Нийслэлд хугацаат цэргийн албаны татлагыг 5 дугаар сарын 6-8-нд зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан НЗДТГ-ын Цэргийн штабаас өнөөдөр нийслэлийн цэрэг татлагын товчооны нэгдсэн хурлыг зохион байгуулав.
Цар тахлын улмаас өнгөрсөн 2 жилд нийслэлд цэрэг татлага зохион байгуулаагүй. НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт, ярихдаа, “Энэ жил цэрэг татлагыг нийслэлийн 6 дүүрэгт явуулж, алслагдсан 3 дүүргийг ирэх намрын цэрэг татлагад хамруулна” гэв. Мөн иргэдийг зөвхөн хилийн болон дотоодын цэргийн анги, салбарын хугацаат цэргийн албанд татах аж.
НЗДТГ-ын Цэргийн штабын Батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер М.Мөнгөнтулга “Залуус цэргийн алба хаах сонирхолтой болсон.
Цэргийн алба хааснаар төрийн албанд ажиллах, төрийн үйлчилгээ авах зэрэг олон гарц нээгддэг. Зэвсэгт хүчинд алба хааж буй залуус эх орныхоо бүтээн байгуулалтад оролцож, мөнгөн хуримтлал бий болгон, бие бялдрын хувьд ч өв тэгш болдог.
Энэ мэт шалтгаанаар залуусын цэрэг татлагад оролцох идэвх нэмэгдэж байгаа” хэмээв.
Нийслэлийн цэрэг татлагыг дараах сургуулиудад зохион байгуулна. Үүнд:
Баянгол дүүрэг – 96 дугаар сургууль
Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль
Сүхбаатар дүүрэг 31 дүгээр сургууль
Сонгинохайрхан дүүрэг – 83 дугаар сургууль
Хан-Уул дүүрэг – 34 дүгээр сургууль
Чингэлтэй дүүрэг – 5 дугаар сургууль
Дүүрэг бүрийн Цэргийн штаб бэлтгэлээ ханган, УОК-ын зөвлөмж, зааврын дагуу цэрэг татлагын байрыг ариутган, халдваргүйжүүлжээ. Цэргийн албанд татагдагч нь иргэний болон цэргийн үүрэгтний үнэмлэх, их, дээд сургууль төгссөн диплом зэрэг бичиг баримтыг авчирч, тогтоосон хугацаанд цэрэг татлагын байранд ирэх үүрэгтэй аж.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
С.Чулуун: "Чингис хаан" музей бол Монголын эзэнт гүрний түүхийн төв
Х.Нямбаатар: Төрийн хяналт шалгалт зогссон ч хариуцлага хүлээх эрх зүйн орчин хэвээр үйлчилнэ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш