Улс төр - Serune.mn - Ёс зүйтэй мэдээлнэ...

22 жил эхнэрээ хүчирхийлсэн НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд иргэдийн эрх ашгийг даатгаж болох уу
НИТХ-ын төлөөлөгч, СБД-ийн 16-р хорооны Засаг дарга Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шалгаж эхэлжээ.

Анх түүний хүчирхийллийн хэргийн асуудлаар хадам аав нь Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандаж гомдол өгч байсан аж. Мөн Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн ажлын албанд хандаж, гомдол гаргаж байжээ. Улмаар цагдаагийн байгууллагад хандсан байна.

Эх сурвалжийн бидэнд ирүүлсэн мэдээллээр тус гомдолд Б.Эрдэнэсүх гэгч нь гэр бүлийнхээ гишүүдийг зодож, доромжилж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар ноцтой зүйлсийг дурдсан байжээ. Тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Хэрэв Б.Эрдэнэсүхэд Эрүүгийн хэрэг үүсгэвэл НИТХ-ын төлөөлөгчийн албан тушаалаас нь эргүүлэн татах нөхцөл ч үүсэж болзошгүй юм.

Б.Эрдэнэсүх нь эхнэр О.Н-тэйгээ гэр бүл болж 4 хүүхдийн ээж аав болсон ч эхнэр хүүхдүүддээ байнгын дарамт хүчирхийллийг үзүүлдэг нэгэн аж. АН-ын угшилтай тэрбээр 2020-2024 оны НИТХ-д СБД ээс нэр дэвшин намын болон дотнын олон нөхдийн дэмжлэгийг аван гарч байсны дээр СБД-ийн 16-р хорооны засаг даргын албыг давхар хашдаг сошиал ертөнцөд идэвхтэй нэгэн юм.

“Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” гэх аяны үеэр өөрийн цахим хуудсаараа попорч байсан тэрбээр гэр бүл дотроо дээрэлхэлтийг харин ч нэг үзүүлдэг нэгэн байжээ. Тэр ч байтугай Засаг даргын ажлаа хийдэггүй дээр өрөөндөө ч үзэгдэхгүй  Нийслэл дээр ажилтай яваагаа гайхаж, ажлын байран дээрээ ажил их байна гэж даналзаж явдаг гэнэ.

Б.Эрдэнэсүхийн өмнө нь үйлдэж байсан гэр бүлийн хүчирхийллийн тухайд:

Түүний эхнэр болох хохирогч О.Н хамрын хагалгаанд гурван удаа орж байжээ. Мөн нэг удаа аав ээжтэйгээ холбоогүй 10 хоножээ. Хохирогчийн аав охиноо сураглан гэрт нь очиход босож ч чадахгүй хэвтэрт орсон байж. Аав ээж нь охиноо аваад гэртээ очсон ч хаалгыг нь цөм өшиглөн эвдэж ороод О.Н-ийн толгойтой үсийг хуйханд нь тултал бүгдийг нь хяргаж байжээ.

Хүн болгоны мэдэх хамгийн наад захын жишээ бол хүмүүс эхнэр, нөхөр гээд гэрлэлтээ батлуулах үедээ л хайрлаж, хамгаална гэж тангараг өргөдөг. Гэтэл эхнэрээ хээр аваачин, зэрлэгээр зодож, хамрыг нь хугалж, биеийг нь хөх няц болтол нүдэж байсан нь хүнлэг ёсноос гажууд байлтай.

Б.Эрдэнэсүх өмнө нь гэр бүлийн хүчирхийллийн хэргээр 30 хоногийн баривчилгаанд явж байсан ч хаширсангүй. Мөн гэр бүлээс гадуурх харилцааг үргэлж үүсгэн бие болон сэтгэл санааны хүчирхийллийг 22 жилийн турш хохирогч Н-д үзүүлсэн байгаа юм.

Б.Эрдэнэсүх зөвхөн гэр бүлийн хүчирхийлэл үйлддэгээс гадна олны танил фитнесийн тамирчин эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн байгааг түүний ойрын хүн нь хэлсэн билээ.

Төрд төлөөлөл болж сууж буй хүн ингэж ёс бус үйлдэл гаргахад “гэр бүл доторх асуудал” гэх хандлагаар хаацайлах нь хүлээн зөвшөөрөх аргагүй. Иргэдийн өмнөөс дуугарч, шударга ёсыг эрхэмлэх ёстой хүн өөрөө гэр бүлийн хүчирхийлэгч болчихсон нь ноцтой асуудал. Нөхөр хүн гэх нэрийн цаана эхнэрээ хайрлан энхрийлэх амлалт байдаг. Гэтэл тэр амлалт үнэндээ хоосон үг төдий болж, нийгмийн өмнө нүүр хийх газаргүй болгож байна. Ийм хүнд нийслэлийн бодлого, иргэдийн эрх ашгийг даатгаж болох уу? Эхнэрээ хайрлаж хамгаалж чадахгүй хүн, нийслэлийн иргэдийн эрх ашгийг хамгаална гэж яаж ярих вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчид хүний эрхийг ноцтой зөрчигч Э.Содонтогосын асуудлаар МОНЦАМЭ агентлагийн ажилтнууд өргөх бичиг барьжээ
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн ажилтнууд байгууллагын дарга Э.Содонтогосын ёс зүйгүй авир, хүний эрхийн ноцтой зөрчил гаргаж буй асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж Албан бичиг өргөн барьжээ.

“Мянганы сорилтын сан”-гийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа ажилтнууддаа ажлын байрны дарамт үзүүлж, хүний эрхэд ноцтой халдсан үндэслэлээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байсан Э.Содонтогосыг яагаад Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн даргаар томилсныг гайхаж буйгаа ч тус захидалд өгүүлжээ.

Э.Содонтогос 2022 оны 11-р сарын 17-ны өдрөөс агентлагийн даргаар томилогдон иржээ. Түүнээс хойш 100 орчим албан хаагчтай тус агентлагаас 51 хүн өргөдлөө өгөхөөс аргагүй байдалд хүртлээ дарамтад өртөж ажлаас гарсан байна. Ажлаас чөлөөлөгдсөн ажилтнуудын дийлэнх хувь нь агентлагийн даргын үзүүлж буй дарамт, зүй бус шахалт шаардлагаас болжээ. Уг албан бичигт Э.Содонтогос харилцаа хандлагын асар өндөр доголдолтой, мэргэжлийн бус, зөвхөн хувийн үзэл бодол, эрх ашгийн үүднээс шийдвэр гаргадаг,ажилтан албан хаагчдыг үг хэлж үзэл бодлоо илэрхийлснийг хавчин боодог, улмаар өөрөөр нь өргөдлийг өгүүлэх хүртэл хэмжээнд хүрч дарамталдаг тухай дурджээ.

Түүнчлэн Э.Содонтогосын хууль зөрчсөн ноцтой баримтуудыг ч уг захидалд дэлгэсэн гэнэ.

Хамгийн жигшмээр нь, наанаа боловсролтой хүний царай гаргачихаад хүнийг нас зүс, албан тушаалаар ялгаварлан гадуурхаж, дарамталдаг хэрнээ өөрөөсөө өндөр албан тушаалны өмнө маш сайхан байгаа дүр эсгэдэгт ажлтнуудын дийлэнх олонх нь маш ихээр эгдүүцдэг тухай тус агентлагийн нэрээ нууцалсан албан тушаалтан ярьж байна.

Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын үр дүнд батлагдсан 1992 оны шинэ үндсэн хуулиар төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн цэцэрлэг, сургууль байгуулахыг зөвшөөрснөөр өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хувийн өмчийн сургууль, цэцэрлэгүүд борооны дараах мөөг шиг олширсон. Эхэндээ шилжилтийн хүнд хэцүү үед төрийн ачааг үүрэлцэж, боловсролын шинэ хөтөлбөр оруулж ирж байгаа мэтээр хэт өөдрөгөөр төсөөлж ирсэн ч өнөөдрийн өндөрлөгөөс харахад эцэг эхчүүдийн үр хүүхдээ эрдэм боловсролтой болгох цагаахан хүсэл дээр дөрөөлсөн хүүхдээр, боловсролоор мөнгө хийгч бүхэл бүтэн бизнесийн бүлэглэлүүд бий болгосон нь хэнд ч нууц биш.

Даварсаар даварсаар дагвын оронд гэгчээр тэдгээр бүлэглэлүүд Монгол төрийн эрх барих дээд байгууллага УИХ, Засгийн газарт шургалах болсон нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 126 гишүүнтэй, холимог тогтолцоогоор сонгогдсон энэ парламентийн үед бүр ч илүү тодорч байна.

Боловсролоор мөнгө хийдэг бизнес, улс төрийн бүлэглэлийнхний хувьд төрийн өмчийн цэцэрлэг, сургуулиудын үзүүлж байгаа боловсролын үйлчилгээ, чанар, хүртээмж муу байх тусмаа бизнесийн орон зай нь тогтвортой томорч байдаг ийм нэг хувийн ашиг сонирхол давамгайлсан хандлага өнөөдрийн боловсролын систем доголдох, уруудан доройтох гол шалтгаан болсныг дээр дооргүй л ярьцгааж байна.

Тийм нэгэн бүлэглэлийн тод, том төлөөлөл бол ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, эзэн Жанчивын Галбадрах, тус сургуулийн захирал асан Пүрэвсүрэнгийн Наранбаяр нар юм. Холимог системээр явагдсан 2024 оны УИХ-ын сонгуулиар Ж.Галбадрах нь эрх баригч МАН-ын жагсаалтын 11-т бичигдэн сонгогдсон бол, П.Наранбаяр нь Баянзүрх дүүрэгт ХҮН намаас нэр дэвшин сонгогдсон төдийгүй МАН, АН, ХҮН гурван намын хамтарсан Засгийн газарт Боловсролын сайдаар томилогдоод байна. Олон нийтэд боловсролын салбарын төлөөлөл гэсэн эерэг имиж бүрдүүлж чадсан Наранбаяр, Галбадрах нар нь эрх мэдэлд хүрэнгүүтээ хэтэвчээ зузаалах, боловсролоос мөнгө босгох ажилдаа ханцуй шамлан орсныг бид энэхүү нэвтрүүлгээрээ хөндөх болно.

Галбадрах нь боловсролын бүх түвшинд бизнес хийж, зэгсэн хөрөнгөжсөн шаггүй овжин нөхөр гэдгийг ойр тойрныхон нь, боловсролын салбарынхан хэлдэг юм билээ. Тиймдээ ч Шинэ Монгол харумафужи цэцэрлэг, Шинэ Монгол дунд сургууль, Шинэ Монгол Харумафужи дунд сургууль, Шинэ Монгол технологийн коллеж, Шинэ Монгол технологийн дээд сургууль гээд бүх түвшний цэцэрлэг, сургууль байгуулан ажиллуулсан төдийгүй “Сургуулийн судалгаа хөгжлийн Шинэ Монгол төв” ТББ-ыг 2021 оны 3-р сард үүсгэн байгуулжээ.

Энэ Төрийн бус байгууллага нь Шинэ Монгол сургуулийн шилдэг туршлагыг судалж, түгээн дэлгэрүүлэх, төсөл хөтөлбөр санаачилж, хэрэгжүүлэх гэсэн сайхан зорилготой ашгийн бус байгууллага хэдий ч байгуулагдсан цагаасаа дандаа ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж ирсэн.

Тухайлбал 2022 он, 2023 онуудад Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах төсөл гэгчийг тухайн үеийн Боловсрол, шинжлэх ухааны яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр хот, хөдөөгийн 68 сургуульд хэрэгжүүлсэн байдаг. Энэ ч ПиАраараа Монгол Ардын Намд тоогдон, 2024 оны УИХ-ын сонгуульд жагсаалтын 11-т бичигдэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон биз ээ.

Энд нэг зүйл нэмээд хэлэхэд Галбадрах УИХ-ын гишүүн болсныхоо дараа 2024 оны 9-р сарын 4-нд уг төрийн бус байгууллагаа өөрийн төрсөн охин Галбадрахын Суурийн нэр дээр шилжүүлсэн ч өөрөө эцсийн өмчлөгчөөрөө үлдсэнийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй мэдээллийн сангаас ороод хэн ч харчихаж болно.

Галбадрах, Наранбаяр нар нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний тангаргаа өргөсний дараахан буюу 2024 оны 7-р сарын 19-ний өдөр албан уулзалт хийсэнь Боловсролын яамны пэйж хуудсанд зураг хөрөгтэйгөө дурайж байна. Энд “Боловсролын сайд П.Наранбаяр төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах төслийн багийг хүлээн авч уулзав.

Тус багийг Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч, гавьяат багш, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах 2020 оноос хойш удирдаж, сум, аймгийн төвийн 58 сургууль, нийслэлийн 2 сургуульд сайн сургуулийн менежментийг амжилттай нэвтрүүлжээ.

“Сургуулийн менежментийг сайжруулах нь сургалтын чанарыг дээшлүүлэх бодит шийдэл мөн” гэж Ж.Галбадрах багш өгүүлэв. Зүрх сэтгэлийн боловсрол, сургалтын сайн чанар, багш нарын багийн ажиллагаа, удирдлагын менежментийг сайжруулах монгол арга технологийг Шинэ Монгол сургууль хэдийн бий болгосон. Энэ технологи, зарчмыг бид ирэх жилд 200 сургуульд нэвтрүүлнэ. Сайн сургуулийг таны дэргэд авчрах бодлого орон даяар хэрэгжинэ.” гэж бичсэн нь тохиолдлын зүйл биш, Наранбаяр хуучин эзэн Галбадрахтаа ач санаж, ажлыг нь бүтээж өгсний жишээ мөн гэлтэй.

Энэ уулзалтын үргэлжлэл, яригдсан ярианы биелэл болж, Боловсролын сайд Наранбаяр 2024 оны 9-р сарын 9-ний өдөр А/72 тушаал гаргаж, Сургуулийн менежементийг сайжруулах төслийг дэмжиж төрөөс 1,200,000,000 (нэг тэрбум хоёр зуун сая) төгрөгийг олохоор болж, 800,000,000 (найман зуун сая) төгрөгийг 2024 оны төсвөөс, 400 саяыг нь 2025 оны төсвөөс олгохоор зохицуулалт хийж өгчээ. Мөн 2024 оны 10-р сарын 10-ны өдөр А/136 тоот тушаалаа гаргаж, аль аль 120 сургуульд энэ төслөө хэрэгжүүлэх жагсаалтыг баталж өгсөн байна.

Үүнээс хойш жагсаалтаар батлагдсан 120 сургуультай Сургуулийн судалгаа хөгжлийн Шинэ Монгол төв ТББ-аас цахим гэрээ хийж, Боловсролын ерөнхий газраас гэрээ байгуулсан сургуулиудын дансанд тус бүр 10,000,000 (арван сая) төгрөгийг шилжүүлж, сургуулиуд дээрх төрийн бус байгууллагын данс руу шилжүүлсэн байна. Эндээс УИХ-ын гишүүн, сайд дарга нарын хувийн ажил яаж гялалзтал бүтдэгийг тодоор харж болохоор байгаа биз.

Одоо асуудлын гол нь мань Галбадрах УИХ-ын гишүүний хувьд төрөөс, төсвөөс, татвар төлөгчдийн мөнгөнөөс ажил гүйцэтгэх гэрээ байгуулах замаар мөнгө төлбөр авч болох эсэх нөгөө Наранбаяр нь УИХ, Засгийн газрын гишүүний хувьд УИХ-ын гишүүний, тэр дундаа хувийн сургуульд нь ажиллаж байсан захирлынхаа хамаарал бүхий ТББ-д  ийм дэмжлэг үзүүлж болох эсэх тухай хууль зүйн асуудлыг хөндье.

Нэгдүгээрт, Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”, 22.3-т “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”

Хоёрдугаарт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, ... хүн, эсхүл түүнтэй хамаарал бүхий этгээд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны нийлүүлэгч, гүйцэтгэгч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, төрөөс баталгаа гаргасан зээл хүртэгч аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа хувиараа аж ахуй эрхлэгч байж болохгүй.”, 201.3-т “Энэ хуулийн 20.2, 201.1, 201.2-т заасныг зөрчсөн нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор гэм буруутай нь тогтоогдсон бол тухайн албан тушаалтныг чөлөөлөх, огцруулах, эгүүлэн татах үндэслэл болно.” гэж тус тус заажээ.

Яаж ч бодсон Ж.Галбадрах, П.Наранбаяр нарыг Авлигатай тэмцэх газарт шалгуулж Эрүүгийн болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулиа зөрчсөн нь илт байна.

Гуравдугаарт, Асуудал бүр хүндэрч, УИХ-ын гишүүний хувьд төрийн сүлдний өмнө өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудал руу орно. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, 29 дүгээр зүйлийн 29.3-т “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.” 70 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж тус тус зааснаас үзэхэд Ж.Галбадрах, П.Наранбаяр нарын асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд өгч, өргөсөн тангаргаасаа няаж Үндсэн хууль зөрчсөн эсэх болон Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэлтэй эсэхийг шалгуулах шаардлагатай юм. Үүнээс цааш газар үгүй, цэцийн дээр хөх тэнгэр бий гэж зүгээр ч нэг хэлчихээгүй байх аа

Уг нь энэ хоёр хүн өөрсдийгөө Японд боловсрол эзэмшсэн, өндөр ёс суртахуунтай хүмүүс л гэдэг юм билээ. Мэдэн будилаад ч хамаагүй ард түмнээсээ уучлал гуйгаад зайгаа тавиад өгвөл энэ ард түмэнд л хэрэгтэй юм даа.

Хатигийг яаж цэвэрлэдэг билээ. Шахаж л гаргана шүү дээ.

Үргэлжлэл бий ....

Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
Монгол Улсын Боловсролын сайд П.Наранбаяр өчигдөр буюу 2025 оны гуравдугаар сарын 27-нд УИХ-ын гишүүн Б.Найдалаатай маргалдаж, улмаар бие махбодын хохирол амссан хэрэг гарлаа. Энэхүү үйл явдал Төрийн ордонд болсон бөгөөд П.Наранбаяр сайд нүүрэндээ хоёр оёдол тавиулах шаардлагатай болжээ. Гэвч энэ хэрэг зөвхөн хувийн маргаанаар хязгаарлагдахгүй, улс төрийн болон ёс зүйн ноцтой асуудлуудыг хөндсөнөөр онцлог юм. Үүний зэрэгцээ, сүүлийн үед хэвлэлээр гарсан мэдээллээр П.Наранбаяр Ж.Галбадрах гишүүний Шинэ Монгол сургуульд 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон нь шүүмжлэлийн бай болоод байна.

Төрийн ордонд өчигдөр болсон тус хэргийн талаар олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл тархаж эхэлсэн. П.Наранбаяр сайд болон Б.Найдалаа гишүүн хоорондоо маргалдаж, улмаар нэгнийгээ хохироосон гэх мэдээлэл бий. Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаж эхэлсэн ч одоогоор тодорхой дүгнэлт, хэргийн шалтгааны талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна.

Эндээс юу тодорхой харагдаж байна вэ гэвэл, энэ хэрэг явдал зөвхөн хувийн шинжтэй байж таарахгүй. Учир нь өнгөрөгч мягмар гарагт болсон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдааны үеэр МАН-ын УИХ-ын гишүүд П.Наранбаяр сайдад ноцтой анхааруулга өгсөн юм. Тэд Боловсролын салбарыг ХҮН намын суурийг бэхжүүлэх хэрэгсэл болгож, багш эрхлэгч нарыг "ХҮН намд элс, үгүй бол халагд" хэмээн сүрдүүлж байна гэж мэдэгджээ. Харин П.Наранбаяр сайд "Энэ талаар мэдэхгүй, ийм зүйл байхгүй" хэмээн үгүйсгэсэн. Гэсэн ч энэ маргаан Б.Найдалаатай болсон хэрэгт нөлөөлсөн байж болзошгүй гэсэн таамаг бий.

П.Наранбаяр сайдын талаарх шүүмжлэл зөвхөн уг хэрэг явдлаар хязгаарлагдахгүй. Сүүлийн үед хэвлэлээр гарсан мэдээллээр тэрээр Ж.Галбадрах гишүүний Шинэ Монгол сургуульд 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон нь олон нийтийн дургүйцлийг төрүүлжээ. Шинэ Монгол сургууль нь Ж.Галбадрах гишүүний үүсгэн байгуулсан хувийн сургууль бөгөөд улс төрийн нөлөөг ашиглан ийм их хэмжээний төсвийн хөрөнгө авсан нь ашиг сонирхлын зөрчил гэж харагдаж байна.

Боловсролын сайд П.Наранбаяр нь Шинэ Монгол сургуулийн гүйцэтгэх захирлаар буюу Ж.Галбадрах гишүүнтэй хамтран ажиллаж байсан эртний хамтрагчид гэдгийг олон нийт сайн мэднэ.

Бид энэ талаар эргэн баримт түшин мэдээлэх болно.

Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын хуралдаанаар батлагдсан зарим шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр экспортыг өсгөх зорилтын хүрээнд тээвэрлэлтийг тасралтгүй явуулах, зардлыг хэмнэх чиглэлээр Зам тээврийн яам тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг онцолсон юм.

Тухайлбал, Монголын төмөр замын Зүүнбаян-Хангимандал чиглэлийн суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан. Энэ нь тээврийн хөлс биш, харин төмөр замын дэд бүтцийн тариф гэдгийг сайд тодотголоо. Цагаан хадаас Гашуунсухайт хүртэлх төмөр замын тарифыг мөн 50 хувиар хямдруулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ асуудлыг Тавантолгой төмөр замын ТУЗ-ийн хурлаар хэлэлцэн баталжээ.

Тэрбээр, өнөөдрийн байдлаар нүүрсний гарц ерөнхийдөө хэвийн байгааг дурдаж, Ханги боомтоор өдөрт 300-400 машин, Гашуунсухайтаар 250-300 машин, Шивээхүрэн-Сэхээ боомтоор 600 гаруй машин нүүрс гарч байгааг тодотгов. Түүнчлэн Гашуунсухайт-Ганцмод боомтод нүүрс овоорсон байгаа нь онцлогтой нөхцөл болж буйг хэллээ.

Экспортын төлөв Сайд Б.Дэлгэрсайхан нүүрсний экспорт цаашид нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, нүүрс татан авалт саадгүй явагдаж байгааг дурдлаа.

Эдгээр арга хэмжээ нь тээвэрлэлтийн үйл явцыг хөнгөвчлөх, экспортыг дэмжихэд чиглэсэн бөгөөд тарифын бууралт, нүүрсний гарцын тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд тус дөхөм болно гэж Зам тээврийн яам үзэж байгаа аж.

Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ. Тэрбээр хуралдааны үеэр хэлэлцсэн гол асуудлууд болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай дэлгэрэнгүй танилцуулав.

Атрын-IV аяныг эхлүүлнэ

Засгийн газрын хуралдаанаар Атрын-IV аяныг эхлүүлэх шийдвэр гаргасан. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тариалангийн бүс нутагт ажиллаж, газар дээр нь очиж тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр төлөвлөж байна.

Зөвшөөрлийн үйл явцыг цахимжуулж, хүнд суртлыг бууруулна

Н.Учралын онцолсноор, төрийн үйлчилгээг илүү хурдан, шуурхай, иргэдэд хүндрэлгүй хүргэхийн тулд зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хөнгөвчлөх, цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр чухал алхмууд хийгдсэн. Тухайлбал:

Зөвшөөрлийн тоо ба цахимжуулалт: Зөвшөөрлийн тухай хуульд нийт 371 зөвшөөрөл тусгагдсан байдаг. Эдгээрээс 170 гаруй зөвшөөрлийг бүрэн цахимжуулжээ. Гэсэн хэдий ч зарим зөвшөөрөл бүрэн цахимжсан, зарим нь хагас цахимжсан гэсэн хоёр төрлийн байдалтай байна.

Хууль бус актуудыг цуцалсан: Хуулийг давсан Засгийн газрын шийдвэр, сайд нарын тушаал, захиргааны хэм хэмжээний 50 актыг цуцалсан. Энэ нь иргэдээс бичиг баримт шаардлагагүй болгох, хүнд суртлыг багасгахад чиглэсэн томоохон алхам болжээ.

Иргэдийн гомдол: Засгийн газрын 1111 төвд өнгөрсөн долоо хоногт ирсэн 72 гомдлын 82 хувь нь зөвшөөрөлтэй холбоотой асуудал байв. Иргэд “Төр өөрт байгаа мэдээллийг биднээс дахин нэхдэг” гэж шүүмжилдэг байна. Хэдийгээр “Хур” системээр төрийн мэдээлэл солилцоог хангадаг, e-Mongolia аппликейшнээр үйлчилгээг харах боломжтой ч, практикт цаасан бичиг баримт шаардлага хэвээр байгааг Н.Учрал онцолжээ. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд 170 зөвшөөрлийг цахимжуулсан ч, одоогоор 60 зөвшөөрөл л бүрэн бичиг баримт шаардлагагүй болжээ. Үлдсэн хэсэгт тодорхой хэмжээний цаасан шаардлага хадгалагдсаар байна.

Тэрбээр яам, агентлагуудад энэ талаар тодорхой үүрэг даалгавар өгсөн бөгөөд зөвшөөрлөөс үүдэлтэй хүнд суртал нь төрийн үйлчилгээний чанарыг алдагдуулж буйг тэмдэглэв.

Стандартыг шинэчлэн, хяналтыг сайжруулна

Цаашид зөвшөөрлийн тоог нэмэгдүүлэхгүй байхыг зорьж, стандартыг чанд баримтлан, явцын хяналтад илүү анхаарна гэдгийг Н.Учрал мэдэгдлээ. Тэрбээр дараахь зүйлсийг дурдсан:

Зөвшөөрөл олгох процесс дээр бус, үйл ажиллагаа эрхэлж буй явцад хяналт тавих олон улсын болон бүс нутгийн стандартыг баримтална.

2022 оны байдлаар барилга, эрүүл мэнд, хүнс, аялал жуулчлалын салбарт 2000 гаруй стандарт үйлчилж байжээ. Эдгээрийг шалгахад 782 нь олон улсын стандартад нийцсэн, харин 180 нь хувийн хэвшилд хүндрэл учруулдаг байсан тул цуцлагдсан байна. Одоо 780 стандартыг мөрдөж байна.

Эдгээр шийдвэр, арга хэмжээ нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүнд суртлыг багасгах, цахим шилжилтийг бүрэн хэрэгжүүлэхэд чиглэж байна гэж ЗГХЭГ-ын дарга онцоллоо.

П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар боловсролын салбарын удирдлагын давхардлыг бууруулах шийдвэр гарсан талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл хийлээ.

Сайд П.Наранбаярын хэлснээр, Төрийн бүтээмжийн зөвлөлтэй хамтран боловсролын салбарын голлох дөрвөн байгууллагын үйл ажиллагааны давхцлыг судалжээ. Судалгааны үр дүн тун сонирхолтой байсан бөгөөд Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн зэрэг байгууллагуудыг хамруулсан байна.

Эдгээр байгууллагуудад нийт 361 хүн ажилладаг бөгөөд судалгаагаар 81 чиг үүрэг хоорондоо давхцаж байгаа нь илэрчээ. Үүнээс 73 албан тушаалыг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн бол чиг үүргийн хувьд давхардсан 30 албан тушаалыг хасах шийдвэр гаргажээ. Энэ арга хэмжээний үр дүнд жилд 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэх боломжтой гэж тооцоолжээ.

П.Наранбаяр боловсролын салбарыг "жижиг толгой, том гэдэс, чөргөр хөлтэй" хүнтэй зүйрлэн, одоогийн бүтцийг өөрчлөх зайлшгүй шаардлагатайг онцоллоо. Тиймээс 73 албан тушаалтныг орон нутаг руу шилжүүлж, тэндэхийн боловсролын байгууллагуудыг илүү идэвхтэй ажиллуулах бодлого барихаар төлөвлөжээ.

Үүний зэрэгцээ судалгаа, шинжилгээний ажил хийдэг байгууллагуудыг дэмжихэд анхаарна гэдгээ мэдэгдсэн. Тэрээр бодлого боловсруулж, шийдвэр гаргадаг газруудыг бэхжүүлэхээс гадна ойрын хугацаанд Нийслэлийн боловсролын газар болон орон нутгийн байгууллагуудын чиг үүргийг дахин шинжилнэ гэв.

Эдгээр өөрчлөлтийн гол зорилго нь иргэдэд тустай байх явдал юм. Одоогоор давхардсан чиг үүрэгтэй байгууллагууд иргэдийг хооронд нь "тоглоом" болгож, асуудлыг шийдэхгүй байгаа нь олон нийтэд төвөг учруулж байна. Шинэ тогтолцоогоор нэг ажлыг нэг хүн хариуцах болсноор энэ асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Жишээ болгож, Боловсролын ерөнхий газар болон Боловсролын үнэлгээний төвд сурах бичгийн судалгааны чиглэлээр ажилладаг хүмүүс байгааг дурдсан бөгөөд ийм давхцлыг бүрэн арилгахыг зорьж байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа П.Наранбаяр "Сайдаар томилогдсоноос хойш хэдэн хүн ажилд авсан бэ?" гэсэн асуултад тодорхой хариулт өгсөнгүй. Харин сүүлийн үед "ХҮН-д элсвэл ажилд авна гэсэн шахалт байгаа" гэх гомдлыг няцааж, энэ нь бодит бус мэдээлэл гэдгийг онцлоод, боловсролын салбарыг улс төрөөс хол байлгах ёстой гэдэг байр сууриа илэрхийллээ.

Эдгээр шийдвэр, өөрчлөлтүүд нь боловсролын салбарыг илүү үр ашигтай, иргэдэд ээлтэй болгох зорилготой бөгөөд цаашид хэрэгжилтийг анхааралтай ажиглах нь чухал юм.

Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудад ажилласан талаар дурдаж, тэндэхийн нөхцөл байдал өөр хоорондоо ялгаатай байгааг онцоллоо.

Гашуунсухайт, Ханги: Энд нүүрсний экспорт биржээс бүрэн хамааралтай байна. Хилийн хоёр талд нүүрс хуримтлагдсан ч татан авалт хийгдэхгүй, үнэ унаснаас импортлогч тал худалдаа хийхгүй байгаа аж. Энэ нь манайхаас бус гадны шалтгаантай гэдгийг сайд тэмдэглэв. Гэсэн хэдий ч төмөр замын тээврийг хурдасгаж, зардлыг 50%-иар бууруулах шийдвэр гарсан бөгөөд дэлгэрэнгүйг Б.Дэлгэрсайхан сайд өгнө гэв.

Шивээхүрэн: Энэ боомт бусдаасаа илүү амжилттай ажиллаж байна. Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн хил дамнасан төслийг хурдан хэрэгжүүлбэл нүүрсний тээвэрлэлт 2-3 дахин нэмэгдэж, жилд 50 сая тонн хүрэх боломжтой. Хоёрхон сарын дотор төмөр замаар холболт хийвэл 70 жилийн дараа анх удаа ийм том бүтээн байгуулалт болно гэж сайд хэллээ.

Сангийн сайд валютын нөөцийг богино хугацаанд өсгөх боломжийг дурдав. Үүнд:

Дотоодод эзэмшиж буй 700-800 сая ам.долларын Засгийн газрын бондыг мөнгөжүүлэх,

Хадгаламж даатгалын корпорациас 230 сая, Төрийн банкаас 50 сая ам.доллар татах,

Монголбанкны алтны зохицуулалтаар 300 сая ам.доллар оруулах зэрэг багтана.
Эдгээрээр нийт 530 сая ам.долларын нөөц бий болно. Мөн “Эрдэнэт үйлдвэр”, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэг компаниудад 1 тэрбум ам.долларын нөөц бүрдүүлэх даалгавар өгчээ.

Гуравдугаар сараас хойш боомт, бирж дээр шахалт үзүүлснээр нүүрсний экспорт 1.9 сая тонноор, зэс 57 мянган тонноор нэмэгджээ. Шивээхүрэнд “Саусгоби Сэндс” зэрэг долоон компани ажиллаж, энэ онд 1.8 сая тонн нүүрс гаргасан нь өнгөрсөн жилээс өндөр үзүүлэлт юм. Шинэ журмаар “Эрдэнэс Тавантолгой” бирж дээр 1.2 сая тонн нүүрсний захиалга өгсөн бөгөөд арилжаа удахгүй эхэлнэ.

Шинэ хөрөнгө оруулалт, импортыг хойшлуулах тогтоол батлагдлаа.

Хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх Үндэсний хороо ажиллаж, төсвийн хэмнэлтэд анхаарна.

Экспорт, валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсэг долоо хоног бүр хуралдаж, тайлагнана.

Сайд Б.Жавхлан боомтуудын ажиллагааг сайжруулж, экспортыг өсгөхөд онцгой анхаарал хандуулж буйгаа илэрхийллээ.

Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
Монгол Улсын Их Хурал гэдэг бол ард түмний төлөөллийн дээд байгууллага. Гэвч өнөөдрийн УИХ-ын гишүүд өөрсдийгөө энгийн иргэдээс тусгаарласан, "тэнгэрийн хаад" мэт сэтгэж, амьдарч байна. Наадам, Цагаан сарын баяраар тэд тусгай суудалд заларч, ард түмнээсээ холдон тансагладаг. Орон нутгийн айлчлал болгондоо галуу, шувууны мах идэж, түүнийгээ хэвлэлээр гайхуулан ярьдаг нь тэдний өдөр тутмын амьдралын нэгээхэн хэсэг болжээ. Харин энэ тансаглалын цаана хувийн хэвшлийнхэн хуруу хумсаа хуйхлан, татвар төлөхийн төлөө хөлсөө урсгаж байна.

-Урамшууллын хаант улс-

Монгол иргэдийн дундаж цалин ердөө 1.5 сая төгрөг байхад УИХ-ын гишүүд сар бүр "урамшуулал" нэрээр 23 сая төгрөг халаасалдаг. Нийт 126 гишүүнийг тооцоход энэ нь сард 2.9 тэрбум төгрөг, жилд 34.8 тэрбум төгрөг болно. Энэ бол жирийн иргэдийн мөрөөдөлд ч багтахгүй их мөнгө. Гэтэл зарим гишүүд энэ "бага" мөнгийг чамлан, нэмэх шаардлага тавьж эхэлжээ. Жишээ нь, баруун бүсээс сонгогдсон О.Амгаланбаатар гишүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "23 сая төгрөг хаана ч хүрэхгүй, уулзалт хийхэд 30 сая төгрөг зарцуулсан, талыг нь би өөрөө төлсөн" хэмээн гомдолложээ. Тэрээр урамшууллаа тав дахин нэмж, 100 сая төгрөг болгохыг шаардана гэнэ. Хэрвээ энэ "мөрөөдөл" биелвэл 126 гишүүний урамшуулал сард 12.6 тэрбум төгрөг болж, төсөвт асар том цохилт болно. Энэ мөнгийг олох гэж хувийн хэвшлийнхэн ямар их хөдөлмөрлөх ёстойг тэд тооцоолдог болов уу?

-Ажилгүйдлийн тэтгэмж-

Дээрээс нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаад дахин сонгогдоогүй хүмүүст сар болгон 4 сая төгрөгийн тэтгэмж өгдөг гэдгийг та мэдэх үү? Өмнөх парламентаас 38 гишүүн ийм "ажилгүйдлийн тэтгэмж" авч байна. Энэ нь жилд 1.8 тэрбум төгрөг болно. Гэтэл Монголд эмч, багш нар ийм өндөр цалин авдаггүй. Жирийн эмч өдөр шөнөгүй ажиллаад сард 1-2 сая төгрөг л олдог бол УИХ-ын гишүүд суудлаа алдсан ч тансаг амьдралаа хадгалсаар байна.

УИХ-ын гишүүд зөвхөн өөрсдөдөө тансаг амьдрал бэлэглээд зогсохгүй, иргэдээс татвар, шимтгэл, торгууль нэмэх хуулиудыг баталсаар ирлээ. Тэдний эрх ашгийг хамгаалсан хуулиуд ар араасаа гарч, харин жирийн иргэд, аж ахуйн нэгжүүдэд дарамт улам нэмэгдсээр. Гишүүд таргалж, тансаглаж байхад улс орон ядуурч, иргэд амьжиргаагаа залгуулах гэж элгээрээ мөлхөж байна.

Гарц, гаргалгаа

Эндээс гарахын тулд бидэнд дараах өөрчлөлт хэрэгтэй.

Урамшууллыг бууруулъя: Гишүүдийн цалин, урамшууллыг иргэдийн дундаж цалинтай уялдуулан тогтоож, ил тод болгох.

Давуу эрхийг хязгаарлая: Тэднийг "тэнгэрээс газарт" буулгаж, ард түмэнтэйгээ ойртуулах.

Төсвийг хэмнэе: Илүүдэл зардлыг танах замаар иргэдийн амьжиргааг дэмжихэд чиглүүлэх.

Татварыг оновчтой болгоё: Иргэд, бизнес эрхлэгчдэд дарамт учруулах бус, тэднийг дэмжих татварын бодлого баримтлах.

Ерөнхийдөө, УИХ-ын гишүүд "тэнгэрийн хаад" байхаа больж, ард түмний жинхэнэ төлөөлөл болох цаг иржээ. Тэдний тансаглал, давуу эрхийн цаана иргэдийн зүдрэл нуугдаж байна. Зөвхөн шударга ёс, тэгш байдлыг бий болгож байж л бид жинхэнэ ардчилсан нийгмийг бүтээж чадна.

УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
Монгол Ардын Нам (МАН) коммунист маягийн замаар явах гэж байна уу гэдэг асуулт УИХ дахь МАН-ын өчигдрийн хуралдаанаас төрлөө. Учир нь тус намын УИХ дахь бүлэг хаалттай хуралдаж, гишүүддээ оноо тогтоох дотоод журмыг хэлэлцжээ.

Энэ санаачилга 68 гишүүнийг хатуу оноогоор дүгнэж, Засгийн газар болон намын шийдвэр, хуулийн төслийг дэмжихгүй бол 10 оноо хасна гэж заажээ. Оноогоо хамгийн их алдсан гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, сонгуульд нэр дэвшүүлэхгүй, албан тушаалд томилохгүй гэсэн хатуу шийтгэл оногдохоор байна.

Түүнчлэн хамгийн муу үнэлгээтэй гишүүнийг бүлгийн дарга, дэд дарга нар анхааруулж, энэ анхааруулгыг гурав ба түүнээс дээш удаа зөрчвөл хариуцлага тооцохоор төлөвлөжээ. Энэ журмын төслийг бүлгийн дарга Л.Мөнхбаатар боловсруулсан бөгөөд хуралдаанд танилцуулжээ. Хуралд намын дарга Л.Оюун-Эрдэнэ хүртэл сууж журмын төслийг сонссон байна. Гэвч гишүүд уг санааг дэмжихээс татгалзаж, хэрүүл дэгдээжээ. Эцэст нь гишүүдийн шүүмжлэл, саналыг харгалзан журмыг дахин боловсруулахаар хойшлуулсан гэнэ.

Хурлын үеэр УИХ-ын гишүүд уг журмын талаар өөр өөр байр суурь илэрхийлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц уг журмыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, сайжруулж дараагийн хурлаар хэлэлцэх санал гаргасан байна. Тэрээр хурлын дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Бүлгийн хурлаар энэ асуудлыг хэлэлцсэн. Саналаа өгсөн гишүүдийн саналыг тусгаад дахин хэлэлцэх нь зөв гэдгээ хэлсэн.

Намын бүлгийн шийдвэрийг нэгдүгээрт тавина гэсэн зүйл байхгүй. Ард түмний, улс орны эрх ашиг нэгдүгээрт байна. Энэ зорилгоор УИХ-ын гишүүн болсон. Анх жагсаалтаас нэр дэвшихэд надад энэ болзлын талаар огт хэлээгүй.

Бүлгийн шийдвэрийг дэмжээгүй, бүлгийн эрх ашгийг хангаагүй хэмээн оноо хасах юм байна. Энэ нь зарим хүнд давуу байдал үүсгэх, ялгаварлан гадуурхах гэх мэт уршигтай тул ийм зүйл байж болохгүй. Намын, бүлэглэлийн эрх ашиг сүүлд байна гэж Ерөнхий сайд хэлсэн шүү дээ. Энэ журмыг бүлгийн удирдлагууд боловсруулсан гэж бодож байна. Ирэх долоо хоногт ямар байдлаар шинэчилсэн байхыг харъя.” гэлээ.

Харин МАН-ын зарим гишүүд, тэр дундаа Ц.Сандаг-Очир уг журмыг дэмжих байр суурьтай байв. Тэрээр жагсаалтаар нэр дэвшиж, давуу эрх эдэлсэн гишүүд намын бодлогыг бүрэн дэмжих ёстой гэж үзэж буйгаа хэлсэн бөгөөд дараах байр суурийг илэрхийлэв. Тэрбээр,

"Жагсаалтаар нэр дэвшигчдийн дунд манай намын гишүүд ч мэдэхгүй хүмүүс бий. Зүгээр зах дээр явж байсан хүнийг дуудаж ирээд дэвшүүлсэн. Тиймээс давуу эрхтэйгээр нэр дэвшиж, гишүүнээр сонгогдсон бол намын бодлогод нэгдэх ёстой.

Нам мэргэжлийн хүмүүсийг урилгаар нэр дэвшүүлсэн. Тухайн асуудлыг хэлэлцэх үед салбараа илүү сайн төлөөлнө гэж үзэн, мэргэжлийн хүмүүсийг урьсан. Урилгаар гэдгийг та бүхэн онцгой анхаарах хэрэгтэй. Ямар ч төсөв мөнгө гаргаагүй тул тойрогт 3-4 аймагт нэр дэвшин өрсөлдсөн гишүүдээс ялгаатай. Жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон, давуу эрх эдэлсэн тул намын бодлогод бүр илүү нэгдэх ёстой. Гишүүний чуулганы хуралдаанаар хэлсэн үгийг боомилоогүй. Бид энэ журмыг өмнө нь бүх шатанд ярьсан. Гишүүд зөвшөөрсөн, шууд л өчигдөр тулгаагүй. Өнгөрсөн хавар яриад бүгд зөв юм байна гэсэн. Ажлаа хий гээд шахахаар зарим гишүүн жоохон өрвөлзөж байна. Үүнд эмзэглэх зүйл байхгүй. УИХ-ын гишүүний хэлж ярих эрхэд огт халдаагүй. Мушгивал ингэж ойлгож болно. Энэ журам УИХ-ын гишүүнийг хариуцлагатай болгож, парламентыг бэхжүүлнэ.” хэмээсэн юм.

Хурлын явцад гишүүдийн шүүмжлэл, саналыг харгалзан журмыг дахин боловсруулахаар шийдвэрлэжээ. Энэ нь МАН-ын доторх хатуу сахилга батыг дээшлүүлэхийг дэмжигчид болон гишүүдийн бие даасан байдлыг хамгаалагчдын хоорондох тэмцлийг илтгэж байна. Журмыг дахин хэлэлцэхэд ямар өөрчлөлт оруулж, намын болон улс орны эрх ашгийг хэрхэн тэнцвэржүүлэх вэ гэдэг сорилт МАН-ын бүлгийн удирдлагад үлдэж байна.

Энэхүү онооны системийн санаачилга шинэ зүйл огт биш бөгөөд 2024 оны 11-р сараас эхлэн яригдаж эхэлсэн ч гишүүдийн эсэргүүцлийн улмаас хэрэгжихэд хүндрэлтэй байгаа юм. Уг хурлаар тодорхой шийдвэрт хүрээгүй ч гишүүдийн саналыг тусган журмыг сайжруулах чиглэлд анхаарлаа хандуулахаар болжээ.

Одоо МАН-ын бүлгийг Л.Мөнхбаатар даргалж, дэд дарга нараар А.Ариунзаяа, Д.Алдаржавхлан, Г.Дамдинням, У.Отгонбаяр нар ажиллаж байна.