Сэвлэг үргээх буюу засуулбал эд, мал арвидна
Өнөөдөр аргын тооллын 2023 оны нэгдүгээр сарын 5, пүрэв гараг. Билгийн тооллын 14, Гөрөөсөн толгой одтой, хий суудалтай, харагчин гахай өдөр.
Өнөөдөр аргын тооллын 2023 оны нэгдүгээр сарын 5, пүрэв гараг. Билгийн тооллын 14, Гөрөөсөн толгой одтой, хий суудалтай, харагчин гахай өдөр.
Өдрийн наран 08.41 цагт мандан, 17.13 цагт жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад ээлтэй сайн.
Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагшаа мөрөө гаргавал зохистой.
23.35 цагт Бага хүйтэн болох улирал эхэлнэ. Сэвлэг үргээх буюу засуулбал эд, мал арвидна.