чирэх зэргээр дайны хүндийг үүрэлцсэнийг үнэлж Москва хотод хөшөө хүртэл босгосон. Ер нь монгол морьдын онцлог, давуу тал юунд оршиж байв?

-Монгол морь хүчтэйгээс гадна бэлчээрийн адуу учраас өвс тэжээлээ гололгүй өөрөө олоод идчихдэг. Бусад орны морьдыг бодоход цуцдаггүй тул их буу, машин техник хүртэл чирж байсан.

-Тухайн үед ЗХУ морьт цэргээс механикжуулсан моторт анги руу шилжчихсэн байсан биз дээ?

-Тийм ээ. Уг нь механикжуулсан, морьт хосолсон цэргийг хөгжүүлье гэж ярьж байсан маршал М.Н.Тухачевскийг 1937 онд цаазалчихсан байсан. Үүнийг дайны үед алдаа гэж үздэг. Учир нь тухайн үед шатахуун, тээврийн хэрэгслийн хомсдолд орсон хэрэг л дээ. Дээр нь хурдан хөдөлгөөнт маневр хийхийн тулд дахиад хуучны уламжлалт морин цэргээ байгуулж эхэлсэн. Түүнийг нь  генерал И.А.Плиев удирдсан байдаг. Монгол мориноос бүрдсэн морьт цэргийн корпус, бригад, дивиз хүртэл байгуулсан. Энэ нь хөдөлгөөнтэй маневр хийхийн сацуу Германы явган цэргийн эсрэг маш амжилттай тулалдсан. Дээрээс нь тээврийн хэрэгслийн оронд их ашигласан даа.

-Жишээ нь...

-Сум, галт хэрэгсэл морин чаргаар зөөх зэрэг. Давуу тал нь шөнийн цагаар дайсанд мэдэгдэгдэхгүй, гэрэл тусдаггүй учир дайсанд харагдахгүй шүү дээ. Нөгөө талаар, энгийн онгоцноос харахад жирийн тариачин морьтойгоо явж байгаа мэт өнгөлөн далдлалт болдог байв. Гэхдээ монгол морьд эм, эмнэлгийн хэрэгсэл, хоол хүнс зөөхөд явж байсан нь цөөн. Монгол морьдын хүч морьт цэргийн үндсэн хүчийг бүрдүүлсэн гол цөм нь байсан. Монгол морьд дайчидтайгаа давшин Берлин хүрч байлаа.

-Дайны дараа чухам тэдгээр морьдыг юунд ашигласан бол?

-Тухайн үед хэрэглэж байсан монгол морьдыг зүүн Европт үлдээсэн. Ихэнх нь улс ардын аж ахуйн ажлын хүч болсон юм. Манай улсын адуун сүргийн тоо 2.5 сая байхад, хагас сая буюу 20 гаруй хувийг нь ЗХУ-д өгсөн байдаг. Ерөнхийдөө дайны үед манай мал сүргийн тоо маш их цөөрсөн.

Жишээ ярихад, тэр үед манай улс ЗХУ-д 43 мянган зээр, 30 мянга гаруй бодон гахай нийлүүлсэн байдаг. Гонгор баатраар ахлуулсан зээр, ятуу, хойлог, бодон агнах тусгай бригад гарч байлаа.

Дайны дараа улс ардын хамтын аж ахуй сүйрсэн үед ч Беларусь, Украин, Орост олон тооны үржлийн хонь, үхэр, адуу өгсөн. Үүний ачаар улс орны аж ахуйг хөгжүүлсэн. Ялангуяа техник ховордсон цаг үед газар тариаланг сэргээхэд монгол морь газар хагалах зэрэг ажилд оролцож байв.

-ЧИН СЭТГЭЛИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ-

-Нэгэнт ЗХУ-д Аугаа их эх орны дайны үед монголчуудын өгсөн тусламжийн талаар ярьж эхэлсэн учраас энэ сэдвээр яриагаа цааш үргэлжлүүлье. Тухайн үеийн Монголын хүн амд хуваахад үнэхээр яаж ийм жижиг улс тийм тусламж үзүүлж чадсан юм гэж гайхмаар тоо гардгийг орос судлаачид мэр сэр өгүүлсэн байдаг. Ер нь манай улсаас дайнд илгээсэн тусламжийг хамгийн сүүлийн судалгаагаар хэрхэн үнэлсэн байдаг вэ?

-Монголчуудын тусламж, бэлэглэлийн тоо, баримтын асуудлыг ноднин Монгол Улс, ОХУ-ын Сангийн яам хамтран эцсийн байдлаар гаргах гэж оролдсон.

Тухайлбал, 80 мянган ширхэг хос эсгий гутал, 5.5 сая ширхэг тамхи, 628 унадаг дугуй, 50 мянга гаруй цаг, хутга зэргийг бэлэглэжээ. Манай улс 65 мянган тонн ноос өгсөн байхад Америк 56 мянган тонныг өгсөн байна. Америк дангаараа 600 мянган тонн мах нийлүүлсэн байхад, манай улс 500 мянган тонн гаруй мах нийлүүлсэн байх жишээтэй.

-Олон сая хүнтэй, хүчирхэг улстай дүйцэхүйц тусламж өгч байсан байна шүү дээ?

-Тийм ээ. Гэхдээ Монголын тусламж, бэлэглэл нь Америкийн Лэнд лиз хэмээх агуу том тусламжийн хөтөлбөрийн хажууд жижиг. Харин Америкийн тусламж дайны дараа эргэн төлөгдөх нөхцөлтэй бол Монголынх буцалтгүй, чин сэтгэлийнх гэдгээрээ онцлог. Оросын тал Америкаас авсан танк, хуяг, тээврийн хэрэгслийн өр төлбөрийг 1990 он хүртэл төлж, одоо ч зарим нь дуусаагүй байна.

Тухайн үед Монголын хүн ам 800 мянга гаруй л байв. Америкийн хэдэн зуун сая хүнтэй харьцуулахад, манай тусламж харьцангуй өндөр хувьтай гардаг. Монгол шиг жижиг, ядуу буурай орноос яаж ийм буцалтгүй тусламж өгч байсан юм бол гэж орос судлаачид их гайхах нь зөв л дөө.

Монголчууд дангаараа 300 кг алт, 100 мянган ам.доллар хандивлахын зэрэгцээ 53 танк, 12 нисэх онгоцтой бригад байгуулж өгсөн. Энэ нь Монгол шиг жижиг улсаас гарамгүй сэтгэлийн чин зориг гэж үздэг.

-Манай улс тэдгээр танк, онгоцыг хаанаас авч нийлүүлсэн юм бол гэж өнөөгийн залуус гайхаж магадгүй юм?

-Бид мөнгөө өгч, тэр мөнгөөр нь оросууд танк, онгоцоо үйлдвэрлэж байсан. Тэдгээр 53 танканд БНМАУ-ынхаа 18 аймгийн нэрийг бичсэн байдаг. Түүний дотор нэг танк дээр Монгол дахь Хятад иргэдээс гэж бичсэн байна билээ. Мөн хуяг нэвтлэх чадвартай гянтболд гэдэг ховор металийг зөвхөн манай улс ЗХУ-д нийлүүлж байсан.

-Таван морьд тутмын нэг, таван шинель тутмын нэг нь монголчуудын тусламж байсан гэж ярьдаг шүү дээ?

-Тийм ээ. Монголчууд морьдоос гадна нэхий дээл, хонины ноосон цамц, бээлий, хүзүүний ороолт гэх зэргээр тусалсан. Ингэхдээ, оёсон богино нэхий дээл, шинель дотор нууц халаас гаргаж, дотор нь давс, сахар, ааруул зэргийг хийж явуулж байлаа. Оросын хэдэн сая хүнтэй армийг хангахад хүрэлцэх хэмжээний биш ч нэг цэргийн баазыг хангах хэмжээний тусламж байсан. Тухайн үед манай улс хүнд хэцүү нөхцөлд байсан ч өөрсдөө үйлдвэрлэдэггүй, Оросоос авдаг бараагаа хүртэл буцаан өгч байлаа. Жишээлбэл, тамхи, чихэр, шүдэнз, цаг, дугтуй, бал зэргээ хэмнэж, фронтод явуулдаг байсан. Саван, шүдний оогоо хүртэл хэмнэдэг. Орой нь “тулганыхаа гэрэлд болж байна, орос ах нарт лаа, чүдэнзээ илүүчлэх хэрэгтэй” гэдэг байж. Зарим хүмүүс тамхинаас ч гарч байв. Би тамхинаас гарвал намайг дуурайж, 10, 100, цаашлаад 1000 хүн гарна, тэр хэмнэсэн тамхиа фронтын дайчдад өгье гэсэн уриалга хүртэл гарч байсан.

