XMF хөгжмийн фестивал энэ жил “Tsetse vs Bilgee” нэртэйгээр Реппер Цэцэ-г үндсэн артистаар оролцуулж зохион байгуулахаар төлөвлөснөө өнөөдөр мэдээллээ.
Хэвлэлийн хуралд Реппер Н.Цэцэнбилэг буюу Цэцэ болон XMF фестивалийн ерөнхий найруулагч, продюсер Ж.Энхжаргалан нар оролцсон бөгөөд “Tsetse vs Bilgee” тоглолтонд нийт 29 уран бүтээлч оролцохыг онцоллоо. Тухайлбал, "Vanquish" хамтлаг, дуучин Ука, Анхмаа, зочин артистаар VANDEBO, GINJIN нарын залуу артистууд оролцох юм байна. Тасалбарын үндсэн үнэ 69 мянган төгрөг байх бөгөөд найзуудын тасалбар нь 200 мянган төгрөгөөр таван хүн оролцох боломжтой байх аж. Мөн fanzone буюу тайзаа ойроос харах тасалбарын үнэ 100 мянга төгрөг бол VIP тасалбар нь 500 мянга төгрөг байх аж. Тухайн тоглолтын онцлог нь зохион байгуулалт маш сайн болно гэдгийг уран бүтээлчид онцолж байлаа.
Тухайлбал, энгийн мөртлөө хүний амьдралд маш хэрэгтэй ариун цэвэр, харуул хамгаалалт, аюулгүй байдлыг анхаарч ажиллах юм байна. Энэ талаар тоглолтын ерөнхий продюсер Ж.Энхжаргал "Бид хамгийн сайн харуул хамгаалалтын газартай хамтарч ажиллаж, 200-гаад харуул хамгаалалтын ажилтан үзэгчдийн аюулгүй байдлыг анхаарч ажиллана. Хаалга 14;00 цагаас нээх бөгөөд үндсэн артист Н.Цэцэнбилэг маань 35 уран бүтээлээ хүргэнэ. Тоглолтыг хамгийн гол зүйл болох дуугаралт байдаг. Тиймээс хажуугаас сонсолттой, таныг тайзны хаана ч байсан жигд сонсохоор хамгийн сүүлийн дэвшилтэт технологийг ашиглаж байгаа. Энэ жилийн хамгийн чанартай зохион байгуулалт бүхий тоглолтыг үзүүлнэ" гэдгийг онцоллоо.
Тоглолтын тасалбарыг Ticket.mn - ээс худалдан авах боложмтой юм байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
УДБЭТ-ын дуучин Х.Бямбарагчаа “Орфей” VI уралдаанд тэргүүн байр эзэлжээ
"Moon Dance" хамтлаг ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв
“Хү” хамтлаг “Бий биелгээ” дууныхаа акустик хувилбарыг цацжээ