Энэ шөнө Баян-Өлгийн хойд хэсэг, маргааш Завхан, Булган, Дархан-Уул аймгийн нутаг, Сэлэнгэ, Төв аймгийн баруун, Архангайн хойд, Хөвсгөлийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.
Мөн шөнөдөө Ховдын хойд, маргааш өдөр Говь-Алтайн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэхийг ЦУОШГ-аас мэдээллээ.
Иймд цаг агаарын мэдээг цаг тухай бүр сонсон, жолооч нар замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцаслах, иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Ирэх сард баруун зүгийн нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх нь
Улаанбаатарт 12-14 хэм хүйтэн байна
Улаанбаатарт 15-17 хэм хүйтэн, үүлшиж, цас хялмаална