Иргэд, олон нийт Улс тунхагласны баярын өдрөөр “Сэр залуус аа” хэмээх жагсаал өрнүүлэхээр давалгаалж байна. Энэ бол ерөөсөө нийслэлчүүд, гагц нийслэлчүүдээр ч тогтохгүй Монгол зоны уур, бухимдалд “идэгдсэн” сэтгэлийн давалгаа юм.
Улсын төсвийн асуудал нийгэмд шуугиан тарилаа. Улс төрчдийн “идэж уух” гэсэн нөр их хүсэл ханхалсан ашиггүй төсөв батлагдах дөхөв. Харин Ерөнхийлөгч хориг тавьснаар дахин хэлэлцүүлэг өрнөх үүтгэл нөхцөл бүрдлээ. Дээр суугаа нөхөд төсвийн мөнгө, түмний мөнгийг үр ашиггүй бүхэнд үрэгдүүлэн, цацахаар улайрсан, тийм “исгэлэн” төсөв батлахаар “чичирсэн” нь Монголчуудад таалагдсангүй.
Нөгөөтэйгүүр Нийслэлийн утаа, түгжрэл “замаа алдлаа”. Хүн байж суухын, тохь тух, амар тайван амьдрахын арга алга. Утаа бол гамшгийн түвшинд нэгэнт хүрчихсэн. Утааны гэх сайн баг, маск авч зүүгээд ч бид энэ гамшгийг хохиролгүй давахын арга үгүй болсныг бодит байдал харуулж байна, мэргэжилтнүүд ч нотолж байна. Утааны хоруугаас үүдэж хорт хавдар нэмэгдэж байна. Өдөр хэдэн арван хүн энэ аймшигт өвчний хөнөөлөөр алтан амиа алдаж байна, аймшигтай.
Шахмал түлш. Иргэд угаартсаар, хордсоор. Шахмал түлш түлээд утаа буурсан гэж улс төрчид бидний тархийг угаасаар. Гэвч бодит байдал дээр энэ нь эсрэгээрээ ч юм шиг, шахмал түлшнээс үүдэн амиа алдагсдын тоо л эрс нэмэгдлээ.
Ийм л дайны талбар шиг нөхцөлд нийслэлчүүд амьдарч, энхийн цагт олон Монгол зүрх нэгэн зэрэг зогсож байна, харамсмаар, бухимдмаар. Энэ л бухимдал Монголчуудыг Төв талбайдаа жагсан, тэмцэхэд хүргэж байх шиг. Залуусын, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрчээ. Залруулах үүрэг нь уг нь “дээд нөхдөд” л бий сэн, умартав уу...
Х.Алдаржавхлан
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Пап Францис: Зүрх сэтгэлдээ аз жаргалыг тээж, амар амгаланг өвөрлөн ирлээ
У.Хүрэлсүх: Хүнсний хувьсгалд баялаг бүтээгчдийн хүчин чармайлт хамгийн чухал
Л.Оюун-Эрдэнэ: Хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелж буй нь ийм хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг