Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.
2023 оны 2 дугаар сарын 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 16-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар, 19-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй цас, 17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд говийн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Салхи 16-нд Алтайн салбар уулсаар, 17-нд говь, талын нутгаар, 18,19-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -21...-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 градус, өдөртөө -3...+2 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Хүйтний эрч бага зэрэг суларч, говь, тал хээрийн нутгаар шуургатай байна
Улаанбаатарт 12-14 хэм хүйтэн байна
Улаанбаатарт 15-17 хэм хүйтэн, үүлшиж, цас хялмаална