SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
      6.24
    • Улаанбаатар
      31 °C
    • Валютын ханш
      $ 3580₮
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
      6.24
    • Улаанбаатар
      31 °C
    • Валютын ханш
      $ 3580₮

    ТАНИЛЦ: Засгийн газрын шинэ сайд, дэд сайд нар


    С.Мөнхбаатар
     2023-01-06 11:42
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email

    Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нарыг өчигдөр /2023.01.05/ томилсон. Үүний дараагаар шинэ УИХ-ын чуулганд сайд нар тангаргаа өргөв.

    Тодруулбал, 

    • Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг,
    • Барилга, хот байгуулалтын сайдаар Ц.Даваасүрэн
    • Боомтын сэргэлтийн сайдаар Х.Булгантуяа
    • Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар нар томилогдов. 

    Мөн өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн дэд сайдаар С.Энхболд, БОАЖ-ын дэд сайдаар М.Ганбаатар, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар Ж.Эрхэмбаатар, Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар Г.Түвдэндорж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар О.Цэндсүрэнг томилсон юм. 

    Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:

    1986 онд Монгол улсын их сургуулийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр төгссөн. 2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2018 онд Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга, 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 

    Барилга, хот байгуулалтын сайдаар Ц.Даваасүрэн:

    1989 онд ЗХУ-ын Харьков хотын Политехникийн дээд сургууль, 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт Бизнесийн удирдлагийн менежер мэргэжлээр, 1998 онд Япон улсын Сайтомогийн их сургууль Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2009-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012-2014 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2016-2020 Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 

    Боомтын сэргэлтийн сайдаар Х.Булгантуяа:

    2006 онд БНХАУ-ын “Хуазонг” Шинжлэх ухаан технологийн их сургууль, эдийн засагч, 2008 онд АНУ-ын Иелийн Их сургууль, эдийн засагч, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистраар төгссөн. 2013-2016 онд МАН-ын Олон улсын харилцаа, намын зохион байгуулалт, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн, 2016-2020 онд Сангийн дэд сайд, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 

    Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар:

    1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр, 1998 онд Австралийн Сидней Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

    2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш эрчим хүчний сайд, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2009-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2020 Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байна.

    СҮХБААТАР ДҮҮРГИЙН МАН-ЫН ДАРГА М.ГАНБААТАР БОАЖЯ-НЫ ДЭД САЙД БОЛОВ

    МАН-д олон жил зүтгэсэн ч тодорхой албан тушаалд очиж чаддагүй байсан М.Ганбаатарыг У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед “Тавантолгой түлш” ХХК-ийн захиралаар томилсон юм. Гэвч түлштэй холбоотой гомдол санал тасрахгүй байсан учраас түүнийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлж байв. Үүний дараа тэрбээр Сүхбаатар дүүргийн МАН-ын дарга болсон юм. Түүнийг 2024 оны сонгуульд нэр дэвших сонирхол тун өндөртэй нэгэн гэгддэг.

    С.ЭНХБОЛД САЙДААС ДЭД САЙД РУУ "БУУВ"

    У.Хүрэлсүхийн Засгийн газрын дан дээлтэй, мэргэжлийн сайд нарын нэг нь С.Энхболд байв. Түүний хувьд Улсын II-р эмнэлгийн даргаар ажиллаж байгаад Эрүүл мэндийн сайдаар томилогдсон бөгөөд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бүтэц солигдоход түүнийг өөрчилж магадгүй гэсэн мэдээлэл байсан ч хэсэг хугацаанд суудалдаа үлдсэн дан дээлтэй сайд байв. Гэвч энэ удаад түүнийг сайдынх нь суудлаас "буулгаж", яамныхаа ажлыг мэддэг, мэргэжлийн гэж үзэж дэд сайдаар томилох шийдвэрийг өнөөдөр гаргав, МАН. С.Энхболдын хувьд Анагаах ухааны магистр,Хүний их эмч мэргэжилтэй. 2007-2019 он Улсын нэгдүгээр төв эмнэлэгт (УНТЭ) Дүрс оношилгооны төвийн дарга, 2019 оноос Улсын хоёрдугаар төв эмнэлэгийн (УХТЭ) захиралаар тус тус ажиллаж байсан юм.

    ДЭД САЙД Г.ТҮВДЭНДОРЖ БУУРИА СЭЛГЭВ

    Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж 2022 оны нэгдүгээр сард томилогдож байв. Түүнээс өмнө Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан юм. Олон Улсын худалдаа, эдийн засагч, АНУ-ын Беркли коллежийг бизнесийн удирдлагаар төгссөн түүнийг тус яамны дэд сайдаар очиход нь олон хүн гайхаж байсан ч мөн л ирэх сонгуульд өрсөлдөх хүмүүсийн тоонд багтаж байгаа учраас ийн дэд сайдаар томилогдсон гэх яриа ч гарч байв. Ийнхүү шинэчлэгдсэн Засгийн газар Эдийн засгийн хөгжлийн яаманд мэргэжлийн дэд сайдыг томилов. Г.Түвдэндорж 1998-2002 он, Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийг Олон улсын худалдаа, эдийн засагч мэргэжлээр бакалавр, 2002-2006 он, АНУ-ын Беркли коллежийг бизнесийн удирдлага, 2007-2016 он, хувийн хэвшилд ажилласан. 2017-2018 он, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга, 2018-2022 он, Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга, 2022 оноос Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайд, Улсад 14 жил ажиллажээ.

    ГЕНСЕКИЙН ЗӨВЛӨХ Ж.ЭРХЭМБААТАР ЦАХИМ ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ДЭД САЙД БОЛОВ

    Олон нийт Ж.Эрхэмбаатарыг хуульч гэдгээр нь андахгүй. Тэрбээр  АНУ-ын Калифорнийн их сургуулийн Беркли дэх салбарыг хуулийн чиглэлээр төгссөн нэгэн бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан өрсөлдөж байсан нэгэн.  Сонгуулийн дараагаас МАН-тай ойр болж, өнгөрсөн оны хоёрдугаар сард Хөгжлийн банкны дэд захирлаар томилогдож байв. Гэвч шинэ хууль гарч, дэд сайдууд байхгүй болсон учраас тэрбээр албан тушаалаасаа чөлөөлөгдөж, МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн зөвлөхөөр ажиллаж байгаад ийн дэд сайдаар "дэвшив".

    МАХН-ЫН КВОТООР О.ЦЭНДСҮРЭН ДЭД САЙД БОЛОВ

    МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хийгдсэн бас нэг дэд сайдын томилгоо нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар О.Цэндсүрэнг томилов. Түүний талаар тодорхой мэдээлэл байхгүй ч өмнө нь МАХН-ын гишүүн байсан бөгөөд Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байжээ.  Энэ удаагийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар томилгоо хийхдээ МАХН-ын квот хэмээн О.Цэндсүрэнг томилсон байна. Хариуцлагатай уул уурхайн чиглэлээр мэргэшсэн хүн гэж түүнийг томилж байгаа аж.

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    Хилээр 20 саяас дээш төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валют гаргахыг хориглоно

    2022-04-05 17:09

    Л.Оюун-Эрдэнэ: Шатахууны үнийг тогтворжуулахад 100 сая ам.доллар зарцуулна

    2022-04-20 14:57

    Л.Оюун-Эрдэнэ: Зайсангаас зуслан хүртэл G-Class хөлөглөдөг төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ИРГЭД шаардаж байна

    2022-12-15 14:32
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    Монгол Улсын Ерөнхийлөгчид хүний эрхийг ноцтой зөрчигч Э.Содонтогосын асуудлаар МОНЦАМЭ агентлагийн ажилтнууд өргөх бичиг барьжээ
    1 долоо хоног
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    2 сар
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    2 сар
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    2 сар
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    2 сар
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    2 сар
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    2 сар
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    2 сар
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    2 сар
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    2 сар
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    2 сар
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    3 сар
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    3 сар
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    3 сар
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    3 сар
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    3 сар
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    3 сар
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    3 сар
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    3 сар
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    3 сар
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    3 сар
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    3 сар
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    3 сар
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    3 сар
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    3 сар
    ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР – “ҮНДЭСНИЙ” АМРАГУУДЫН ГАЗАР БОЛОВ УУ!
    3 сар
    Ноорог тойрсон “ноороглол”
    3 сар
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    3 сар
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    3 сар
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    3 сар
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    3 сар
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    3 сар
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    3 сар
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    5 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    5 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    5 сар
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    5 сар
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    5 сар
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    5 сар
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    5 сар
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    5 сар
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    5 сар
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    5 сар
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    6 сар
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    7 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    7 сар
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    7 сар
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    7 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    7 сар
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    7 сар
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    7 сар
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    7 сар
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    8 сар
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    8 сар
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    8 сар
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    8 сар
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    8 сар
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    8 сар
    Утаа, утаа. Сайн байна уу...
    8 сар
    Монгол Улсын Ерөнхийлөгчид хүний эрхийг ноцтой зөрчигч Э.Содонтогосын асуудлаар МОНЦАМЭ агентлагийн ажилтнууд өргөх бичиг барьжээ
    1 долоо хоног
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022-2025 Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.