Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Хархорум хотыг сэргээн байгуулах төсөл, мөн уул уурхайн түүхий эдээ боловсруулахад технологийн дэвшлийг ашиглах гэсэн хоёр асуудалд Тусгай үүрэгт Элчин сайдаар ажиллах хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжилжээ. Одоогоор Ерөнхий сайдын зүгээс албан ёсоор шийдвэр гаргаагүй байгаа аж.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хувьд энэхүү албанд томилогдвол цалин авахгүй ажиллана гэх байр суурийг илэрхийлээд байна.
Тусгай үүрэгт Элчин сайдаар ажиллах урилга хүлээн авсан эксүүдээс УИХ-ын дарга асан М.Энхболд булангийн орнуудаас хөрөнгө оруулалт татах чиглэлээр Тусгай үүрэгт Элчин сайдаар ажиллаж эхэлсэн мэдээлэл бий.
Мөн УИХ-ын дарга асан З.Энхболд хийн хоолой төслийн хөрөнгө оруулалт татах төслийн Тусгай үүрэгт Элчин сайд болоод байгаа.
Тэгвэл Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, С.Баяр, Сү.Батболд, Ж.Эрдэнбат, М.Энхсайхан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх нар ямар асуудал хариуцаж ажиллах вэ гэдэг нь тодорхойгүй байна.
Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын алба хашиж байсан дээрх нэр бүхий хүмүүсийг мега төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах Тусгай үүрэгт Элчин сайдаар ажиллуулах санал гаргасныг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар дэмжсэн юм.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
САНАХ ОЙ: АДМИНЕРАЛЫН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ЦААД САНАА...
ТАНИЛЦ: Засгийн газрын шинэ сайд, дэд сайд нар
Л.Оюун-Эрдэнэ: Хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелж буй нь ийм хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг