SmartMag ProMagSerune.mn
    Facebook Twitter YouTube
    •   7211 9096
    •   info@serune.mn
    Facebook Twitter YouTube Instagram

    Serune.mnSerune.mn

    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $
    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Хууль, эрх зүй
      • Спорт
      • Соёл урлаг
      • Дэлхийд
      • Нийтлэл
      • Ярилцлага
    •   Видео
    • Булан
      • Хөндөх сэдэв
      • Уншихуйд автахуй
      • Шинэ ном
      • Ярилцлагын зочин
      • Видео
    • Энтертайнмент
      • Хэв маяг
      • Зөвөлгөө
      • Сонин хачин
      • Фото мэдээ
      • Lifehack
    Serune.mnSerune.mn
    • Өнөөдөр
    • Улаанбаатар
    • Валютын ханш
      $

    О.Цэлмэг: Намайг ахмадын зөвлөлийн хүнтэй утсаар ярьж маргаан хийсэн, сошиалд мэдээлэл тавьсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байна


    С.Мөнхбаатар
     2023-08-29 10:30
    Facebook Twitter LinkedIn WhatsApp Email

    Булган аймгийн Цагдаагийн алба хаагч О.Цэлмэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан Булган аймгийн Цагдаагийн газрын дарга нар цалингийн тодорхой хувийг хасдаг, түүнийг дараа мэдэгддэг болон бусад асуудлуудыг дэлгэсэн байдаг. Тэгвэл тэрбээр Булган аймгийн цагдаагийн газрын дарга нарт дараах зүйлийг хаяглажээ.

    БУЛГАН АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ЭРХЭМ ХҮНДТЭЙ ДАРГА НАРТ ХАЯГЛАВ

    "Миний бие цагдаагийн ахмад цолтой Улаанбаатар хотоос Булганы цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ирээд 11 сар болж байгаа талаар өмнөх постондоо дурьдаж байсан нь саяхан.

    Энэ байгууллага нь шудрагаар үгээ хэлсэн хүнд халтай, адлах дуртай, хавчиж шахах тал дээр маш сайн гэхүүдээ. Булган нутаг бол дэндүү сайхан байгальтай газар гэдгийг мэдэж авсан боловч Цагдаагийн газрын дарга нар болох газрын даргаар ажиллаж байсан хурандаа Л.Ганбаатар, дэд дарга дэд хурандаа Б.Баттулга, Захиргааны тасгийн дарга, дэд хурандаа Б.Өнөрбат, Замын тасгийн дарга, дэд хурандаа Д.Мягмаржав нар та бүхэн хүн чанартай, хүнлэг, шудрага байх хэрэгтэй шүү. Шудрага Үг хэлсэн алба хаагчийг гадуурхаж, пальдиганаж тал зассан алба хаагчийг сайн гэж дүгнэдэг асуудлаа одоо орхих хэрэгтэй гэж хэлье.

    Цагдаагийн байгууллагад судалгаагаар нийт 10,000 /мянга/ гаран албан хаагч ажилладаг ба хүнийг ойлгодог сайн даргатай, сайн хамт олонтой газрууд ч зөндөө байдаг гэдгийг дурьдмаар байна шүү. Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн алба гэх мэт.

    Булганы цагдаа яачихсан газар вэ. Үнэхээр ойлгохгүй юм, мөрөөрөө ажлаа хийгээд явахаар ад үзнэ, цалин хасна. Асуухаар ямар ч үндэслэлгүй хасдаг. Жишээ нь эхний хагас жилийн байдлаар цалин хассан үндэслэл нь тасгийн ажил унасан, гэмт хэргийн илрүүлэлт багассан гэсэн үндэслэлээр хассан байдаг.

    Өмнө өөр газруудаар ажиллахад яг ийм бүдүүлэг асуудалтай тулгарч үзсэнгүй дээ.

