SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $

    С.Энхболд: Эрт илрүүлэх үзлэг хийснээр хүн амын өвчлөлийг 10-15 хувиар бууруулна


    Б.Болд
     2022-04-29 17:03
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email

    Монгол Улсын хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээг орон даяар тавдугаар сарын нэгнээс эхлүүлнэ. Энэ тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой ярилцлаа.

    -Хүн амыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх шинжилгээний бэлтгэл ажлыг хэрхэн хийж байна вэ?

    -Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг хийх хэд хэдэн зорилго бий. “Алсын хараа-2050”, “Монгол Улсын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т иргэн бүрийг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг оношилгоонд тотмол хамрагддаг болохыг хэвшүүлэх тухай заасан байдаг. Энэ хүрээнд орон нутаг болон нийслэлийн хэмжээнд зохих бэлтгэл ажлыг хангаад байна. 

    Илрүүлэг нь эмгэг шинж тэмдэггүй, эрүүл гэж өөрсдийгөө тооцдог хүн амд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо хийж эрсдэлт хүчин зүйл болон өвчин эмгэгийг илрүүлэх арга хэмжээ юм.

    2018 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар урьдчилан сэргийлэх үзлэгийг хийсэн боловч иргэдийн идэвх тийм сайн байгаагүй. Тиймээс өргөн цар хүрээнд бүх иргэнийг хамруулахаар журам тогтоолыг өөрчилсөн.

    -Энэ удаа ямар насны ангиллаар, хэдэн төрлийн шинжилгээ хийх вэ?

    -Энэ удаагийн урьдчилан сэргийлэх үзлэг хэд хэдэн онцлогтой. Журмын дагуу зургаан насны бүлгээр үзлэг, оношилгоог зохион байгуулна. 17 хүртэлх насны иргэд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг сум болон өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлнэ.  Харин 18-аас дээш насны иргэдийг улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд үйлчлүүлэхээр зохион байгуулсан.

    Урьдчилан сэргийлэх үзлэг жилийн хугацаанд үргэлжилнэ. Иргэдийн дунд энэхүү урьдчилан сэргийлэх үззлэг сар үргэлжлээд дуусах юм шиг буруу ойлголт гарч байна.

    Эхний ээлжинд манай улсад зонхилон тэргүүлж буй зүрх судас, амьсгалын тогтолцоо, хоол боловсруулах болон нас барж буй өвчлөлийн шалтгаан руу чиглэсэн багц гаргасан.

    17 хүртэлх насны багцад зан төрхийн өөрчлөлт, амны хөндий, өсөлт, биеийн жингийн үзүүлэлт, 18-аас дээш насанд 19 төрлийн шинжилгээг багтаасан. Мөн хавдрыг илрүүлэх зорилгоор багцад оруулсан.

    -Иргэд харьяа дүүргийн эмнэлгүүддээ дараалал үүсгэж эхлэх вий. Хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр хэрхэн зохион байгуулах вэ? Хэрхэн хамрагдах талаар иргэддээ мэдээлэл өгөөч?

    -Нийслэлийн хэмжээнд тухайн амьдарч буй дүүргийн өрх, хорооноос иргэнд мэдээлэл хүргэнэ. Иргэдийг амьдарч буй дүүрэг, хороогоор нь хуваарилсан байгаа тул тэр дагуу эмнэлэгтээ очно. Үзлэг оношилгоог ажлын өдрүүдэд хийнэ. Гэрээ байгуулсан зарим хувийн хэвшлийн эмнэлэг бямба гарагт ажиллахаар зохион байгуулсан.

    Мөн үүрэн телефоны компаниуд хамтран ажиллаж байгаа. Тухайлбал, Скайтелын 9119 дугаараас залгавал урьдчилан сэргийлэх, үзлэг оношилгооны талаар мэдээлэл өгнө.

    Манай эмнэлгүүдийн хүчин чадал харилцан адилгүй. Иймд нэг өдөрт 50-60 хүн авахаар зохион байгуулж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, үзлэг илүү чанартай, хүртээмжтэй байх үүднээс энэхүү зохион байгуулалтыг хийсэн.

    -Иргэдэд хийх багцын шинжилгээний үнэ ямар байх вэ?

    -Үзлэг, оношилгоонд хамрагдахын тулд иргэд эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх шаардлагатай.

    ЭМДС-гаас урьдчилан сэргийлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийхээр зохион байгуулсан. Багцын шинжилгээ ер нь 60-150 мянган төгрөгийн өртөгтэй.

    Насны ангиллаар хамааран багц бүр харилцан адилгүй. 

    -Орон нутагт эрт илрүүлгийг хэрхэн зохион байгуулах вэ? Тоног төхөөрөмжийн хүртээмж хэр байна?

