Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ онд БНХАУ-аас 224 автобус авахаар болсон. Энэ ажлын хүрээнд эхний ээлжид 30 автобусыг Улаанбаатарт нэгдүгээр сарын 11-нд авчирсан. Эдгээр нийтийн тээврийн шинэ автобус өнөөдөр /2023.01.16/ үйлчилгээнд явах аж.
Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт 90 автобус ирсэн. Эхний 30 автобусыг маргааш үйлчилгээнд гаргах бүх бэлтгэл хангагдлаа. Лхагва гарагт 30, Баасан гарагт дахин 30 гэх мэтчилэн бэлтгэл ажлуудыг хийж, үйлчилгээнд нийт 117 автобус гарна" хэмээн мэдээлж байна.
Шинээр ирсэн автобусны техникийн үзүүлэлтээс онцолбол:
- Евро стандартын шаардлага хангасан, 8,400 cc хүчин чадалтай, евро V дизель хөдөлгүүртэй
- Хана, тааз, шал зэрэг эд анги нь гал, усанд тэсвэртэй, туршилтаар нотлогдсон
- Хажуу цонх нь нэг комоос бүрдсэн, бууралттай, цантдаггүй, давхар вакум шилтэй, гулсаж онгойдог
- Заал агааржуулалтын болон иж бүрэн дулаацуулгын системтэй
- Жолоочийн суудал зөөлрүүлэгчтэй, зориулалтын арьсаар бүрсэн, чанга яригчтай
- Нийтийн тээвэрт тавигдах хотын стандартын дагуу уламжлалыг хадгалсан өнгө үзэмж, гадна загвартай
- Тусгай хэрэгцээт иргэнийг тээвэрлэхэд зориулагдсан налуу шат болон тэргэнцрийн бэхэлгээтэй
- Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн дугаар, хаяг бүхий цахим дэлгэцийг автобусны урд, баруун, хойд талд байрлуулсан
- Хөдөлгүүрийн хэсэгт галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчтай юм байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Энэ сард оруулж ирэх 100 автобусны эхний ээлж нь Улаанбаатарт ирлээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш