Спорт - Serune.mn - Ёс зүйтэй мэдээлнэ...

“Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
9 дэх удаагийн Азийн Өвлийн Наадам БНХАУ-ын Харбин хотод 2025 оны 02 дугаар сарын 07-ноос 14-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Тэд өмнө нь 1996 онд Азийн Өвлийн Наадмыг мөн зохион байгуулж байв.

Азийн Өвлийн Наадам нийт 11 спортын 64 төрлөөр зохион байгуулагдана. Үүнд уулын цана, биатлон, гүйлтийн цана, кёрлинг, уран гулгалт, фристайль цана, хоккей, шорт трек, тэшүүр, снөүборд, цанаар авирах гэсэн спортууд багтаж байна. Цанаар авирах спорт анх удаагаа Азийн Өвлийн Наадмын хөтөлбөрт багтсан.

Ази тивийн нийт 34 орны 1,500 гаруй тамирчид энэ удаагийн наадамд оролцохоор болсон нь өмнөх наадмуудын оролцогчдын тоог давж байгаа юм.

Энэ удаагийн наадамд Монголын 80 тамирчин өрсөлдөнө. Тэд биатлон, тэшүүр, шорт трек, уран гулгалт, кёрлинг, уулын цана, гүйлтийн цана, снөүборд гэсэн 8 спортоор өрсөлдөх болно.

Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
Америкийн тамирчин Кейт Дуглас 2009 онд тус улсын тамирчин Ребекка Сонигийн 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд тогтоосон дэлхийн дээд амжилтыг эвдлээ. 2024 оны Дэлхийн усан спортын аварга шалгаруулах тэмцээний цувралын эхний өдөр Инчеон хотод энэ сарын 24-ний өдөр болсон бөгөөд Кейт Дуглас 2:14.16 секундийн амжилтаар Ребекка Сонигийн 2:14.57 секундын дээд амжилтыг давуулсан юм.

Энэ нь Дугласын карьер дахь анхны дэлхийн рекорд бөгөөд Олимпийн алтан медальт тэрбээр өмнөх 2:15.77 минутын амжилтаа нэг секундээр ахиулсан байна. 2020 онд Виржиниа их сургуульд суралцах үедээ авьяас чадвараа харуулж эхэлсэн Дуглас сүүлийн дөрвөн жилийн хугацаанд дэлхийн аваргын алтан медаль, Америкийн рекордыг тогтоож, Парист 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд Олимпийн алтан медаль хүртсэн тамирчин юм.

Кейт Дуглас тэмцээний дараа хэлэхдээ, “Энэ мөч ирнэ гэж төсөөлж байсангүй. Дэлхийн шинэ рекордыг тогтоосон нь надад гэнэтийн явдал байлаа. Миний сэтгэл маш их хөдөлж байна. Би 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд цаашид илүү хичээх болно. Өмнөд Солонгост болж буй энэхүү тэмцээн надад их таалагдаж байна. Биднийг дэмжин ирсэн шүтэн бишрэгчиддээ баярлалаа” хэмээв.

Мөн тэрбээр, Парист болсон Олимпийн наадмаас хойш би жаахан завсарлага авсны дараа Дэлхийн аваргын цувралд оролцохоор шийдсэн. Дэлхийн аваргын энэхүү цувралын дараа бэлтгэлээ үргэлжлүүлж, 12 дугаар сард болох Дэлхийн аваргын тэмцээнд анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Надад маш гайхалтай орой байлаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Дуглас сэлэлтийн гайхалтай техникийг үзүүлж Австралийн Тара Киндерийг (2:19.21) таван секундээр түрүүлэв.

Дараагийн хэсэгт Дуглас 100 метрийн сэлэлтэд 56.97 секундийн шинэ амжилт тогтоож, өмнөх Шанхайд энэ сарын 18-20-ны өдөр болсон тэмцээнд тогтоосон 56.99 секундийн амжилтаа сайжруулсан бөгөөд түүний энэ үзүүлэлт бүх цаг үеийн гуравдугаарт орж байна.

Тэрбээр Хятадын Юй Ийтинг (57.88) болон Канадын Мэри-Софи Хави (57.95)-г ялсан бөгөөд, мөн 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 3:56.78 секундын амжилтаар түрүүллээ.

Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
Монголын усан сэлэлтийн шигшээ багийн 16 тамирчин БНСУ-ын Инчеон хотод энэ сарын 24-26-нд болж буй “World Aquatic-2024” Дэлхийн усан сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна.

Манай тамирчид өмнө нь буюу энэ сарын 18-20-нд Шанхайд болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний шатанд 26 тамирчны бүрэлдэхүүнтэй буюу улсаа төлөөлж оролцож буй хоёр дахь том баг байв.

Шанхайд болсон тэмцээнд, манай тамирчид бараг бүх финалд шалгарсан ч шөвгийн шатанд орж чадаагүй юм.

Монгол Улсад усан сэлэлтийн томоохон тэмцээн зохион байгуулагддаггүй ч манай тамирчид маш ирээдүйтэй, өсөн дэвжиж буйг олон улсын шүүгч, спортын мэргэжилтнүүд сайшааж байна.

Ё.Басхүүд дөрвөн өрөө байр бэлэглэжээ
Монгол Улсын тод манлай уяач, “Даян” бөхийн дэвжээний тэргүүн Д. Дагвадорж,  Монголын жүдо бөхийн холбооны дэд тэргүүн, “Таван хур” ХХК-ийн захирал Д.Даяндэмид нар Жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, Ази тивийн аварга, “Парис 2024” зуны XXXIII олимпын наадмын жүдо бөхийн -66 кг-ын жинд долоодугаар байр эзэлсэн Ё.Басхүүд дөрвөн өрөө байр бэлэглэжээ.

Энэ талаар Ё.Басхүү цахим хуудастаа“Д.Дагвадорж, Д.Даяндэмид ах нар маань миний 12 жилийн хөдөлмөрийг үнэлэн  4 өрөө байр бэлэглэлээ. Парис 2024 олимпод зорьсон зорилгоо биелүүлж чадаагүй ч ялалт, ялагдлыг минь үнэлэн үргэлж дэмждэгт та хоёртоо маш их баярлаж байна.  Монголын анхны эрэгтэй ДАШТ-ны 3 медальтай тамирчин болохын төлөө өнөөдрөөс ар гэр, ахуй амьдралдаа санаа зовохгүйгээр  бэлтгэлдээ орж байна. Хоёр ахынхаа гэр бүлд аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе”хэмээн талархсан сэтгэгдлээ хуваалцлаа.

Мөн жүдо бөхийн тамирчин ОУХМ Б.Эрдэнэбаярт 2 өрөө байр бэлэглэжээ.

Б.Эрдэнэбаяр “Парис 2024” зуны олимпын наадмын жүдо бөхийн 73 кг-ийн жинд хүч үзэж шагналт VII байр эзэлсэн билээ. Тэрбээр өнгөрсөн онд Их Дуулга тэмцээнээс алт, хүрэл медаль хүртэж байв.

Б.Эрдэнэбаяр“Хоёр өрөө байраар шагнасан Монгол Улсын тод манлай уяач, Даян бөхийн дэвжээний тэргүүн, Д.Дагвадорж болон Монголын жүдо бөхийн холбооны дэд тэргүүн, Таван хур ХХК-ийн захирал Д.Даяндэмид ах нартаа маш их баярлалаа. Өдийг хүртэл мэддэг чаддаг бүхнээ зааж зааварлаж тусалж дэмжиж энэ сайхан хүмүүстэй учруулж өгсөн МУГТ Ё. Басхүү ахдаа баярласан талархсанаа илэрхийлье. Цааш цаашдаа бэлтгэл сургуулилтаа сайн хийж дэлхийн тавцанд төрийн далбаагаа олонтоо мандуулна аа”гэлээ.

PUBG Mobile: Төв, Өмнөд Азийн аваргад Монголын таван баг оролцоно
PUBG Mobile-ын Төв, Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээн буюу "PUBG Mobile Super League - Central and South Asia (PMSL CSA)" өнөөдрөөс эхлэн ирэх сарын 15-ныг хүртэл зохион байгуулагдах гэж байна.

Тус тэмцээн 200 мянган ам.долларын шагналын сантай бөгөөд Балба, Пакистан, Бангладеш, Монгол, Алс Дорнодын 20 баг өрсөлдөх юм. Үүнээс Төв Азийг төлөөлөн Монголын таван баг оролцоно.

Тэмцээний шилдэг дөрвөн баг долоодугаар сард Саудын Арабт болох 3 сая ам.долларын шагналын сантай Дэлхийн цомын тэмцээн "PUBG Mobile World Cup 2024"-ын хэсгийн шатанд оролцох эрхтэй болох бол тав дахь баг нь урьдчилсан шатанд тоглох эрх авна.

Таван өдрийн турш өдөрт зургаан map, нийт 30 тоглолтын дараагаас финалын 16 багийн нэр тодрох бөгөөд хэсгийн шатны тоглолтууд өдөр бүр 19:10 цагаас эхлэх юм.

ОУХМ Э.Эрхэс Монгол Улсын рекордыг дахин шинэчиллээ
АНУ-ын Норт Каролинад Усанд сэлэлтийн ДАШТ-ий эрх олгох болон Үндэсний олимпын багийн сорил (Olympic Team Trials) буюу Martha Mckee Charlotte Open in Charlotte NC! нээлттэй тэмцээн болж байна.

Тус тэмцээнд МУССХ-ны шилдэг тамирчдын нэг ОУХМ Э.Эрхэс амжилттай оролцож 100 м Араар даллах сэлэлтийн төрөлд 58.41 секундын амжилтыг гаргаж, өөрийн эзэмшиж байсан Монгол Улсын Рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Мөн Speedo Sectionals-Indianapolis тэмцээнд амжилттай оролцож 50м Араар даллах сэлэлтийн төрөлд Монгол улсын рекордыг 26.39 секундын амжилтаар, 200м Араар даллах сэлэлтийн төрлийн Монгол улсын рекордыг 2:09.06 минутын амжилтаар тус тус шинэчлэн тогтоосон байна.

"Миягино" дэвжээг хаалгахгүй гэж 6045 хүн гарын үсэг зуржээ
Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын өвлөж авсан “Миягино”-г хаах саналыг одоо тус дэвжээг хариуцан ажиллаж буй “Исэгахама” галын ояката нар гаргасан.

Гэвч дэвжээг хаахыг эсэргүүцэн дэмжигчид болон ивээн тэтгэгчид гарын үсэг цуглуулж эхэлсэн байдаг. Өчигдөр оройны байдлаар 6045 хүний гарын үсэг цугласан бөгөөд энэ тоо 7500-д хүрвэл Сүмогийн холбооны удирдлагууд уг асуудлыг дахин хэлэлцэх юм. Тэгвэл “Хочи ньюс”-ийн мэдээлснээр дээрх асуудлыг дахин хэлэлцэхээр удахгүй тов гаргах гэнэ.

Уг хуралд Сүмогийн холбооны удирдлагууд болон хаах саналыг анх гаргасан “Исэгахама” галын ояката нар оролцоно.

“Миягино” дэвжээг түр хаасан бөгөөд бөхчүүдийг нь “Ошима” дэвжээрүү шилжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Харин ёкозүна Хакүхог “Исэгахама” дэвжээнд үлдээх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ асуудлыг мөн дээрх хурлаар шийдэх бололтой.

Бөхчүүд 192.1 сая төгрөгийн хандив малчдад өгчээ
Монголын үндэсний бөхийн холбоо “Малчин түмэндээ тусалья” улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн хандивын барилдааныг энэ сарын 1-нд зохион байгуулсан билээ.

Тус барилдааны үеэр бөхчүүд, жаяг дэгийн багийн гишүүд, бөхийн дэвжээдээс малчдадаа хандив өргөсөн болон барилдааны орлого, мөн барилдааны үеэр бөх сонирхогч үзэгчдээс шилжүүлсэн төлбөр болох нийт 192.1 сая төгрөгийг малчдад тусламж болгон Онцгой байдлын ерөнхий газрын данс руу шилжүүлжээ.

"CS2"-ын ДАШТ-д "The MongolZ" баг оролцоно
"CS2"-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Данийн нийслэл Копенхагенд энэ сарын 17-нд эхэлнэ.

Дэлхийн шилдэг 24 баг оролцох уг тэмцээнд Ази тивийг төлөөлөн Монголын "The MongolZ" баг оролцоно. The MongolZ "Opening Stage" шатнаас тоглох бөгөөд эхний тоглолтоо Туркийн "Eternal Fire" багийн эсрэг 17-ны 20:00 цагаас хийнэ. Тус шатанд 16 баг Швейцар системээр тоглох бөгөөд дараагийн шатанд шалгарах эсвэл хасагдах эсэхийг шийдэх тоглолтууд BO3 бусад нь BO1 журмаар зохиогдоно.

“Торгоны зам” олон улсын автомашины ралли уралдаан Улаанбаатарт болно
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хамтарсан “Торгоны зам” олон улсын автомашины ралли уралдааныг долоодугаар сарын 1-14-ний өдрүүдэд зохион байгуулна.

Автомашины ралли уралдааныг зохион байгуулах Монгол Улс, ОХУ-ын зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд уулзаж, санал солилцов. Уулзалтаар “Торгоны зам” ралли уралдааныг өндөр түвшинд зохион байгуулах, оролцогч нарын аюулгүй байдал, хил, гаалийн асуудалд Монгол Улс дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарахыг ОХУ-ын талаас хүслээ.

“Торгоны зам” автомашины раллиг уралдаан 2019 оноос хойш зохион байгуулагдаагүй бөгөөд энэ жилийн уралдааны дийлэнх хэсэг нь манай орны нутаг дэвсгэр дээгүүр уралдах маршруттай байх юм. Мөн олон орны тамирчин, хэвлэл мэдээллийн байгууллага ирэх учир аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд ач холбогдолтойг БОАЖЯ онцлон мэдээлжээ.

Уулзалтад БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга В.Батчимэг, холбогдох албаны төлөөлөл, ОХУ-ын талаас Зохион байгуулах хорооны Гүйцэтгэх захирал Тукманов Сергей Александрович, Төслийн багийн орлогч дарга Соколов Виктор Владимирович, Агаарын тээвэр хариуцсан захирал Бубнов Алексей Юрьевич, Бивуак бүтээн байгуулалт, кейтеринг хариуцсан захирал Агмалетдинов Юрий Анатольевич, Маршрутын аюулгүй байдал хариуцсан захирал Рязанцев Андрей Игорьевич, Ложистик ба гаалиар дамжин өнгөрөх асуудлыг хариуцсан захирал Гусев Алексей Анатольевич нар оролцов.