SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $

    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв


    С.Мөнхбаатар
     2025-03-24 15:29
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email

    ХЭҮК-оос “Ноорог” медиагийн ажилчид дээр явуулсан хойшлуулшгүй ажиллагааны талаар гаргасан дүгнэлтээ танилцууллаа.

    Энэ үеэр ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа, “Комисс мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд байгаа болон хянан шийдвэрлэгдсэн эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэрэг, маргааны талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахгүй” гэсэн зохицуулалттай. Нөгөө талаар Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажсан аливаа хүний эрхийг хамгаалж ажиллах чиг үүрэгтэй.

    Иймд бид хэрэг маргааны үндсэн асуудлаар дүгнэлт гаргахгүй. Энэ бол цагдаа мөрдөн шалгаж, прокурор хяналт тавьж, шүүгч шийдвэрлэх асуудал. Харин  шударгаар шүүлгэх эрх зэргийг нь хангахын тулд хэрэгт шууд оролцохгүйгээр, хөндлөнгийн хяналт тавьж, ажиллалаа” хэмээв.

    Улмаар Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс “Ноорог”-ийн найман ажилтныг гуравдугаар сарын 17-18-ны хооронд хойшлуулшгүйгээр баривчилж, халдашгүй чөлөөт байх эрхийг зөрчсөн байж болзошгүй гэсэн гомодолд дүн шинжилгээ хийснээ танилцуулав.

    ХЭҮК гурван төрлийн эрхийг зөрчсөн гэж үзжээ.

    Нэг: Халдашгүй чөлөөт байх эрхийг зөрчсөн байна

    Г.Нарантуяа “Дур мэдэн хэнийг ч нэгжих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Баривчлагдсан шалтгаан үндэслэлийг тухайн хүн, түүний гэр бүл, өмгөөлөгчид мэдэгдэнэ. Гэтэл энэ кейс дээр хойшлуулшгүй ажиллагаа явуулсан үндэслэл ойлгомжгүй,  ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа тухай мэдээллүүд зөрүүтэй байна.

    ЭЦА-наас бидэнд тайлбар ирүүлэхдээ,”Гуравдугаар сарын 17-ны өдөр иргэн Н.О-гийн хуудсаас “Ноорог дандаа худал мэдээлэл явуулах юм. Худал мэдээллээс болж амиа хорлоход хүрээд байна” гэж мэдээлэл өгсөн нь хойшлуулшгүй ажиллагаа явуулах үндэслэл болсон гэжээ.

    Мөн гуравдугаар сарын 18-ны 04.55 цагт, мөрдөгчийн 8686... дугаараас “Эрүүгийн хуулийн 19.9.1-ээр баривчлах зөвшөөрөл хүсэж байгаа юм байна. Яах вэ, У байна” гэж мессеж бичсэн нь баримтаар байна.

    Тухайн найман иргэний хоёр нь 2024.09.26-наас хойш мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргүүдэд шалгагдаж байгаа. Харин энэ нь явуулсан хойшлуулшгүй ажиллагаатай шууд хамааралгүй байна.

    Цагдаагийн байгууллагад ирүүлсэн гомдол мэдээллийн мөрөөр хойшлуулшгүй ажиллагаа явуулаагүй нь, ХЗДХ-ийн сайдын өгсөн мэдээлэл зэрэг нь зөрүүтэй байна.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хойшлуулшгүй тохиолдол гэдгийг тодорхой заасан. Прокурорын зөвшөөрөлгүй явуулж болох бөгөөд прокурорт зөвхөн мэдэгдэнэ гэжээ. Тэгэхээр прокурорын зөвшөөрөлгүйгээр явуулахыг зөвшөөрсөн хэдий ч тодорхой хүрээ хязгаарт явуулах ёстой үйл ажиллагаа.

    Ямар гэмт хэрэгт шалгагдаж байгаагаа мэдэхгүй байх нь түгшихэд хүргэх сөрөг үр дагавартай, хууль зүйн хамгаалалт авах, түүнд бэлтгэхэд саад болдог. Хойшлуулшгүй ажиллагааны үндэслэл маш тодорхой байх, хүрээ хязгаар нь үүссэн нөхцөл байдалд тохирсон байх шаардлагатай.

    УЕПГ-аас хойшлуулшгүй ажиллагааг хүчинтэйд тооцсоноо илэрхийлсэн. Үндэслэлээ тайлбарлаагүй.

    Хоёр: Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хөндөж, мохоох эрсдэл үүсжээ

    Тус компани болон саатуулагдсан иргэд нь ялгаварлан гадуурхалт хүүхэд хамгаалал орчны хүртээмжтэй байдал зэргээр контент хийж, ЗГ-ын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг байна. Мөн О.У нь сэтгүүлч Б.Пүрэвтэй хийсэн ярилцлагадаа “Баримтат кино удахгүй нээлтээ хийнэ” гэж мэдэгдсэн. Чөлөөтэй, төрийн эрх мэдлийг шүүмжлэх эрх чөлөөг онцгойлон хамгаалдаг. Энэхүү эрхийг дээрх хойшлуулшгүй ажиллагааг тойрсон үйл явдал хөндөх эрсдэлтэй байна.

    Гурав: Олон нийтийн мэдээлэл авах эрхийг хангаагүй

    Олон нийтийн мэдээлэл авах эрх гэдэг нь үзэл бодлоо илэрхийлэх, төрийн үйл хэрэгт оролцох эрхийн суурь нөхцөл мөн. “Ноорог”-ийн найман ажилтанд холбогдох хойшлуулшгүй ажиллагааг ямар үндэслэлээр, хуулийн дагуу явагдсан эсэх зэрэг мэдээлэл зөрүүтэй, тодорхойгүй нь эргэлзээ төрүүлсэн. Бодитой, тодорхой, салаа утгагүй мэдээлэл авах олон нийтийн эрх хангагдаагүй байна” гэлээ.

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    Х.Нямбаатар: Зөрчлийн тухай хуульд “сануулах” шийтгэлийг шинээр бий болгоно

    2022-12-12 16:37

    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?

    2025-03-24 17:11

    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй

    2025-03-24 18:41
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    1 сар
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    2 сар
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    2 сар
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    2 сар
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    2 сар
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    2 сар
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    2 сар
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    2 сар
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    2 сар
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    2 сар
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    2 сар
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    2 сар
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    2 сар
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    2 сар
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    2 сар
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    2 сар
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    2 сар
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    2 сар
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    2 сар
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    2 сар
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    2 сар
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    2 сар
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    2 сар
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    2 сар
    ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР – “ҮНДЭСНИЙ” АМРАГУУДЫН ГАЗАР БОЛОВ УУ!
    2 сар
    Ноорог тойрсон “ноороглол”
    2 сар
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    2 сар
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    2 сар
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    2 сар
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    2 сар
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    2 сар
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    2 сар
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    4 сар
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    4 сар
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    4 сар
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    4 сар
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    4 сар
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    4 сар
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    4 сар
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    4 сар
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    6 сар
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    6 сар
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    6 сар
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    7 сар
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    7 сар
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    7 сар
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    7 сар
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    7 сар
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    7 сар
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    7 сар
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    7 сар
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    7 сар
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    7 сар
    Утаа, утаа. Сайн байна уу...
    7 сар
    Ирэх сарын 1-ээс дулаан, цахилгааны үнэ нэмэгдэнэ
    7 сар
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022- Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.