2021 онд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар байгуулагдахад Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний нэрлэсэн дүн 43.5 их наяд байсан бол 2025 оны төсөөллөөр хоёр дахин өсөж, 95 их наяд хүрэх тооцооллыг Сангийн яамнаас гаргасан байна.
Түүнчлэн, 2021 оноос хойш гадаад худалдааны бараа эргэлт, экспорт, импорт хоёр дахин нэмэгджээ. Мөн 2021 онд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 4,484 ам.доллар байсан бол энэ оны эцэст 6,107 ам.доллар, 2025 онд 7,516 ам.доллар болж өсөхөөр байгаа аж.
Хамтарсан Засгийн газрын УИХ-аар баталсан 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт том төслүүдээ хөдөлгөж, эдийн засгийг тэлэх замаар нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг 10 мянган ам.долларт хүргэхээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон билээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Хилээр 20 саяас дээш төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валют гаргахыг хориглоно
Д.Амарбаясгалан:Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн мөнгийг банкуудад байршуулан алдсан асуудалд хариуцлага тооцож, хохирлыг барагдуулах ёстой
Л.Оюун-Эрдэнэ: Хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелж буй нь ийм хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг