SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $

    Х.Нямбаатар: Төрийн хяналт шалгалт зогссон ч хариуцлага хүлээх эрх зүйн орчин хэвээр үйлчилнэ


    Б.Болд
     2022-03-31 17:49
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email

    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. 

    Засгийн газраас энэ сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хуралдаанд танилцуулав. Тэрбээр, "Төрийн хяналт шалгалтын улмаас хүнд суртал нэмэгдэж, бизнес эрхлэгчдэд дарамт учирч байна гэсэн ойлголт олон нийтийн дунд түгээмэл байгаа нь олон удаагийн судалгаа, тэдгээрээс гарсан дүгнэлтэд дурдсан байдаг. Коронавируст цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг түр хугацаанд зогсоох нь бизнес эрхлэгчдэд эергээр нөлөөлөх ач холбогдолтой гэж үзэж байгаа тул энэхүү хуулийн төслийг боловсрууллаа" хэмээн танилцуулав.

    Хууль 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэхээр төсөлд тусгажээ.

    Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор 3 жилийн хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллээр, эсхүл эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр заасан байна.

    Мөн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд зөрчил илэрсэн бол тэргүүн ээлжид зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлэхээр тусгажээ.

    Түүнчлэн энэ хуулийн үйлчлэх хугацаа дууссан нь төрийн хяналт шалгалтыг нөхөж хийх үндэслэл болохгүй аж. Энэ хуулийн төлөвлөгөөт хяналт шалгалтыг зогсоох, үйл ажиллагааг шууд зогсоохоос бусад төрлийн зөрчилд тэргүүн ээлжид зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлэх тухай зохицуулалт нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, татвар, гааль, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллагаас хийх хяналт шалгалтад хамаарахгүй юм байна. Энэ хууль нь төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхийг зогсоохгүй гэлээ. 


    Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаарх УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ сарын 22-ны хуралдааны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа. 


    Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг, Д.Сарангэрэл, Т.Энхтүвшин, Б.Жаргалмаа, Н.Учрал, Н.Наранбаатар, Б.Энхбаяр, С.Чинзориг, Ц.Мөнх-Оргил, Ц.Сандаг-Очир, Н.Алтанхуяг, Д.Ганбат, Ж.Батжаргал, Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан, Б.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, хариулт авлаа.



    Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Төлөвлөгөөт шалгалтыг зогсоосноор, салбар бүрд ямар эрсдэл гарах тухай тооцоо байгаа эсэхийг тодруулав. Тухайлбал, оны өмнөхөн Баянгол дүүргийн 18 дугаар хороонд орон сууцны лифт унаж хүний амь эрсэдсэн харамсалтай явдал болсныг дурдав. Тиймээс төлөвлөгөөт хяналт шалгалтыг зогсоосноор чанар, стандартыг мөрдөх байдал сулрах эрсдэлтэйг санууллаа. Түүнчлэн нийслэлд үйл ажиллагаа эрхлэх 74 төрлийн зөвшөөрлийг цуцалсантай холбогдуулан мөрдөх стандартыг батлах шаардлагатайг учирлав.

    Төсөл санаачлагч, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, УИХ-аас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр баталсан “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” тогтоолын 4 дүгээр хавсралтад заасны дагуу хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлснийг тодотгов. Шинэ сэргэлтийн бодлогын гол агуулга нь хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг тодорхойлж, зөвшөөрөл, лиценз, хяналт, шалгалтаар иргэн, аж ахуйн нэгжийг дарамталдаг байдлыг зогсоох гэдгийг тэмдэглэв. Энэ хүрээнд төлөвлөгөөт хяналт шалгалтыг зогсоохоор хуулийн төслийг өргөн мэдүүлсэн гэлээ.

    Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар, иргэн, аж ахуйн нэгжүүд гомдол мэдүүлж шалгуулах, чанар, стандартыг сахиулах, түүнээс учирсан хохиролд хариуцлага хүлээдэг эрх зүйн орчин хэвээр байгааг тайлбарлав.

    Гэхдээ төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зогсоосноор, аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээний чанар, стандарт сулрах эрсдэл байгааг дурдав. Тиймээс эрсдэлд суурилсан төлөвлөгөөт хяналт, шалгалтыг боловсронгуй болгох шаардлага байгааг тэмдэглэлээ.

    УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, коронавируст халдварын улмаас аж ахуйн нэгжүүдийн 70-80 хувь нь орлого нь багассаныг тэмдэглээд, хуулийн төслөөр мэргэжлийн тусламж үзүүлж, давхардуулж хянаж шалгадаг, хааж боодог тогтолцоог байхгүй болгож байгааг сайшаав. Тэрбээр, хуулийн төсөлд ямар салбарын хяналт шалгалтыг аль салбарт гурван жилээр зогсоож байгаа талаар тодрууллаа. Мөн аж ахуйн нэгжүүдийн хүсэлтээр мэргэжлийн зөвлөн туслах боломжийг хуулиар нээвэл илүү үр дүнтэйг тодотгов. 


    Төслийн ажлын багийн гишүүн, МХЕГ-ын дарга Б.Баасандорж, хуулийн төсөлд, мэргэжлийн хяналтын байгууллага, түүний харьяа орон нутгийн байгууллага, тус байгууллагаас байцаагчийн эрх авдаг 16 байгууллагын зарим хяналт, шалгалтыг зогсоож буйг хариултаа онцлов. Ингэхдээ төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төлөвлөгөөт хяналт, шалгалт хэвээр үргэлжилнэ гэдгийг тодотгов. Харин гурван жилийн хугацаанд төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг иргэн, аж ахуйн нэгжийн гомдол, мэдээллийн дагуу явуулна гэлээ. 

    Ингэснээр мэргэжлийн хяналтын байгууллагын ажил зогсоно гэсэн ойлголт байхгүйг учирлаад, "Манай төлөвлөгөөт хяналт шалгалт нийт ажлын 30 хувийг эзэлдэг байсан. Тэгвэл хууль баталснаар, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтаа үргэлжлүүлнэ, мөн урьдчилан сэргийлэх, тандан судлах, зөвлөн туслах ажлаа илүү эрчимтэй хэрэгжүүлнэ" хэмээн хариулав. 

    Мэргэжлийн хяналтын байгууллага 2020 оны байдлаар, 210 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 160 мянга нь эрсдэлтэй үйл ажиллагаа явуулдаг гэж дүгнээд, төлөвлөгөөт хяналт шалгалтыг 9900 гаруйд нь хийсэн байна.

    Төрийн давхардсан хяналт шалтгалт их байгаа тул гурван жилийн хугацаанд бизнес эрхлэгчиддээ боломж олгож итгэл үзүүлье гэсэн чиглэл баримталж буйг тодотгов. Тухайлбал, барилгын салбарт захиалагчийн хяналт, аж ахуйн нэгжүүдэд дотоод хяналт шалгалт гэж байдаг. Үүнд төрийн мэргэжлийн байгууллага зөвлөн тусалдаг байх тогтолцоонд шилжих чиглэл үйл ажиллагааг эрчимжүүлнэ гэдгийг тайлбарлалаа.

    ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гишүүдийн асуултад нэмж хариулахдаа, Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгааг тэмдэглээд, "Зөрчлийн тухай хуулийн 91 төрлийн бүлэг зөрчилд сануулдаг, зөвлөдөг чиг үүрэг орж ирж байгаа. Тухайлбал, галын улсын байцаагч аж ахуйн нэгжид илэрсэн зөрчилд 10 хоногийн хугацаатай даалгавар өгнө. Тэр зөрчлөө хугацаандаа арилгаагүй бол зөрчлийн хэрэг нээж торгодог, шийтгэдэг байх уян хатан тогтолцоог бий болгоноо" хэмээлээ. 



    УИХ-ын гишүүн С.Чинзориг, хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээд, Байнгын хорооны хуралдаанд нухацтай хэлэлцэж, боловсронгуй болгох шаардлагатай гэсэн санал хэлэв. Тэрбээр, "Үндсэн хуулийн суурь зарчимд иргэн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхтэй гэж заасан.

    Энэ хууль батлагдсанаар, иргэдийн аюулгүй орчинд ажиллаж амьдрах, амь нас баталгаатай байх суурь зарчим алдагдах вий гэсэн болгоомжлол байна.

    Нэг талдаа бизнес эрхлэгчдээ дэмжих нь зүй. Гэхдээ нөгөө талдаа иргэдийн хөдөлмөр эрхлэх аюулгүй байдал, эрүүл ахуй, чанар стандарттай холбоотой технологийн хяналтыг эзэнгүй хаяж болохгүй. Иргэний амь нас болон байгальд хохирол учирсны дараа хяналт шалгалт хийх юм уу, түүнийх нь дараа зөвлөн туслах юм уу. Осол аваар гарахаас урьдчилж зөвлөн туслах технологийн шалгалтыг хийдэг байх ёстой. Тиймээс энэ асуудлыг нухацтай ярилцах шаардлагатай" хэмээсэн юм. 



    УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, "Төлөвлөгөөт хяналт шалгалт нь бизнесийнхэнд харин ч дарамт бага. Төлөвлөгөөт хяналт шалгалт явуулснаар, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа цэгцэлж, зөвлөн туслах үйлчилгээ авдаг. Харин хамгийн дарамттай нь, иргэний гомдол, мэдээллээр тал талаас нь шалгалт орж ирдэг байдал юм. Хэрэв төлөвлөгөөт хяналт шалгалтыг бүрмөсөн байхгүй болговол хүнд байдалд орно. Тухайн аж ахуйн нэгж хариуцлагаа хуулиар хүлээх нь тодорхой ч төр давхар хариуцлага хүлээх болно. Учир нь ийм эрсдэлтэйг нь мэдсээр байж гурван жил эрсдэлээс сэргийлэх ажлаа төр хийгээгүйгээс иргэд хохирлоо гэдэг асуудал гарна" хэмээв. 


    ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, "Үндсэн хуулиар иргэн төрийн байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй гэж заасан. Тиймээс өргөдөл, гомдлын дагуух хяналт шалгалтыг зогсооно гэсэн ойлголт байж болохгүй. Мэргэжлийн хяналтын байгууллага жилд 10 мянган обьектод хяналт, шалгалт хийдэг. Үүнийг зогсоож, хариуцлагын гэрээ байгуулаад зайнаас хянах юм. Ингэхдээ технологийн хяналт, шалгалтыг тогтмол үргэлжлүүлэхээр төсөлд тусгасан" хэмээн хариулав. 

    УИХ-ын гишүүн Д.Ганбат, лифтнээс унасан, цахилгаанд цохиулсан зэргээр монгол хүүхдийн амь хохирч байгаа асуудалд хариуцлагын асуудал ярих шаардлагатайг тодотгоод, "төрийн хяналт шалгалтыг зогсоох нь дээрх төрлийн хариуцлагаас мэргэжлийн хяналтын байгууллага зугтааж буй хэлбэр гэж ойлгож байна" гэлээ. 

    Төслийн ажлын багийн гишүүн, МХЕГ-ын дарга Б.Баасандорж, "Хариуцлагын асуудалд мэргэжлийн хяналтын байгууллага зугтаах биш, харин ч илүү ойртож байгаа. Лифтнээс хүүхэд унасан асуудлыг судлаад үзэхэд, мэргэжлийн хяналтын байгууллагаас 2020, 2021 онд СӨХ-нд лифтээ засах албан шаардлага хүргүүлж байсан. Гэтэл мэргэжлийн хяналтын байгууллагын албан шаардлага, дүгнэлтийг заавал биелүүлэх шинж нь Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд тодорхой бус байна" хэмээн хариулав. 

    УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд, төрийн хяналт шалгалтыг багасгах, давхардлыг арилгах асуудлыг тусгасан гэдгийг тэмдэглээд, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл, хяналт шалгалттай холбоотой асуудлаар нийгэмд хүлээлт буйг тодотгов. Тиймээс энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээд, хэлэлцүүлгийн шатанд хэд хэдэн чиглэлээр нарийвчлан боловсруулах шаардлагатайг хэллээ. Тэрбээр, "Дотоод болон технологийн хяналт шаардлагатай буюу хүнс, эмийн үйлдвэрлэл зэрэг салбарт хяналт, шалгалт байх шаардлагатай. Найман нэрийн дэлгүүрт хяналт шалгалт байхгүй байж болно. Ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаагаас хамаарч хяналт, шалгалтын асуудлыг ярих ёстой. Тиймээс УИХ-аас ажлын баг гарч, бүх Байнгын хорооны төлөөллийг оролцуулан төсөлд гишүүдийн хэлсэн саналыг тусгаж, нухацтай хэлэлцэх шаардлагатай. Шинэ сэргэлтийн бодлого бизнес эрхлэгчдэд хэрэгтэй гэсэн мөртлөө энэ хуулийг дэмжихгүй байж болохгүй" хэмээв. 

    Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авч байр сууриа илэрхийлсний дараа төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон 40 гишүүний 25 нь буюу 62.5 хувь нь дэмжлээ. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    Х.Нямбаатар: Зөрчлийн тухай хуульд “сануулах” шийтгэлийг шинээр бий болгоно

    2022-12-12 16:37

    Хилээр 20 саяас дээш төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валют гаргахыг хориглоно

    2022-04-05 17:09

    Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш

    2022-03-31 17:34
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    Монгол Улсын Ерөнхийлөгчид хүний эрхийг ноцтой зөрчигч Э.Содонтогосын асуудлаар МОНЦАМЭ агентлагийн ажилтнууд өргөх бичиг барьжээ
    1 сар
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    3 сар
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    3 сар
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    3 сар
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    4 сар
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    4 сар
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    4 сар
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    4 сар
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    4 сар
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    4 сар
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    4 сар
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    4 сар
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    4 сар
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    4 сар
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    4 сар
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    4 сар
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    4 сар
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    4 сар
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    4 сар
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    4 сар
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    4 сар
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    4 сар
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    4 сар
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    4 сар
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    4 сар
    ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР – “ҮНДЭСНИЙ” АМРАГУУДЫН ГАЗАР БОЛОВ УУ!
    4 сар
    Ноорог тойрсон “ноороглол”
    4 сар
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    4 сар
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    4 сар
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    4 сар
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    4 сар
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    4 сар
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    4 сар
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    6 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    6 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    6 сар
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    6 сар
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    6 сар
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    6 сар
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    6 сар
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    6 сар
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    6 сар
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    6 сар
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    7 сар
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    7 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    8 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    8 сар
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    8 сар
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    8 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    8 сар
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    9 сар
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    9 сар
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    9 сар
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    9 сар
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    9 сар
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    9 сар
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    9 сар
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    9 сар
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    9 сар
    Утаа, утаа. Сайн байна уу...
    9 сар
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022- Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.