73 дахь удаагийн “Miss Universe” тэмцээн арваннэгдүгээр сард Мексик улсын Мехико хотноо зохион байгуулагдах гэж байна.
“Miss Universe” тэмцээн дэлхийн хамгийн ардчилсан шалгууртай, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг байдлаараа бусад ижил төрлийн тэмцээнүүдээс ялгардаг юм.
“Miss Universe-2024” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох оролцогчоор З.Номинзул сонгогдлоо.
Тэрбээр “Miss Universe Mongolia-2023” тэмцээний үндэсний ялагчаар тодорч “Miss Universe” тэмцээнд оролцох эрхтэй болсон юм. З.Номинзул “Miss Universe 2023” тэмцээн зохион байгуулагдах үед насанд хүрээгүй байсан тул оролцох боломжгүй болсон юм.
Тэгвэл “Miss Universe Mongolia” байгууллагаас хүсэлт тавьсны дагуу З.Номинзулыг 2024 оны тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох оролцогчоор баталгаажуулсан байна.
Дашрамд дурдахад Монгол Улсаас 68, 69 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд мисс, загвар өмсөгч Д.Долгион, Б.Гүнзаяа нар амжилттай оролцсон билээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Hermes” компани “Kelly” цүнхний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр шинэ үйлдвэр байгуулав
"Шрек-5" тун удахгүй дэлгэцнээ
BLACKPINK хамтлаг 13 жилийн дараа YouTube-ийн шинэ рекордыг тогтоолоо