УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, "Ноорог кретив студио" ХХК-ийн ажилчдад үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсохоор болжээ.
Тодруулбал, энэ сарын 17-ны орой цахим орчинд "Ноорог" фэйсбүүк хуудас болон noorog.mn вебсайтаар хэвлэл мэдээллийн үйлчилгээ эрхэлдэг Ноорог кретив студио ХХК-ийн найман ажилчныг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулан, улмаар гуравдугаар сарын 18-ны өглөө байцаасан байдаг. Улмаар тус залуусыг хэвлэл мэдээллийн үйлчилгээтэй холбоотой асуудлаар саатуулаагүй гэдгийг ЦЕГ-аас мэдээлсэн. Тэгвэл олон нийтийн цахим сүлжээнд хэвлэл мэдээллийн үйл ажиллагаатай нь холбоогүй тухайн редакцын ажилчдыг саатуулсан нь олон улсын гэрээ конвенц болон Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөнд халдсан гэх агуулгаар олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
Тиймээс УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад эл асуудлаар Засгийн газрын мэдээллийг сонсохоор төлөвлөсөн байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Г.Дамдинням санал гаргаж, нийгэмд хүчтэй хөндөгдөж байгаа энэ асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтын хамгийн хойно байсныг эхэнд нь оруулах санал гаргасныг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.
Төрийн ордонд 14.00 цагт эхлэх байсан Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 16.20 цагт эхэлсэн бөгөөд "Ноорог"-ийнхонд холбогдох асуудлаар Засгийн газрын мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцуулж байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
Ноорог тойрсон “ноороглол”
АНУ дижитал хэлбэрээр дайнд оролцож байна