Хууль, эрх зүй - Serune.mn - Ёс зүйтэй мэдээлнэ...

ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
Олон нийтийн цахим сүлжээнд “Gan-Ochir” гэх хаягаас "Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн цагдаа н.Батзаяа гэгч 2025 оны хоёрдугаар сард доорх эмэгтэйтэй маргалдсаны улмаас зодож, танхайрчээ" гэх мэдээлэл нийтлэгдсэн.

Тэгвэл тус хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Цагдаагийн байгууллагад энэ оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо “Батлан хамгаалах их сургуулийн замын эсрэг талд зодоон болоод байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Уг дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн хэлтсийн алба хаагчид очиж шалгахад иргэн "Т" нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар зам тээврийн осол гаргасан нөхцөл байдал тогтоогдсон. Осол гаргасан иргэн Т нь дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хүч хэрэглэн, албаны тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан тул уг үйлдлийг таслан зогсоох зорилгоор алба хаагч бусдын хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор чиг үүргээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэн иргэнийг саатуулсан.

Дээрх үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад иргэн Т нь шүүх эмнэлэгт үзүүлэх, биед учирсан хохиролоо тогтоолгох хүсэлт гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн ба дуудлагын үеийн албаны хэрэгцээнд ашиглагддаг энгэрийн камерийн бичлэг бусад баримтуудаар алба хаагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй" гэлээ.

Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Авлигатай  хийх тэмцлээс алхам ч ухрахгүй" гэж хэлж, авлигыг таслан зогсоохын төлөө зүтгэж байгаа хэдий  ч авлига албан тушаалын гэмт хэрэг буурахгүйгээр зогсохгүй төрийн байгууллагын албан хаагчид, тэр дундаа цагдаа, прокурор, шүүхийн байгууллагад “авлига нүүрлэчихсэн үү”  гэмээр үйл явдлууд ар араасаа  өрнөх боллоо.

Товчхондоо авлига “системтэй” болчихож.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “системийн гажуудал”-тай тэмцэх гээд хичээж байхад нөгөө талд нь хууль шүүхийн систем түүний эсрэг ажиллаад байх шиг.

Яг үнэндээ өнгөрсөн жилүүдэд ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг нийгмийн баялагаас “хулгайлсан” цагаан захтанууд, албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд, сайд дарга нараас хэн ямар хариуцлага хүлээв?

Тэдний хэргийг АТГ, Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар шалгадаг боловч асуудал нь мөрдөн байцаалтын явцад, эсвэл Прокурорын хяналтын шатанд, цаашлаад шүүхийн шийдвэрээр “ХЭРЭГСЭХГҮЙ” болчихдог “жишиг” тогтоод удаж байна. Гэсэн атлаа дэлгүүрээс  гар утас хулгайлсан “хулгайч”-д төр төмөр нүүрээ үзүүлж, хэдэн жилээр хорих ял өгдөг нь нууц биш.

Албан тушаалтны гэмт хэргийг мөрдөж, тэдний хууль буй үйлдэлд хариуцлага хүлээлгэж, “ард түмнээ хамгаалж,  ард түмний талд ажиллах” ёстой мөрдөн байцаагч, прокурор, АТГ-ын комиссар, шүүгч “хаачив”?

Зургаан жилийн хугацаагаар томилдог АТГ-ын дарга, Ерөнхий прокурорын үүрэгт ажлын хугацаа нь дуусч тэднийг удахгүй шинээр томилно. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр АТГ-ын дарга З.Дашдаваа сайн ажилласан тул улируулан сунгах тухай мэдээлэл харагдана билээ.

АТГ-ын дарга З.Дашдаваа “хэн, яаж сайн ажилласан” гэж хэлж “чадаж” байна вэ?

З.Дашдаваа даргын 6 жил АТГ-ын даргаар ажилласан энэ цаг үед хэн гэдэг төрийн өндөр албан тушаалтан ЖДҮ, Хөгжлийн банк, Нүүрсний хулгайн хэргээр хэн хэрхэн “яллагдав”.

З.Дашдаваа  Хотын дарга асан Д.Сумъяабазартай “тохиролцож”, өөрийн төрсөн дүүгээ БНСУ-ын Сөүл хотолд Улаанбаатар хотыг төлөөлөх бие төлөөлөгчөөр томилуулж явуулсан байсныг “юу гэж ойлгох” вэ?

Зүй нь бол АТГ-аас  Хотын даргыг шалгах ёстой байтал төрсөн дүүгээ Хотын даргаар томилуулаад Сөүл хотын бие төлөөлөгчөөр явуулчихаж байсан хүн шүү дээ. Ийм хүнийг шударга ажилласан, авлига, албан тушаалаас ангид хүн гэж та хэлж чадах уу?

Сая хэд хоногт болж өнгөрсөн “Ноорог.мн”-ний үйл явдлаас дүгнэн харахад манай цагдаа, прокурорт “но” байгаа нь ойлгомжтой харагдаж байна.

Магадгүй тэд Хууль зүй дотоод хэргийн сайддаа буруу ташаа мэдээлэл өгч, сайдаараа мэдэгдэл хийлгэж “туг тахичихав уу” гэлтэй. ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “Үнэн ганц байдаг, өнөөдөр Цагдаагийн байгууллага өргөдөл гомдол ирсэн бол үйл ажиллагаа явуулах үүрэгтэй, Цагдаа хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаа явуулсан бол тэднийг буруутгаж болохгүй, Үнэхээр хуулийн дагуу цагдаа үйл ажиллагаа явуулсан байхад тэднийг буруутгаж байгаа бол, буруутгал нь улс төрийн буруутгал байгаа бол  шаардлагатай бол бий хариуцлага хүлээхэд бэлэн” гэж ам бардам хэлэв.

Гэтэл өнөөдрийн байр сууринаас харвал цагдаа нар өөрсдөө авлига албан тушаалын “гэмт хэрэгт” холбогдсон байж болзошгүй нөхцөл байдал үүслээ. Өмнө нь Цагдаагийн өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт нэр холбогдож, зарим нь гадаадад зугтан гарсан тухай мэдээлэл ч гарч байсан.

Ийм тохиолдолд наанадаж ЦЕГ-ын дарга, бригадын генерал Т.Сүхболд албан тушаалаасаа чөлөөлөгдөж, цаанадаж ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хэлсэн үгэндээ хүрч хариуцлага хүлээх огцрох ёстой.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ системийн авлигатай тэмцэхийн тулд, шудпарга ёсны гэрэл гэгээг нийгэмд жаахан ч гэсэн тусгахын тулд ЦЕГ-ын дарга, АТГ-ын дарга, Ерөнхий прокурор нарыг албан тушаалаас нь нэн даруй чөлөөлж, эдгээр салбарыг үнэнчээр удирдаж, авлига албан тушаалын гэмт хэргээс ангид, шударгаар ажиллаж чадах  хүмүүсийг томилох нь чухал байна.

Ингэж гэмээнэ нийгэмд хөрөнгөжсөн хурандаа нар, баян прокурор нар, чинээлэг шүүгч нар “төрөх” боломж хумигдана.

А.Галт

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, "Ноорог кретив студио" ХХК-ийн ажилчдад үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсохоор болжээ.

Тодруулбал, энэ сарын 17-ны орой цахим орчинд "Ноорог" фэйсбүүк хуудас болон noorog.mn вебсайтаар хэвлэл мэдээллийн үйлчилгээ эрхэлдэг Ноорог кретив студио ХХК-ийн найман ажилчныг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулан, улмаар гуравдугаар сарын 18-ны өглөө байцаасан байдаг. Улмаар тус залуусыг хэвлэл мэдээллийн үйлчилгээтэй холбоотой асуудлаар саатуулаагүй гэдгийг ЦЕГ-аас мэдээлсэн. Тэгвэл олон нийтийн цахим сүлжээнд хэвлэл мэдээллийн үйл ажиллагаатай нь холбоогүй тухайн редакцын ажилчдыг саатуулсан нь олон улсын гэрээ конвенц болон Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөнд халдсан гэх агуулгаар олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Тиймээс УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад эл асуудлаар Засгийн газрын мэдээллийг сонсохоор төлөвлөсөн байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Г.Дамдинням санал гаргаж, нийгэмд хүчтэй хөндөгдөж байгаа энэ асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтын хамгийн хойно байсныг эхэнд нь оруулах санал гаргасныг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.

Төрийн ордонд 14.00 цагт эхлэх байсан Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 16.20 цагт эхэлсэн бөгөөд "Ноорог"-ийнхонд холбогдох асуудлаар Засгийн газрын мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцуулж байна.

ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
ХЭҮК-оос “Ноорог” медиагийн ажилчид дээр явуулсан хойшлуулшгүй ажиллагааны талаар гаргасан дүгнэлтээ танилцууллаа.

Энэ үеэр ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа, “Комисс мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд байгаа болон хянан шийдвэрлэгдсэн эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг, маргааны талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахгүй” гэсэн зохицуулалттай. Нөгөө талаар Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажсан аливаа хүний эрхийг хамгаалж ажиллах чиг үүрэгтэй.

Иймд бид хэрэг маргааны үндсэн асуудлаар дүгнэлт гаргахгүй. Энэ бол цагдаа мөрдөн шалгаж, прокурор хяналт тавьж, шүүгч шийдвэрлэх асуудал. Харин  шударгаар шүүлгэх эрх зэргийг нь хангахын тулд хэрэгт шууд оролцохгүйгээр, хөндлөнгийн хяналт тавьж, ажиллалаа” хэмээв.

Улмаар Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Ноорог”-ийн найман ажилтныг гуравдугаар сарын 17-18-ны хооронд хойшлуулшгүйгээр баривчилж, халдашгүй чөлөөт байх эрхийг зөрчсөн байж болзошгүй гэсэн гомодолд дүн шинжилгээ хийснээ танилцуулав.

ХЭҮК гурван төрлийн эрхийг зөрчсөн гэж үзжээ.

Нэг: Халдашгүй чөлөөт байх эрхийг зөрчсөн байна

Г.Нарантуяа “Дур мэдэн хэнийг ч нэгжих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Баривчлагдсан шалтгаан үндэслэлийг тухайн хүн, түүний гэр бүл, өмгөөлөгчид мэдэгдэнэ. Гэтэл энэ кейс дээр хойшлуулшгүй ажиллагаа явуулсан үндэслэл ойлгомжгүй,  ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа тухай мэдээллүүд зөрүүтэй байна.

ЭЦА-наас бидэнд тайлбар ирүүлэхдээ,”Гуравдугаар сарын 17-ны өдөр иргэн Н.О-гийн хуудсаас “Ноорог дандаа худал мэдээлэл явуулах юм. Худал мэдээллээс болж амиа хорлоход хүрээд байна” гэж мэдээлэл өгсөн нь хойшлуулшгүй ажиллагаа явуулах үндэслэл болсон гэжээ.

Мөн гуравдугаар сарын 18-ны 04.55 цагт, мөрдөгчийн 8686... дугаараас “Эрүүгийн хуулийн 19.9.1-ээр баривчлах зөвшөөрөл хүсэж байгаа юм байна. Яах вэ, У байна” гэж мессеж бичсэн нь баримтаар байна.

Тухайн найман иргэний хоёр нь 2024.09.26-наас хойш мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргүүдэд шалгагдаж байгаа. Харин энэ нь явуулсан хойшлуулшгүй ажиллагаатай шууд хамааралгүй байна.

Цагдаагийн байгууллагад ирүүлсэн гомдол мэдээллийн мөрөөр хойшлуулшгүй ажиллагаа явуулаагүй нь, ХЗДХ-ийн сайдын өгсөн мэдээлэл зэрэг нь зөрүүтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хойшлуулшгүй тохиолдол гэдгийг тодорхой заасан. Прокурорын зөвшөөрөлгүй явуулж болох бөгөөд прокурорт зөвхөн мэдэгдэнэ гэжээ. Тэгэхээр прокурорын зөвшөөрөлгүйгээр явуулахыг зөвшөөрсөн хэдий ч тодорхой хүрээ хязгаарт явуулах ёстой үйл ажиллагаа.

Ямар гэмт хэрэгт шалгагдаж байгаагаа мэдэхгүй байх нь түгшихэд хүргэх сөрөг үр дагавартай, хууль зүйн хамгаалалт авах, түүнд бэлтгэхэд саад болдог. Хойшлуулшгүй ажиллагааны үндэслэл маш тодорхой байх, хүрээ хязгаар нь үүссэн нөхцөл байдалд тохирсон байх шаардлагатай.

