SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
      6.19
    • Улаанбаатар
      7 °C
    • Валютын ханш
      $ 3579₮
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
      6.19
    • Улаанбаатар
      7 °C
    • Валютын ханш
      $ 3579₮

    Төсвийн тодотголын дагалдах хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна


    Б.Болд
     2022-04-28 12:35
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email

     УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

    Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна. Үүний дараа хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулан хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын баг, Төсвийн байнгын хорооноос зарчмын зөрүүтэй 80 санал гаргасныг чуулганаар нэг бүрчлэн санал хураана. Засгийн газраас энэ оны улсын төсвийн тодотголын хамт доорх хууль тогтоолын төслийг өргөн барьсан юм.

    Нэг.Төрийн хэмнэлтийн тухай болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар: Монгол Улсын Засгийн газраас эдийн засаг, нийгмийн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан аливаа хуулийн этгээдийн зарим үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох эрх зүйн орчныг бүрдүүлэх, төрийн бүх шатанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлэн ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлын эсрэг хязгаарлалт тогтоох, хяналт тавих, төсөвт байгууллагын ажиллах хүч, хүний нөөцийг үр дүнтэй байлгах зорилгоор төрийн тусгай чиг үүргийн алба болон УИХ-д ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагаас бусад Засгийн газрын агентлаг, төсөвт болон төрийн өмчит байгууллагыг орлогч, дэд дарга, захиралтай байхыг хориглохоор хуулийн төслүүдийг боловсруулжээ.

    Хоёр.Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн талаар: Гадаад нөхцөл байдлаас шалтгаалсан өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн дарамтыг бууруулж, иргэдийнхээ бодит орлогыг хамгаалах зорилгоор импортоос хамааралтай хүнсний гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн албан татвараас, ургамлын тосны импортын хамаарлыг багасгах, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн ургамлын тос, тосны ургамлыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг тус тус боловсруулжээ.

    Гурав.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар: Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээнд нийслэл хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэх, шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгож, бизнесийн үйл ажиллагаа эрхлэхийг дэмжих, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, ажил хайгч иргэнийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлж ажилгүйдлийн түвшинг бууруулах зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.

    Дөрөв.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар: Төрийн өмчийн үр өгөөжийг дээшлүүлж төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн үйл ажиллагааг сайжруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх дорвитой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагын улмаас хуулийн төсөл болон “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.


    Тав.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2020 онд батлагдаж, боловсрол, соёлын байгууллагын үндсэн болон үйлчилгээтэй холбоотой чиг үүргийг хэрэгжүүлдэг албан хаагчдын цалинг ялгаатай эх үүсвэрээс олгодог болсон нь ажиллагсдын ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх, түүнтэй уялдсан цалин хөлсний бодлогыг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэж байгаа тул үйлчилгээний албан хаагчдыг үндсэн байгууллагадаа харьяалагддаг байх өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэж үзэж хуулийн төслийг боловсруулжээ.


    Зургаа.Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийн төслийн талаар: Гадаад нөхцөл байдал, цар тахлаас шалтгаалсан өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн болон валютын ханшийн өсөлт иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа энэ үед нийгмийн даатгал төлөгчдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийн төслийг боловсруулжээ.


    Долоо.Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар: Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулиар 2022 оны эхний хагас жилд 100 хувь, сүүлийн хагас жилд 50 хувь мөнгөн хэлбэрээр олгохоор тусгагдсан Төрийн сан дахь хүүхдийн хуримтлалыг олон улсын хямралт нөхцөл байдлын улмаас 100 хувь мөнгөн хэлбэрээр авах боломжийг хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчид олгож, өрхийн орлогыг эрсдэлээс хамгаалах зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулжээ.


    Найм.“Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар: Нийслэл Улаанбаатар хотын хүүхдийн цэцэрлэгийн хүртээмж, нөхцөлийг сайжруулах, өндөр ачаалалтай болон төрийн өмчийн цэцэрлэггүй 74 байршилд амьдардаг 33.5 мянган хүүхдийг хамран сургах тойрогт нь цэцэрлэгийн үйлчилгээнд хамруулах, цаашид сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг байдлыг эцэс болгох асуудлыг судалж, хууль тогтоомжид нийцүүлсэн байдлаар шийдвэрлэх үүргийг Засгийн газарт өгөхөөр “Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.


    Ес.“Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар: Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны газрыг байгуулахаар “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байна. Уг хуулийн төслийг санаачлагчид нь буцаах саналыг Төсвийн байнгын хороо гаргаад байна.

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Шатахууны үнийг тогтворжуулахад 100 сая ам.доллар зарцуулна

    2022-04-20 14:57

    Х.Нямбаатар: Зөрчлийн тухай хуульд “сануулах” шийтгэлийг шинээр бий болгоно

    2022-12-12 16:37

    С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв

    2022-04-15 18:59
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    Монгол Улсын Ерөнхийлөгчид хүний эрхийг ноцтой зөрчигч Э.Содонтогосын асуудлаар МОНЦАМЭ агентлагийн ажилтнууд өргөх бичиг барьжээ
    1 долоо хоног
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    2 сар
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    2 сар
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    2 сар
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    2 сар
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    2 сар
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    2 сар
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    2 сар
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    2 сар
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    2 сар
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    2 сар
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    2 сар
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    2 сар
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    2 сар
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    2 сар
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    2 сар
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    2 сар
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    2 сар
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    2 сар
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    2 сар
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    2 сар
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    2 сар
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    3 сар
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    3 сар
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    3 сар
    ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР – “ҮНДЭСНИЙ” АМРАГУУДЫН ГАЗАР БОЛОВ УУ!
    3 сар
    Ноорог тойрсон “ноороглол”
    3 сар
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    3 сар
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    3 сар
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    3 сар
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    3 сар
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    3 сар
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    3 сар
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    5 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    5 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    5 сар
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    5 сар
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    5 сар
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    5 сар
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    5 сар
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    5 сар
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    5 сар
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    5 сар
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    6 сар
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    6 сар
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    7 сар
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    7 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    7 сар
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    7 сар
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    7 сар
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    7 сар
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    7 сар
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    7 сар
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    7 сар
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    8 сар
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    8 сар
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    8 сар
    Утаа, утаа. Сайн байна уу...
    8 сар
    Монгол Улсын Ерөнхийлөгчид хүний эрхийг ноцтой зөрчигч Э.Содонтогосын асуудлаар МОНЦАМЭ агентлагийн ажилтнууд өргөх бичиг барьжээ
    1 долоо хоног
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022-2025 Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.