Улаанбурхан өвчний халдвар авсан 346 тохиолдол өнөөдрийн /2025.04.05/ байдлаар батлагдсаныг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Батлагдсан тохиолдлуудаас 249 нь эдгэрч, 84 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Мөн сэжигтэй 35 тохиолдол байгаа бол 9606 нь хавьтал юм байна. Дээрх өвчнөөр 10-14 насныхан түлхүү халдварлаж байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дундаас илэрч байгаа тул халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой гэдгийг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Манай улсын 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй
Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
С.Энхболд: Эрт илрүүлэх үзлэг хийснээр хүн амын өвчлөлийг 10-15 хувиар бууруулна