ССАЖЗ-ын сайд Ч.Номин Унгар улсын Будапешт хотын Үндэсний театрын захирал Аттила Виднянский, УДЭТ-ын захирал Н.Наранбаатар тэргүүтэй албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Унгар улсад зохион байгуулдаг МИТЕМ “Мадач олон улсын театрын 11 дэх уулзалт”-д оролцож, Будапешт хотын Үндэсний театрын тайзнаа “Тэнгэрийн хүү” жүжгийг 2025 оны дөрөвдүгээр сард тоглох талаар тус театрын захирал Аттила Виднянский, УДЭТ-ын захирал Н.Наранбаатартай ярилцаж, тохиролцов.
Ирэх онд мөн Монгол,Унгар Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн тохионо. Түүхэн ойг тохиолдуулан “Тэнгэрийн хүү” жүжгийг “Go Mongolia” уриан дор тоглож, олон улсын театрын уулзалтад оролцож, хоёр орны соёлын харилцааг өргөжүүлэх боломж буй талаар санал солилцов.
МИТЕМ “Мадач олон улсын театрын 11 дэх уулзалт” нь дэлхийн 30 гаруй орны театрын уран бүтээлчдийг нэгтгэн, өөрсдийн бүтээлээ танилцуулах боломж олгодог төдийгүй, театрын хөгжлийн чиг хандлага, улс хоорондын соёлын харилцааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулдаг.
"Тэнгэрийн хүү" жүжигт Монголын язгуурын төрт улс болох “Хүннү” улсын эзэн Модун Шаньюйгийн түүхийг Б.Цогнэмэхийн зохиол, Н.Наранбаатарын найруулгаар үзүүлэх юм. Энэхүү жүжгийг тайзнаа тоглосноос хойш Монгол төрийн ёсолгооноос эхлээд үндэсний хувцасны соёлд нөлөөлж, үзэгчдийн үндэсний ухамсар сэргэхэд онцгой хувь нэмэр оруулсан бүтээл билээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Монгол Улс, БНСУ-ын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ
У.Хүрэлсүх: Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын харилцаа эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын үеэс эхэлсэн түүхтэй
Монгол, Францын Төрийн тэргүүн нар хэвлэлд мэдээлэл хийлээ