УЕПГ-аас хойшлуулшгүй ажиллагааг хүчинтэйд тооцсоноо илэрхийлсэн. Үндэслэлээ тайлбарлаагүй.

Хоёр: Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хөндөж, мохоох эрсдэл үүсжээ

Тус компани болон саатуулагдсан иргэд нь ялгаварлан гадуурхалт хүүхэд хамгаалал орчны хүртээмжтэй байдал зэргээр контент хийж, ЗГ-ын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг байна. Мөн О.У нь сэтгүүлч Б.Пүрэвтэй хийсэн ярилцлагадаа “Баримтат кино удахгүй нээлтээ хийнэ” гэж мэдэгдсэн. Чөлөөтэй, төрийн эрх мэдлийг шүүмжлэх эрх чөлөөг онцгойлон хамгаалдаг. Энэхүү эрхийг дээрх хойшлуулшгүй ажиллагааг тойрсон үйл явдал хөндөх эрсдэлтэй байна.

Гурав: Олон нийтийн мэдээлэл авах эрхийг хангаагүй

Олон нийтийн мэдээлэл авах эрх гэдэг нь үзэл бодлоо илэрхийлэх, төрийн үйл хэрэгт оролцох эрхийн суурь нөхцөл мөн. “Ноорог”-ийн найман ажилтанд холбогдох хойшлуулшгүй ажиллагааг ямар үндэслэлээр, хуулийн дагуу явагдсан эсэх зэрэг мэдээлэл зөрүүтэй, тодорхойгүй нь эргэлзээ төрүүлсэн. Бодитой, тодорхой, салаа утгагүй мэдээлэл авах олон нийтийн эрх хангагдаагүй байна” гэлээ.

Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
П.Батчулуун эмчид холбогдох хэргийн талаар талийгаачийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ.

Талийгаачийн ээж Б.Алтантуяа, Донор болгоё гэхэд эхэндээ ах, дүү нар нь дургүй байсан. Үнэхээр хэрэгтэй байдаг бол элэг, бөөрийг нь өгье. Түмэнд буян болъё. Бидэнтэй адил сандарч тэвдсэн хүмүүс байгаа л байх. Та тэгж бодож байвал эмч таныг дагая гэж бид  донор болохыг зөвшөөрсөн.

Бид элэг, бөөрийг нь өгье гэсэн хариу өгсөн. Түүнээс хөлийн судас, шөрмөс, тойг давхар авна гэсэн бол бид нар зөвшөөрөл өгч гарын үсэг зурахгүй байсан. Хүүхдээ донор болгохгүй байсан.

Хэрэв судас, шөрмөсийг нь авъя гэсэн бол өгөхгүй л байсан. Цөсийг элэгтэй нь цуг авъя гэж хэлээгүй. “Уучлаарай, нэг юм хүсье. Элэг, бөөр дээр нэмээд ганц хоёр судас авч магадгүй шүү” гэсэн өөр юм хэлээгүй.

Би энэ эмчийг насаараа ард түмнийхээ төлөө ажиллаж байсныг ойлгож л байна. Энэ хүнийг шоронд хийлгэх гэж яваагүй шүү дээ. Яагаад илүү эрхтэнийг нь авсан юм бэ. Яаж шийдэхийг хууль шүүх л мэднэ, би мэдэхгүй.

Энэ асуудлыг битгий дахин дахин сөхөөд байгаач гэж хүсмээр байна.

А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
"Ноорог"-ын ажилтан А.О-н ар гэрээс олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан хийсэн. Уг мэдээлэлтэй холбоотой өнөөдөр Нийслэлийн Цагдаагийн Удирдлагын газраас мэдээлэл өгөв.

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга С.Тайван "Өчигдөр цахим орчинд мэдээлэл өгсөн цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг А.Баяржавхлангийн 18 хүн оролцсон бүлэглэл байгааг тогтоосон. Энэ иргэний төрсөн хоёр дүүг шүүгчийн захирамжаар цагдан хорьсон. Цахим мөрийтэй тоглоомын улмаас маш олон иргэн хохирдог.

