Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Наваан-Юндэнгийн Оюундарийг томилох саналыг дэмжсэн билээ.
Н.Оюундарь нь 1995 онд Монголын үндэсний бүтээмжийн төвд олон улсын төсөл хөтөлбөрт ажилласан. 2000 онд Байгаль орчны яамны хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2004 онд НҮБ-ын “Биологийн төрөл зүйл”-ийн суурь конвенцийн дэд Ерөнхийлөгч, 2006 онд Швейцар улсын Женев хотноо НҮБ-ын Дундад Азийг хариуцсан зөвлөх зэрэг олон улсын байгууллагад ажилласан байна. 2008 – 2014 онд НИТХ-д МАН-аас нэр дэвшиж, сонгогдон Сүхбаатар дүүргийг төлөөлөн ажилласан. 2010 оноос “BlueMon” группын үүсгэн байгууллагчдын нэг бөгөөд, группын зөвлөхөөр ажилласан. 2014 оны 12 сараас 2015 оны 8 сарын хугацаанд Гадаад хэргийн дэд сайдаар ажиллаж байсан. 2015-2016 онд “Бльюмон” групп ХХК зөвлөх, 2016-2020 онд Сэлэнгэ аймгаас Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2023 оноос 2024 оны 12 сар хүртэл МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын шинэ сайд, дэд сайд нар
С.Сүхболдыг БНСУ-д, Ц.Мөнх-Өлзийг Шведэд суух Элчин сайдаар томиллоо
САНАХ ОЙ: АДМИНЕРАЛЫН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ЦААД САНАА...