Энэ сарын 23-24 шилжих шөнө Налайх дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгч Дамдинсүрэнгийн Отгонсүрэнг Налайхын барилгын материал, үйлдвэр технологийн парк (НБМҮТП)-ийн дарга Сосорын Батжаргал гэгч этгээд хутгалж хүнд гэмтээсэн байна.
Тодруулбал, Налайх дүүргээс хэт олонх суудал авч ялалт байгуулсан УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайханы багийнхан баяраа тэмдэглэж, НБМҮТП-ийн оффист архидан согтуурсан байна. Улмаар дээрх хоёр хүмүүс албан тушаал булаалдан маргасан бөгөөд нэгнийхээ хэвлийн тус газар хутгалсан талаар эх сурвалж мэдээлж байна.
НИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэн тэр даруй Цэргийн төв госпитальд хүргэгдэж хагалгаанд орсон боловч биеийн байдал хүнд, дахин хагалгаанд орох төлөвтэй байгаа юм байна.
Эл хэргийг чанд нууцлан олон нийтэд мэдэгдүүлэхгүй байх бүх талын арга хэмжээг авч байгаа аж.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн төлөөлөх эрх 2 дахин нэмэгдсэнээр, УИХ-ын гишүүний эрх мэдлийн төвлөрөл 2 дахин багасна
Ерөнхийлөгч залилан хийсэн хоёр, бусдыг хутгалсан нэг хүнийг өршөөжээ
САНАХ ОЙ: АДМИНЕРАЛЫН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ЦААД САНАА...