Иргэн А.Баяржавхланг зохион байгуулалтай гэмт бүлэг үүсгэх, мөрийтэй тоглоом зохион байгуулах, мөнгө угаах зүйл ангиар шалгаж байна.

Цагдаагийн байгууллага нь Олон улсын Интерполын байгууллагын гишүүн бөгөөд энэ шугамаар А.Баяржавхланг эрэн сурвалжилна. Мөн Турк улсад байгаа учраас шувуу ажиллагааны хүрээнд Монгол Улсад албадан авчирна. Шалгалтын үйл ажиллагаа явагдаж байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй." гэлээ.

Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой гомдол санал иргэдээс ирсэн даруйд нягтлан шалгаж зөрчил гаргасан нь батлагдвал холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа юм. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобус бүрт камер байршуулсан тул жолоочийн гаргасан зохисгүй үйлдэл бүр бичигддэг юм. Мөн зорчигч буруу мэдээлэл өгсөн бол тэр нь ч камерын бичлэгээр тодорхой болдог. Иргэдээс ирүүлсэн санал хүсэлт гомдлын шийдвэрлэлтийг танилцуулъя.

Нийтийн тээврийн бодлогын газарт гуравдугаар сарын 16-20-ны өдөр иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.

Талархал: Иргэн Т.Б: ШҮ:3 шөнийн тээвэр явуулж байдагт баярлалаа. Шөнө орой ажлаа тараад сууж явдаг шүү, баярлалаа гэж хэлээрэй.

Иргэний гомдол: Шалгагч О: Жолоочийн смартын төхөөрөмжийн ард байдаг жижиг дөрвөлжин хайрцагт бэлэн мөнгө байсан. Бэлэн мөнгийг нь аваад хайрцаг руу хий гэхээр нь аваад хийсэн. Буух гэхэд жолооч хаалгаар хөл хавчсан. Шалгаж хариу өгнө үү?

Шийдвэрлэлт: 3-177 гарааш дугаартай автобусны жолооч Б.Амаржаргалд торгуулийн арга хэмжээ тооцсон.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Б: Орбит 2-иос гурван хүүхдийн хамт суусан. Автобус хүлээлгээгүй байхад яасан удаан юм гэх зэргээр доромжилсон. Жолооч өөрөө утсаа оролдоод байсан болохоор нь шаардлага тавьсан.

Шийдвэрлэлт: 3-056 гарааш дугаартай автобусны жолооч гомдол гаргагчтай холбогдон асуудлыг шийдвэрлэсэн.

Иргэний гомдол: Иргэн Н: М:1 чиглэлийн 25-103 гарааш дугаартай автобусны жолооч 10-р хороолол буудал дээрээс хүнээ авахгүй явсан. Арга хэмжээ авч өгнө үү.

Шийдвэрлэлт: 25-103 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Ж-д дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.

Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Т: Баянбүрдээс 4-р ангийн хүүтэйгээ суугаад, цүнхнээс картаа гаргаад дарахын хооронд намайг доромжилж, буу гэж хөөж байна. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгөөрэй.

Шийдвэрлэлт: 19-051 гарааш дугаартай автобусны жолоочийн камерын бичлэг шүүж үзэхэд гомдол гаргагч цүнхээ ухаж арын хүмүүсийг удаан хүлээлгэсэн жолооч шаардлага тавьсан байна.

Иргэний гомдол: Иргэн Н: Ч:19А чиглэлийн 16-015 гарааш дугаартай автобусны жолооч тамхи татаж байна арга хэмжээ авч хариу өгнө үү.

Шийдвэрлэлт: 16-015 гарааш дугаартай автобусны камерын бичлэг шалгаж үзэхэд тамхи татаагүй байна.

ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
Энэ сарын 23-24 шилжих шөнө Налайх дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгч Дамдинсүрэнгийн Отгонсүрэнг Налайхын барилгын материал, үйлдвэр технологийн парк (НБМҮТП)-ийн дарга Сосорын Батжаргал гэгч этгээд хутгалж хүнд гэмтээсэн байна.

Тодруулбал, Налайх дүүргээс хэт олонх суудал авч ялалт байгуулсан УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайханы багийнхан баяраа тэмдэглэж, НБМҮТП-ийн оффист архидан согтуурсан байна. Улмаар дээрх хоёр хүмүүс албан тушаал булаалдан маргасан бөгөөд нэгнийхээ хэвлийн тус газар хутгалсан талаар эх сурвалж мэдээлж байна.

НИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэн тэр даруй Цэргийн төв госпитальд хүргэгдэж хагалгаанд орсон боловч биеийн байдал хүнд, дахин хагалгаанд орох төлөвтэй байгаа юм байна.

Эл хэргийг чанд нууцлан олон нийтэд мэдэгдүүлэхгүй байх бүх талын арга хэмжээг авч байгаа аж.

МАН-ын гишүүн "Манай намын сурталчилгаанд ирсэнгүй" хэмээн агсам тавьж, Сант сумын Ардчилсан намын дарга Б-гийн амийг хөнөөжээ
Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын дарга Б өнгөрсөн шөнө бусдын гарт амиа алдсантай холбогдуулан Ардчилсан намын удирдлагууд мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж, "УИХ-ын сонгуулийн I тойргийн Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан намын даргыг МАН-ын гишүүн санаатайгаар амийг нь хохироолоо. Тухайн үед МАН-ын нэр бүхий зургаан нэр дэвшигч сурталчилгаагаа хийж явсан байна. Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн  Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, А.Цогцэцэг, Д.Даваадалай нарыг сурталчилгаагаа хийж байхад нь МАН-ын гишүүн О нь Ардчилсан намын байран дээр ирж, "Манай намын нэр дэвшигчдийн сурталчилгаан дээр ирсэнгүй" хэмээн агсам тавьж, Ардчилсан намын гишүүн Б-гийн хоолойн тус газар нь өшиглөж, санаатайгаар амийг нЬ хохироосон байна. Ар гэрийнхэнд нь Ардчисан намын зүгээс эмгэнэл илэрхийлж байна.

Энэ нь тухайн иргэнийг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь амийг нь хохироосон хүнд төрлийн гэмт хэрэг. Иймд бид намын зүгээс албан ёсоор мэдэгдэл гаргаж, СЕХ-нд хүргүүлнэ" хэмээн мэдэгдлээ.

ТОДРУУЛГА: ХҮМҮҮЖИГЧ ЗҮРХНИЙ АРХАГ ДУТАГДАЛ ГЭСЭН ОНОШТОЙГООР ЭМНЭЛЭГТ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙГААД НАС БАРЖЭЭ
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс- 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хоригдол нас барсан талаар зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлсэн. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Х.Баясгалангаас тодрууллаа.

-Хорих ангид хоригдол нас барсан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Тухайн хоригдол зүрхний архаг дутагдал гэсэн оноштойгоор сумынхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Уг хэргийг одоо цагдаагийн байгууллага шалгаж байна. Урьдчилсан байдлаар зүрхний архаг суурь өвчний улмаас нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна.

-Хоригдлыг сахилгын байранд олон хоног байлгасан, эрүүдэн шүүсэн байх магадлалтай гэсэн мэдээлэл байна. Энэ талаар?

- Тус хоригдол нь хорих ял эдлэх хугацаандаа сахилгын шийтгэл авч байгаагүй тул сахилгын байранд ороогүй. Мөн биеийн эрүүл мэндийн байдлаасаа шалтгаалж, Хорихын нэгдсэн эмнэлэгт 20 удаа хэвтэн эмчлүүлсэн.

- Ял шийтгэл аваад хорих ангид ирж байгаа хүмүүсийг хүлээж авахдаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулдаг уу?

-Хамруулдаг. Уг хоригдлын тухайд хорих ангид ирэхдээ артерийн даралт ихсэлт, 3 дугаар зэрэг эрсдэл өндөр, зүрхний архаг дутагдал оноштой байсан. Хорихын нэгдсэн эмнэлэг болон тухайн хоригдож байсан ангийнхаа эмчийн байнгын хяналтад байж, эмнэлгийн тусламж үйлчилгээг тогтмол авдаг байсан.

-Ямар зүйл ангиар шийтгүүлсэн бэ?, суллагдахад хэр хугацаа үлдсэн байсан бэ?

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан зүйл ангиар /бага насны хүүхэд хүчирхийлсэн/ 12 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Үүнээс эдлэх ёстой ялынхаа 50 хувийг эдлээд байсан.