Дэлхийн мэдээ - Serune.mn - Ёс зүйтэй мэдээлнэ...

Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
ОХУ-Украины дайныг дуусгах зорилготой яриа хэлэлцээ ирэх даваа гарагт Саудын Арабад эхэлнэ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский болон АНУ-ын удирдлагууд хэлэлцээнд оролцоно. Мөн өдөр ОХУ-АНУ-ын хоёр талт уулзалт болно гэдгийг Кремль баталжээ.

Володимир Зеленьский Норвегийн нийслэл Осло хотод тус улсын Ерөнхий сайдын хамт хэвлэлийн хуралд оролцжээ. Энэ үеэр тэрээр “Оросын Ерөнхийлөгч Путин цаг хожихын тулд хэрэггүй хүсэлтүүд тавьсаар байна. Үүнийгээ болих хэрэгтэй” гэжээ.

ОХУ хэлэлцээний өмнө Украинд үзүүлж буй цэргийн тусламжийг бүрэн зогсоох, Украин НАТО-д элсэхийг түдгэлзүүлэх гэх мэт шаардлага тавьсан юм.

Украины Ерөнхийлөгч хариуд нь, эдгээрийг хэрэгжүүлбэл ОХУ-д том бэлэг өгсөн болно гэжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
БНСУ-ын АТГ-ынхан өнөөдөр Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг баривчилсан. Тодруулбал, түүнийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 3-нд урьд өмнө хэзээ ч байгаагүй улс төрийн эмх замбараагүй байдалд оруулсан, дайны дэглэм тогтоох оролдлогын зохион байгуулагч байсан гэх хэрэгт буруутган ийнхүү баривчилсан юм.

Ингэхдээ түүнийг 48 цаг хүртэл саатуулан байцаах юм байна. Үүний дараа 20 хүртэл хоног баривчлах эсвэл суллах шийдвэр гаргах ёстой.

Тус улс хуучин Ерөнхийлөгчдөө яллаж, шоронд хорьж байсан түүхтэй ч огцроогүй байхад нь баривчилж байгаагүй аж. Лхагва гарагийн үүрээр түүнийг баривчлахаар 3000 цагдаа ирсэн бөгөөд тэрбээр ямар нэгэн хүчирхийлэлд өртөхгүйн тулд байцаалтад явахыг зөвшөөрчээ. Өмнөх баривчлах оролдлогын үеэр түүний уулын энгэрт байрлах байшинг Ерөнхийлөгчийн хамгаалалтын алба, цөөн тооны цэргүүд хамгаалж баривчлах ажиллагаанд саад хийж байсан юм.

Тус улсын парламент түүний бүрэн эрхийг 2024 оны арванхоёрдугаар сарын 14-нд түдгэлзүүлсэн ба Үндсэн хуулийн цэц уг импичментийг хэвээр үлдээж огцруулах эсвэл Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сэргээх эсэхийг шийднэ.

Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
Америкийн тамирчин Кейт Дуглас 2009 онд тус улсын тамирчин Ребекка Сонигийн 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд тогтоосон дэлхийн дээд амжилтыг эвдлээ. 2024 оны Дэлхийн усан спортын аварга шалгаруулах тэмцээний цувралын эхний өдөр Инчеон хотод энэ сарын 24-ний өдөр болсон бөгөөд Кейт Дуглас 2:14.16 секундийн амжилтаар Ребекка Сонигийн 2:14.57 секундын дээд амжилтыг давуулсан юм.

Энэ нь Дугласын карьер дахь анхны дэлхийн рекорд бөгөөд Олимпийн алтан медальт тэрбээр өмнөх 2:15.77 минутын амжилтаа нэг секундээр ахиулсан байна. 2020 онд Виржиниа их сургуульд суралцах үедээ авьяас чадвараа харуулж эхэлсэн Дуглас сүүлийн дөрвөн жилийн хугацаанд дэлхийн аваргын алтан медаль, Америкийн рекордыг тогтоож, Парист 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд Олимпийн алтан медаль хүртсэн тамирчин юм.

Кейт Дуглас тэмцээний дараа хэлэхдээ, “Энэ мөч ирнэ гэж төсөөлж байсангүй. Дэлхийн шинэ рекордыг тогтоосон нь надад гэнэтийн явдал байлаа. Миний сэтгэл маш их хөдөлж байна. Би 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд цаашид илүү хичээх болно. Өмнөд Солонгост болж буй энэхүү тэмцээн надад их таалагдаж байна. Биднийг дэмжин ирсэн шүтэн бишрэгчиддээ баярлалаа” хэмээв.

Мөн тэрбээр, Парист болсон Олимпийн наадмаас хойш би жаахан завсарлага авсны дараа Дэлхийн аваргын цувралд оролцохоор шийдсэн. Дэлхийн аваргын энэхүү цувралын дараа бэлтгэлээ үргэлжлүүлж, 12 дугаар сард болох Дэлхийн аваргын тэмцээнд анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Надад маш гайхалтай орой байлаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Дуглас сэлэлтийн гайхалтай техникийг үзүүлж Австралийн Тара Киндерийг (2:19.21) таван секундээр түрүүлэв.

Дараагийн хэсэгт Дуглас 100 метрийн сэлэлтэд 56.97 секундийн шинэ амжилт тогтоож, өмнөх Шанхайд энэ сарын 18-20-ны өдөр болсон тэмцээнд тогтоосон 56.99 секундийн амжилтаа сайжруулсан бөгөөд түүний энэ үзүүлэлт бүх цаг үеийн гуравдугаарт орж байна.

Тэрбээр Хятадын Юй Ийтинг (57.88) болон Канадын Мэри-Софи Хави (57.95)-г ялсан бөгөөд, мөн 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 3:56.78 секундын амжилтаар түрүүллээ.

Бээжинд 16 метр өндөр 144 баганан ой бүхий номын сан нээгдлээ
Бээжингийн төвөөс холгүй, зүүн урд дүүрэг Тонжод нэгэн гоёмсог номын сан үүдээ нийтэд нээв. Бээжингийн номын сан (Beijing Library) 2023 оны дундуур баригдаж дууссан бөгөөд олон нийтэд үйлчилдэг болоод хоёр сар гаруй болж байна. Хятадын Засгийн газар тус номын сангийн барилга болон гадар, дотор засал чимэглэлийн ажлыг театр, музей, нийтийн номын сангийн зураг төслийг дагнаж боловсруулдаг Норвегийн архитектурын Snøhetta пүүсэд 2018 онд захиалга өгч, маш хээнцэр гоёмсог дүр төрхтэйгөөр бариулсан байна.

Номын сангийн аварга том дээврийг дотор болон гаднаас нь дал модыг санагдуулам 16 метр өндөр 144 багана тулсан нь “Эрдмийн ой”-г бэлгэдэхийн сацуу барилгыг онц сүрлэг үзэмжтэй харагдуулах ажээ. Номын сангийн голд орших саруулхан танхим нь хүмүүс ном уншихын зэрэгцээ чөлөөтэй уулзаж ярилцах нийтийн орон зай юм. Архитектурчид тус танхимыг намхан дов толгод, тэнгэр баганадсан модоор хүрээлэгдсэн нарийн хөндийг төсөөлөн бүтээсэн бөгөөд аварга хэмжээгээрээ одоо хэдий нь Гиннесийн номд бүртгэгджээ.

Номын сангийн хонгилд нийт найман сая нэгж ном агуулах, зөөвөрлөх хүчин чадал бүхий Automated Storage and Retrieval Systems (ASRS) төхөөрөмжийг суурилуулсан ба захиалга авсан робот машин ямар ч номыг 15 минутын дотор уншигчийн өмнө тавина. Номын сан нь уншлагын танхимаас гадна үзэсгэлэн, театр, хурал зөвлөгөөн, ном сэргээн засварлах лаборатори бүхий Бээжин хотын соёл урлагийн томоохон төв болох юм.

Эх сурвалж: Монголын Үндэсний номын сан

Японд газар хөдлөлтийн улмаас нас барсан хүмүүсийн тоо 57 хүрчээ
Японы Ишикава мужийн Ното хойгт даваа гарагт /2024.01.01/  болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас нас барсан хүмүүсийн тоо 57-т хүрсэн байна. Мөн мягмар гарагт /2024.01.02/ албаны хүмүүс нэмж хүчтэй чичиргээ үүсэж магадгүй гэдгийг иргэддээ анхааруулжээ.

Ишикава мужид 7.6 магнитуд хүчтэй газар хөдлөлтийн дараа хэд хэдэн удаа чичиргээ нэмж мэдрэгдсэн байна. Гамшгийн улмаас үүссэн дэд бүтцийн хохирол үлэмж их байсан тул шууд тогтооход хүндрэлтэй байгаа юм. Японы хэвлэлийн агентлагууд олон арван мянган байшин нурсан гэж мэдээлсэн байна.