    Зарим хүмүүс намайг чи ингэж хэл ам хийх хэрэг байна уу, усыг нь уувал ёсыг нь дагах хэрэгтэй гэж хэлэх юм. Энэ бол маш буруу гэж хэлмээр байна, учир нь ийм бүдүүлэг, ёс суртахуунгүй, хүний эрхийн мэдрэмжгүй, ажилтан алба хаагчийнхаа аж амьдралыг тоодоггүй, хөсөр хаядаг Булганы Цагдаагийн эрхэм хүндтэй мундаг дарга нартай хэзээ ч эвлэрэхгүй шүү гэдгийг энд зориуд тэмдэглэе.

    За тэгээд миний 2023.08.16-ны өдөр Булган цагдаагийн газрын хууль бус асуудалтай холбоотой нийтлэлийн дагуу албаны шалгалтыг ЦЕГ-с хийж байгаа болохоор хэсэг хугацаанд тайвширч орхисон юм.

    Булганы цагдаа намайг ахмадын зөвлөлийн хүнтэй утсаар ярьж маргаан хийсэн, сошиалд мэдээлэл тавьсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгалт хийж байгаа нь бол үнэн. Энэ дундаас Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга, дэд хурандаа Ж.Батдорж нь над дээр албаны автомашиныг зөвшөөрөлгүй авч явсан, сошилд мэдээлэл оруулсан гэсэн 2 шалгалтыг явуулж байгаа.

    Намайг ээлжийн амралт авах үед гар дээрээс зөрчлийн хэргийг шилжүүлж аваагүй болохоор УБ хот руу явж ажиллагаа хийгээд ирэхэд хувийн зорилгоор автомашин ашигласан гэж үзээд байгаа нь маш өрөвдөлтэй юм даа. Энэ асуудлыг нөгөө л дэд даргаар ажиллаж байсан дэд хурандаа Б.Баттулга хор хутгаж зохион байгуулсан. Гэтэл албаны шалгалт хийж байгаа дэд хурандаа Ж.Батдорж нь 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр Сайхан сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн этгээдтэй хамсаатан байж болзошгүй мөн хулгайлагдсан малыг тээвэрлэсэн автомашины жолоочийг хаацайлж өмөөрсөн гэх асуудал Булган даяараа яригдаж байгаа. Энэ асуудлыг Сайхан сумын иргэд, Булганы цагдаагийн алба хаагч нар бүгд л мэдэж байгаа шүү дээ. Гэмт хэрэгт холбогдсон дарга хүн албаны шалгалт явуулаад Төрд ажиллах нь зөв үү гэдэг асуудал яригдах нь зүйтэй гэж үзэж бн.

    Тэгээд 2023.07.05-ны өдрөөс эхлэн Булган аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Ж.Амарсанаа дээр шалгагдаж буй 20230330000024 дугаартай надад холбогдуулсан албаны шалгалтын явцад,

    2023.07.31-ний өдөр Газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан дэд хурандаа Батчулууны Баттулга гэдэг хүн хэсгийн төлөөлөгч О.Цэлмэгийн 99100157 дугаарын утасны орсон гарсан ярианы түүхийг авахаар албан тоот боловсруулж, Аймгийн Прокурорын газрын орлогч прокурор С.Алтайгаар зөвшөөрүүлж Мобикомд хүргүүлсэн байна.

    Тэгээд миний ярианы биллийг Хошууч Ж.Амарсанаа гэх албан тушаалтан ямар хүнтэй, ямар зорилгоор хэдэн минут ярьсан гэдгийг шалгаж эхлээд Рашаант сумын цагдаагийн тасгийн дарга, ахмад Ж.Бээжин, Хангал сумын тасгийн дарга, ахмад н.Батцэнгэл нарыг дуудаж миний гар утасны дугаартай ямар зорилгоор яах гэж ярьсан талаар тайлбар бичүүлж авсан байна гэдгийг би өнөөдөр олж мэдлээ.

    За нэгдүгээрт албаны шалгалт гэдэг нь цар хүрээтэй, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, код-д заасны дагуу л явагдах ёстой ажиллагаа гэсэн үг. Хоёрдугаарт албаны шалгалтаар миний гар утасны дугаарын орсон гарсан түүхийг прокурор зөвшөөрч байгаа нь их сонин байна. Энэ хүмүүс чинь хууль хэрэгжүүлдэг, хяналт тавьдаг субьектүүд болохоос биш хууль зөрчдөг юм байхдаа гэсэн ойлголт төрж байна.

    Миний гар утасны дугаарын орсон гарсан ярианы түүхийг авч байгаа үйлдэл нь өөрөө Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хууль, Тагнуулын байгууллагын тухай хууль, Олон улсын гэрээ, конвенц зэрэг эрх зүйн баримт бичгүүдийг маш ноцтой зөрчиж байгаа үйлдэл гэж харж байна.

    Тэгээд газрын дарга цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаяр, Мөрдөн байцаах тасгийн дарга хошууч Ж.Амарсанаа нараас энэ тухай асуухад алба хаагчийн утасны билл авах тухай цагаан дээр хараар бууж бичигдсэн хууль журам байхгүй гэхдээ дотоод итгэл үнэмшлээрээ авч болдог гэх юм. Энэ бол арай л хариулт байна даа нээрээ, албаны шалгалт хийх нэртэй алба хаагч бүрийн утасны биллийг авдаг болоод байвал хэн ажиллахав дээ. Эрхэм хүндэт Булганы цагдаагийн дарга нар аа. Та нарын оюун ухаанд чинь юм бодогдож байна уу ер нь.

    Ийм асуудлыг би дараад, дотроо бодоод байж үнэхээр чадахгүйнээ.

    Олон жилийн өмнө цагдаагийн нэг даргаас танил нь эхнэрээ хардаад гар утасныхан биллийг аваад өг гэж авахуулаад хүн амьны хэрэг гарсан гашуун туршлага сонсож байсан шүү. Миний энэ асуудал ер нь энэтэй өнгө ижил гэхэд болно.

    Одоо яах уу Булганы цагдаа будлиан хийж Прокурор руугаа чихих байхдаа тэ??

    Газрын дарга Ганбаяр та чинь прокуророос лавла гээд байсан тэ

    Надад хэцүүхэн л байна.

    Би нялх хүүхэдтэй гэр бүлээрээ хүний нутагт уг нь ажиллаж амьдрахаар ирсэн юм даа.

    Булганы цагдаагийн газар дотроо бугшсан алдаа завхарлаа хэзээ арилгаж дуусах вэ, дарга нар та нар хэзээ юм ойлгож ухаарах бэ, хэзээ алба хаагчаа боддог болох бэ???

    Булганы цагдаагаас болж нийт Монголын цагдаагийн байгууллага яригдаж байна эмгэнэл юм даа.

    Хэрэв Булган аймгийн Цагдаагийн газар түүний дарга нар нэр хүндэд халдаж гүтгэлээ гэж ярих гэж байгаа бол үүнийг сайн уншаарай.

    Төрийн байгууллага буюу ТӨР нь өөрөө иргэдийнхээ итгэл үнэмшил, дэмжлэгт тулгуурлаж оршдог учраас төрд ажиллаж буй аль ч даргад, сонгуульт албан тушаалтанд “албан тушаалын нэр хүнд” гэдэг зүйл онолын хувьд байдаггүй, байдаггүй учраас үүнийг сэргээх хууль зүйн үр дагавар дагадаггүй. Харин хувь хүний хувьд хэнд ч “нэр хүнд” байдаг ба үүнийг тухайн хувь хүн өөрөө шүүхээр, хууль хяналтын байгууллагаар шалгуулж сэргээлгэх хууль зүйн эрх, боломж үргэлж нээлттэй байдаг.

    Эрхэм дарга нараа лайк дарж шейр хийсэн залуусаа битгий дуудаж дарамтлаарай

    БУЛГАНЫ ЦАГДААГИЙН ГАЗАР албаны шалгалтаар алба хаагчийнхаа гар утасны ярианы түүхийг хууль бусаар авсан үйлдлээ олон нийтэд тайлбарлаарай.

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Serune.mn хариуцлага хүлээхгүй.

    Төстэй мэдээ

    Д.Эрдэнэбаатар: Монголчууд дэлхийд мал ахуйн соёл иргэншлийг бүтээсэн гавьяатай

    2023-04-21 13:46

    Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш

    2022-03-31 17:34

    Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо

    2022-03-31 17:36
    • Шинэ мэдээ
    • Их уншсан
    Монгол Улсын Ерөнхийлөгчид хүний эрхийг ноцтой зөрчигч Э.Содонтогосын асуудлаар МОНЦАМЭ агентлагийн ажилтнууд өргөх бичиг барьжээ
    1 сар
    П.Соронзонболд: Алба хаагчдын хувцас стандартад нийцээгүй гэдэг худал мэдээлэл
    3 сар
    Улаанбурханы батлагдсан тохиолдол 346 боллоо
    3 сар
    “1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно
    3 сар
    Боловсролын толгойд гарсан хатиг буюу ШИНЭ МОНГОЛ бизнес, улс төрийн бүлэглэл
    4 сар
    Налайхын Эрүүл мэндийн төв 300 гаруй ажилтныхаа НДШ-ийг төлөхгүй он дамжуулж эрх ашгийг нь ноцтой зөрчиж байна
    4 сар
    Ашиг сонирхлоо улаан цайм урдаа тавьсан П.Наранбаяр сайдыг Б.Найдалаа гишүүн зодсон уу?
    4 сар
    ТОП КЕРАМИКС | Байгалийн чулуу мэт бодит мэдрэмжийг төрүүлнэ
    4 сар
    ЦЕГ: Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа эмэгтэй хүний биед халдсан нь тогтоогдоогүй
    4 сар
    Б.Дэлгэрсайхан: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан
    4 сар
    Н.Учрал: Барилга, эрүүл мэнд, хүнсний салбарт мөрдөх 2000 стандартын 180 нь хүнд суртал үүсгэдэг тул цуцалсан
    4 сар
    П.Наранбаяр: Боловсролын салбараас 30 албан тушаалтныг цомхотгож 900 сая төгрөгийн цалингийн зардлыг хэмнэнэ
    4 сар
    Б.Жавхлан: Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төслийг хэрэгжүүлбэл нүүрсний экспорт жилд 50 сая тонн хүрэх боломжтой
    4 сар
    Цалингаа голсон УИХ-ын гишүүд ба ард түмний зүдээн
    4 сар
    УИХ дахь МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор дүгнэж коммунист дэглэм тогтоох уу?
    4 сар
    О.Алтангэрэл: "Ноорог"-ийн залуусын хэнийг ч гэм буруутайд тооцоогүй
    4 сар
    Хууль хүчний байгууллага системийн гажуудал (авлига)-д өртсөн нь тодорхой харагдав уу?
    4 сар
    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо "Ноорог"-ийн асуудлаар мэдээлэл сонсоно
    4 сар
    ХЭҮК-оос "Ноорог"-ийн ажилчдад явуулсан хойшлуулшгүй ажиллагаа нь гурван эрх зөрчсөн гэж дүгнэв
    4 сар
    Б.Алтантуяа: Элэг, бөөрийг нь өгье, түмэнд буян больё гэж зөвшөөрсөн ч хөлийнх нь шөрмөс, ясыг давхар авчихсан байсан
    4 сар
    А.Баяржавхланг гурван зүйл ангиар Интерполоор эрэн сурвалжилж, албадан авчирна
    4 сар
    С.Батсүх: Сансрын хөлөг тийм удаан хөөрдөг гэж тухайн үед бодоогүй
    4 сар
    Ихэнх нутгаар энэ сарын 23-26-нд салхи, шуургатай, сэрүүсэхийг онцгойлон анхааруулав
    4 сар
    ОНЦЛОХ ЭШЛЭЛ | Оргойн Сэргэлэн: П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө хамтдаа зүтгэж ирсэн
    4 сар
    Энхийн яриа хэлэлцээ 24-ний даваа гарагт эхэлнэ
    4 сар
    ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР – “ҮНДЭСНИЙ” АМРАГУУДЫН ГАЗАР БОЛОВ УУ!
    4 сар
    Ноорог тойрсон “ноороглол”
    4 сар
    НИТХ Автомашины татварыг 3 дахин нэмсэн шийдвэрээ өөрчлөх үү?
    4 сар