-Энэ тухай тэмдэглэл ч юм уу, баримт байдаг уу?

-Байгаа, архивын баримт бий. Мөн дээрээс нь манай ард иргэд ээлжээр тасралтгүй 24 цаг ажиллаж төлөвлөгөөгөөгөө давуулан биелүүлж, илүү цагийнхаа хөлсөө фронтод хандивлах гэх мэт бүх нийтийн кампанит ажил өрнүүлж байсан. Ингээд зогсохгүй, өөрсдийн байгуулсан 53 танк, 12 онгоцтой бригад, түүний экипажийн багийг хоол унд, цалин, бэлэг сэлтээр хангадаг байсан. Түүнчлэн Монголоос цэрэгт татагдсан дөрвөн мянга гаруй орос цэргийн ар гэрт цалин өгч, хоол хүнсээр хангадаг байв.

-Тусламж хүргэж байсан хүмүүсийг ер нь хэрхэн сонгож байсан юм бол?

-Тухайн үед Бэлэглэлийн төв комисс байгуулагдаж, жанжин Д.Сүхбаатарын гэргий Н.Янжмаа удирдаж, түүнд нь Г.Бумцэнд, Ч.Сүрэнжав, маршал Ю.Цэдэнбал зэрэг нам төрийн удирдлагууд багтаж байсан. Зургаан удаа бэлэг хүргэж өгөхдөө, тухайн үеийн хамгийн мундаг ажилчин, улсын сайн малчид цуваанд явдаг байсан. Тухайлбал, малчин н.Авирмэд, Фронт хэмээн алдаршсан Э.Бадам, С.Цэгмид, улсын баатар Ш.Гонгор, сайн дурын отрядын дарга Ч.Мижид зэрэг хүмүүс байсан. Тэд яг тусламж, бэлгээ дайн болж буй фронт дээр нь хүргэдэг байсан. Манай зочид, төлөөлөгчдөөр Германы тал руу их буугаар буудуулдаг байж. Ингэхдээ суман дээр нь “Германы талд үхэл”, “Фашизмд үхэл”, “Гитлерт үхэл” гэх зэрэг үг бичүүлдэг уламжлалтай.

Бэлэг хүргэж өгсөн хүмүүсээс фронт С.Цэгмид гуай 97 настай, одоо Дундговь аймагт аж төрж байна.

-МОНГОЛЫН АШИГ СОНИРХОЛ-

-Монголчууд тухайн үед "Бүхнийг фронтод, бүгдийг ялалтын төлөө" гэсэн уриалга дэвшүүлээд, кампанит ажил өрнүүлж байсан. Ер нь монголчууд чухам юуны төлөө ЗХУ-д туслах тэр их тэнхээг гаргаж байв?

-Монголчууд яагаад ЗХУ-д тусалсан бэ гэхээр, энэ дайныг Оростой эв санааны нэгдэлтэй даван туулбал бид тусгаар тогтнож бүрэн эрхт улс болох юм байна гэдгээ мэдэрч байсан юм. Үндсэндээ Манжид эзлэгдсэнээс хойш 1945 оныг хүртэл 250 гаруй жил манай улс албан ёсоор тусгаар тогтнож чадаагүй. 1911 онд тусгаар тогтнолоо зарласан ч улс орнууд дэмжээгүй. 1921 онд ч дэмжээгүй, Халх голын дайнаар ч тоогоогүй. Аугаа их эх орны дайн эхэлснээс хойш бид Оросыг дэмжиж зүтгэсний хүчээр тусгаар тогтнолоо олж авсан юм. Монголчуудын тусламж Германы эсрэг байлдсан холбоотон улсын хэмжээнд яг дайнд оролцсоноос ялгаагүй гэж Оросууд үнэлж биднийг ялалтын баярт урьдаг. Бид ч ялалтын баярт оролцдог. Тиймээс бид ялалтын баярыг тэмдэглэх эрхтэй, тэмдэглэсээр ирсэн, цаашид ч тэмдэглэнэ.

-Монголчууд тусгаар тогтнолоо бүх нийтийн санал асуулгаар хүлээн зөвшөөрүүлсэн шүү дээ. Үүнд оросууд яг яаж дэмжсэн бэ?

-1945 оны хоёрдугаар сард Ялтын бага хурлаар холбоотон гүрнүүдийн удирдагчид уулзсан. Тэрхүү уулзалтаар, Герман ялагдаж, дайн дуусах нь тодорхой болсон тул түүний хамсаатан Японыг буулгаж авахад ЗХУ оролцох хэрэгтэй гэдэг талаар ярилцжээ. Учир нь Америк цэрэг маш их үрэгдэх эрсдэлтэй байсан.

Харин ЗХУ нэг болзол тавьсан. Тэр нь Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөр, тэр цагт бид дайнд оролцоно гэсэн. Түүнийг их гүрнүүд хүлээж зөвшөөрсөн.

Харин Хятадын тал монголчууд тусгаар тогтноё гэж санал нэгдвэл дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Ингээд монголчууд 1945 оны чөлөөлөх дайнд оролцохын зэрэгцээ 10 дугаар сарын 23-нд бүх нийтийн санал асуулгаараа тусгаар тогтнохыг бүрэн дэмжиж байгаагаа зарласан. Ер нь дэлхийн хоёрдугаар дайн, аугаа их эх орны дайн монголчуудын хувь заяатай хамгийн их холбоотой. Чөлөөлөх дайн, Халх голын дайнаас ч илүү ач холбогдолтой. Энэ бол бидний хувьд тусгаар тогтнолын төлөөх ариун дайн байсан юм.

Тэр ч бүү хэл Монгол, Зөвлөлт хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг шалгасан хамгийн том шалгуур байсан. Үнэхээр итгэлт нөхөр үү, үгүй юу гэдгээ бид нотлон харуулсан.

-Олон жил үргэлжилсэн энэ дайн дэлхийн түүхэнд хамгийн их хохирол дагуулсан байдаг. Оросууд хохирлынхоо тоог нуусан гэсэн яриа ч бий. Яг энэ дайнд Орос, Германы хохирлын талаар хамгийн бодитой судалгаа гарч байна уу?

-Хамгийн сүүлийн тойм баримтаар, 27 сая орчим хүний хохирол яригдаж байгаа. Үүнээс яг фронтод амь үрэгдсэн цэрэг гэвэл Оросын талаас 11 сая орчим, Германы талаас найман сая орчим. Үлдсэн хүмүүсийн хувьд, бөмбөгдөлтөд өртсөн энгийн иргэд. Хохирлын тоог саяхныг хүртэл оросууд судлаад л байна. Маш олон баримт зөрдөг, тодорхойгүй байдаг. Ерөнхийдөө хамгийн их хохирлыг Зөвлөлтийн ард түмэн хүлээсэн.

-Аугаа их эх орны дайн яагаад эхлэх болсон юм бэ. Уг нь Зөвлөлт, Герман Харилцан үл довтлолцох гэрээ байгуулсан биш бил үү?

-Зөвлөлт, Герман харилцан үл довтлолцох гэрээг 1938 онд байгуулсан. Оросууд энэ гэрээнд хэт найдаж байсан нь алдаа болсон. Германчууд итгэл эвдэн гэрээгээ зөрчиж ЗХУ-д дайрснаар, 1941 оны зургаадугаар сарын 22-нд аугаа их эх орны дайн эхэлсэн байдаг.

-ЗХУ-ын удирдагч В.И.Сталин цэргүүдээ баруун хил дээрээ төвлөрүүлж эхэлсэн түүхэн баримт бий. Хэрвээ Герман гэрээгээ зөрчиж түрэмгийлээгүй бол Орос Герман руу дайрах байсан уу?

-Түүхэн баримтаас харахад Харилцан үл довтлолцох гэрээ өнгөн талын зүйл, аль аль нь түрүүлж довтлохоор бэлтгэж байсан. Герман коммунизмын аюулаас, Орос харийн түрэмгийллээс сэргийлж өрсөж цохилт өгөхөөр төлөвлөсөн. Герман Европыг нэлэнхүйд нь эзэлж, Оросын хилд тулсан. Тиймээс оросууд цохилт өгөхөөр төлөвлөж байсан ч хугацаа нь арай болоогүй байсан. Гэтэл Герман түүнийг нь мэдээд, өрсөж цохилт өгсөн байдаг.

Тухайн үед баривчлагдсан И.В.Сталины хүүгийн байцаалт болон бусад сурвалжаас харахад, оросууд Брестээр хил давж Герман, Европ руу довтлох байлдааны төлөвлөгөө зохиосон байж. Мөн “Ариун эх орон” гэдэг дууг дайны эхний үед зохиосон гэдэг ч яг үнэндээ өмнө нь зохиогоод бэлдчихсэн байсан аж.

