Өнөө шөнө /2024.10.15/ төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орно.
2024 оны 10-р сарын 17-21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр
- 17-нд Алтайн уулархаг нутгаар
- 18-нд баруун аймгуудын ихэнх нутгаар
- 19-нд нутгийн баруун хагаст
- 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 17-нд зарим газраар, 18-нд тал, хээрийн нутгаар, 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд говь талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -14...-19 градус хүйтэн, өдөртөө -4...+1 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +5…+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэв
Хүйтний эрч бага зэрэг суларч, говь, тал хээрийн нутгаар шуургатай байна
Улаанбаатарт 12-14 хэм хүйтэн байна