SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $

    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?


    С.Мөнхбаатар
     2025-03-24 17:11
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Авлигатай  хийх тэмцлээс алхам ч ухрахгүй" гэж хэлж, авлигыг таслан зогсоохын төлөө зүтгэж байгаа хэдий  ч авлига албан тушаалын гэмт хэрэг буурахгүйгээр зогсохгүй төрийн байгууллагын албан хаагчид, тэр дундаа цагдаа, прокурор, шүүхийн байгууллагад “авлига нүүрлэчихсэн үү”  гэмээр үйл явдлууд ар араасаа  өрнөх боллоо.

    Товчхондоо авлига “системтэй” болчихож.

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “системийн гажуудал”-тай тэмцэх гээд хичээж байхад нөгөө талд нь хууль шүүхийн систем түүний эсрэг ажиллаад байх шиг.

    Яг үнэндээ өнгөрсөн жилүүдэд ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг нийгмийн баялагаас “хулгайлсан” цагаан захтанууд, албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд, сайд дарга нараас хэн ямар хариуцлага хүлээв?

    Тэдний хэргийг АТГ, Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар шалгадаг боловч асуудал нь мөрдөн байцаалтын явцад, эсвэл Прокурорын хяналтын шатанд, цаашлаад шүүхийн шийдвэрээр “ХЭРЭГСЭХГҮЙ” болчихдог “жишиг” тогтоод удаж байна. Гэсэн атлаа дэлгүүрээс  гар утас хулгайлсан “хулгайч”-д төр төмөр нүүрээ үзүүлж, хэдэн жилээр хорих ял өгдөг нь нууц биш.

    Албан тушаалтны гэмт хэргийг мөрдөж, тэдний хууль буй үйлдэлд хариуцлага хүлээлгэж, “ард түмнээ хамгаалж,  ард түмний талд ажиллах” ёстой мөрдөн байцаагч, прокурор, АТГ-ын комиссар, шүүгч “хаачив”?

    Зургаан жилийн хугацаагаар томилдог АТГ-ын дарга, Ерөнхий прокурорын үүрэгт ажлын хугацаа нь дуусч тэднийг удахгүй шинээр томилно. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр АТГ-ын дарга З.Дашдаваа сайн ажилласан тул улируулан сунгах тухай мэдээлэл харагдана билээ.

    АТГ-ын дарга З.Дашдаваа “хэн, яаж сайн ажилласан” гэж хэлж “чадаж” байна вэ?

    З.Дашдаваа даргын 6 жил АТГ-ын даргаар ажилласан энэ цаг үед хэн гэдэг төрийн өндөр албан тушаалтан ЖДҮ, Хөгжлийн банк, Нүүрсний хулгайн хэргээр хэн хэрхэн “яллагдав”.

    З.Дашдаваа  Хотын дарга асан Д.Сумъяабазартай “тохиролцож”, өөрийн төрсөн дүүгээ БНСУ-ын Сөүл хотолд Улаанбаатар хотыг төлөөлөх бие төлөөлөгчөөр томилуулж явуулсан байсныг “юу гэж ойлгох” вэ?  

    Зүй нь бол АТГ-аас  Хотын даргыг шалгах ёстой байтал төрсөн дүүгээ Хотын даргаар томилуулаад Сөүл хотын бие төлөөлөгчөөр явуулчихаж байсан хүн шүү дээ. Ийм хүнийг шударга ажилласан, авлига, албан тушаалаас ангид хүн гэж та хэлж чадах уу?

    Сая хэд хоногт болж өнгөрсөн “Ноорог.мн”-ний үйл явдлаас дүгнэн харахад манай цагдаа, прокурорт “но” байгаа нь ойлгомжтой харагдаж байна.

    Магадгүй тэд Хууль зүй дотоод хэргийн сайддаа буруу ташаа мэдээлэл өгч, сайдаараа мэдэгдэл хийлгэж “туг тахичихав уу” гэлтэй. ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “Үнэн ганц байдаг, өнөөдөр Цагдаагийн байгууллага өргөдөл гомдол ирсэн бол үйл ажиллагаа явуулах үүрэгтэй, Цагдаа хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаа явуулсан бол тэднийг буруутгаж болохгүй, Үнэхээр хуулийн дагуу цагдаа үйл ажиллагаа явуулсан байхад тэднийг буруутгаж байгаа бол, буруутгал нь улс төрийн буруутгал байгаа бол  шаардлагатай бол бий хариуцлага хүлээхэд бэлэн” гэж ам бардам хэлэв.

    Гэтэл өнөөдрийн байр сууринаас харвал цагдаа нар өөрсдөө авлига албан тушаалын “гэмт хэрэгт” холбогдсон байж болзошгүй нөхцөл байдал үүслээ. Өмнө нь Цагдаагийн өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт нэр холбогдож, зарим нь гадаадад зугтан гарсан тухай мэдээлэл ч гарч байсан.

    Ийм тохиолдолд наанадаж ЦЕГ-ын дарга, бригадын генерал Т.Сүхболд албан тушаалаасаа чөлөөлөгдөж, цаанадаж ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хэлсэн үгэндээ хүрч хариуцлага хүлээх огцрох ёстой.

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ системийн авлигатай тэмцэхийн тулд, шудпарга ёсны гэрэл гэгээг нийгэмд жаахан ч гэсэн тусгахын тулд ЦЕГ-ын дарга, АТГ-ын дарга, Ерөнхий прокурор нарыг албан тушаалаас нь нэн даруй чөлөөлж, эдгээр салбарыг үнэнчээр удирдаж, авлига албан тушаалын гэмт хэргээс ангид, шударгаар ажиллаж чадах  хүмүүсийг томилох нь чухал байна.

    Ингэж гэмээнэ нийгэмд хөрөнгөжсөн хурандаа нар, баян прокурор нар, чинээлэг шүүгч нар “төрөх” боломж хумигдана. 

    А.Галт

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Зайсангаас зуслан хүртэл G-Class хөлөглөдөг төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ИРГЭД шаардаж байна

    2022-12-15 14:32

    “Авлигачдыг толгой дээрээ” залсаар байх уу?

    2024-08-29 12:55

    Нүүрсний сонсголоос АТГ, цагдаа, тагнуулын байгууллагын хараанд орсон албан тушаалтнууд

    2023-12-21 17:26
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    1 сар
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    2 сар
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    2 сар
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    2 сар
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    2 сар
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    2 сар
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    2 сар
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    2 сар
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    2 сар
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    2 сар
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    2 сар
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    2 сар
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    2 сар
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    2 сар
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    2 сар
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    2 сар
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    2 сар
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    2 сар
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    2 сар
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    2 сар
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    2 сар
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    2 сар
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    2 сар
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    2 сар
    ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР – “ҮНДЭСНИЙ” АМРАГУУДЫН ГАЗАР БОЛОВ УУ!
    2 сар
    Ноорог тойрсон “ноороглол”
    2 сар
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    2 сар
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    2 сар
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    2 сар
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    2 сар
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    2 сар
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    2 сар
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    4 сар
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    4 сар
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    4 сар
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    4 сар
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    4 сар
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    4 сар
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    4 сар
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    4 сар
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    6 сар
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    6 сар
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    6 сар
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    7 сар
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    7 сар
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    7 сар
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    7 сар
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    7 сар
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    7 сар
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    7 сар
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    7 сар
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    7 сар
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    7 сар
    Утаа, утаа. Сайн байна уу...
    7 сар
    Ирэх сарын 1-ээс дулаан, цахилгааны үнэ нэмэгдэнэ
    7 сар
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022- Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.