Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны II ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулна.
Нийслэлийн есөн дүүргийн цэрэг татлагын байрууд:
-Баянгол дүүрэг 96 дугаар сургууль
-Баянзүрх дүүрэг 14 дүгээр сургууль
-Сүхбаатар дүүрэг 3 дугаар сургууль
-Сонгинохайрхан дүүрэг 83 дугаар сургууль
-Чингэлтэй дүүрэг 5 дугаар сургууль
-Хан-Уул дүүрэг 34 дүгээр сургууль
-Налайх дүүрэг Политехник коллеж
-Багануур дүүрэг Гүн галуутай цогцолбор сургууль
-Багахангай дүүрэг Хангай цогцолбор сургууль дээр тус тус цэрэг татлагыг зохион байгуулна.
Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, 2% цээж зурагтай дүүргийнхээ цэрэг татлагын байранд ирэхийг анхаарна уу. Иргэн таныг иргэний цэргийн үүргээ биелүүлж ээлжит цэрэг татлагад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Нийслэлийн цэрэг татлага энэ сарын 6-8-нд болно
Нийслэлд цэрэг татлагыг энэ сарын 19-22-нд зохион байгуулна
Багануур, Багахангай, Налайх дүүрэгт мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс тогтооно