Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 87 тохиолдол батлагджээ. ЭМЯ-ны мэдээлснээр, Улаанбаатар хотод 51, орон нутагт 36 тохиолдол бүртгэгдсэн байна.
Орон нутгаас хамгийн их буюу 34 тохиолдол Өмнөговь аймагт бүртгэгджээ. Харин 19 аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй байна. Коронавируст халдвартай 181 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас нэн хүнд өвдсөн хүн байхгүй, хөнгөн 13, хүндэвтэр 116, хүнд оноштой 52 хүн байгаа аж.
Түүнчлэн гэрийн хяналтад 691 хүн байна. Харин өчигдөр уг халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүй байна.
0 сэтгэгдэл
Төстэй мэдээ
Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш