SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $

    Манай улсын 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй


    Г.Базараа
     2023-05-23 09:17
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email

    ЭМЯ, НЭМҮТ хамтран ДЭМБ-ын дэмжлэгтэй “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах чиг хандлага” үндэсний чуулганыг “Чингис” зочид буудлын хурлын танхимд энэ сарын 22-нд зохион байгууллаа. 

    Үндэсний хэмжээнд анх удаа болж буй уг чуулганд эрүүл мэндийн салбарын бүх шатныхан, лавлагаа болон анхан шатны эрүүл мэндийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл 150 гаруй хүн хот, хөдөөнөөс оролцов.

    Чуулганыг нээж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскаланте нар үг хэлсэн юм.

    Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд хүн амын эрүүл мэндийн мэдлэг боловсролыг дээшлүүлж, үндэсний түвшинд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх замаар иргэдийг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээнд  хамрагдалтыг нэмэгдүүлж, сэргийлж болох нас баралтын түвшинг бууруулах зорилт тавин ажиллаж байгаад онцлоод “2019 онд хийсэн Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын шаталсан судалгаагаар манай улсын 15-69 насны  гурван хүн тутмын нэг нь, 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй, энэ эрсдэл эрэгтэйчүүдийн дунд эмэгтэйчүүдээс 1.5 дахин өндөр гарсан. 

    Монгол Улсад хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байна. Өөрөөр хэлбэл, монгол хүн сэргийлж болох хүчин зүйлийн улмаас өвчилж, нас барж байгаа нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгож, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх нэн шаардлагатай байгааг харуулж байна.

    2022 оны байдлаар нийт хүн амын 60 гаруй хувь нь хот, суурин газарт оршин сууж байна. Хот, хөдөөгийн хөгжлийн ялгаанаас шалтгаалан иргэд амьжиргаагаа дээшлүүлэхийн тулд хот, суурин руу шилжин суурьшиж, улмаар хот төлөвлөлт нь хотжилтын хурдыг гүйцэхгүй, гэр хороолол ямар ч зохицуулалтгүй нэмэгдэж, байгаль орчны даац хэтрэн, хүн амын эрүүл мэнд, нийгэм соёлын үйлчилгээ, орон сууцны хангамж, автозамын ачааллын асуудлуудыг шийдвэрлэхэд бэрхшээл учирч байна. Хотын агаар, ус, хөрсний бохирдол ихээр нэмэгдэж, осол гэмтэл, хүчирхийлэл, зүрх судасны болон амьсгалын замын өвчин, сэтгэцийн эрүүл мэнд зэрэг хотжилттой холбоотой цөөнгүй асуудал бидний өмнө тулгарч байна” гээд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны бодлогын зорилтод хүрэхэд зонхилон тохиолдож байгаа халдварт бус өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх, эрт үеийн хяналт, тандалтыг сайжруулах зорилгоор “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах чиг хандлага” сэдэвт үндэсний хэмжээний чуулганыг зохион байгуулж буйг дурдав. 

    Тэрбээр НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, хянах замаар халдварт бус өвчнөөс үүдэлтэй цаг бусаар нас  барах явдлыг 2025 он гэхэд 25 хувиар, архи согтууруулах ундааны хэрэглээ, хөдөлгөөний  дутагдалтай хүн амын тархалтыг 10 хувиар, тамхины хэрэглээ, давсны хэрэглээг 30 хувиар тус тус бууруулах, зүрхний шигдээс, тархины харвалтаас сэргийлэхийн тулд эрсдэл бүхий хүмүүсийн 50-иас доошгүй хувь нь эмчилгээ, зөвлөгөө авах боломжтой байх, чихрийн шижин, таргалалтын эсрэг үр дүнтэй тэмцэх, цусны даралт ихсэх өвчний тархалтыг 25 хувиар бууруулах, зонхилон тохиолдох халдварт бус өвчнийг эмчлэх хямд өртөгтэй нэн чухал технологи, эм, үүний дотор ерөнхий нэршлийн  эмийн хүрэлцээг 80 хувьд хүргэх зорилго тавьсан нь манай улсад ч хамаатай гээд манай улс эрүүл мэндийн салбарын тулах хоёр багана болсон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэгийг нь хэт шүтэж нөгөөг нь орхигдуулж ирснийг засч залруулах үүднээс Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг боловсруулж ирэх долоо хоногт Засгийн газарт оруулж УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа дуулгасан.

    Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан хэлсэн үгэндээ хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх нь иргэдийг зөв дадал хэвшилтэй, эрүүл мэнддээ анхаардаг зөв тогтолцоог бий болгох зорилготой гээд Ерөнхийлөгч энэ талд онцгой анхаарч зарим нэг алхмыг хийж хэрэгжүүлж эхэлснийг дурдлаа. Тухайлбал, хатуулаг өндөртэй архины хэрэглээг хязгаарлах зорилгоор зарлиг гарган архины онцгой албан татварыг хатуулгаас хамааруулан тогтоож, согтууруулах ундааны нэг литр тутмаас 300 төгрөгийг хуримтлуулан бие даасан сан байгуулах зэргээр бодитой шийдвэрүүд гарган ажиллаж байгааг хэлсэн. Түүнчлэн тэрбээр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахгүйгээр лавлагаа шатлалын эмнэлгийг хөгжүүлэх нь учир дутагдалтай тул энэ чиглэлд онцгой анхаарч ажиллах шаардлага байгааг ярьсан. Эцэст нь тэрбээр өвчлөлийг бууруулахын тулд юуны түрүүнд өвчлөлийг үүсгэж байгаа шалтгаан нөхцөлийг олж тодруулах ёстой хэмээсэн юм. 

    ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскалантехалдварт бус өвчнийг бууруулах замаар нас баралтыг багасгах талаар дэлхий нийтэд  баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар товч танилцуулахдаа Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоо хүн бүрт хүрч чаддагаараа бүс нутагтаа дээгүүр орно хэмээв. Тэрбээр өөрийнх нь очсон аймгуудын хүн амын 40-өөс доошгүй хувь нь 18 хүртэлх насныхан байсан бөгөөд Монгол Улсын хувьд хүн амын насжилтын пирамидын суурь нь өсвөр үе, залуус байгааг харгалзан эрүүл мэндийн боловсрол олгох, амьдралын зөв дадал хэвшлийг бий болгох ажлыг хүүхэд байхаас нь эхлэх ёстой гэв. Хэрэв одоо бид зургаа болон түүнээс доош насныхантайгаа сайн ажиллаж чадвал 5-10 жилийн дараа тодорхой үр дүнд хүрч чадна гэж байлаа. Мөн халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хүмүүсийн амьдрах, ажиллах орчин чухал нөлөөтэй тул агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, ажлын байрны эрүүл аюулгүй нөхцөлийн бүрдүүлэхэд анхаарах ёстойбөгөөд ДЭМБ нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад анхаарч ажиллана гэлээ. 

    Гурван өдөр үргэлжлэх үндэсний чуулганаар зонхилон тохиолдож буй халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт үеийн хяналт тандалтын чиглэлээр өнөөгийн тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, шийдвэр, зөвлөмж гаргах, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт үеийн хяналт тандалтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа тэргүүн туршлага, ололт амжилт, сургамжаас харилцан суралцаж цаашдын чиг хандлагыг тодорхойлох, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн бодитой үр дүнтэй болно гэж чуулганыг зохион байгуулагчид үзэж байна.

    Эхний өдрийн хуралдаанд ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал”, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Өвчнийг хянах хөтөлбөрийн газрын халдварт бус өвчний менежмент хариуцсан зохицуулагч Роландо Энрике Доминго “Халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт хяналтын талаарх ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн үйл ажиллагааны хүрээ”, НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан “Халдварт бус өвчин, осол гэмтэл, эрсдэлт хүчин зүйл судалгааны харьцуулсан дүн”, “Эрүүл монгол хүн” төслийн удирдагч О.Чимэдсүрэн “Архи согтууруулах ундааны хэрэглээг бууруулах бодлого”, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “Эрүүл мэндийн байгууллагын санхүүжилт, даатгалын өнөөгийн нөхцөл байдал”, ЭМЯ-ны ХБӨХ-ийн дарга Г.Ганхуяг “Халдварт бус өвчин бас эрт илрүүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгооны явц” зэрэг сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл өглөө.

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв

    2022-04-15 18:59

    Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн төлөөлөх эрх 2 дахин нэмэгдсэнээр, УИХ-ын гишүүний эрх мэдлийн төвлөрөл 2 дахин багасна

    2023-05-05 14:51

    ЭНЭ ЦАГИЙН ИД ШИД

    2023-01-18 13:38
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    1 сар
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    2 сар
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    2 сар
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    2 сар
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    2 сар
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    2 сар
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    2 сар
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    2 сар
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    2 сар
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    2 сар
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    2 сар
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    2 сар
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    2 сар
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    2 сар
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    2 сар
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    2 сар
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    2 сар
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    2 сар
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    2 сар
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    2 сар
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    2 сар
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    2 сар
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    2 сар
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    2 сар
    ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР – “ҮНДЭСНИЙ” АМРАГУУДЫН ГАЗАР БОЛОВ УУ!
    2 сар
    Ноорог тойрсон “ноороглол”
    2 сар
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    2 сар
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    2 сар
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    2 сар
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    2 сар
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    2 сар
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    2 сар
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    4 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    4 сар
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    4 сар
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    4 сар
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    4 сар
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    4 сар
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    4 сар
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    4 сар
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    4 сар
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    6 сар
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    6 сар
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    6 сар
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    7 сар
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    7 сар
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    7 сар
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    7 сар
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    7 сар
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    7 сар
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    7 сар
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    7 сар
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    7 сар
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    7 сар
    Утаа, утаа. Сайн байна уу...
    7 сар
    Ирэх сарын 1-ээс дулаан, цахилгааны үнэ нэмэгдэнэ
    7 сар
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022- Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.