Д.Сүхбаатарын талбайд 90х45 харьцаатай хөлбөмбөгийн талбай байгуулж, энэ сарын 8-нд Улаанбаатар хотын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг анх удаа зохион байгуулахаар болжээ.
Тус тэмцээнд нийслэлийн 9 дүүргийн шигшээ багууд оролцох юм. Аваргын цомыг хүртсэн дүүргийн шигшээ баг Увс аймгийн Улаангом хотод зохион байгуулагдах 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээний дээд шатанд түрүүлсэн аймгийн шигшээ багтай үндэсний цомын төлөөх финалын нэг тоглолт хийнэ.
Одоогоор Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн шигшээ багууд бүртгүүлээд байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
“Улаанбаатар-2022” Ази тивийн АШТ-д зодоглох Ираны бөхчүүд
ӨНӨӨДӨР: “Монголын инновацын 7 хоног”-ийн хэвлэлийн хурал болно