SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $

    Ерөнхийлөгч залилан хийсэн хоёр, бусдыг хутгалсан нэг хүнийг өршөөжээ


    С.Мөнхбаатар
     2023-09-19 08:23
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email

    Хэд хоногийн өмнө зургаан жилийн ял сонссон Ц.Мянганбаяр суллагдсан тухай бид мэдээлж байв. Тэгвэл тэрбээр Ерөнхийлөгчийн өршөөлөөр тийн суллагдсан байна. Ерөнхийлөгч энэ жил гурван хүнийг өршөөсний нэг нь тэр аж. Тодруулбал, Ерөнхийлөгч залилангийн гэмтэй хоёр, бусдын эрүүл мэндэд санаатайгаар гэмтэл учруулсан нэг хүнийг өршөөлд хамруулан, үлдсэн ялаас нь хэлтрүүлсэн байна.


    МУ-ын Ерөнхийлөгчийн 118, 119, 120-р зарлигаар хугацаанаасаа өмнө суллагдагсад хэн бэ.

    -Залилангийн хэргээр зургаан жилийн ял сонссон Ц.Мянганбаяр-

    417-р ангиас Цэвээнжавын Мянганбаярыг Эрүүгийн хуулийн 17.3-2.2-оор оногдуулсан 6 жилээс эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 23 хоногийн ялаас чөлөөлсөн.

    Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос “Монгол газар корпорейшн” ХХК-ны захирал ажилтай, шүүгдэгч Ц.Мянганбаяр, шүүгдэгч Х.Даржаа нарт  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн  3.1 дэх заалтад  зааснаар /Залилах/ гэмт хэрэгт яллах  дүгнэлт үйлдсэн байдаг.

    Улмаар /2021.03.19/-нд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тэднийг “залилах“ гэмт хэргийг гэрээгээр халхавчлан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үргэлжилсэн үйлдлээр хуурч залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын  эх үүсвэрээ болгох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ц.Мянганбаярт 6 жил, Х.Даржаад 5.6 жилийн хорих ял оноож, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

    Ц.Мянганбаярын өмгөөлөгч Д.Батсүх, Л.Түвшинцэнгэл, Г.Батбаяр, Х.Даржаагийн өмгөөлөгч Г.Должинсүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн тус шүүх 2021 оны зургаадугаар сард хэлэлцээд анхан шатны шүүхээс оноосон ялыг нь хэвээр үлдээж байв.


    -Бааранд бусдыг хутгалсан хэргээр 3.4 жилийн ял сонссон Төрийн тусгай хамгаалалтын ажилтан-

    433-р ангиас Мөнхтуулын Батбаярыг Эрүүгийн хуулийн 11.1-2.4-өөр оногдуулсан 3 жил 4 сарын ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 16 хоногийн ялаас чөлөөлсөн.

    Дээд боловсролтой, Төрийн тусгай хамгаалалтын газарт хамгаалалтын ажиллаж байсан залуу.

    Тэрбээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны аравдугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүрэг дэх “Sea” нэртэй бааранд бусадтай үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогч Н.Х-ын хэвлийд хутгаар нэг удаа хатган нарийн гэдэс гэмтээсэн, хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт бүхий “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

    2022 оны аравдугаар сард төрсөн өдрийн баяр тэмдэглэж байх үедээ бусдын биед санамсаргүйгээр гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч, мэдүүлж байжээ.  

    Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гурван жил дөрвөн сарын хорих ял оногдуулсан байна.

    Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс оноосон ялын хэмжээ нийцсэн байх бөгөөд өөр хэлбэрээр ялыг доош татаж хөнгөрүүлэх боломжгүй гэж үзжээ.


    -Залилангийн хэргээр 4 жилийн ял сонссон Б.Батбилэг-

    441-р ангиас Баяраагийн Батбилэг, Эрүүгийн хуулийн 17.3-2.4-өөр оногдуулсан 4 жилийн ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 4 хоногийн ялаас чөлөөлсөн.

    Ц.Мняганбаяртай ижил /Залилах-Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл/ заалтаар яллагдсан иргэн суллагджээ.

    17.3.Энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүндэвтэр гэмт хэрэг гэж үздэг.


    Төрт ёстой улс атлаа үе үе илтэд асуудалтай хүмүүсээ шуудхан Ерөнхийлөгч нь өршөөчихдөг. Үе үеийн төрийн тэргүүнүүд суудлаасаа буухын өмнө чухалчлан рекетүүдийг ялаас нь чөлөөлж, өршөөсөн кейсүүд бий. Тухайлбал, “Ар халхын атаман" хэмээгдэж байсан "Цагаан шонхор"-ын Ч.Энхтайваныг Н.Багабанди Төрийн тэргүүний суудлаас буухаасаа өмнөхөн өршөөсөн байдаг. Х.Баттулга Ерөнхийлөгчийн суудлаас буухынхаа өмнөхөн Б.Хурцад өршөөл үзүүлж байв. Өөрийнх нь хэлснээр У.Хүрэлсүх /Ерөнхий сайд байхдаа/ түүнийг БНСУ-д элчингээр суунгаа тархиа амраах санал тавьсан байдаг. Мөн хүчингийн хэрэгт нэр холбогдсон Д.Муратыг ч өршөөчихсөн.

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш

    2022-03-31 17:34

    "Цахим бугуйвчинд ирсэн анхааруулгыг зөрчил гэж андуурч байгаа нь буруу ойлголт"

    2023-05-04 10:56
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    1 сар
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    2 сар
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    2 сар
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    2 сар
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    2 сар
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    2 сар
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    2 сар
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    2 сар
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    2 сар
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    2 сар
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    2 сар
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    2 сар
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    2 сар
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    2 сар
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    2 сар
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    2 сар
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    2 сар
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    2 сар
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    2 сар
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    2 сар
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    2 сар
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    2 сар
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    2 сар
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    2 сар
    ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР – “ҮНДЭСНИЙ” АМРАГУУДЫН ГАЗАР БОЛОВ УУ!
    2 сар
    Ноорог тойрсон “ноороглол”
    2 сар
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    2 сар
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    2 сар
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    2 сар
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    2 сар
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    2 сар
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    2 сар
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    4 сар
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    4 сар
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    4 сар
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    4 сар
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    4 сар
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    4 сар
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    4 сар
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    4 сар
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    6 сар
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    6 сар
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    6 сар
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    7 сар
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    7 сар
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    7 сар
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    7 сар
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    7 сар
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    7 сар
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    7 сар
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    7 сар
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    7 сар
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    7 сар
    Утаа, утаа. Сайн байна уу...
    7 сар
    Ирэх сарын 1-ээс дулаан, цахилгааны үнэ нэмэгдэнэ
    7 сар
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022- Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.