Яруу найрагч Ц.Хуланг төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр цагдан хорьсон талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдэгдэв.
Тэрбээр, “ТЕГ-ын дарга П.Одонбаатартай холбогдож яруу найрагч Ц.Хуланг баривчилсан талаар лавласан. Тус байгууллагын харьяаллын хэрэг дээр шалгах хэрэг болоод баривчилсан гэсэн мэдээлэл өгсөн. ТЕГ үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Үүнд эх орноосоо урвасан, тагнуул хийсэн, экстрем байгууллагад нэгдэж орох зэргээр тагнуулын байгууллагад харьяалагдсан хэрэгт шалгаж байгаа. Өөрөөр хэлбэл Ц.Хуланг төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр цагдан хорьсон гэсэн үг ” гэв.
Яруу найрагч Ц.Хуланг өнгөрсөн шөнө ТЕГ-аас тусгай ажиллагаа явуулж хорих 461 дүгээр ангид 48 цагийн хугацаатайгаар цагдан хорьсон билээ. Маргааш түүнийг үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хуралдаан болох юм байна.
Ташрамд дурдахад, Ц.Хулан нь 2017-2021 онд Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхөөр ажиллаж байв.
1 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Яруу найрагч Ц.Хуланг саатуулжээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш
Х.Нямбаатар: Зөрчлийн тухай хуульд “сануулах” шийтгэлийг шинээр бий болгоно