Монголын усан сэлэлтийн шигшээ багийн 16 тамирчин БНСУ-ын Инчеон хотод энэ сарын 24-26-нд болж буй “World Aquatic-2024” Дэлхийн усан сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна.
Манай тамирчид өмнө нь буюу энэ сарын 18-20-нд Шанхайд болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний шатанд 26 тамирчны бүрэлдэхүүнтэй буюу улсаа төлөөлж оролцож буй хоёр дахь том баг байв.
Шанхайд болсон тэмцээнд, манай тамирчид бараг бүх финалд шалгарсан ч шөвгийн шатанд орж чадаагүй юм.
Монгол Улсад усан сэлэлтийн томоохон тэмцээн зохион байгуулагддаггүй ч манай тамирчид маш ирээдүйтэй, өсөн дэвжиж буйг олон улсын шүүгч, спортын мэргэжилтнүүд сайшааж байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Манай улсын залуу тамирчид өвлийн усанд сэлэлтийн Дэлхийн аваргын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
Л.Энхрийлэн хос медальтан боллоо
Монгол Улс, БНСУ-ын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