SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $

    Нүүрсний сонсголоос АТГ, цагдаа, тагнуулын байгууллагын хараанд орсон албан тушаалтнууд


    С.Мөнхбаатар
     2023-12-21 17:26
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email

    “Нүүрсний” хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэх судлах нээлттэй сонсголд холбогдох хууль хяналтынхан ялангуяа АТГ, цагдаа, тагнуулын төлөөлөл хөндлөнгийн ажиглагчаар оролцож, гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүрд анхаарал хандуулж, шаардлагатайг мөрдөн шалгах үүрэг хүлээсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч ч газрыг гадаадын иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн асуудлыг шалгахыг чиглэл болгосон билээ. Үнэндээ хилээр хяналтгүй гарсан нүүрсний мөнгийг нийт хүн амдаа хуваавал нэг хүнд таван тэрбум, 428 сая, 571 мянга, 400 төгрөг ноогдож байгаа бөгөөд энэ боломжийг хэдхэн гэр бүл хувааж завшсан ноцтой баримт болоод улс төрийн хамаарал бүхий схем, сүлжээг сонсгол ил гаргасан юм.

    Тиймдээ ч ноцтой хэргийн мөрөөр хууль хяналтынхан эхнээсээ орж, мөрдөн шалгахаар болж, зарим ажиллагааг ч эхлүүлжээ. Үүнд,

    1. Эн тэргүүнд ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн эхнэр Ц.Амгалангийн үүсгэн байгуулж, эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй компаниуд нь 2017 оноос хойш 430 удаа С зөвшөөрөл авч нэг сая тонн нүүрс тээвэрлэж хилээр гаргасан гэдгийг шинжээчдийн баримт, нотолгоогоор ил болгосон. Нэг үгээр бол, нэг сая тонн нүүрс буюу 450 тэрбум 384 сая төгрөгийн нүүрсийг гэр бүлээрээ нийлж хулгайлсан хэрэгт сэрдэгдээд байгаа юм.
    2. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нь төрсөн эгч А.Аюушийн хамт БНХАУ-ын иргэдтэй хамтран нүүрс тээврийн долоон компани эзэмшиж ирсэн. Түүний хятадуудтай хамтран эзэмшдэг компаниуд болох
    • “Дагалай шарга наян найм транс” ХХК нь 1954 тонн
    • “Далангол” ХХК нь 2556 тонн -“Хишиг сайхан ундрах” ХХК нь 1021 тонн
    • “Даалингийн хишиг тээвэр” ХХК нь 952 тонн -“Топ транспорт” ХХК нь 1405 тонн
    • “Прайд транс” ХХК нь 427 тонн -“Ивээл сар транс” ХХК нь 340 тонныг гаалийн бүрдүүлэлтгүй гаргажээ.

    УИХ-ын гишүүн болохоосоо өмнө "С" зөвшөөрөл авахын тулд авто тээврийн ажилтанг 100 мянган ам.доллараар авлигадаж байгаад үйлдэл дээрээ баригдсан. Эл хэрэгт нь хамаарал бүхий компаниуд нь их хэмжээний нүүрсийг хил, гаалийн хяналтгүй гаргасан байж болзошгүй хэрэгт давхар шалгах нөхцөл үүсчээ.