    -Орон нутагт зохион байгуулалт хийсэн. 2021 онд эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмж, ажилчдын цалин урамшууллыг нэмэгдүүлэх талд 230 тэрбум төгрөгийн тодотгол хийсэн. Үүнээс 110 тэрбум нь тоног төхөөрөмж, хөдөө орон нутгийн нэгдсэн эмнэлгийн чадавхыг нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Үүний дагуу орон нутагт Эрүүл мэндийг дэмжих төв байгуулж байгаа. 21 аймагт үе шаттай байгуулж байгаа бөгөөд одоогоор 15 аймгийн нэгдсэн эмнэлэг, 9 дүүргийн 5-д нь байгуулаад байна. Улсын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдэд нэг цэгийн үйлчилгээ үүсгэсэн. Иргэд амбулаторийн үзлэгтэй холилдохгүйгээр тусдаа байгуулсан Эрүүл мэндийг дэмжих төвөөр үйлчлүүлэх боломжтой юм.

    -Эрт илрүүлснээр өвчлөлийг хэдэн хувь бууруулах вэ? Тооцоо судалгаа бий юу?

    -Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг хийснээр таван жилийн дараа Монгол Улсад тохиолдож буй өвчлөлийг 10-15 хувь бууруулна гэж үзэж байна. Цаашид 10 жилийн дараа гэхэд 30 орчим хувьд хүргэхийг зорьж байгаа.

    Энэ удаагийн урьчдилан сэргийлэх үзлэгт хүүхдүүдийг оруулж байгаа. Амны хөндийн эрүүл мэнд дийлэнх өвчний суурь шалтгаан болдог учир амны хөндий, зан төрхийн өөрчлөлт, биеийн жин, өсөлтийн үзүүлэлтийг багтааснаараа цаашид бодлого тодорхойлоход чухал ач холбогдолтой.

    -Өвчлөлийг эрт илрүүлэх нь чухал. Харин эмчилгээг хэрхэн хийх вэ. Эрт илрүүлснээр ямар үр дүн хүлээж байна вэ?

    -Эрүүл мэндийн үндсэн тусламж үйлчилгээ хэвийн үргэлжилж байна. Иргэд эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдан ямар нэгэн эмгэг гарвал дараагийн шатлалын эмнэлэгтээ хандана. Ингэснээр эхний хоёр жилд маш их ачаалал ирнэ. ЭМДС-д мөн адил. Энэ нь цаашид урт хугацаанд үр дүн гарна.

    -Бүх нийтийг хамарсан кампанит ажил үр дүн муутай гэсэн ойлголт иргэдэд бий. Тиймээс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх ажлын үр дүнг хэрхэн үзэж байна вэ?

    -Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд урьдчилан сэргийлэх үзлэгийг ямар нэг кампаничилсан аян байдлаар зохион байгуулж болохгүй гэж заасан байдаг. Хамгийн гол нь жилийн хугацаанд эхлүүлж буй ажил юм. Төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүд хамтран зохион байгуулна. Иргэн бүрийг жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг болохыг хэвшүүлэхэд чиглэж буй юм. Манай улсад нийт өвчлөлийн статистик тоо дутагдалтай байдаг.

    Тиймээс иргэн бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдвал Монгол Улсын хэмжээнд эрүүл мэндийн маш том дататай болно. Түүнчлэн нийтийн эрүүл мэндийн чиглэлийн бодлогын алхмуудын өөрчлөлт гарна гэж үзэж байна.

     Улс даяар хийж байгаа учир бүсчилсэн байдлаар өвчлөлийн зураглалыг гаргаж ирнэ. Тухайн орон нутагт ямар өвчлөл зонхилж байгаа талаар дараа жилийн багцын шинжилгээг чиглүүлэх зэргээр томоохон өөрчлөлт гарна гэж тооцож байгаа.

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв

    2022-04-15 18:59

    Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш

    2022-03-31 17:34

    С.Энхболд: Хоёр өдрийн дотор 5117 хүн эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдаад байна

    2022-12-12 16:37
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    1 сар
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    2 сар
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    2 сар
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    2 сар
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    2 сар
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    2 сар
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    2 сар
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    2 сар
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    2 сар
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    2 сар
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    2 сар
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    2 сар
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    2 сар
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    2 сар
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    2 сар
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    2 сар
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    2 сар
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    2 сар
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    2 сар
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    2 сар
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    2 сар
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    2 сар
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    2 сар
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    2 сар
    ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР – “ҮНДЭСНИЙ” АМРАГУУДЫН ГАЗАР БОЛОВ УУ!
    2 сар
    Ноорог тойрсон “ноороглол”
    2 сар
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    2 сар
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    2 сар
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    2 сар
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    2 сар
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    2 сар
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    2 сар
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    4 сар
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    4 сар
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    4 сар
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    4 сар
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    4 сар
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    4 сар
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    4 сар
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    4 сар
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    6 сар
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    6 сар
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    6 сар
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    7 сар
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    7 сар
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    7 сар
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    7 сар
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    7 сар
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    7 сар
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    7 сар
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    7 сар
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    7 сар
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    7 сар
    Утаа, утаа. Сайн байна уу...
    7 сар
    Ирэх сарын 1-ээс дулаан, цахилгааны үнэ нэмэгдэнэ
    7 сар
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022- Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.