Ер нь хэн нь өрсөж Европыг хувааж авах вэ гэдэг асуудал байсан. Түүнд Гитлер өрссөн ч Сталин хожсон. Дайн болох нь тодорхой байсан. Энэ бол капитализм, коммунизм хоёрын хэн нь ялах вэ гэдэг үзэл суртлын дайн байсан гэж хэлж болно.

-Тэгэхээр энэ дайн улс төр, геополитикийн ашиг сонирхлын зөрчилдөөн байж. Харин энэ зөрчилд монголчууд хэрхэн татагдан орсон, юу хожив гэдгийг мэдээж дүгнэх хэрэгтэй тийм үү?

-Аугаа их эх орны дайны түүх, учир холбогдлыг хүмүүст маш сайн ойлгуулахгүй бол 1990 оноос хойш түүхийг өөрчилж, Оросыг зүгээр байхад Герман дайрч орсон юм шиг ойлголт яваад байдаг. Мэдээж энэ зөрчилд монголчууд яагаад татагдав, үүнээс юу хожив гэдэг нь хамгийн чухал. Хэрвээ энэ зөрчилдөөн байгаагүй бол монголчууд тусгаар улс болж чадахгүй байх байсан. Эцсээ хүртэл Оросын талд бат зогсох ёстой гэдэг нь маршал Х.Чойбалсангийн ухаалаг бодол. Хэдийгээр бид хэлмэгдүүлэлтээр олон мянган хүнээ алдсан ч бид тийм золиос гаргаснаар өнөөдөр тусгаар тогтносон улсад, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой болсон гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Хамгийн гол нь хоёр их гүрний дундаас Монгол Улс шүр, сувд атгана гэдэг хамгийн чухал асуудал.

-ДАЙНД 27 САЯ ХҮНИЙ АМЬ ХОХИРЧЭЭ-

-Энэ дайныг яагаад “Аугаа их эх орны дайн” гэж нэрийдсэн юм бэ?

-Яагаад аугаа их гээд байна вэ гэвэл, тоо баримт нь үнэхээр агуу. Цэрэг гэхэд л, Зөвлөлтөөс 34 сая, Германаас 23 сая оролцсон. Түүнчлэн 30 мянга гаруй танк, нисэх онгоц, их буу оролцсон гээд. Фронтын шугам нь хүртэл хэдэн мянган километр. Гэтэл манай Халх голын дайны фронт уртаараа 70, өргөнөөрөө 20 километр байсан шүү дээ.

-Түүнээс гадна ЗХУ-ын бүрэлдэхүүнд маш олон холбоотон улс байсан шүү дээ?

-Тийм ээ. Зөвлөлтийн бүрэлдэхүүнээс 16 бүгд найрамдах улс дайнд оролцсон. Ер нь дэлхийн хоёрдугаар дайнд 61 улс орон оролцсон байдаг. Эдгээр тоо баримтыг нь харахад үнэхээр агуу, дахин давтагдашгүй.

Сүүлийн жилүүдэд “сошиал медиа” хөгжсөнөөр, иргэдийн аугаа их эх орны дайнд хандах хандлага нь өөрчлөгдөөд байна. Энэ дайныг үгүйсгэх, монголчууд яагаад оролцож, байдгаа барав?, Оросууд бидэнд яаж хандав? гэдэг ч юм уу. Хамгийн сүүлд Чех улс ЗХУ-ын маршал И.Коневын хөшөөг буулгалаа. Аажимдаа Зөвлөлтийн сүүлчийн цэргийн дурсгал, хөшөөтэй газар Монголоос өөр үлдэхгүй болох нь. Учир нь европчууд нацизм, Германы дарангуйллаас Оросууд чөлөөлсөн гэж үздэг байсан бол одоо эсрэгээрээ эзлэн дарангуйлагч гэж түүхийг өөрчилж байна.

Манай улс ч сүүлийн үед энэ дайны ач холбогдлыг багасгах гэж хичээж байна. Энэ бол зүрх сэтгэлээ зориулж фронтод бэлэг тусламж өгсөн өвөг дээдсээ үгүйсгэж байгаа хэлбэр болно. Тиймээс аливааг ойлгож, мэдье гэвэл мэргэжлийн хүний үгийг сонсож, цахим орчинд байгаа мэдээллээр дүгнэж болохгүй гэдгийг онцлон хэлмээр байна.