SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $

    АНУ дижитал хэлбэрээр дайнд оролцож байна


    Б.Нямдорж
     2022-04-06 09:23
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email

    Кибер халдлага гэдэг үг дэлхийн хэвлэлийн өдөр тутмын амны уншлага болжээ. Дэлхий дахинд хамгийн халуун сэдэв болоод буй Орос, Украины дайн болон бусад мөргөлдөөнүүдийн хувьд дижитал домэйны кибер халдлага нэгэн төрлийн дайны талбар болж байна. Өдөр тутмын амьдралд ч гэсэн кибер халдлага газар авч хувь хүний нууцад нэвтрэх болов. Цаашлаад цахим орчинд хэрэглэгчдийн анхаарлыг өөр тийш нь хандуулах, нийгмээс тусгаарлагдмал байдлыг бий болгох, хэт даврагч үзлийг өөгшүүлэх зэргээр энхтайван болон ардчилалд аюул учруулж байна. Нөгөө талаас  эдгээр хор хөнөөлтэй зүйлстэй зэрэгцээд орчин үеийн цоо шинэ технологиуд хүч түрэн гарч ирж буй нь сайшаалтай.
    Тухайлбал, АНУ-ын эсрэг кибер хадлагаас хамгаалах аргыг тус улсын кибер довтолгооноос хамгаалах “CISA” агентлаг судалж эхэлжээ. Том, жижиг бүх хадлага цахим орчинд хор хөнөөл учруулсан тохиолдолд хариу үйлдэл үзүүлэхэд бэлэн байх ёстой гэж “CISA” үзэж байна.

    ДАЙНЫ БҮСЭД ТАНК ОРЖ ИРЭХТЭЙ ЗЭРЭГЦЭЭД ХОРЛОН СҮЙТГЭГЧ ПРОГРАМУУД Ч НЭВТЭРЛЭЭ


    Оросын танкууд хоёрдугаар сарын 24-нд Украинд нэвтрэн орохоос хэдхэн цагийн өмнө "Майкрософт" компанийн тагнуулын төвд дохиолол дуугарчээ. Ийнхүү "Майкрософт" компани өөрийн мэдэлгүй дайны оролцогч болсон агаад засгийн газрын яам, санхүүгийн байгууллагууд руу чиглэсэн урьд өмнө хэзээ ч байгаагүй хортой програм илэрснийг анхааруулжээ. Ердөө гуравхан цагийн дотор АНУ-д төвтэй технологийн компани 9000 орчим километрийн зайнаас Европ дахь хуурай замын дайны төвд орсон байна.  Сиэтлийн хойхно оршдог аюулын төв тэр дорхноо өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хортой програмыг салгажээ. Улмаар Украины кибер хамгаалалтын дээд байгууллагад мэдэгдсэн. Гурван цагийн дотор "Майкрософт" компанийн вирус илрүүлэх системийг шинэчилсэн бөгөөд энэ нь сүлжээн дэх өгөгдлийг арчиж устгадаг кодыг блоклосон байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед "Форд Мотор" компани "Шерман "танк үйлдвэрлэхийн тулд автомашины үйлдвэрлэлийн шугамаа өөрчилж байсны нэгэн адил "Майкрософт" компани ч Орос, Украины дайнд чухал нөлөө үзүүлжээ.
    Киев хотод анхны дэлбэрэлт болоход Украины Цахим хөгжлийн яамны дэд сайд Валерия Ионан бусад удирдагчидтайгаа яаран холбоо барьсан аж. Тус яам нь төрийн үйлчилгээг дижитал хэлбэрт шилжүүлэх, Украины технологийн салбарыг хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан байна.  Оросын түрэмгийллээс өмнө Украины Дижитал өөрчлөлтийн яам “Diia” нэртэй програмаар дагнаж ажиллаж байв. Энэ нь цахим паспорт, жолооны үнэмлэх, замын хөдөлгөөний торгууль зэрэг төрийн үйлчилгээг хялбархан авах боломжтой програм юм. Тус яамны гаргасан төслүүд нь Оросын эсрэг тэмцлийн гол тулгуур болж, дэлхийн удирдагчид болон технологийн салбарын акулуудын дэмжлэгийг авч чадсан байна.

    Мөргөлдөөн эхэлснээс гурав хоногийн дотор тэд АНУ-ын технологийн аварга компаниудтай холбогдох олон нийтийн кампанит ажлыг эхлүүлсэн байна. Энэ хүрээнд криптовалютаар хандив авч, Элон Маскийн Старлинк хиймэл дагуулын интернетийн үйлчилгээнд нэвтрэх эрхийг авсан. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Украинд өгсөн крипто хандив 100 сая ам.долларт хүрсэн байна. Сүүлийн үеийн төслүүдээс дурдвал Оросын цэргүүдийн хөдөлгөөнийг харуулсан зураг, бичлэг илгээх зориулалттай чатбот бий болжээ. Тус яамны зөвлөх Антон Мелник хэлэхдээ, “Бид Цахим хөгжлийн яамыг цэргийн байгууллага болгон өөрчилж чадлаа” гэжээ. Түүнчлэн “Apple”, “Google”, “Facebook” компаниуд Орос дахь үйл ажиллагаагаа зогсоосон.
    АНУ-ын засгийн газар өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш Украин дахь кибер осолд хариу арга хэмжээ авах, сэргээн босгоход нь туслах, чухал дэд бүтцийн кибер эсэргүүцлийг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ хүрээнд бусад холбоотнууд болон түншүүдтэй хамтран ажиллаж, хортой кибер техникүүдийн талаарх тагнуулын мэдээллийг хуваалцах, шаардлагатай тохиолдолд түргэн шуурхай зарлахад бэлэн байлгах ажил хийгдэж байгаа аж.


    АНУ-ЫН ДИЖИТАЛ ЗАСГИЙН ГАЗАР

    Дайн байлдаанаас түр сатаараад харвал шинэ технологи нэвтэрч, бүх зүйл дижиталчлагдаж байгаа нь төрийн үйлчилгээний хүртээмжийг эрс сайжруулах боломж гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэгвэл Хойд Америкийн орнууд энэ тал дээр нэлээд хоцрогдолтой байжээ. Харин Covid-19 цар тахал гарснаар тэд бусад оронтой хөл нийлүүлэх боломжтой болжээ. Цар тахлын хязгаарлалт, хөл хорио нь тэтгэвэр тэтгэмжийн хугацааг хойшлуулах зэрэг сул талтай байсан ч нөгөөтэйгүүр дижитал төрийн үйлчилгээний хөгжлийг хурдасгасан. Хойд Америкийн хамгийн том төлөөлөл болох Канад, Мексик, АНУ-д дижитал засгийн газрын инновацыг нэвтрүүлснээр тус тив нь энэ салбарт дэлхийн тэргүүлэгч болох боломжтой болжээ.

    Эх сурвалж: ASPISTRATEGIST, NEW YORK TIMES, WIRED, US DEPARTMENT OF STATE

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо

    2022-03-31 17:36

    С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв

    2022-04-15 18:59

    Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш

    2022-03-31 17:34
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    1 сар
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    2 сар
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    2 сар
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    2 сар
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    2 сар
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    2 сар
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    2 сар
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    2 сар
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    2 сар
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    2 сар
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    2 сар
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    2 сар
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    2 сар
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    2 сар
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    2 сар
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    2 сар
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    2 сар
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    2 сар
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    2 сар
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    2 сар
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    2 сар
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    2 сар
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    2 сар
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    2 сар
    ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР – “ҮНДЭСНИЙ” АМРАГУУДЫН ГАЗАР БОЛОВ УУ!
    2 сар
    Ноорог тойрсон “ноороглол”
    2 сар
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    2 сар
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    2 сар
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    2 сар
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    2 сар
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    2 сар
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    2 сар
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    4 сар
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    4 сар
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    4 сар
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    4 сар
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    4 сар
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    4 сар
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    4 сар
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    4 сар
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    6 сар
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    6 сар
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    6 сар
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    7 сар
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    7 сар
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    7 сар
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    7 сар
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    7 сар
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    7 сар
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    7 сар
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    7 сар
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    7 сар
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    7 сар
    Утаа, утаа. Сайн байна уу...
    7 сар
    Ирэх сарын 1-ээс дулаан, цахилгааны үнэ нэмэгдэнэ
    7 сар
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022- Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.