    Зорчигчийн хөл хавчсан автобусны жолоочийг торгожээ
    4 сар
    У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх цаг болсон
    4 сар
    Н.Энхбаяр Хархорум хотыг байгуулах төсөлд ажиллах сонирхолтой байна
    4 сар
    “Орфей” театр таван жилийн хугацаанд бүтээсэн таван жүжгээ дахин толилуулна
    4 сар
    “Playtime Festival 2025” тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахад 3 хоног үлдлээ
    4 сар
    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Авлигын хэргийг шалгаж гишүүнээс нь эргүүлэн татья
    6 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа
    6 сар
    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Турк Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    6 сар
    Өнөөдөр тог хязгаарлах байршлууд
    6 сар
    “Харбин-2025” Азийн өвлийн наадамд Монгол Улсын 80 тамирчин оролцоно
    6 сар
    БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг 48 цаг саатуулан байцаана
    6 сар
    Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд манай 12 тамирчин өрсөлдөж байна
    6 сар
    УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийг Польш Улсад суух Элчингээр томилно
    6 сар
    Албан хэргийг хос бичгээр хөтлөх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болгов
    6 сар
    О.Цогтгэрэлийг “төлбөртэй жагсаал” зохион байгуулсан гэх “харлуулах”-ын цаад шалтгаан юу вэ?
    6 сар
    Үйлдвэрлэл, технологийн паркийн байршлын жагсаалт батлагдлаа
    7 сар
    Монгол, Оросын хамтарсан ажлын хэсгийн тавдугаар хуралдаан болов
    7 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдлээ
    8 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд хуулийн төслүүд өргөн мэдүүллээ
    8 сар
    Залуус, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ!
    8 сар
    Г.Занданшатар: УИХ-ын 41 дүгээр тогтоол төсвийн хуулийг алдаатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн тул Ерөнхийлөгч хориг тавилаа
    8 сар
    Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Шанхайн экспо"-д оролцож байна
    8 сар
    “IMARC 2024” олон улсын эрдэс баялгийн чуулга уулзалт эхэллээ
    9 сар
    IMARC_2024 Олон улсын эрдэс баялгийн чуулганд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан илтгэл хэлэлцүүллээ
    9 сар
    ШУУРХАЙ: МАН-ЫН ДАРГА НАР АЛБАН ТУШААЛ БУЛААЛДАН НЭГНЭЭ ХУТГАЛЖЭЭ
    9 сар
    Кейт Дуглас 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эвдлээ
    9 сар
    Монгол тамирчид усанд сэлэлтийн дэлхийн аваргад оролцож байна
    9 сар
    АҮЭБ-ийн сайд Ц.Туваан Газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийн хэмжээг тогтоох асуудлыг танилцуулж, шийдвэрлүүлэв
    9 сар
    "Тэнгэрийн хүү" жүжгийг 2025 онд Унгар Улсад тоглоно
    9 сар
    Танилц: Эдгээр 97 төрлийн хугацаагүй өвчний оноштой иргэд групп сунгуулах шаардлагагүй боллоо
    9 сар
    Өнөө шөнөөс нойтон цас орж, 17-ноос шуурч эхэлнэ
    9 сар
    Утаа, утаа. Сайн байна уу...
    9 сар
    Facebook Twitter YouTube Instagram
    Бидний тухай | Редакцын бодлого | Холбоо барих | Сурталчилгаа байршуулах

    © 2022- Serune™ Хүрэмт ньюс медиа ХХК
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Веб хөгжүүлсэн: Moogey.

    Хайх зүйлээ бичээд Enter товч дарна уу. Гарах бол Esc товч дар.