SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $

    “Авлигачдыг толгой дээрээ” залсаар байх уу?


    Б.Болд
     2024-08-29 12:55
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email

    ЖДҮ, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сан,  Нүүрсний хулгай,  Ногоон автобусны гээд авлига албан тушаалаа урвуулан ашигласан, татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа завшсан “хэргүүд”-д нэр холбогдсон албан тушаалтнуудын “гэмт хэрэг”-ийн чанартай үйлдлүүд тэгсгээд хууль шүүхээр шалгагдаж байгаа нэрээр замхараад алга болдог жишиг манай улс оронд тогтоод удаж байна. 

    Иргэд сонгогчид ч сошиал элдэв ховд автаж, өнөөх “авлигачид”-ын хэргийг тэгсгээд мартдаг, мартдагч гэж дээ зориуд “мартагнуулдаг” гэмээр технологи явах болсон. Цагаан захтай авлигачид буюу “мэдээлэлд ойр байгаа байдал, албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал бий болгосон авлигын “гэмт хэрэгтнүүд” өнөөх “завшсан мөнгөө” ББСБ, барилга орон сууц, ХАА-н салбарт оруулан эргэлдүүлж, арвижуулан эргээд улс төрд орох гүүр шат болгодог болсон нь нууц биш болжээ. 

    Зарим нь бүр ЖДҮ-ээс зээл авсан хэрэг чинь 10 жилийн өмнөх явдал, одоо надад хамаагүй гэж хэлээд, УИХ-ын сонгуульд нэр дэвшээд гишүүн болчих жишээтэй. Зүй нь төрд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө болон өөрийн хамаарад бүхий этгээдүүдэд давуу тал бий болгож, ЖДҮДС-аас  их хэмжээний зээл авсан нь үнэн бол зээлээ эргүүлэн төлснөөр, олон жил өнгөрснөөр  хариуцлагаас мултрах төдий биш “иргэд сонгогчидоосоо уучлалт хүсэж, улс төрөөс нэг мөр холддог, иргэд сонгогчид ч түүнийг дахиж дэмждэггүй байх” тийм  эрүүл тогтолцоо улс төрчд үйлчлэх ёстой.

    Харамсалтай нь манайд бол “цагаан захтай авлигачид” улам бүр “барьцаа ахиулж”, бидний толгой дээр гарч, шийдвэр гаргах түвшинд ажиллаж, ахиад л төрөөс, төсвөөс “идэх уух”-ын төлөө улайран зүтгэх болжээ... 

    Ийм нэг жишээг дурьдая. Ногоон автобусны хэргийг хүн бүр санаж байгаа.  Нийслэл хотын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн  салбарт шинэчлэл хийх зорилгоор Засгийн газраас нийслэл хотод, тодруулвал Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатарын захиран зарцуулах “эрх”-д 318 тэрбум төгрөг шилжүүлсэн байдаг. Мань сайд Ж.Сүхбаатар нь өөрийн шавь болох Түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн  захирал Ч.Батзориг, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван, өөрийн томилуулсан хүн болох Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар нартай “хуйвалдан”, бусдад давуу байдал бий болгон ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр “Тэнүүн огоо” ХХК-д 1345 тэрбум төгрөгийг шилжүүлж, “Тэнүүн огоо” ХХК нь шинэ автобус хэмээн технологийн бус аргаар угсарсан “хуучин” автобус оруулж ирж, Сүхбаатарын талбай дээр иргэдэд танилцуулснаар алдарт  “Цавчаа ногоон авбусны хэрэг” олонд ил болсон. “Цавчаа ногоон автобусны хэрэг”-ийн шүүх хуралд одоо ч эцэслэн таслагдаагүй он дамжин үргэлжилсээр байна. 

    Энэ хэрэгт холбогдуулан Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга асан Г.Энхтайван, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын нэр бүхий хүмүүсийг шалгаж байгаа боловч Ж.Сүхбаатарын баруун гар явсан, Түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн  захирал Ч.Батзориг “уснаас хуурай” гарчихсан, шалгагдаагүй явж байх юм. Зүй нь бол энэ хүнийг шалгах ёстой. Учир нь тэр ногоон автобустай холбоотой хэргийг мэдэхийн сайнаар мэдэх хүмүүсийн нэг.  Мань  Ч.Батзориг ногоон автобусны хэргийн дараа ажлаа өгчихөөд, тэр үед  Хууль зүйн сайдаар томилогдон ажиллаж байсан УИХ-ын гишүүн Б.Энхбаяртай сүрхий шадарлаж нөхөрлөсөн аж. “Нөхөрлөсөн” ч гэж дээр өөрийн нь хуулийн багш нарын нэг болох Б.Энхбаяртай уулзаж, “ногоон автобусны асуудлаа аргалуулсан” юм биш биз гэж хардах үндэслэл төрж байна. 

    Түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн  захирал  асан Ч.Батзориг 6 сард болсон УИХ-ын сонгуулиар УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Б.Энхбаярын сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаад, өдгөө Б.Энхбаярын дэмжлэгтэйгээр орон нутгийн сонгуульд Баянзүрх дүүргээс НИТХ-д нэр дэвшин өрсөлдөж, НИТХ-ын төлөөлөгч болж, улмаар Баянзүрх дүүргийн Засаг дарга болно гэсэн тохироог Б.Энхбаяртай хийчихсэн гээд аархаж байна гэх. 

    Үүнийг нотлох мэт тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаараа Б.Энхбаярын бүхий л үйл ажиллагааг шэйрлэх аж. Ч.Батзоригийн хувьд ногоон автобуснаас гадна өөрийн хамаарал бүхий “Эм Ти Юу” гэх компанийг Их багтаамжийн авто зогсоол барих 7.0 тэрбум төгрөгийн өртөгтэй төсөлд  шалгаруулсан гэх хэл ам гарсан ч ч түүнийг ямарч байгууллагаас шалгалгүй орхисон.  Мөн Түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн  төсвөөс “Ай Си Ти групп” ХК-д Замын хөдөлгөөний хураамж зорчилтыг хянах зөвлөх үйлчилгээний төлбөр нэрээр 388 сая, 194 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн, Гранд хан айриш паб-д 6.0 сая төгрөгийг хуулийн хэлэлцүүлэг хийсэн нэрээр шилжүүлсэн асуудлыг ч шалгах учиртай.

    Ажил албан тушаал эрхэлж байхдаа төсвийн мөнгийг шамшигдуулсан, авлига албан тушаалын асуудалд  нэр холбогдсон байж болзошгүй Ч.Батзориг гэдэг  нөхөр өдгөө Баянзүрх дүүргийн иргэдийг нийслэлд төлөөлнө, цаашлаад Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энхбаярын дэмжлэгтэйгээр Баянзүрх дүүргийн Засаг дарга болно гэдэгтээ бат итгэчихсэн явж байх юм.  Товчхондоо “авлигаар олсон байж болзошгүй” мөнгөөрөө албан тушаалтнуудыг “услан”, тэднээр дэмжүүлэн, та бидний толгой дээр гарч суух гээд явж байхыг Баянзүрх дүүргийн сонгогч та зөвшөөрөх үү?

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Зайсангаас зуслан хүртэл G-Class хөлөглөдөг төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ИРГЭД шаардаж байна

    2022-12-15 14:32

    САНАХ ОЙ: АДМИНЕРАЛЫН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ЦААД САНАА...

    2024-03-12 15:35

    Нүүрсний сонсголоос АТГ, цагдаа, тагнуулын байгууллагын хараанд орсон албан тушаалтнууд

    2023-12-21 17:26
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    1 сар
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    2 сар
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    2 сар
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    2 сар
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    2 сар
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    2 сар
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    2 сар
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    2 сар
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    2 сар
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    2 сар
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    2 сар
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    2 сар
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    2 сар
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    2 сар
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    2 сар
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    2 сар
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    2 сар
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    2 сар
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    2 сар
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    2 сар
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    2 сар
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    2 сар
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    2 сар
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    2 сар
    ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР – “ҮНДЭСНИЙ” АМРАГУУДЫН ГАЗАР БОЛОВ УУ!
    2 сар
    Ноорог тойрсон “ноороглол”
    2 сар
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    2 сар
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    2 сар
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    2 сар
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    2 сар
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    2 сар
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    2 сар
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    4 сар
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    4 сар
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    4 сар
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    4 сар
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    4 сар
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    4 сар
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    4 сар
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    4 сар
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    6 сар
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    6 сар
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    6 сар
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    7 сар
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    7 сар
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    7 сар
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    7 сар
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    7 сар
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    7 сар
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    7 сар
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    7 сар
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    7 сар
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    7 сар
    Утаа, утаа. Сайн байна уу...
    7 сар
    Ирэх сарын 1-ээс дулаан, цахилгааны үнэ нэмэгдэнэ
    7 сар
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022- Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.