Утааны эрин эргэн ирлээ. Хүйтний эрч чангарч, гэр хорооллын иргэд галлагаандаа орлоо. Сүүлийн үед утаа үнэртэх нь ихсэв. Ялангуяа шөнийн цагаар, гэр хороололтой ойр байршлуудад.
Нийслэлчүүд бид нэг ёсондоо “үйлтэй” хүмүүс дээ. Асуудлаас ангид байхын тавилангүй. Дөрвөн улиралдаа түгжирнэ. Зун нь үерт урсчих гээд өвөл нь утаандаа угаартчих гээд хэцүү. Наад захын жишээ л энэ.
Мэргэжилтнүүд хэлээд байгаа. Утааны хоруу чанар аюулын түвшинд хүрлээ гэж. Түүнийг нь ч иргэд бараг шинжлэх ухааны дүгнэлттэй, дүгнэлтгүй мэдэж, мэдрэх болоод удсан.
Нэгэн сайдын хэлсэнчлэн тодорхойгоор өвөл хаяанд ирлээ. Иргэд халгаж байна. Хүйтнээс биш утаанаас. Гэтэл нийслэлийн удирдлагууд биднийг энэ аюулаас ангижруулж эс чадах. Эс чадсаар өчнөөн жилийг өнгөрөөв. Одоо л “ялна” гэдэг. Тэр үлгэр төө зузаан ном болоод түмний эгдүүцлийг өдөөх болжээ.
МАН, Хотын дарга Х.Нямбаатар энэ удаад итгэлтэй хэлээд амлаад байгаа. Хотыг сайхан болгоно утааг арилгана. Энэ өвлөөс үр дүн харуулна гэж. Одоо л хармаар байна. Утаанаас эхлээд нийслэлийн удирдлагуудад дүн тавимаар байна. Энэ өвөл юу өөрчлөгдөх вэ, юуг өөрчлөх вэ...
Д.Сүрэн
sanuulga.mn
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Пап Францис: Зүрх сэтгэлдээ аз жаргалыг тээж, амар амгаланг өвөрлөн ирлээ
Л.Оюун-Эрдэнэ: Хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелж буй нь ийм хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг
Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн төлөөлөх эрх 2 дахин нэмэгдсэнээр, УИХ-ын гишүүний эрх мэдлийн төвлөрөл 2 дахин багасна