Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан онцгойгийн алба хаагчийн ар гэрийнхэн өнөөдөр мэдээлэл хийсэн. Тухайн хүмүүсийн зүгээс алба хаагчид гал руу хувцас хэрэгсэлгүй, улаан гараараа шахуу ордог гэсэн юм. Үүнтэй холбоотойгоор Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл, тайлбар өгч байна.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.СОРОНЗОНБОЛД:
-Гал унтраах үйл ажиллагаанд нийт 120 гаруй техник хэрэгсэл, багаж ашигладаг. Онцгой байдлын ерөнхий газар обьектын болон ой хээрийн түймрийн үед өмсдөг хоёр төрлийн хувцас хэрэглэлийг ашигладаг. Обьектын гал түймэр унтраах иж бүрэн хувцасны тухайд 2004 онд евро стандартын дагуу хийгдсэн. Сүүлийн жилүүдэд төр засгаас онцгой анхаарч, хувцас болоод техник хэрэгслүүдийн хангамж сайжирсан. 2019 онд алба хаагчдын өмсч байгаа хувцасыг тус бүрд нь салгаж, стандарттай болгосон байгаа. Мөн хувцаснаас гадна гал унтраах тээврийн хэрэгсэл стандарт шаардлагын дагуу хянагддаг.
Одоо алба хаагчдын өмсч, тэдний хэрэглэж байгаа техник хэрэгсэл бол бүгд евро стандартын дагуу бөгөөд худалдан авалт хийгдэж орж ирсэн. Үүнээс гадна төслийн хүрээнд нийлүүлэгдсэн Франц, Австрали, Польшоос худалдан авсан автомашинууд өнөөдөр үүрэг гүйцэтгэж байна.
Онцгой байдлын байгууллага 2015 оноос хойш алба хаагчдын хувцас хэрэглэлийг евро стандарт руу шилжүүлсэн. Үүнээс хойш системтэйгээр бүх тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийг евро стандартад нийцүүлсэн байгаа.
Алба хаагчдын одоо өмсч байгаа хувцас хэрэглэл бүгд стандарт шаардлага хангасан. Бид хувцас хэрэглэлийг олон нийтэд харуулах үндсэн дээр Гал унтраах, аврах 10 дугаар ангиас мэдээлэл хүргэж байна. Доорх зурагт өнөөдөр гал унтраах үүрэг гүйцэтгэж ирсэн алба хаагчийн өмссөн иж бүрэн хувцасыг харуулж байна. 2022 онд энэхүү иж бүрдэл дээр утаат орчныг мэдрэгч, дохиолол өгөх төхөөрөмж байгаа. Тухайн гал сөнөөгч утаатай орчинд 10-аас дээш секунд хөдөлгөөнгүй байвал, өөрөөр хэлбэл амьсгалын төхөөрөмж баллон нь цэнэг дууссан үед ойр орчимдоо шууд дуут дохио өгдөг гэсэн үг. Мөн сүүлийн нийлүүлэлт дээр амьсгалын бие даасан төхөөрөмж гээд утаат баг нийлүүлэтээр ирсэн. сүүлд ирсэн баг дотроо станцтай, бусад алба хаагчидтай холбогдоход амар болсон.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Ж.Чүлтэмсүрэн: Ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүн гар, сэтгэл нийлж ажилласан учраас эрсдэл бүхнийг давж чадлаа
Д.Амарбаясгалан: Хамгийн хямд үнийн стандарт хэрэгжүүлдэг байдлыг хална
О.Цэлмэг: Намайг ахмадын зөвлөлийн хүнтэй утсаар ярьж маргаан хийсэн, сошиалд мэдээлэл тавьсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байна