2022 оны эцсийн байдлаарх Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн мэдээллийг Монголбанк өглөө.
Тодруулбал, орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Засгийн газар болон банкнуудын эх үүсвэрээр нийт 6.9 их наяд төгрөгийн зээлийг 112.1 мянган өрхөд олгоод байгаа аж.
Цар тахлын тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”, Сангийн сайд Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар батлагдсан төлөвлөгөөний дагуу Монголбанкнаас 2023 оны эхний хагаст багтаан Засгийн газарт ипотекийн хөтөлбөрийг шат дараатай шилжүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Өнгөрсөн 2022 оны эцсийн байдлаар нийт 732.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 7.9 мянган өрхөд Монголбанк болон банкнуудын эх үүсвэрээр олгожээ.
Цар тахлын хуулийн дагуу хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оны дөрөвдүгээр сараас 2022 оныг дуустал таван удаа хойшлуулсан (Дүрслэл 2).
Сүүлийн буюу тав дахь удаагийн төлбөр хойшлуулалтаар 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63.2 мянган зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан.
Дээрх зээлдэгчид 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн 2022 оныг дуустал нийт 978.4 орчим тэрбум төгрөг (418.9 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 559.5 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр)-ийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр хойшлуулсан аж.
Ипотекийн хөтөлбөр “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам” болон “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын дагуу хэвийн хэрэгжиж байгааг мэдээллээ.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Ипотекийн зээл удааширч буй шалтгааныг судална
Л.Оюун-Эрдэнэ: Шатахууны үнийг тогтворжуулахад 100 сая ам.доллар зарцуулна