Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 282 гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Тухайлбал, цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Б нь бусдаас хахууль авсан, 441 дүгээр нээлттэй хорих ангийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан Б нь албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж, хоригдлуудын 10 сая 520 мянган төгрөгийн хөдөлмөрийн хөлсийг олголгүй хохирол учруулсан, Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын татварын улсын байцаагчаар ажиллаж байсан Э нь хуурамч баримт бичгүүдийг үндэслэн нийт 378,140 ширхэг онцгой албан татварын тэмдгийг олгосон гэх хэргүүдэд яллах дүгнэлт үйлдсэн байна.
Шүүхэд шилжүүлсэн хэргүүд:
Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 113
Өмчлөх эрхийн эсрэг 96
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 16
Хүрээлэн байгаа орчны эсрэг 11
Эдийн засгийн 2
Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 17
Авлигын 8
Амьд явах эрхийн эсрэг 11
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2
Хуурамч баримт бичиг үйлдэх 6 гээд нийт 282 хэрэг.
Өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 28,350, мөрдөн байцаалтын 1,096 хэрэгт хяналт тавьжээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Л.Оюун-Эрдэнэ: Зайсангаас зуслан хүртэл G-Class хөлөглөдөг төрийн албан хаагчдыг орлогоо нотлохыг ИРГЭД шаардаж байна
Т.Сүхбаатар: Аугаа их эх орны дайнд 500 монгол хүн оролцсон гэдэг нь үнэнд ойрхон тоо
Х.Нямбаатар: Зөрчлийн тухай хуульд “сануулах” шийтгэлийг шинээр бий болгоно