SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
      6.18
    • Улаанбаатар
      9 °C
    • Валютын ханш
      $ 3578₮
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
      6.18
    • Улаанбаатар
      9 °C
    • Валютын ханш
      $ 3578₮

    ЭНЭ ЦАГИЙН ИД ШИД


    Б.Алтанхуяг
     2023-01-18 13:38
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email

    I.

    Зурагт цувралын зарим хуудсанд гэнэтхэн гараад ирчихсэн байх бяцхан ногоон унагыг үргэлж эрнэ. Тэгэх мөртлөө Маргадтай хамт морь унаж, Анандтай цуг хүмүүстэй найрсаг гэгч нь мэндчилнэ. Маргад амьтанд хайртай, морь унах хүсэлтэй бол түүний дүү болох Ананд нь хөлбөмбөг тоглох дуртай. Заримдаа үүнийг тэдгээрийн яриа хөөрөө, үг хэллэгээс бус зурагт үзүүлсэн үйл хөдлөлөөс нь харж мэднэ. 

    Энэ бол хэвлэлтээс гараад удаагүй байгаа “Margad and Anand” хэмээх цуврал зурагт номууд юм. Бид гадаад орны хүүхдийн шилдэг зохиолч, зураачдын бүтээлүүдийг эх хэлнээ хөрвүүлэн буулгаж бяцхан уншигчдынхаа хүртээл болгосоор иржээ. Харин сүүлийн жилүүдэд дотоодын уран зохиол, хүүхдийн зурагт номын салбарт түлхүү анхаарах болсон. Үүнд жишиг болохуйц нэгэн бүтээл шинээр хэрэгжиж эхэлсэн нь уг цуврал зурагт номын төсөл юм. 

    Учир нь “Margad and Anand” цуврал номууд англи хэлээр бичигджээ. Уг номын зохиогч Ү.Мөнхзул гадаад улс оронд англи хэлээр бүхий л хичээл номоо үзэж, эрдэм мэдлэгт шамдахын зэрэгцээ ирээдүйн хүсэл мөрөөдлөө тодорхойлж, цаг ямагт суралцан хөгжиж буй монгол хүүхдүүдийг номынхоо гол дүр болгон сонгож авсан байна. Гол дүрийн хоорондын харилцан яриа, тэдний гэр бүлийн танилцуулга зэрэг нь англи хэл анхлан суралцаж буй бяцхан уншигчдад хамгийн найдвартай багш болох билээ. Түүнчлэн зурагт цувралын зарим хуудаст нуугдан зогсох өхөөрдөм ногоон унага бяцхан уншигчдыг Маргад, Ананд хоёрын гэр бүл, найз нөхөдтэй танилцуулахаар цаг ямагт чиглүүлж байх шиг сэтгэгдэл төрүүлнэ. 

    Эхний цуврал нь “The Lovely family” гэх нэртэй. Уг номонд бид Маргад, Ананд хоёр болоод тэдний гэр бүлийнхэнтэй танилцана. Ингэхдээ бага насны хүүхдэд тун ойлгомжтой хэллэгээр буюу “Bada is Margad and Anand’s father” хэмээнэ. Түүнчлэн цааш ээж, авга ах болоод эгч, эмээ, өвөө, үеэлүүдтэй нь хүртэл бяцхан уншигчид маань уулзана. Харин тэдний ямар ажил мэргэжилтэй, юунд сонирхолтойг номын текстээс бус зургаас илүүтэй хүртэж ойлгох билээ. 

    Хоёр дахь цуврал буюу “Where is it?” номд аливаа эд юмсын байршлыг хэрхэн зөв зохистой хэлэх талаар өгүүлжээ. Ингэхдээ амьдран буй орчин тавилга, эд юмсыг тодруулан зурахдаа монгол гэр, эргэнэг шүүгээ, авдар тэргүүтнийг онцлон сонгосон нь олзуурхууштай. Учир нь уламжлалт ёс заншил, өв соёлыг хүүхдэд цаг үргэлж харуулж, хэлж яриснаар бус өөрийнх нь сонирхолд нийцүүлэн бүтээснээр сэтгэлд нь илүүтэй ойр, мартагдалгүй үлддэг билээ. Жишээ нь тоглоомон машинаа хаана тависнаа болоод үсний боолтоо хайх Маргад, Ананд хоёртой хөгжилдөж суухдаа монгол гэрийн доторх эд юмстай танилцах жишээний. Энэ нь бичлэгээс гадна зурагт номын хүүхдэд үзүүлэх нөлөө асар их болохыг илтгэнэ.



    Харин эхний гурван цуврал номын сүүлийнх буюу “Greetings” нь мэндчилэх агуулгыг чухалчилсан бүтээл. Магадгүй ихэнх хүн англи хэлний “Hello”, “Hi” гэх нийтлэг мэндчилгээг ашигладаг. Гэвч бусадтай мэндчилэх нь бие даасан томоохон соёл, ёс суртахуун болохоос гадна англи хэлэнд манайхтай адил мэндчилгээний олон төрөл байдгийг уг номоос мэдэж авах боломжтой. Эл агуулга болоод цувралын гол нь дүр нь Ананд байх билээ. Тэрээр бусадтай мэндчилэх дуртай бөгөөд үүнийг томоохон соёл гэж үздэг. Энэ үүднээс бодоод үзвэл тус ном өөрийн гэсэн нарийн зохиолын хөгжүүлэлтэй болох нь тодорхой харагдана. 

    Гол нь эхний гурван цуврал гэсний учир гэвэл уг бүтээл цаашид 20 хүртэлх цуврал ном болж уншигчдын хүртээл болох юм.

    II.

    Судалгаанаас үзэхэд хүүхэд бага насандаа номын гол баатрын үйл явдлыг сонирхож эхлэхийн зэрэгцээ сэтгэл хөдлөлд нь өөрчлөлт ажиглагддаг байна. Дөнгөж хэлд орсон хүүхэд “Энэ юу вэ” гэсэн асуултыг тавьж эхлэхээс авхуулан түүнд зурагт ном үзүүлж ажиллахад сайн үр дүн гардаг ажээ. 

    Тиймээс ч “Margad and Anand” англи цувралын гол дүрүүдтэй хамт аялаж, тэдний гэр бүл, найз нөхөдтэй танилцах нь хэл сурахаас гадна монгол ёс заншлын талаар багагүй мэдлэгийг олж авна. 

    Энэ нь дан ганц өөрийн орны бус англи хэлт гадаад уншигч хүүхдүүдэд монгол орныхоо ёс уламжлал, аж төрөхүйн хэв маягийг таниулан сурталчлах соёлын элч төлөөлөгчийн үүргийг давхар гүйцэтгэж буй явдал билээ. 



    Мэдээж хүн хийж буй ажлаа эхлээд сайтар ойлгох нь чухал. Үүнээс үүдэлтэйгээр ном сурах бичиг, хүүхдийн бүтээл туурвихад уламжлалт ёс заншил, өв соёлын тухай асуудал зайлшгүй хөндөгдөж таарна. Өдгөө аль ч нөхцөлд бид уламжлалаас хэт хөндийрч буй талаар дор бүрнээ ярьдаг болсон. Гэтэл хотжилт, техник технологийн хөгжил, орчин ахуйгаас хамаараад иргэншил дагасан нүүдэл хийх зайлшгүй шаардлагатай байсан учраас тэр. Үгүй бол уламжлал руу хэт туйлширч хандах дээрээ тулбал хэдэн арван жилээр улс орны хөгжил ухрах хэмжээнд очно. Энэ нь уламжлалыг үгүйсгэж байгаа хэрэг бус. Гол нь уламжлалыг хэрхэн, ямар аргаар хүүхдэд ойлгуулах вэ? Яг өнөөдөр тэдэнд ном соёлоор дамжуулан ямар уламжлалыг түгээх хэрэгтэй бол гэдэг дээр анхаарч ажиллах нь зүй ёсных юм. 

    Уг санаанаас үүдэлтэйгээр “Margad and Anand” цуврал номын зурагт илэрсэн далд утга, агуулга, ёс зүйн үзэл санаанууд хөндөгдөнө. Магад номын хавтсан дээрх “Унагыг олоорой” гэх хөгжөөнт байдлаар үүсгэсэн санаа ч мөн хүүхдийг ном руу, цаашлаад номын зураг руу, үүнээс улам алсарч зурагт буй эд юмс, хүмүүсийн дүр өөд хөтөлж таарна. Тэнд харин Маргад, Ананд хоёр гэр бүлийнхнийхээ хамтаар ямагт бяцхан уншигчдыг хүлээж байх билээ. 

    III.

    Хүүхдэд зориулсан ном хийхэд мэдээж зураг нэн чухал үүрэгтэй. Номын үйл явдалд оролцож буй дүрүүдийг хүүхэд зургийн нөлөөгөөр таньж дотроо төсөөлөн боддог. Тэгэхээр зүгээр л нэг бийрээ атгах биш эхлээд бичвэрийг уншсан хойно “Хүүхэд хэрхэн төсөөлөх бол” гэдгийг тунгааж үзэх хэрэгтэй болов уу гэж санагддаг.

    Заримдаа бичвэр цаашид үргэлжлэх орон зайг шууд танаж зургаар орлуулдаг. Энэ нь хүүхдийн төсөөлөн бодох чадварт тустай. Үүнийг “Margad and Anand” номоос тодхон харж болно. Номын зарим зураг хүмүүсийн үйл хөдлөл, тухайн цувралд гарсан үйл явдлыг багтаах тоочимж шинжтэй. Харин зохиолын нурууг босгох зургууд нь бие даасан өгүүлэмжтэй байна. Жишээ нь хоёр болон гурав дахь цувралууд дээр хэн нэгэн ганцаараа бус дүрүүдийн ихэнх нь бусадтай харилцан хамааралтай байдаг. 

    Нөгөөтээгүүр уншигчдын олох ёстой ногоон унага яг л хүүхдийн эвлүүлдэг эсвээс чихмэл тоглоом амь орчихсон мэт дүрслэгдсэн нь номын дараагийн хуудсыг цааш эргүүлэх сониуч занг ямагт өдөөнө. 



    Ямар нэгэн баатарлаг дүр заавал гадаад кино, ном эсвээс монгол ардын үлгэрт гардаг шиг эрт цагийн ч юм уу эсвээс ид шидийн оронд байхаа нэгэнт больжээ. Тэд яг л Маргад Ананд хоёр шиг бидний дунд, ердөө хажууханд байж, сурсан мэдсэнээ найзуудтайгаа хуваалцаж явна. Тэгээд ч ном уншуулж хүүхдийг нойрсуулдаг арга Хюготой хамт өнгөрсөн зуундаа үлдсэн. Одоо бидэнд бусдыг сэрээдэг, зоригтойгоор шинийг эхлүүлж чадах тийм л бүтээлүүд хэрэгтэй. Үүний нэг бол яалт ч үгүй “Margad and Anand” хэмээх цуврал зурагт ном мөн билээ. Яг л энэ цагийн ид шид гэлтэй.

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    ШИНЭ ЕРТӨНЦИЙН ЗҮҮД

    2023-01-05 14:14

    Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо

    2022-03-31 17:36

    Б.Амарсайхан: Дэлхийд соёл, ахуйгаараа ялгарах кино хийхийг зорьж байна

    2023-01-16 14:39
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    Монгол Улсын Ерөнхийлөгчид хүний эрхийг ноцтой зөрчигч Э.Содонтогосын асуудлаар МОНЦАМЭ агентлагийн ажилтнууд өргөх бичиг барьжээ
    6 өдрийн өмнө
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    2 сар
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    2 сар
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    2 сар
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    2 сар
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    2 сар
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    2 сар
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    2 сар
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    2 сар
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    2 сар
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    2 сар
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    2 сар
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    2 сар
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    2 сар
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    2 сар
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    2 сар
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    2 сар
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    2 сар
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    2 сар
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    2 сар
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    2 сар
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    2 сар
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    2 сар
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    2 сар
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    2 сар
    ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР – “ҮНДЭСНИЙ” АМРАГУУДЫН ГАЗАР БОЛОВ УУ!
    2 сар
    Ноорог тойрсон “ноороглол”
    2 сар
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    2 сар
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    2 сар
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    2 сар
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    2 сар
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    2 сар
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    2 сар
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    5 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    5 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    5 сар
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    5 сар
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    5 сар
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    5 сар
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    5 сар
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    5 сар
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    5 сар
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    5 сар
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    6 сар
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    6 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    6 сар
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    6 сар
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    7 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    7 сар
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    7 сар
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    7 сар
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    7 сар
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    7 сар
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    7 сар
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    7 сар
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    8 сар
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    8 сар
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    8 сар
    Утаа, утаа. Сайн байна уу...
    8 сар
    Монгол Улсын Ерөнхийлөгчид хүний эрхийг ноцтой зөрчигч Э.Содонтогосын асуудлаар МОНЦАМЭ агентлагийн ажилтнууд өргөх бичиг барьжээ
    6 өдрийн өмнө
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022-2025 Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.