Тус мужийн зарим бүсэд одоо хүртэл ус, цахилгаан болон сүлжээ тасарсан хэвээр байгаа аж. Ишикава мужид оршин суудаг Мики Кобаяаши “Гэр дотор байгаа зүйлс эмх замбараагүй болсон нь том асуудал биш. Хана нурсан тул хажуугийн өрөө шууд харагдах болсон. Би цаашид энд амьдарч чадахгүй байх” гэж хэлжээ.

Японы арми гамшигт өртсөн бүсэд мянга гаруй цэрэг илгээж, аврах ажилд дайчилсан гэж тус улсын Ерөнхий сайд Фүмио Кишида хэлсэн юм. Аврах ажиллагаа эхэн шатандаа явагдаж байгаа тул нас барсан хүмүүсийн тоо нэмэгдэх төлөвтэй байна.

Украин цэрэгт дайчлах насыг 27-гоос 25 болгох хуулийн төслийг хэлэлцэнэ
Украины парламентын вебсайт дээр даваа гарагт /2023.12.25/ байлдааны албанд татагдах хүмүүсийн насыг 27-гоос 25 хүртэл бууруулах хуулийн төслийн эх бичвэр нийтлэгдсэн байна.

Тус бичвэрт Украины ямар иргэн хугацаат цэргийн албанд татагдах талаар тусгахдаа 25 нас хүрсэн хүмүүст хамаарна гэжээ. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский энэ сарын 19-ний өдөр жилийн эцсийн хэвлэлийн бага хурал хийхдээ Зэвсэгт хүчин нь 450-аас 500 мянган цэрэг шинээр дайчлах хүсэлт тавьсныг мэдэгдсэн.

Зеленский одоогийн байдлаар Зэвсэгт хүчний хүсэлтийг дэмжих эсвэл эсэргүүцэхээ илэрхийлээгүй байгаа. Тэрбээр баталсан тохиолдолд ноцтой олон тооны хүн татах тул нэмж хүн дайчлах хэрэгтэй гэдгийг харуулсан нэмэлт аргумент сонсохыг хүсэж байгаа гэдгээ хэлжээ.

Украинд алба хааж буй цэргүүдийн тоо тодорхойгүй байгаа. Гэхдээ мэргэжилтнүүд өмнө нь тус улс нэг сая гаруй хүнээс бүрдсэн Зэвсэгт хүчинтэй гэж тооцоолж байсан юм. АНУ-ын албан тушаалтнууд дайн эхэлснээс хойш олон зуун мянган цэрэг амь үрэгдэж, шархадсан гэж тооцоолж буй. Ийм учраас шинэ цэрэг Украинд хэрэгтэй байгаа юм.

Израилаас улс орнууд иргэдээ татаж эхэллээ
Израил, Газын зурвас орчимд болж буй нөхцөл байдалтай холбоотойгоор улс орны Засгийн газрууд иргэдээ аюултай бүсээс татаж эхэллээ.

Хоёр талд амиа алдсан хүний тоо нэмэгдэж байгаа бол тус бүсэд хохирсон гаднын иргэд ч цөөнгүй байна. Тухайлбал АНУ-ын ес, Тайландын 12, Аргентины дөрвөн иргэн амь үрэгджээ. Мөн ВВС-ийн мэдээлснээр Английн 10 гаруй хүн сураггүй болоод байгаа аж.

Израилын орох, гарах ихэнх нислэгийг цуцалсан бөгөөд улс орнууд иргэдээ татах тусгай нислэгийг зохион байгуулахаар ажиллаж байна. Унгар улс шөнийн дотор хоёр нислэгээр нийт 215 иргэнээ эх оронд нь буцаасан.

Мөн Израилын цөлд зохион байгуулагдсан хөгжмийн наадмаас бүлэг жуулчид алга болсон бөгөөд тэд амьд эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Мексик улсын 5000 орчим иргэн Израилд байдаг ба үүнээс 300 нь эх орон руугаа буцах хүсэлт илгээсэн байна.

Тайландын 11 иргэн барьцаалагдсан бөгөөд 1000 хүн Израилаас явах хүсэлтээ эх орон руугаа илгээгээд байгаа аж. Тус улсын 30 мянга орчим иргэн Газын зурвасын ойролцоо, хөдөө аж ахуйн салбарт ажилладаг гэнэ.

Израилын 130 гаруй иргэн Газын зурваст барьцаалагджээ
ХАМАС бүлэглэл Израил руу урьд хожид байгаагүй өргөн хүрээний гэнэтийн дайралт хийх үеэрээ 100 гаруй хүнийг барьцаалсан гэж тус бүлэглэлийн эрх бүхий албан тушаалтан болох Мусса Абу Марзук араб хэлээрх "al-Ghad"  хэвлэлд мэдээлжээ.

Энэ тоонд Палестины "Исламын Жихад" зэвсэгт бүлэглэлийнхэнд барьцаалагдсан 30 гаруй хүнийг оруулаагүй байна.

Уг бүлэглэлийн зэвсэгт отрядууд Израилын өмнөд хэсэгт олзолсон эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнуудыг оролцуулаад эдгээр олон арван хүнийг Газын зурвас руу авч явчээ. Дээр дурдсан хоёр зэвсэгт бүлэглэл мэдэгдэл хийхээс нааш барьцаалагдсан хүний тоог нарийвчлан хэлэх боломжгүй байна.

Одоогийн байдлаар Израилын өмнөд хэсэгт хөгжмийн наадам болж байсан газраас олдсон 260 цогцсыг оруулаад 700 орчим хүн амь үрэгдсэн байна. Амиа алдсан хүний тоо нэмэгдэж болзошгүй байгааг тус газарт ажиллаж байгаа түргэн тусламжийн багийнхан хэлжээ.

104 настай эмэгтэй шүхрээр бууж, Гиннесийн рекорд эвдэв
Америкийн Чикаго хотын оршин суугч, 104 настай Дороти Хоффнер өнгөрсөн ням гарагт 4300 метрийн өндрөөс шүхрээр бууж, Гиннесийн дээд амжилтыг эвджээ. Ингэснээр тэрбээр дэлхийн хамгийн өндөр настай шүхэрчин эмэгтэй болно хэмээн Chicago Tribune мэдээллээ.

Түүний хувьд анх удаагаа шүхрээр буусан нь энэ биш юм. Тэрбээр 2019 онд буюу 100 насандаа анх удаа шүхрээр буулт хийж байжээ. Харин дараагийн удаад зорилготойгоор буюу дээд амжилтыг эвдэхээр дахин шүхрээр буулт хийнэ хэмээн зорилго тавьснаа ийнхүү дөрвөн жилийн дараа биелүүллээ.

Доротигийн шүхрээр буух агшинг үзэх сонирхохоор нутгийн иргэд болон сэтгүүлчид зэрэг олон хүмүүс хүрэлцэн ирсэн байна. Чикагогийн Skydive компани Дороти Хоффнерын амжилтыг "Дэлхийн хамгийн өндөр настай шүхэрчин эмэгтэй" хэмээн Гиннесийн дээд амжилтын номонд бүртгүүлэхээр ажиллаж байгаа аж.

Газардсаныхаа дараа Дороти энэ чухал үйл явдлыг үзэхээр цугларсан үзэгчид рүү гараа даллаж, "Газрыг мэдрэх үнэхээр сайхан байсан. Гэхдээ тэнгэрт байх мөч ч гэсэн гайхалтай байсан. Тэнд авсан мэдрэмжийг үгээр хэлэхийн аргагүй. Нас бол зүгээр л тоо шүү" гэж хэлжээ.

Дэлхийн хамгийн өндөр настай шүхэрчин эмэгтэй амжилтыг одоогийн байдлаар 103 настай Линниа Ингегард Ларссон зэмшдэг юм. Ларссон 2022 оны тавдугаар сард тус амжилтаа Гиннесийн рекорд хэмээн бүртгүүлж байсан юм.

Эх сурвалж: Chicago Tribune

Казахстаныг муулдаг гадаад иргэдийг бүртгэж хилээр орохыг хориглодог болно
Казахстан улсын талаар тааламжгүй зүйл бичдэг, ярьдаг гадаадын иргэдийн бүртгэлийг тус улсын Гадаад хэргийн яамнаас хөтөлдөг. Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Айбек Смадияровын мэдээлснээр, энэ жагсаалтад орсон хүмүүсийн хувьд Казахстан руу нэвтрэх боломжгүй буюу хилийн хоригт өртдөг гэлээ.

Тус бүртгэлийг хэзээнээс хөтөлж эхэлсэн, одоогийн байдлаар ямар хүмүүс бүртгэлд орсон талаарх мэдээлэл тодорхойгүй байгаа бөгөөд энэ талаар холбогдох яамны төлөөлөгч хэлэхдээ жагсаалтыг задруулахгүй боломжгүй гэжээ.