Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудад ажилласан талаар дурдаж, тэндэхийн нөхцөл байдал өөр хоорондоо ялгаатай байгааг онцоллоо.
- Гашуунсухайт, Ханги: Энд нүүрсний экспорт биржээс бүрэн хамааралтай байна. Хилийн хоёр талд нүүрс хуримтлагдсан ч татан авалт хийгдэхгүй, үнэ унаснаас импортлогч тал худалдаа хийхгүй байгаа аж. Энэ нь манайхаас бус гадны шалтгаантай гэдгийг сайд тэмдэглэв. Гэсэн хэдий ч төмөр замын тээврийг хурдасгаж, зардлыг 50%-иар бууруулах шийдвэр гарсан бөгөөд дэлгэрэнгүйг Б.Дэлгэрсайхан сайд өгнө гэв.
- Шивээхүрэн: Энэ боомт бусдаасаа илүү амжилттай ажиллаж байна. Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн хил дамнасан төслийг хурдан хэрэгжүүлбэл нүүрсний тээвэрлэлт 2-3 дахин нэмэгдэж, жилд 50 сая тонн хүрэх боломжтой. Хоёрхон сарын дотор төмөр замаар холболт хийвэл 70 жилийн дараа анх удаа ийм том бүтээн байгуулалт болно гэж сайд хэллээ.
Сангийн сайд валютын нөөцийг богино хугацаанд өсгөх боломжийг дурдав. Үүнд:
- Дотоодод эзэмшиж буй 700-800 сая ам.долларын Засгийн газрын бондыг мөнгөжүүлэх,
- Хадгаламж даатгалын корпорациас 230 сая, Төрийн банкаас 50 сая ам.доллар татах,
- Монголбанкны алтны зохицуулалтаар 300 сая ам.доллар оруулах зэрэг багтана.
Эдгээрээр нийт 530 сая ам.долларын нөөц бий болно. Мөн “Эрдэнэт үйлдвэр”, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэг компаниудад 1 тэрбум ам.долларын нөөц бүрдүүлэх даалгавар өгчээ.
Гуравдугаар сараас хойш боомт, бирж дээр шахалт үзүүлснээр нүүрсний экспорт 1.9 сая тонноор, зэс 57 мянган тонноор нэмэгджээ. Шивээхүрэнд “Саусгоби Сэндс” зэрэг долоон компани ажиллаж, энэ онд 1.8 сая тонн нүүрс гаргасан нь өнгөрсөн жилээс өндөр үзүүлэлт юм. Шинэ журмаар “Эрдэнэс Тавантолгой” бирж дээр 1.2 сая тонн нүүрсний захиалга өгсөн бөгөөд арилжаа удахгүй эхэлнэ.
- Шинэ хөрөнгө оруулалт, импортыг хойшлуулах тогтоол батлагдлаа.
- Хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх Үндэсний хороо ажиллаж, төсвийн хэмнэлтэд анхаарна.
- Экспорт, валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсэг долоо хоног бүр хуралдаж, тайлагнана.
Сайд Б.Жавхлан боомтуудын ажиллагааг сайжруулж, экспортыг өсгөхөд онцгой анхаарал хандуулж буйгаа илэрхийллээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
Б.Жавхлан: Төсвөөс 2.2 их наяд төгрөг хэмнэх боломжтой
САНАХ ОЙ: АДМИНЕРАЛЫН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ЦААД САНАА...