Америкийн тамирчин Кейт Дуглас 2009 онд тус улсын тамирчин Ребекка Сонигийн 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд тогтоосон дэлхийн дээд амжилтыг эвдлээ. 2024 оны Дэлхийн усан спортын аварга шалгаруулах тэмцээний цувралын эхний өдөр Инчеон хотод энэ сарын 24-ний өдөр болсон бөгөөд Кейт Дуглас 2:14.16 секундийн амжилтаар Ребекка Сонигийн 2:14.57 секундын дээд амжилтыг давуулсан юм.
Энэ нь Дугласын карьер дахь анхны дэлхийн рекорд бөгөөд Олимпийн алтан медальт тэрбээр өмнөх 2:15.77 минутын амжилтаа нэг секундээр ахиулсан байна. 2020 онд Виржиниа их сургуульд суралцах үедээ авьяас чадвараа харуулж эхэлсэн Дуглас сүүлийн дөрвөн жилийн хугацаанд дэлхийн аваргын алтан медаль, Америкийн рекордыг тогтоож, Парист 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд Олимпийн алтан медаль хүртсэн тамирчин юм.
Кейт Дуглас тэмцээний дараа хэлэхдээ, “Энэ мөч ирнэ гэж төсөөлж байсангүй. Дэлхийн шинэ рекордыг тогтоосон нь надад гэнэтийн явдал байлаа. Миний сэтгэл маш их хөдөлж байна. Би 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд цаашид илүү хичээх болно. Өмнөд Солонгост болж буй энэхүү тэмцээн надад их таалагдаж байна. Биднийг дэмжин ирсэн шүтэн бишрэгчиддээ баярлалаа” хэмээв.
Мөн тэрбээр, Парист болсон Олимпийн наадмаас хойш би жаахан завсарлага авсны дараа Дэлхийн аваргын цувралд оролцохоор шийдсэн. Дэлхийн аваргын энэхүү цувралын дараа бэлтгэлээ үргэлжлүүлж, 12 дугаар сард болох Дэлхийн аваргын тэмцээнд анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Надад маш гайхалтай орой байлаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
Дуглас сэлэлтийн гайхалтай техникийг үзүүлж Австралийн Тара Киндерийг (2:19.21) таван секундээр түрүүлэв.
Дараагийн хэсэгт Дуглас 100 метрийн сэлэлтэд 56.97 секундийн шинэ амжилт тогтоож, өмнөх Шанхайд энэ сарын 18-20-ны өдөр болсон тэмцээнд тогтоосон 56.99 секундийн амжилтаа сайжруулсан бөгөөд түүний энэ үзүүлэлт бүх цаг үеийн гуравдугаарт орж байна.
Тэрбээр Хятадын Юй Ийтинг (57.88) болон Канадын Мэри-Софи Хави (57.95)-г ялсан бөгөөд, мөн 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 3:56.78 секундын амжилтаар түрүүллээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Манай улсын залуу тамирчид өвлийн усанд сэлэлтийн Дэлхийн аваргын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
ОУХМ Э.Эрхэс Монгол Улсын рекордыг дахин шинэчиллээ
Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна