НЗД-ын нэгдүгээр орлогчоор Т.Даваадалайг томиллоо
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Т.Даваадалайг томиллоо.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Т.Даваадалайг томиллоо.
Т.Даваадалай нь инженер мэргэжилтэй, орос, англи хэлтэй, 2006 онд Ерөнхий боловсролын 73 дугаар дунд сургуулийг, 2006-2011 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Санкт-Петербургийн Зам Харилцааны Их сургуулийг зүтгүүрийн аж ахуйн инженер мэргэжлээр төгсөн, 2015-2017 онд Австрали улсын Күийсландын Их сургуульд менежментэд суурилсан инженер-бизнесийн удирдлага хосолсон мэргэжлээр магистрын зэрэг хамгаалжээ.
Түүний ажлын туршлагаас дурдвал,
2011-2015 онд Улаанбаатар төмөр замын ХНН-ийн туслах машинч, засварын хүлээн авагч, машинч, засварын инженер
2016 онд “UniCar” старт-ап үүсгэн байгуулагч
2017 онд “Батс-Өргөө” ХХК-ийн ОТ сайт менежер
2018 онд “Аплайс Монгол” ХХК-ийн бизнес хөгжлийн менежер
2020 онд “Дава Бизнес Консалтинг” ХХК-ийн захирал
2020 онд “NCСS ХХК”-ийн ОТ төслийн менежер
2019-2021 онд “Вагнер Ази” ХХК-ийн техникийн зөвлөх багийн менежер
2021 оноос одоог хүртэл “Бодь Интернэшнл” ХХК-ийн “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төсөл хариуцсан захирал
2022 оноос одоог хүртэл “Бодь” группийн R&D төвийн даргаар ажиллаж байв.
Тэрбээр өнөөдрөөс НЗД-ын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж эхэлснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.