    1. УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн хүү Б.Батбаярын “Шинэст өргөө транс” ХХК нь 4363 тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан абримтыг ил болгосон.
    2. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт Ханбогд сумын газрыг гаднын иргэдэд нэг га-г нь нэг тэрбум төгрөгөөр зарсан байж болзошгүй ноцтой баримт илэрсэн тул эрүү үүсгэн шалгахаар болжээ. Мөн хуулийнхны нэгжлэгээр Х.Нэхийтийн гэрээс 12 кг алтан эдлэл гарч байсан удаатай.
    3. "Тавантолгой түлш" ХХК-иас Зерован ХХК-д нийт найман удаагийн гүйлгээгээр 57.6 сая төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал Б.Энхчулуун бэлэн мөнгөөр зарлагадаж, улмаар иргэн О.Ууганбаярын Төрийн банк дахь хадгаламжийн дансанд шилжүүлсэн байдаг. О.Ууганбаяр нь Тавантолгой тулш ХХК-ийн еренхий нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Амарцэцэгийн нөхөр болох нь УБЕГ-ын лавлагаагаар нотлогдсон.
    4. “Тавантолгой түлш”-ийнхэн өөрсдийн хоёр ажилтны хувийн дансанд нийт дүнгээр 4.8 тэрбум төгрөгийг шилжүүлжээ. “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн үйлдвэрийн ерөнхий инженер О.Жавлан, Худалдан авалтын мэргэжилтэн Тулгабат нарт тоног төхөөрөмж, ажлын хөлс, томилолт, гаалийн бүрдүүлэлт зэрэг утгаар нийтдээ 4.8 тэрбум төгрөгийг хувийнхаа дансанд шилжүүлж авчээ. Үүнийг нь шалгаад үзэхэд дээрх хоёр ажилтан мөнгөний тодорхой хувийг хувьдаа ашигласан болохыг тогтоосон байна.
    5. НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа 2018-2023 оны хооронд өөрийгөө 64 сая төгрөгөөр шагнаж, урамшуулсан баримт ил боллоо. Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайн охин Б.Оюунбилэгтэй хамтарч “Алтанхот” ББСБ-ыг байгуулсан мэдээлэл ил гарлаа. Уг ББСБ-аар мөнгө угаадаг байж болзошгүй байгаа аж. Уг хэргийг АТГ хараандаа авч, мөрдөн шалгахаар болсон байна.
    6. "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Л.Одхүү нь өөрийн хамаарал бүхий компани болох "СБМ Хангай" ХХК-иараа дамжуулж "Тавантолгой түлш" ХХК-д шуудай нийлүүлэх замаар 19.6 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан байна. Мөн Л.Одхүү нь 124 сая төгрөгийг урамшуулал нэрээр өөртөө авчээ.
    7. Тавантолгой түлш компанийн ТУЗ-ийн 30 орчим гишүүн доод тал нь 3,7 сая, дээд тал нь 124 сая төгрөгийн гээд нийт 1,1 тэрбум төгрөгийг өөрсдөдөө урамшуулал болгон авчээ. Хэний гарын үсгээр улсын төсвийн ийм их хэмжээний мөнгийг нэгэндээ тал засаж олгосон явдлыг шат шатанд нь шалгаж, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцохоор яригдаж эхлээд байна.

    Энэ мэтчилэн “Нүүрсний”сонсголоор нийтэд ил болсон баримт нотолгоог хууль, хүчний байгууллагууд мухарлан шалгахаар болж байна.

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    Сонсгол: Гурван сая гүйлгээг данс хөөх замаар шалгасан нь өмнө хийгдээгүй шалгалт болсон

    2023-01-16 16:34

    Х.Нямбаатар: Төрийн хяналт шалгалт зогссон ч хариуцлага хүлээх эрх зүйн орчин хэвээр үйлчилнэ

    2022-03-31 17:49

    ШИНЭ ЕРТӨНЦИЙН ЗҮҮД

    2023-01-05 14:14
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    1 сар
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    2 сар
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    2 сар
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    2 сар
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    2 сар
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    2 сар
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    2 сар
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    2 сар
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    2 сар
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    2 сар
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    2 сар
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    2 сар
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    2 сар
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    2 сар
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    2 сар
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    2 сар
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    2 сар
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    2 сар
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    2 сар
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    2 сар
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    2 сар
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    2 сар
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    2 сар
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    2 сар
    ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР – “ҮНДЭСНИЙ” АМРАГУУДЫН ГАЗАР БОЛОВ УУ!
    2 сар
    Ноорог тойрсон “ноороглол”
    2 сар
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    2 сар
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    2 сар
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    2 сар
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    2 сар
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    2 сар
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    2 сар
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    4 сар
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    4 сар
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    4 сар
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    4 сар
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    4 сар
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    4 сар
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    4 сар
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    4 сар
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    6 сар
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    6 сар
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    6 сар
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    7 сар
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    7 сар
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    7 сар
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    7 сар
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    7 сар
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    7 сар
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    7 сар
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    7 сар
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    7 сар
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    7 сар
    Утаа, утаа. Сайн байна уу...
    7 сар
    Ирэх сарын 1-ээс дулаан, цахилгааны үнэ нэмэгдэнэ
    7 сар
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022- Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.