Гурил үйлдвэрлэгч болон мах бэлтгэлийн аж ахуйн нэгжүүдэд нийт 230 тэрбум төгрөгийн зээлийг 3 хувийн хүүтэй олгох шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан байна.
Уг зээлийн хүүгийн зөрүү болох 25 тэрбум төгрөгийг Засгийн газар гаргана гэдгийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. Ингэснээр иргэдэд ирэх мах, гурилын үнийн өсөлтийн дарамтыг бууруулахад чухал нөлөөтэй гэдгийг мөн онцлов.
Уг зээлийг авах хүсэлтэй аж ахуйн нэгж арилжааны банканд хандах аж. Арилжааны банк зээл олгосон тохиолдолд аж ахуйн нэгж 3 хувийн хүүг төлж, зөрүүг Засгийн газар өгөх аж. Энэ нь "Эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын цогц төлөвлөгөө"-тэй ижил журам гэдгийг ХХААХҮ-ийн сайд мэдээлэв.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Шатахууны үнийг тогтворжуулахад 100 сая ам.доллар зарцуулна
Хилээр 20 саяас дээш төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валют гаргахыг хориглоно
Үнийн өсөлтийн асуудлаар газрын тос болон хүнсний компаниудтай хариуцлагын гэрээ байгуулна