SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $

    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй


    С.Мөнхбаатар
     2025 оны 03-р сарын 24 | 18:41
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email

    Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ерөнхий танилцуулга хийлээ. Үүгээр "Ноорог" медиад холбогдох цаг үеийн асуудлыг хэлэлцэж байгаа юм.

    Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: Гуравдугаар сарын 17-ны шөнө болсон хойшлуулшгүй ажиллагаа нь хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдлаа гэсэн учир миний бие цагдаагийн байгууллагаас тодруулга авсан.

    "Хүний эрх зөрчигдөөд байгаа юм биш үү" гэдэг асуудал удаа дараа тавигдсан учир мэдээлэл өг гэсэн үүрэг чиглэлийн дагуу надад мэдээлэл өгсөн. Дараа нь, хууль бус мөрийтэй тоглоом гэдэг хэрэг тохоод байгаа юм биш үү гэх асуудал яригдсан учраас би Засгийн газарт танилцуулсан. Бүгд прокурорын зөвшөөрөлтэй явагдсан.

    Сүүлийн үед хэрэгт холбоотой зарим хүн өөрсдөө мэдээлэл хийж, яригдаад байгаа 9.3 тэрбумыг ч баталсан байна.

    Хамгийн гол нь цагдаагийн байгууллага хуульд заасан үйл ажиллагаа явуулахдаа хүний эрх зөрчсөн үү гэдэг л гол.

    Тэдний гэм буруугийн талаар ямар ч дүгнэлт гараагүй байгаа. "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй: Нэг зүйлийг тодотгоё. Би сайд болоод цахим мөрийтэй тоглоомтой холбоотой асар их гомдол хүлээж авсан. Өөрийн биеэр ЦЕГ-ын даргыг дуудаж, энэ чиглэлээр хяналт шалгалтыг идэвхжүүл, арга хэмжээ ав гэж үүрэг өгсөн. Энэ хүрээнд явж байгаа үйл ажиллагаа гэж ойлгосон. Энэ бол шалгагдаж байгаа хэргийн нэг л хэсэг. Тэнцвэртэй хандаасай гэж хэлмээр байна. Хууль сахиулах байгууллагын алба хаагчид гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэрэгжүүлж байгаа шүү" гэлээ.

    Үргэлжлүүлэн байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

    УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Тодорхой хуульд заасны дагуу гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалган тогтоох үйл ажиллагаа явагддаг. Гэвч мэдээллийн зөрүүтэй байдлаас болоод ч гэх үү, өнөөдөрт хүрлээ. Шалгах явцдаа хэвлэлийн эрх чөлөөнд халдаж болохгүй ээ. Шалгах ёстой юмаа бол шалгах ёстой. Анхнаасаа мэдээллийг буруу өгснөөс энэ асуудал болж байна. Ер нь гишүүд өөрсдөө эхлээд ХЗДХ-ийн сайдаас мэдээллээ авдаг болмоор байна. Тэгэхгүй шууд өөрсдөө энд тэнд очиж бужигнуулж болохгүй. Цагдаагийн алба хаагчид өөрсдөө ч оролцсон гэгдэж байна. Тодорхой мөнгө төгрөгийн тоо ч хэлсэн. Үүнийг шалгаж байна уу. Хоёрт, мөрийтэй тоглоомоос сэргийлэх хүрээнд сайд юу хийх вэ. Та яг мөрдөн байцаагч шиг хандлагаар мэдээлэл хийсэн шүү. Энэ хандлага чинь болохгүй байна. Үүндээ бас анхаармаар байна.

    Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: Өчигдөр гадаад улсад байдаг гэх иргэн мэдэгдэл хийсэн, харсан. Сүүлийн 4 жилд мөрийтэй тоглоомтой холбоотой 299 хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн байна. Хохирол нь олон тэрбумаар яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл цагдаа үүн дээр ажиллаж байгаа. Цагдаа дотор үүнд холбоотой хүмүүс байхыг үгүйсгэхгүй. П.Сайнзориг гишүүний үгийг хүлээн авлаа. Мөрийтэй тоглоом өнөөдөр Эрүүгийн хуулиар зохицуулагдаж байгаа. Цаашид Н.Учрал сайд холбогдох хуулийн өөрчлөлтийг толгойлон хариуцаад явж байгаа.

    УИХ-ын гишүүн Д.Ганбат: Энэ юу болоод байна аа. О.Алтангэрэлийг маань ямар болгочихов оо? Ямар бүдүүлэг алдаа хийж байна. Прокурорын зөвшөөрлөө хэзээ авсан юм. Албан ажлын шугамаар мэдсэн юмаа яагаад зарлаад байна. Эргээд нөгөө ард түмнээ л буруутай гэдэг. Иргэд 30 жилд хууль дээдлэх, ардчилал зэргийг мэддэг болсон байна. Зүй ёсны шаардлагуудыг тавьж байна, энэ зөв. Цаашдаа одоо яах юм бэ?

    Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: Биеэ өмөөрч байгаа мэт болчих гээд байх юм. “Ноорог”-ийн ажилчдын нэгийнх нь дансаар 9.3 тэрбум төгрөг эргэлдсэн гэж би хэлсэн. Мөн бусдыг амиа хорлоход хүргэсэн гэх, мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх, хүний хувийн нууцад халдсан гэх хэргүүдэд шалгагдаж байгааг ч хэлсэн. Бүгд прокурорын байгууллагаас өгсөн зөвшөөрлийн хүрээнд байгаа. Яагаад гаргаж тавьсан бэ гэвэл, хүмүүст цагдаад эргэлзсэн. Юун мөрийтэй тоглоом? гэж хандсан. Одоо хүмүүс нь өөрсдөө гараад ирэнгүүт, “Үнэн, гэхдээ...” болоод явчихаж байна.

    УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Гуравдугаар сарын 18-ны өглөө Үндэсний эв нэгдлийг бусниулах гэсэн зүйл заалт дурдагдсан. Өнөөдөр амиа хорлоход нөлөөлөх, цахим мөрийтэй тоглоом гээд олширлоо. Хэчнээн зүйл заалт болчихов оо. Хувь хүний асуудлыг салгалгүйгээр байгууллага дээр нь хойшлуулшгүй ажиллагаа явуулсан учраас, дээр нь үүр цайтал мэдүүлэг авалгүй байлгасан нь эрүүдэн шүүлт мэт харагдсан болохоор асуудлыг ярьж байна. Үүнээс харахад ямар нэгэн байдлаар яллах гээд байгаа юм биш үү гэсэн эргэлзээ төрж байна. Мөн үүнийг ААН, компанитай холбосон пи-ар явчихсан байгаа. Эндээс бас сэжиг бүхий байна гэж харсан.

    Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: Ийм ташаа ойлголт яваад байна. Олон зүйл ангиар ямар нэгэн юм наах гээд байгаа мэтээр яриад байна. Цахим мөрийтэй тоглоомын асуудал, амиа хорлох гэж байна гэх өөр нэг асуудал, нууц задруулах тухай дахиад нэг асуудал буюу 3-4 төрлийн шалгагдаж байгаа өөр өөр субъектууд бий. Энэ хооронд ойлголтын зөрүү үүсэв үү. Дахин дахин хэлж байгаа нь энэ бүгд хэвлэлийн эрх чөлөөнд халдаж болохгүй гэдэг дээр л 100 хувь санал нэг байна.

    19.9 буюу Үндэсний эв нэгдлийг бусниулах гэдэг цагдаа шалгадаггүй зүйл анги. Тийм ч учраас гайхаж, цагдааг мэдээлэл өг гэж үүрэг өгсөн. Энэ зүйл ангитай холбоотой ямар нэг мэдээлэл байхгүй. Ийм зүйл ангитай холбоотой ямар ч мэдээлэл өнөөдрийг хүртэл ирээгүй. 

    Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв

    2025 оны 03-р сарын 24 | 15:29

    Ноорог тойрсон “ноороглол”

    2025 оны 03-р сарын 21 | 23:05

    Х.Нямбаатар: Зөрчлийн тухай хуульд “сануулах” шийтгэлийг шинээр бий болгоно

    2022 оны 12-р сарын 12 | 16:37
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Африкийн Кени улсад зочлохдоо хоёр талын уулзалтын зардалд 75 сая төгрөг зарцуулна
    4 сар
    22 жил эхнэрээ хүчирхийлсэн НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд иргэдийн эрх ашгийг даатгаж болох уу
    7 сар
    Монгол Улсын Ерөнхийлөгчид хүний эрхийг ноцтой зөрчигч Э.Содонтогосын асуудлаар МОНЦАМЭ агентлагийн ажилтнууд өргөх бичиг барьжээ
    11 сар
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    1 жил
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    1 жил
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    1 жил
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    1 жил
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    1 жил
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    1 жил
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    1 жил
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    1 жил
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    1 жил
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    1 жил
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    1 жил
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    1 жил
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    1 жил
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    1 жил
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    1 жил
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    1 жил
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    1 жил
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    1 жил
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    1 жил
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    1 жил
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    1 жил
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    1 жил
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    1 жил
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    1 жил
    Ноорог тойрсон “ноороглол”
    1 жил
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    1 жил
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    1 жил
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    1 жил
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    1 жил
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    1 жил
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    1 жил
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    1 жил
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    1 жил
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    1 жил
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    1 жил
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    1 жил
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    1 жил
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    1 жил
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    1 жил
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    1 жил
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    1 жил
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    1 жил
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    1 жил
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    1 жил
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    1 жил
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    1 жил
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    1 жил
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    1 жил
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    1 жил
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    1 жил
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    1 жил
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    1 жил
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    1 жил
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    1 жил
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    1 жил
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    1 жил
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    1 жил
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022- Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.