SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $

    Б.Жавхлан: Төсвөөс 2.2 их наяд төгрөг хэмнэх боломжтой


    Ж.Болд
     2022-04-20 19:59
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email

    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

    Засгийн газраас уг хуулийн төслийн хамт Нийгийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Мөн хуулийн төслийг дагалдуулан Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл, Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийн төслийг өргөн барьсан юм. Хуулийн төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

    Танилцуулгын дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа төсвийн тодотголд хэдэн барилга байгууламжийн хөрөнгө оруулалтыг зогсоосныг тодруулав.

    Сангийн сайд Б.Жавхлан, “Энэ оны нэгдүгээр сард тэтгэвэр нэмэхтэй холбогдуулан улсын төсөвт нэг удаа тодотголд хийхдээ 630 тэрбум төгрөгийн зохицуулалт хийсэн. Үүний 340 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын хэмнэлтээр гаргасан. Энэ удаад 518 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтад зохицуулалт хийж байгаа. Ингэхдээ гэрээ хийгээгүй, тендер зарласан ч оролцогч оролцоогүй 91 төслийн 106 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бүрэн зогсоосон. Мөн гэрээ хийж амжаагүй, хийх гэж байгаа төслүүдийг хасаагүй ч санхүүжих дүнг 80 хувиар бууруулсан. 91 төсөл дотор төрийн байгууллагын тоног төхөөрөмжийн 18 төсөл, 12 их засвар, 6 үүрэн холбоо, 2 гүүрэн гарц, 1 айргийн өргөө, 2 спорт заал зэрэг багтаж байна” хэмээв.

    УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, валютын ханш чангарсан энэ үед төсөвт тодотгол хийхийг дэмжиж буйгаа илэрхийллээ. Мөн тэрбээр, “Оюутолгой төсөл”-ийн татварын орлогыг урьдчилж нэг тэрбум ам.доллараар авах, "Эрдэнэт" үйлдвэрийн зэсийн баяжмалыг борлуулалтын урьдчилсан төлбөрийг ойрын хугацаанд авбал валютын ханш тогтворжино гэлээ.

    Сангийн сайд Б.Жавхлан, “Төсвийн орлогыг нэмэх зорилгоор Засгийн газар бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Төв банкны валютын нөөцөд үүсч байгаа төлбөрийн тэнцлийн богино хугацааны шокоос үүсч буй алдагдлыг нөхөх хэдхэн боломж байна. Таны хэлсэн зээл тусламж, урьдчилгаа зэргийг бүх боломжоор татах хэрэгтэй байна. Тоо хэлэхэд эрт байгаа ч энэ асуудал нааштай байгаа. Оюутолгой ордоос бид олборлож буй баяжмалаас нь алт салгаж, Төв банкинд тушаалгах тал дээр Монголын түвшинд ойлголцсон. Энэ жил 280 сая ам.долларын алт баяжмалаас нь гарч байгаа юм байна. "Эрдэнэт үйлдвэр", “Эрдэнэс Тавантолгой” орд зэргээс экспортын урьдчилгаа авах ажлыг ярьж байгаа. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” компанид Чалкогоос 129 сая ам.доллар орж ирсэн. "Эрдэнэт үйлдвэр”-ээс энэ долоо хоногт 130 сая ам.доллар орж ирэх хүлээлттэй байна. Би ирэх долоо хоногт олон улсын валютын сангийнхантай уулзана” гэв.

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Төрийн бүтэц хэт том байгааг иргэд ярьж байгаа. Үндсэндээ Монгол Улсын ажиллах хүчний дийлэнх нь төрд ажиллаж байна. Бид өмнө нь төрийн хэмнэлтийг журмаар зохицуулдаг байсан. УИХ, Засгийн газар, хууль хүчний байгууллага тус тусдаа байсныг л хуульчилж байгаа юм. Энэ бол том хэмжээний хууль. Иймд Төрийн хэмнэлтийн тухай хууль улс орны нийгэмд сүүлийн 30 жил байнга тавигдаж ирсэн шаардлагад том хариулт гэж бодож дэмжихийг хүсье. Тухайлбал, төрийн өмчийн автомашинд нэгдсэн байдлаар реформ хийнэ. Бид гарааны бизнес эрхлэгчидтэй хамтарч ажиллана. Нэг үгээр хэлбэл, "UB Cab" компанийн залуустай хамтарна. Төр заавал машинтай байх бус шаардлагатай үед захиалах систем рүү орно. Хуулийн гадуур төрийн өмчит байгууллагууд салан задгай ханддаг байсан асуудлууд цэгцэрнэ. Гашуунсухайтын төмөр зам энэ оны долдугаар сард дуусна. Хил холболтын цэгээ тохирсон. Ойрын 1.5 жилийн дотор хоёр цариг холбогдох терминалын ажил дуусна. Ханги-Мандалын төмөр зам арваннэгдүгээр сард холбогдоно. Шивээхүрэн боомт өнөөдөр нээгдэж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц шийдлээ олж хавраас ажил эхэлнэ. Оюутолгой ордын гүний уурхайд байнгын хяналт тавьж хөрөнгө оруулалттай холбоотой валютын урсгалыг татах тал дээр анхаарч байгаа. Гацсан байсан Багануурын цахилгаан станцын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн. Амгалан цахилгаан дулааны станцын ажил энэ хавраас эхэлнэ. “Тавантолгой” цахилгаан станцтай холбоотой Засгийн газрын баталгаа,  LRT төсөлтэй холбоотой Засгийн газрын баталгаа өнөөдөр төсвийн тодотголд орж ирж байна” хэмээв.

    Харин УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар төсвийн урсгал зардлаас хэдэн төгрөг хэмнэхээр төсөлд тусгасныг тодруулав.

    Сангийн сайд Б.Жавхлан, “Төсвөөс 2.2 их наяд төгрөг хэмнэх боломжтой байгаа юм. Нийт 13.6 их наяд төгрөгөөс 3.3 их наяд нь тэтгэвэр тэтгэмжийн зардал татаас байна. Мөн 3.1 их наяд төгрөг нь төсвийн байгууллагын албан хаагчдын цалин. Хоёр их наяд төгрөг нь халамж болон хүүхдийн мөнгө. Бид 103 тэрбум төгрөгөөр урсгал зардлаа танаж болж байна. Нэгдүгээр сард тэтгэвэр нэмэхдээ 247 тэрбум төгрөгийн урсгал зардлын таналтаас гаргасан” гэлээ. Мөн тэрбээр энэ онд Чойбалсан дулааны цахилгааны станц, Дарханы зам, Тавантолгой дулааны цахилгаан станцын төсөл энэ жилээс эх үүсвэрийг Засгийн газраас гаргах, Газрын тос боловсруулах үйлдвэр, Агаарын боомтуудыг 4с ангилалд оруулах, Эрдэнэс Тавантолгой ХК-ны ус хангамжийн систем, нүүрс баяжуулах үйлдвэр зэрэг том төслүүд үргэлжилнэ гэдгийг онцоллоо.

    Ийнхүү төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороод, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүлэв. 

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Шатахууны үнийг тогтворжуулахад 100 сая ам.доллар зарцуулна

    2022-04-20 14:57

    Төсвийн тодотголын дагалдах хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна

    2022-04-28 12:35

    Х.Нямбаатар: Зөрчлийн тухай хуульд “сануулах” шийтгэлийг шинээр бий болгоно

    2022-12-12 16:37
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    1 сар
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    2 сар
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    2 сар
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    2 сар
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    2 сар
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    2 сар
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    2 сар
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    2 сар
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    2 сар
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    2 сар
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    2 сар
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    2 сар
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    2 сар
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    2 сар
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    2 сар
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    2 сар
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    2 сар
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    2 сар
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    2 сар
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    2 сар
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    2 сар
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    2 сар
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    2 сар
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    2 сар
    ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР – “ҮНДЭСНИЙ” АМРАГУУДЫН ГАЗАР БОЛОВ УУ!
    2 сар
    Ноорог тойрсон “ноороглол”
    2 сар
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    2 сар
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    2 сар
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    2 сар
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    2 сар
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    2 сар
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    2 сар
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    4 сар
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    4 сар
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    4 сар
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    4 сар
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    4 сар
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    4 сар
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    4 сар
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    4 сар
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    6 сар
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    6 сар
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    6 сар
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    7 сар
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    7 сар
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    7 сар
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    7 сар
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    7 сар
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    7 сар
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    7 сар
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    7 сар
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    7 сар
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    7 сар
    Утаа, утаа. Сайн байна уу...
    7 сар
    Ирэх сарын 1-ээс дулаан, цахилгааны үнэ нэмэгдэнэ
    7 сар
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022- Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.